Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 141

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгч Ч.Э, Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин овогт Ч.Э, Бүргэд овогт Г.Г нарт холбогдох эрүүгийн *******тай хэргийг 2020 оны 08 дугаар сарын  03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагоны үйлчлэгч  мэргэжилтэй, Улиастай амралтын газар тогооч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын *******од оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн   дугаартай, Боржигин овогт Ч.Э,

 

Монгол улсын иргэн *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Оранж” авто угаалгын газарт угаагчаар ажилладаг, ам бүл 6, эцэг, эх, 2 дүү, хүүгийн хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын *******од  оршин суудаг урьд ял шийтгэлгүй, регистрийн   дугаартай Бүргэд овогт Г.Г

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Ч.Э нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 16-617 тоотод иргэн С.*******гийн үснээс зулгааж, нүүрэн тус газар нь 2-3 удаа цохих, түлхэж зуухан дээр унагах зэргээр хүч хэрэглэн зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 02 сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 16-617 тоот хашаанд иргэн Ч.Эын үснээс зулгааж нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Ч.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...******* ******* эгчээс нэг шуудай нүүрс гуйсан чинь хүүхдүүд өнөөдөр амарч байгаа нүүрс өгөхгүй байна гэсэн. Түүнээсээ болж хоорондоо маргалдаад байсан. Тэгснээ ******* эгч хажууд нь сууж байсан манай нөхрийн нүүрлүү 2 удаа алгадсан. Би нөхрийгөө өмөөрөөд хоорондоо үснээсээ зулгаалцсан. Нүүрснээс болж маргалдаад манай нөхрийг цохихоор нь би санаандгүй түлхсэн. Тэгээд өөрөө гүйж гараад энэ охин нөхөртэйгээ 4 үүлээ орж ирсэн. Тэгээд айлын цонхоор харж байсан чинь манай нөхрийг цасан дээр тал талаас нь цохиж байсан. Тэгээд би хүн аллаа шдээ гээд гараад очсон чинь энэ охин үгийн зөрүү байхгүй шууд үсдэж дараад 2, 3 удаа нүүрлүү өшиглөсөн. Одоо ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэв.

           

            Шүүгдэгч Г.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...02 сарын 13-ны өдөр аав, ээж хоёр гаднаас орж ирээд “******* ах чинь 1 шуудай нүүрс өгчих гэж байна” гэсэн. Би өгөхгүй өөрсдөө түлэх түлээгүй байна гээд өгөөгүй. Тэгээд аав, ээж хоёр буцаж гарч яваад ээж 1, 2 цагийн дараа согтуу, үснээсээ зулгаалгасан байдалтай, өмд нь түлэгдчихсэн, хамарнаас нь цус гарчихсан зодуулсан байдалтай Ч.Э, 2 намайг зодчихлоо гээд орж ирсэн. Тэгээд би урд талын айлруу орсон чинь нь өөдөөс гарч ирснээ “ээжийгээ аваад зайлаач пизда минь” гэж орилоод ирэхээр нь манай дүү яах гээд байган гээд түлхээд цасан дээр унагаасан. Тэгэхээр нь би дээрээс нь хэд цохисон чинь Ч.Э эгч цаанаас манай нөхрийг аллаа та нар гэж орилж гарч ирээд миний нүүрлүү самардах гэхээр нь би түлхэж унагаагаад нүүрлүү нь өшиглөсөн...” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Эын хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нөхөр бид хоёр нөхрийн таавчгийг аваад *******ын гэрт 13 цагийн үед очсон. Ээж нь гарч яваад шуудай нүүрс 2 литрийн пиво барьчихсан орж ирсэн. Ойрд 2 найзтайгаа уулзаагүй ганц пиво уучихъя гэж ******* хэлээд тухайн пивийг бид 3 хувааж уусан. ******* нөхрийн хамт гаднаас согтуу орж ирсэн. ******* ******* эгчээс нэг шуудай нүүрс өгөөч гэж гуйж байсан. ******* нөхрийнхөө хамт буцаад гараад явсан боловч нүүрс авч ирээгүй. Хүүхдүүд нүүрс өгөөгүй гэж ******* эгч хэлсэн. Буцаж ирэхдээ ******* эгч ганцаараа ирсэн. ******* эгчийн хажууд нөхөр маань сууж байсан. ******* эгч нөхрийн нүүр лүү алгадаад авахаар нь эрэгтэй хүний нүүр лүү яагаад цохиод байна гэж хэлээд босоход ******* эгч намайг шууд үсдээд авахаар нь би зөрүүлж үснээс нь зулгаасан. Тэр үед нөхөр голоор орж салгасан. Би ******* эгчтэй хэрэлдэж байгаад гараараа цээж рүү нь түлхсэн чинь тухайн айлын зуухан дээр унасан. Өмд түлэгдчихлээ гэж хэлээд ******* гараад явсан. Хэсэг хугацааны дараа ******* охин, хүү хүргэнээ дагуулаад хүрч ирсэн. Тухайн айлын хашаа руу орж ирэх үед нөхөр өөдөөс нь очсон. Би цонхоор хараад сууж байхад ыг хүү нь өшиглөөд унагаасан. Би гарч очоод юу болоод байна хүн аллаа гэхэд ******* эгчийн охин нь ээжийг зодсон гэж хэлээд намайг үсдэж дараад нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Үснээс чирч би газар унахад ахиад нүүр рүү өшиглөсөн. Тэр үед хамраас цус гараад тогтохгүй байсан. Би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Хохирогч С.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн үед манай урд айлын хүүхэн
хотоос хүү *******ыгоо үзүүлэхээр ирсэн байсан. Ч.Э, , *******,
нар манай гэрт халамцуу орж ирсэн. ******* надад манай гэрт ороод гал
түлэлцээд гэр орон цэвэрлэлцээд өгөөч гэхээр нь бид нар хамт гэрлүү нь орсон.
Манай нөхөр Ганбаатар модыг нь хагалж, галыг нь түлж өгсөн. Тэр үед
дэлгүүр явж пиво авч ирсэн байсан. Бид нар тухайн пивийг хувааж уусан. Бид нар
пиво хувааж уугаад юм яриад сууж байхад надад хандаж би эгчтэй 2015
онд танилцсан ш дээ та хэлдээ аниа гээд миний өвдгөнд хүрэхэд нь би хацрыг нь
илээд тийм шдээ бид хоёр 2015 онд танилцсан гэхэд Ч.Э миний нөхрийн
толгой руу цохилоо гээд намайг үсдээд нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэр үед
нaдaac эхнэрээ салгасан. Маргалдаад зогсож байхад Ч.Э миний цээж рүү
хоёр гараараа түлхсэн чинь би хойшоогоо зуухан дээр суучихсан. Би шууд босоод
гараад явсан.” гэх мэдүүлэг   /хх-ийн 20-21,101 дүгээр хуудас/

           

            Шүүгдэгч Г.Ггийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 17 цаг өнгөрч байхад ээж ******* гаднаас ганцаараа согтуу орж ирсэн. Ээжийн үс нь сэгсийчихсэн өмд нь түлэгдчихсэн байхаар нь яасан юм гэж асуухад , Ч.Э хоёр  зодчихлоо гэхээр нь бид нар очиж уулзахаар гэрээсээ гараад ******* ахын гэрт очсон. Хашааны хаалгаар орох үед ах өөдөөс гэрээсээ гараад ирсэн. Бид нарыг харчихаад ээжийгээ аваад зайл гэж орилсон. Ганчулуун ыг өөрөөсөө холдуулах гээд түлхэхэд овгор цасан дээр тээглээд газар унасан. Бид нар ээжийг яагаад зодсон юм бэ гээд асуугаад зогсож байхад ын эхнэр Ч.Э гэрээс гараад ирсэн. Би өөдөөс нь явж очоод яагаад зодолдсон юм бэ? гэхэд манай нөхрийг та нар зодлоо гээд надруу орилоод миний нүүрийг самардаад үснээс зулгаасан. Би өөрөөсөө холдуулах гээд түлхсэн. Намайг янхан минь жоохон хүүхэд байж хүүхэд гаргасан гэхээр нь түлхсэн чинь Ч.Э газар унасан. Миний хөлнөөс зуурч орилоод байхаар нь гарыг нь тавиулах гэж гарлуу нь өшиглөсөн боловч оноогүй. Дахиад өшиглөхөд нүүрэн тус газар нь оносон. Хамраас нь цус гарч эхэлсэн. Нөхөр нь салгах гэж голоор ороод эхнэрийнхээ дээр хэвтчихсэн. Ноцолдож байгаад бид нар тухайн газраас гараад харьсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 35, 106 дугаар хуудас/

 

 

            Гэрч Ч.ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэнэт ******* эгч миний нүүр рүү 2 удаа алгадаад авсан. Эхнэр “эр хүний толгой руу цохилоо, би ч толгойд нь хүрдэггүй” гэж хэлээд тэр хоёр бие биенээ үсдэж авсан. Зууралдаж байхад нь  тэр хоёрыг би салгасан. ******* эгч миний сууж байсан талд хүрээд ирсэн. Эхнэр яах гээд байгаа юм бэ гэж хэлээд түлхсэн чинь ******* эгч зуухан дээр суусан. Тэр үед би татаад авсан. ******* эгч өмд түлэгдчихлээ гээд шууд гараад явчихсан.Удалгүй хаалга дуугарахаар нь цонхоор харахад ******* охин, хүү, хүргэнийхээ хамт хашаагаар орж ирэхээр нь айлд хэрүүл шуугиан болгоод яахав гээд өөдөөс нь очиж уулзсан. Үгийн зөрүүгүй хүү нь хавирч унагаад өшиглөсөн. Араас эхнэр гарч ирээд хүн аллаа гэж хэлэхэд охин нь эхнэрийг үсдэж дараад 2-3 удаа нүүр рүү өшиглөсөн.  Тэр үед эхнэрийн хамраас цус гарсан. ******* эгч хүүхдийн хамт яваад өгсөн. Тэр үед эхнэр цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33, 109 дүгээр хуудас/

 

            Насанд хүрээгүй гэрч Г.Ганчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байхад ээж ******* гаднаас согтуу, хүнд зодуулсан байдалтай орж ирсэн. Юу болсон талаар эгч асуухад архи ууж байсан айлдаа хүнд зодуулсан гэж хэлсэн. Эгч ******* түүний нөхөр Батмөнх болон ээжийн хамт урд талын гудамжинд байх айлд нь  очсон. Хашаа руу орох үед байшингаас ах гарч ирээд “пизданууд яах гэж ирж байгаа юм бэ гэж хэлээд бид нар луу дайрсан. Эгч рүү орилоод дайрахад эгч ахыг түлхэж унагаасан. Босч надруу бас дайрсан. Би өөрийгөө хамгаалаад түлхсэн чинь газар унасан. Тэр үед ахын эхнэр Ч.Э байшингаас согтуу гарч ирээд эгч Г.Г руу дайраад хэрэлдээд байсан. Эгч Г.Г Ч.Эыг түлхэж унагаасан. Унасан байх үед нүүр рүү нь 1 удаа өшиглөсөн чинь хамраас нь цус гарсан. Би эгчийг аваад хашаанаас гараад явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30 дугаар хуудас/

 

            Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...*******, ын нүүрийг хоёр гараараа хоёр хацран дээр нь алгадаад би чамтай хэчнээн жилийн өмнө танилцаад найзалж байгаа миний хуурай дүү биз дээ гэж хэлсэн. Тэр үед Ч.Э та болиоч ээ яагаад нөхрийг минь алгадаад байгаа юм бэ гэхэд ******* нүүрэнд хүрээд юун сүртэй юм тоглож байхад чинь гэж хэлсэн. Тэд нар муудалцаад хэрэлдээд байснаа хоорондоо зууралдаад зодолдоод байсан. Би боль гэж хэлчихээд галаа түлсэн. Нэг харахад ******* гараад гүйгээд явсан. Хэсэг хугацааны дараа ******* хүргэн болон охин хүү нарын хамтаар манай хашаанд ороод ирсэн. Хоорондоо хашаан дотор муудалцаад хэрэлдээд байхаар нь би гэрээс гарахад Ч.Этай Г.Г хэрэлдээд зодолдож байсан. Ч.Э гаднаас орж ирэхдээ зүүн нүд нь хөхөрч хавдсан байсан. Юу болов гэж хэлэхэд намайг цохичихлоо би цагдаа дуудсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 103-104 дүгээр хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/142 дугаар: “...Ч.Эын биед тархи доргилт, дух, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал,  хоёр нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...”  гэх дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/142 дугаар: “...С.*******гийн биед тархи доргилт, дух, хамар зулгаралт, 2 бугалга, 2 гуянд цус хуралт, зүүн өгзгөнд өнгөц түлэгдэл тогтооглоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн зүйлийн болон хэсэг газрын өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...”  гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/.

 

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав

 

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Ч.Э нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 16-617 тоотод иргэн С.*******тай нөхрийн толгойг цохьсон гэж маргалдан түүний үснээс зулгааж, нүүрэн тус газар нь 2-3 удаа цохих, түлхэж зуухан дээр унагах зэргээр хүч хэрэглэн зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь Шүүгдэгч Ч.Эийн өгсөн: “...******* эгч нөхрийн нүүр лүү алгадаад авахаар нь эрэгтэй хүний нүүр лүү яагаад цохиод байна гэж хэлээд босоход ******* эгч намайг шууд үсдээд авахаар нь би зөрүүлж үснээс нь зулгаасан. Тэр үед нөхөр голоор орж салгасан. Би ******* эгчтэй хэрэлдэж байгаад гараараа цээжрүү нь түлхсэн чинь тухайн айлын зуухан дээр унасан. гэх, хохирогч С.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Ч.Э миний нөхрийн толгой руу цохилоо гээд намайг үсдээд нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэр үед нaдaac эхнэрээ салгасан. Маргалдаад зогсож байхад Ч.Э миний цээж рүү хоёр гараараа түлхсэн чинь би хойшоогоо зуухан дээр суучихсан...” гэх, гэрч Ч.ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэнэт ******* эгч миний нүүр рүү 2 удаа алгадаад авсан. Эхнэр “эр хүний толгой руу цохилоо, би ч толгойд нь хүрдэггүй” гэж хэлээд тэр хоёр бие биенээ үсдэж авсан. Зууралдаж байхад нь  тэр хоёрыг би салгасан. ...Эхнэр яах гээд байгаа юм бэ гэж хэлээд түлхсэн чинь ******* эгч зуухан дээр суусан...” гэх, Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэр үед Ч.Э та болиоч ээ яагаад нөхрийг минь алгадаад байгаа юм бэ гэхэд ******* нүүрэнд хүрээд юун сүртэй юм тоглож байхад чинь гэж хэлсэн. Тэд нар муудалцаад хэрэлдээд байснаа хоорондоо зууралдаад зодолдоод байсан. Би боль гэж хэлчихээд галаа түлсэн” гэх мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/142 дугаар дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

 

            Мөн шүүгдэгч  Г.Г нь 2020 оны 02 сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 16-617 тоот хашаанд иргэн Ч.Эыг ээж С.*******г зодсон гэх шалтгаанаар түүний үснээс зулгааж нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь шүүгдэгч Ч.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд би хүн аллаа шдээ гээд гараад очсон чинь энэ охин үгийн зөрүү байхгүй шууд үсдэж дараад 2, 3 удаа нүүрлүү өшиглөсөн. Одоо ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх, шүүгдэгч Г.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...ээж 1, 2 цагийн дараа согтуу, үснээсээ зулгаалгасан байдалтай, өмд нь түлэгдчихсэн, хамарнаас нь цус гарчихсан зодуулсан байдалтай Ч.Э, 2 намайг зодчихлоо гээд орж ирсэн. ...Тэгэхээр нь би дээрээс нь хэд цохисон чинь Ч.Э эгч цаанаас манай нөхрийг аллаа та нар гэж орилж гарч ирээд миний нүүрлүү самардах гэхээр нь би түлхэж унагаагаад нүүрлүү нь өшиглөсөн...” гэх, хохирогч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би цонхоор хараад сууж байхад ыг хүү нь өшиглөөд унагаасан. Би гарч очоод юу болоод байна хүн аллаа гэхэд ******* эгчийн охин нь ээжийг зодсон гэж хэлээд намайг үсдэж дараад нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Үснээс чирч би газар унахад ахиад нүүр рүү өшиглөсөн. Тэр үед хамраас цус гараад тогтохгүй байсан. Би цагдаад дуудлага өгсөн...” гэх, гэрч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Удалгүй хаалга дуугарахаар нь цонхоор харахад ******* охин, хүү хүргэнийхээ хамт хашаагаар орж ирэхээр нь айлд хэрүүл шуугиан болгоод яахав гээд өөдөөс нь очиж уулзсан. Үгийн зөрүүгүй хүү нь хавирч унагаад өшиглөсөн. Араас эхнэр гарч ирээд хүн аллаа гэж хэлэхэд охин нь эхнэрийг үсдэж дараад 2-3 удаа нүүр рүү өшиглөсөн.  Тэр үед эхнэрийн хамраас цус гарсан. ******* эгч хүүхдийн хамт яваад өгсөн. Тэр үед эхнэр цагдаад дуудлага өгсөн...” гэх, Насанд хүрээгүй гэрч Г.Ганчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед ахын эхнэр Ч.Э байшингаас согтуу гарч ирээд эгч Г.Г руу дайраад хэрэлдээд байсан. Эгч Г.Г Ч.Эыг түлхэж унагаасан. Унасан байх үед нүүр рүү нь 1 удаа өшиглөсөн чинь хамраас нь цус гарсан. Би эгчийг аваад хашаанаас гараад явсан...” гэх, Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Хоорондоо хашаан дотор муудалцаад хэрэлдээд байхаар нь би гэрээс гарахад Ч.Этай Г.Г хэрэлдээд зодолдож байсан. Ч.Э гаднаас орж ирэхдээ зүүн нүд нь хөхөрч хавдсан байсан. Юу болов гэж хэлэхэд намайг цохичихлоо би цагдаа дуудсан гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/142 дугаар дүгнэлт зэргээр  тус тус тогтоогдож байна гэж үзлээ.

 

             Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ч.Э, Г.Г нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, хэргийн оролцогч нарын хуульд заасан эрхийг хязгаарлаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зохицуулалтууд хангагдсан байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

           Иймд шүүхээс шүүгдэгч Боржигин овогт Ч.Э, Бүргэд овогт Г.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

                                                                                                           

            Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Гд 450 нэгжтэй тэнцэх буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасныг  шүүх хянан үзээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь  бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Э, Г.Г нарт мөрдөн шалгах ажиллагаанд тохиролцсон торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч Ч.Э, Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Ч.Э, Бүргэд овогт Г.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр, Г.Гг 450/ дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  5  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөг, Г.Гд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/ арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг / хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Шүүгдэгч Ч.Э, Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

           5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э, Г.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД