Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 124

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 04-04 тоотод оршин суух, ПЗ67050501 регистрийн дугаартай, Хотгойд овогт Дашцэрэнгийн Батнасангийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Батнасан, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Батнасан нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 6-р ангиасаа гарч 15 настайгаасаа эхлэн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад 1982-1990 он хүртэл саальчнаар ажиллаж байсан. Би ажиллах хугацаандаа нагац ах Э.Лхамсүрэнтэй нэг өрх болж ажиллаж байсан ба 1988 онд Д.Баянтөртэй гэр бүл болж, 1990 оноос аймгийн төвд ирж суурьшсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учраас хохироход хүрээд байна. Иймд миний 1982-1989 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үүгэжээ.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Батнасан нь 1982-1989 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 575 дугаар лавлагаа,

-Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан бригадын Д.Батнасангийн нэр дээрх 1981-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,

-О.Чулууны “Д.Батнасан нь 1982-1990 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан бригадад саальчнаар ажиллаж байсан нь үнэн. Би тэр 1977-1994 оныг дуустал Мянгад сумын Давшилт нэгдлийн бригадын дарга, нягтлан бодогчоор ажиллаж байсан”  гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

-Д.Алтантуяагийн “Д.Батнасан нь 1982-1990 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан бригадад саальчнаар ажиллаж байсан нь үнэн. Би тэр үед мөн саальчнаар ажиллаж байсан” гэх  нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг баримт авагдсан байна.

Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Д.Батнасанг 1982-1989 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хотгойд овогт Дашцэрэнгийн Батнасанг 1982-1989 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Б.МАРИНА