Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 113

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Пүрэвсүрэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хатигин овогт Г.Ат холбогдох эрүүгийн *******тай хэргийг 2020 оны 06 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод Налайх дүүрэгт төрсөн, *******, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Налайх дүүргийн 7 дугаар хороо, *******ын 8 дугаар гудамжны *******од бүртгэлтэй боловч Налайх дүүргийн 8 дугаар хороо Тайжийн 16-1 тоотод оршин суух, урьд Налайх дүүргийн шүүхийн *******-ний өдрийн ******* шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, регистрийн  дугаартай, Хатигин овогт Г.А.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Г.А нь 2020 оны 06 сарын 08-ны орой 19 цагийн орчим Налайх дүүргийн 8 дугаар хороо Тайжийн 16-1 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Х.*******ийг нөхөр С.*******тэй хардсаны улмаас түүний дагз болон духны зүүн хэсэгт дэгээ төмрөөр цохиж, биед нь толгойн дух болон дагзны  хуйханд шарх гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Х.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2020 оны 06 сарын 08-ны өдөр Тайжид найз Г.Аийнд очсон. ******* ажлынхаа нэг ахтай ууж байсан. Эхнэр Г.Аийг нь асуусан. Тэгээд урд талын айл болох ынх руу ороод, авч ирсэн нэг шил архиа  хувааж уусан. Тэгтэл гаднаас Баярцэнгэл орж ирсэн чинь эхнэр нь хөөгөөд гаргасан. Баярцэнгэл буцаад гаргаад явсан. Би тэндээ жаахан сууж байгаа араас нь ороход Баярцэнгэл ажлынхаа ахтай архи уугаад сууж байсан. Удалгүй тэр ах гарч яваад Баярцэнгэл маргааш ажилтай гээд баруун орон дээрээ хувцсаа тайлаад унтаад өгсөн. Би жаахан уусандаа согтоод хойд орон дээр нь унтсан байсан. Нэг мэдсэн чинь Г.А орж ирээд намайг сэрээд очтол галын дэгээ төмрөөр миний дагзанд цохиж, дахиад цохих гэхээр нь бултаад толгойн зүүн талын хажууд шүргээд өнгөрсөн. Тэгээд миний толгойн ар дагзнаас цус гарч гэрийг нь бөөн цус болгосон.  Тэр зед нэг улаан цамцтай эгч орж ирээд байсан. Г.А нөхөртэйгээ муудалцаад байсан. Удалгүй цагдаа нар ирж би эмнэлэгт очиж толгойдоо оёдол хийлгэсэн. Дагзандаа 4 оёдол, толгойн зүүн хажууд 1 оёдол тавиулсан...Би гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол төлбөр байхгүй ” гэх мэдүүлэг, /хх-ийн 15 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Г.Аийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Би 2020 оны 06 сарын 07-ны өдөр нөхөр *******тэй хүүхдүүдээсээ болж маргалдаад урд гудамжинд байдаг найз ындаа хоносон. Тэгээд өнөөдөр буюу 6 сарын 08-ны өдөр ынд архи уугаад өнжсөн. Тэгтэл манай хүү Энхтөгөлдөр над дээр ирээд. Аав гэртээ ******* эгчтэй ямар ч хувцасгүй согтуу хэвтэж байна гэсэн. Тэгээд би уурлаад ынхаас гараад гэртээ очтол гэр гаднаасаа цоожтой, *******, ******* хоёр гэрийн баруун талын орон дээр нүцгэн байсан. Тэгээд намайг гэрийн хаалга онгойлгоод ортол манай гэрийн хойд ор руу дотуур өмдтэйгээ гүйгээд очиж хэвтсэн. Би тэр хоёроос яаж байгаан гэтэл ******* чи бид 2 өчигдөр салсан гэж хэлсэн. *******ийг миний багын найз байж яаж байгаан гэтэл би танай нөхөртэй яагаачгүй гэхээр нь миний уур хүрээд зуухны хажууд байсан дэгээ төмрөөр *******ийн  толгой хэсэгт нь нэг удаа цохьсон. Тэгтэд *******ийн толгоноос цус гарахаар нь гэрээс гарч хаалгыг нь дарж байгаад *******ийн дугаараас цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорноговиос ирээд хэд хонож байгаа. Манай ахын урд гудамжинд байдаг Г.А, ******* нартай энд ирээд танилцсан. Өчигдөр орой 17 цаг өнгөрч байх үед би тэдний гэрт орсон. Гэтэл эхнэр Г.А нь галын дэгээ төмөр барьчихсан гэрийнхээ гадаа нөхөр *******тэйгээ хэрэлдээд зогсож байсан. Гэрт нь ороход танихгүй хүүхэн баруун орон дээр нь толгойноосоо цусаа гойжуулаад сууж байсан. Гэрийн шал нил цус болчихсон байсан. Би тэр хүүхний гар дээр нь ус хийж өгөөд угаахад нь тусалсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

Гэрч С.Баярцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 сарын 07-ны өдөр эхнэр архи уугаад байхаар нь би битгий уу гэсэн. Хэрэлдэж маргалдаад эх нь хүүхдүүдээ дагуулаад урд эгнээнд байдаг. ынх руу явсан. 2020 оны 06 сарын 08-ны өглөө ороход ******* манайд ирж Ариунаатай уулзана гэхээр нь ын гэр рүү ороход намайг хөөгөөд *******тэй нэг шил архи захиж уугаад үлдсэн. Тэгээд би гэртээ ирээд цуг ажилладаг Цэрэндорж гэдэг ах орж ирээд бид 2 нэг шил архи уусан. Дараа нь ******* манайд орж ирээд эхнэртэй чинь үг нийлэхгүй гараад ирлээ гэж байсан. Тэгээд би ууж байгаад тасраад унтаад өгсөн. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь *******ийн толгойноос цус гарчихсан байсан. Тэр үед цагдаа ирээд бид нарыг хэлтэс рүү аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/390 дугаар:

Х.*******ийн толгой дух, дагзны хуйханд шарх, эрүүнд цус хуралт, дээд уруулын салстад язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндмйг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/

Шинжээч эмч С.Төгсбуянгийн “Х.*******ийн биед учирсан толгойн хуйханд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна. Толгойн дагзны хуйханд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Эрүүнд цус хуралт, дээд уруулын салстад язрал гэмтэл нь нийлээд болон дангааараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.А нь 2020 оны 06 сарын 08-ны орой 19 цагийн орчим Налайх дүүргийн 8 дугаар хороо Тайжийн 16-1 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Х.*******ийг нөхөр С.*******тэй хардсаны улмаас түүний дагз болон духны зүүн хэсэгт дэгээ төмрөөр цохиж, биед нь толгойн дух болон дагзны  хуйханд шарх гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох

Хохирогч Х.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд шүүхийн өгсөн: “...Г.А орж ирээд галын дэгээ төмрөөр миний дагзанд цохиж, дахиад цохих гэхээр нь бултаад толгойн зүүн талын хажууд шүргээд өнгөрсөн. Тэгээд миний толгойн ар дагзнаас цус гарч гэрийг нь бөөн цус болгосон.  ... Удалгүй цагдаа нар ирж би эмнэлэгт очиж толгойдоо оёдол хийлгэсэн. Дагзандаа 4 оёдол, толгойн зүүн хажууд 1 оёдол тавиулсан...Би гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол төлбөр байхгүй...” гэх,

Шүүгдэгч Г.Аийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний уур хүрээд зуухны хажууд байсан дэгээ төмрөөр *******ийн  толгой хэсэгт нь нэг удаа цохьсон. Тэгтэд *******ийн толгоноос цус гарахаар нь гэрээс гарч хаалгыг нь дарж байгаад *******ийн дугаараас цагдаа дуудсан.” гэх, гэрч Д.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр орой 17 цаг өнгөрч байх үед би тэдний гэрт орсон. Гэтэл эхнэр Г.А нь галын дэгээ төмөр барьчихсан гэрийнхээ гадаа нөхөр *******тэйгээ хэрэлдээд зогсож байсан. Гэрт нь ороход танихгүй хүүхэн баруун орон дээр нь толгойноосоо цусаа гойжуулаад сууж байсан. Гэрийн шал нил цус болчихсон байсан. Би тэр хүүхний гар дээр нь ус хийж өгөөд угаахад нь тусалсан... ” гэх, гэрч С.Баярцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Нэг сэрсэн чинь *******ийн толгойноос цус гарчихсан байсан. Тэр үед цагдаа ирээд бид нарыг хэлтэс рүү аваад явсан...” гэх мэдүүлгүүд,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/390 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Г.Ат холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчаас хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж гэм буруугийн талаар дүгнэлт гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг хангасан байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Иймд шүүхээс шүүгдэгч Хатигин овогт Г.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Ат холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас 300 цагийн  нийтэд тустай ажил хийлгэх санал гаргасныг шүүх хянаад түүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 57 см урттай дэгээ төмөрийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатигин овогт Г.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Г.Ат нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт эдлэх ялыг найман цагаар биелүүлэхийг даалгаж, хуульд зааснаар ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 57 см урттай дэгээ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

           6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Х.ГАНБОЛД