Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 4 дүгээр багт оршин суух, Мандуулаа овогт Донгирын Сумъяасүх /РД:КЙ56050773/-ийн нэхэмжлэлтэй,

Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Сумъяасүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Сумъяасүх шүүхэд гаргасан нэхэмжлэлд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“Сүмъяасүх миний бие нь 1964 онд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын дунд сургуульд орж 1972 онд 08 дугаар ангийг төгсөж малчин болж аавыгаа дагаж мал тууж байгаад 1974 онд цэрэгт явсан. Цэрэгт явсаныг батлах 1973 оны 11-р сарын 09-ний өдөр олгосон цэргийн батлахад миний овгыг эх Сэмжээнаар овоглосоны улмаас овог зөрүүтэй болсон. Миний иргэний үнэмлэх эцэг Донгироор овоглож олгогдсон байдаг. Иймд дээрх №227566 дугаартай цэргийн батлахыг жинхэнэ эзэмшигчээр Донгир овогтой Сумъяасүх болохыг тогтоож өгнө үү. Мөөн 1987 оноос Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын хөгжил нэгдлийн малчинаар 1992 он хүртэл ажилласан. Энэ талаарх хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлсэний улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж хохироход хүрээд байна. Иймд 1987 оны 09 дүгээр сарын 01-ээс 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Галбын хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Гэрчээр Дуламсүрэн овогтой Хишигжаргал хаяг: Худагтын 6-22 тоот утас 86795010, Дашбил овогтой Шархүү, Хаяг Гоёотын 3-12 тоот, утас 89600844 нарыг асууж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 01 дүгээр маягтын лавлагаа, цахим үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Тагнуулын ерөнхий газрын 2016 оны 12 сарын 26-ны өдрийн 02/4591 дугаар архивын лавлагаа, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн засаг даргын тодорхойлолт, Өмнөговь аймгийн Архивын тасгын 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 730 дугаартай архивын лавлагаа, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын хөгжил нэгдлийн даргын 1987 оны 12 сарын 04-ний өдрийн 40 дугаартай ажилд томилох тушаал, 1987 оны 12 сарын 31-ний өдрийн 43 дугаартай ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаал, 1989 оны 01 сарын 27-ны өдрийн 01 дугаартай ажилд томилох тушаал, 1992 оны 12 сарын 15-ны өдрийн 32 дугаартай малчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, №227566 дугаартай цэргийн батлах дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Сумъяасүх нь цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Д.Сумъяасүх нь 1973 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №227566 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болох нь:

            Нэхэмжлэгчийн тайлбар, 01 дүгээр маягтын лавлагаа, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02/4591 дугаартай архивын лавлагаа, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн засаг даргын №34 дугаартай тодорхойлолт, Өмнөговь аймгийн архивын тасгын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 730 дугаартай архивын лавлагаа, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын хөгжил нэгдлийн даргын 1987 оны 12 сарын 04-ний өдрийн 40 дугаартай ажилд томилох тушаал, 1987 оны 12 сарын 31-ний өдрийн 43 дугаартай ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаал, 1989 оны 01 сарын 27-ны өдрийн 01 дугаартай ажилд томилох тушаал, 1992 оны 12 сарын 15-ны өдрийн 32 дугаартай малчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, №227566 дугаартай цэргийн батлах дэвтрийн хуулбар, гэрч Д.Шархүүгийн “...Д.Сумъяасүхийн аав нь Донгир, ээж нь Сэмжаан гэдэг. Цэргийн батлахын үнэмлэх дээр ээжийнх нь нэрээр овоглож бичсэн байсан. Тийм учраас овог нэрийн зөрүү үүссэн байх. Аав нь Донгир гэдэг учраас түүний цэргийн батлахын үнэмлэх нь Донгирын Сумъяасүх гэж байх байсан...” гэсэн, гэрч Д.Хишигжаргалын  “...Д.Сумъяасүхийн аав нь Донгир, ээж нь Сэмжаан гэдэг. Уг нь Өвөрхангайн гаралын улс байгаа юм. Тухайн үед ажиллаж байсан хүний хариуцлагагүй байдлаас цэргийн батлах нь түүний ээж Сэмжаанаар овоглогдсон байдаг. Аав нь Донгир гэдэг учраас цэргийн батлах үнэмлэх нь Донгирын Сумъяасүх гэж байх байсан” гэсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Мөн Д.Сумъяасүх нь 1987 оноос 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг  хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдэлий Баян бригадад малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон Ханбогд сумын Баян багийн засаг даргын тодорхойлолт, Өмнөговь аймгийн Архивын тасгын 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 730 дугаартай архивын лавлагаа, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын хөгжил нэгдлийн даргын 1987 оны 12 сарын 04-ний өдрийн 40 дугаартай ажилд томилох тушаал, 1987 оны 12 сарын 31-ний өдрийн 43 дугаартай ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаал, 1989 оны 01 сарын 27-ны өдрийн 01 дугаартай ажилд томилох тушаал, 1992 оны 12 сарын 15-ны өдрийн 32 дугаартай малчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, гэрч Д.Шархүүгийн: “...1987 оноос 1992 он хүртэл Нэгдэл тарах хүртэл Ханбогд сумын Галбын хөгжил нэгдлийн Баян багт тэмээ маллаж байсан. Тухайн үед би Ханбогд сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн туслах ажилтан хийж байсан. Тийм учраас сайн мэдэж байна” гэсэн, гэрч Д.Хишигжаргалын :”...Д.Сумъяасүх нь 1986 онд Ханбогд суманд ирсэн. 1987 оноос Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян бригадын уурын зууханд слесарь, Галбын хөгжлийн Баян бригадад 1992 он хүртэл Нэгдэл тарах хүртэл тэмээчнаар ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Д.Сумъяасүхийн гаргасан цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

              Иймд 1973 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Өвөрхангай аймгийн АДХГ, Захиргааны цэргийн хэлтсээс олгосон №227566 дугаартай  цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Мандуулаа овогт Донгирын Сумъяасүх мөн болохыг, мөн түүнийг 1987 оноос 1992 оныг 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн Баян бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Мандуулаа овогт Донгирын Сумъяасүхийг

1973 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №227566 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр,

1987 оны 09 дүгээр сарын 01-ээс 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн Баян бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.СОЛОНГО