Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 117

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Ховд аймгий н ******* хэлтсийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт үйл ажиллагаа явуулдаг ******* тоот регистрийн дугаартай, “*******” ХХК-д холбогдох цалин, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутган төлөх албан татвар 21,610,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.*******, нарийн бичгийн дарга А.******* нар оролцов.                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

            Ховд аймгийн ******* хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн ******* хэлтэс нь ******* ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу аж ахуй нэгж байгууллагын төлөх ёстой татварыг төсөвт төвлөрүүлэх ажил үүргийн дагуу татвар хураалтын үйл ажиллагаа явуулахад “*******” ХХК нь цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос суутган төлөх албан татварыг 2014 оны тайлангаар 21,610,200 төгрөг төлөхөөр тайлагнаж, тус татварын өрийг төлөөгүй байна. ******* хэлтэс нь ******* Ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан ажиллагаа хийсэн боловч тус компани татварын өрийг барагдуулахгүй байх тул 21,610,200 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулж өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                        

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

            Ховд аймгийн ******* хэлтэс нь хариуцагч “*******” ХХК-д холбогдох цалин, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутган төлөх албан татвар 21,610,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч “*******” ХХК-ний захирал Н.*******ад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах болон шүүх хуралдааны зарыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

            “*******” ХХК нь хуулийн этгээдийн бүртгэлтэй хуулийн этгээд байхын зэрэгцээ ******* ерөнхий хуулийн дагуу татвар төлөх үүрэг бүхий байгууллага болох нь хэрэгт авагдсан Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлангаар  тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч ******* хэлтэс нь ******* ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар татварын хяналт шалгалтын актын төлбөр болон татварын тайлангаар гаргасан татварын өрийг хариуцагч “*******” ХХК-аас шаардах эрхтэй бөгөөд ******* Ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар татвар төлөгчийн банкан дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах, уг мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхээргүй бол уг данснаас төлөх шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, дансны орлогоос татварын өрийг барагдуулах ёстой байдаг.

            Энэхүү үүргээ ******* алба хэрэгжүүлэн татварын улсын байцаагчийн мэдэгдэх хуудсыг банканд хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан мэдэгдэх хуудасууд, Хаан банкны 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 688 дугаартай тодорхойлолт, “*******” ХХК-ний Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банкны 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10/283 дугаартай албан бичиг, “*******” ХХК-ний Голомт банк дахь дансны хуулга, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1253 дугаартай албан бичиг, Улсын бүртгэгч П.Алтанцэцэгийн 119 дугаартай лавлагаа, 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ярилцлагын тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна.

            Хариуцагч “*******” ХХК-ний захирал Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн болон эс зөвшөөрч байгаа талаарх хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, хэрэв нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа бол энэ талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар баримтаар нотлоогүй төдийгүй хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэрэг эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, энэ эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шүүхээс ямар нэгэн байдлаар саад болоогүй, уг эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.

            Иймд ******* ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК-аас цалин, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутган төлөх албан татвар тайлангаар гаргасан татварын өр 21,610,200 төгрөгийг гаргуулж Ховд аймгийн ******* хэлтэст олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК-аас татварын өр 21,610,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж  266,001 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.******* ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас цалин, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутган төлөх албан татварын өр 21,610,200 төгрөг гаргуулж Ховд аймгийн ******* хэлтэст олгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК-аас татварын өр 21,610,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 266,001 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.МАРИНА