| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0117/Э |
| Дугаар | 117 |
| Огноо | 2020-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
Улсын яллагч Д.Аянагүл,
Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Б.Цд холбогдох эрүүгийн 200700*******30115 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монголын Үндэсний Их Сургуулийн Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургуулийн Гадаад худалдаа, гаалийн удирдлагын 4а ангийн оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* дүүргийн 2 дугаар хороо,******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт Б.Ц /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч Б.Ц нь 2020 оны 05 дугаар сарын 20-ний өдрөөс *******-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” амралтын газарт хохирогч Б.*******ын нүүрэн тус газарт гараараа 4-5 удаа цохиж биед нь баруун чамархай хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хэрэг гарсан өдөр манай найзын төрсөн өдөр болсон. Манай эмэгтэй найз түрүүлээд амралтын газарт очсон. Би ажлаа тараад араас нь очсон. Төрсөн өдөр нь эхлээд бид нар архи уугаад байж байтал Б.******* архийг ёс болгож аваад буцаагаад өгч байсан. Орой нь Б.Түгээбатаар машин дотор сууж байхаар нь би согтуугаар машин барих гэж байна гэж бодсон.Тэгээд хохирогчийг цохьсон. Машиныг унтрааж, түлхүүрийг авах үед хохирогч хажуунаас уурлаад байсан. Энэ хэрэг миний буруутай үйлдлээс болсон” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр манай найз О.******* амралтын газар хүргээд өгөөч гэхээр нь зөвшөөрөөд бид хоёр хотоос 19 цагийн үед гараад ...23 цагийн үед Тэрэлжид байх “*******” амралтын газарт хүргэж өгсөн. Би тэнд хэсэг унтаж байгаад сэргээд хот руу явахаар болсон. Тэгээд машин дээрээ очоод суухад хаалга татаад нэг залуу миний нүүр рүү цохиод авсан. Тухайн танихгүй залуу намайг 4-5 удаа цохьсон. Надад гомдол санал байхгүй. Тэр залуутай эвлэрсэн. Хохирол төлсөн нийт 300.000 төгрөг авсан” гэх мэдүүлэг
/хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Гэрч О.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид хоёр 01 цагийн үед гэрээс гараад явах гээд зогсоол дээр ирэхэд Б.Ц гэх залуу Б.*******ыг барьж цохиод эхлэсэн. Би айсанаа тэр чигээрээ зугтаасан. Араас Б.******* машинтай 100м зайд явж байхад ирсэн. Найз нь зодуулчихлаа гэж байсан. Бид хоёр Налайхад ирж цагдаад хандсан. Өглөө гэгээтэйд харахад толгойных нь баруун хэсэгт улайж хавдсан байсан” гэх мэдүүлэг
/хх-ийн 12 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6155 дугаар:
“1. Б.*******ын биед баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
” гэх дүгнэлт
/хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
/хх-ийн 44 дүгээр хуудас/,
Зөрчлийн шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас
/хх-ийн 45 дугаар хуудас/,
Б.Цгийн иргэний мэдээлэл
/хх-ийн 47дугаар хуудас/,
Б.Цгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд
/хх-ийн 54-57 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “...Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 05 дугаар сарын 20-ний өдрөөс *******-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” амралтын газарт хохирогч Б.*******ын нүүрэн тус газарт гараараа 4-5 удаа цохиж биед нь баруун чамархай хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Б.Цд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч Б.Ц нь прокурорын шатанд улсын яллагчтай ял тохиролцож шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ирсэн. Тохиролцсон ялын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 мянган төгрөгөөр торгож, 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна” гэх,
Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Цд холбогдох хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 05 дугаар сарын 20-ний өдрөөс *******-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” амралтын газарт хохирогч Б.*******ын нүүрэн тус газарт гараараа 4-5 удаа цохиж биед нь баруун чамархай хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч Б.Цгийн “...Орой нь Б.Түгээбатаар машин дотор сууж байхаар нь би согтуугаар машин барих гэж байна гэж бодсон.Тэгээд хохирогчийг цохьсон” гэх,
Хохирогч Б.*******ын “...Тэгээд машин дээрээ очоод суухад хаалга татаад нэг залуу миний нүүр рүү цохиод авсан” гэх,
Гэрч О.*******гийн “...Б.Ц гэх залуу Б.*******ыг барьж цохиод эхлэсэн. Би айсандаа тэр чигээрээ зугтаасан. Араас Б.******* машинтай 100м зайд явж байхад ирсэн. Найз нь зодуулчихлаа гэж байсан. Бид хоёр Налайхад ирж цагдаад хандсан. Өглөө гэгээтэйд харахад толгойных нь баруун хэсэгт улайж хавдсан байсан” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6155 дугаар: Б.*******ын биед баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацааагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.Цгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ын бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Б.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ