Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Манлай сум, 1 дүгээр багт оршин суух Охин овогт Лувсанноровын Дулмаа /РД:КЕ79091409/-ийн нэхэмжлэлтэй,

   Их өлзийт овогт Өлзийхутагийн Түмэн-Өлзийтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Дулмаа, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Дулмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“Л.Дулмаа би 1996 онд Өлзийхутаг овогтой Түмэн-Өлзийтэй гэр бүл болж 3 хүүхэд төрүүлсэн. Охин Балжмаа 1996 онд, Булгамаа 1999 онд, хүү Баттайван 2002 онд төрсөн.

Бид 2 хамтран амьдраад 13 жил болсон. Л.Түмэн-Өлзий нь 2009 оны 06 сарын 04-нд зуурдаар нас барсан. Иймээс хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох болсон тул Л.Түмэн-Өлзийтэй 1996 оноос 2009 оны 06 сар хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү. Гэрчээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв, Баянхөөврийн 14-14 тоотод оршин суугч Уламбаярын Ашигбаяр, Надмидын Болдцэцэг нарыг асууж өгнө үү. Утас 88906788” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 341 дугаартай Өмнөговь аймгийн Манлай сумын 01 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Ө.Түмэн-Өлзийг нас барсныг бүртгэж олгосон №0008398 тоот нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1996 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Т.Балжмаа №09 тоот төрсний гэрчилгээний хуулбар, 1999 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Т.Булгамаагийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2002 оны 09 дүгээр сарын 21-нд төрсөн хүү Баттайваны №045 төрсний гэрчилгээний хуулбар, гэрч У.Ашигбаяр, Н.Болдцэцэг нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Дулмаа нь Ө.Түмэн-Өлзийтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Л.Дулмаа нь Ө.Түмэн-Өлзийтэй 1996 оноос гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч байсан ба хамтран амьдрах хугацаандаа 1996 оны 12 дугаар сарын 06-ны өдөр охин Т.Балжмаа, 1999 оны 12 дугаар сарын 19-ний өдөр охин Т.Булгамаа, 2002 оны 09 дүгээр сарын 21-нд хүү Т.Баттайван нарыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, охин Т.Балжмаагийн төрсний гэрчилгээний хуулбар, охин Т.Булгамаагийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүү Т.Баттайваны төрсний гэрчилгээний хуулбар, 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдөр олгосон Ө.Түмэн-Өлзийгийн нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гэрч Н.Болдцэцэгийн “...Л.Дулмаатай нэг анги байсан. Багын найзууд учир Л.Дулмааг Ө.Түмэн-Өлзийтэй 1996 оноос хойш хамтран байсаныг мэдэж байна. Тэднийх айл болоод 3 хүүхэдтэй болсон айл. Хөдөө мал малладаг байж байгаад хүүхэд нь сургуульд сурахад гэрээрээ сумын төвд нүүж ирсэн. 1996 оноос хойш хамт амьдарч байгаад Ө.Түмэн-Өлзий нь 2009 оны зун нас барсан. Тэр үед манайх бас Манлай суманд амьдардаг байсан бөгөөд бие биенийхээрээ орж гарч байдаг сайн найзууд байсан учир мэдэж байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/, гэрч У.Ашигбаярын “...Талийгч Ө.Түмэн-Өлзий бид хоёр нэг ангийн найзууд байсан. Ө.Түмэн-Өлзий нь 1996 оноос хойш Л.Дулмаатай хамтран амьдарч байсан. АЙл болж голомт тусгаарлаад 3 хүүхэдтэй болсон айл. Бид дотно найзууд байсан бөгөөд бие биенийхээрээ орж гардаг байсан учир мэдэж байна. Талийгч Ө.Түмэн-Өлзийгийх 1996 оноос 2009 он хүртэл Өмнөговь аймгийн Манлай суманд мал маллаж амьдардаг байсан. Сүүлийн хоёр жил сумын төвд орж ирж амьдарсан. Тэр үед манайх бас Манлай суманд амьдардаг байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/ зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмждэдтйн шаардлагыг хангаж, Л.Дулмааг 1996 оноос 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Ө.Түмэн-Өлзийтэй хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Охин овогт Лувсанноровын Дулмаа, Их-Өлзийт овогт Өлзийхутагийн Түмэн-Өлзийтэй 1996 оноос 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.СОЛОНГО