Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2017/00086/И |
Дугаар | 121 |
Огноо | 2017-02-22 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 121
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Дуут сумын Шивэр багт оршин суух, ПД67020263 регистрийн дугаартай, Чоно овогт Базарын Энэбишийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Энэбиш, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Энэбиш нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1967 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн. Улмаар 1983 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Дуут сумын Социализмын зам нэгдэлд эцэг Х.Базар, эх Д.Жарантай нарын хамт 1983-1989 оныг дуустал мал маллаж байсан. 1990 оны 8 дугаар сард нөхөр Д.Далхгэрэлтэй гэр бүл болж, нөхрийн хамтаар мал маллаж байсан. Би хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул миний 1983 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Энэбиш нь 1983 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн 33 дугаар лавлагаа,
-Ховд аймгийн Дуут сумын 1-р бригадын 1983-1989 онуудын Х.Базар, Б.Энэбиш нарын нэр дээрх 70 дугаар дансны хуулбарууд,
-Ц.Цэдэвшээгийн “Б.Энэбиш нь 1983 онд 8-р анги төгсөөд илгээлтээр мал дээр гарч нэгдэлд 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан нь үнэн” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
-Н.Жаргалсайханы “ би Б.Энэбиштэй 1983-1989 оныг дуустал Ховд аймгийн Дуут сумын Соуиализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг баримт авагдсан байна.
Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.Энэбишийг 1983 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Чоно овогт Базарын Энэбишийг 1983 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА