| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01356/и |
| Дугаар | 151/ШШ2017/00121 |
| Огноо | 2017-01-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 151/ШШ2017/00121
| 2017 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 151/ШШ2017/00121 | Төв аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,
Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багт оршин суух Ц.Баярхүүд холбогдох,
Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний төлбөр 6 679 660 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 сарын 01 өдөр хүлээн авч, 2016 оны 12 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
-...Ц.Баярхүү нь 2013 оны 04 сарын 08-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 10 000 000 төгрөгийг газар тариалангийн зориулалтаар авсан бөгөөд зээл төлөх хугацаа 2016 оны 04 сарын 17-ны өдөр дуусч хугацаа хэтрүүлсэн. Иймд төлөөгүй үндсэн зээл, зээлийн хүүгийн хамт 6 600 480 төгрөгийг гаргуулж сум хөгжүүлэх санг хохиролгүй болгож өгнө үү
Хариуцагч Ц.Баярхүү 2013 оны 04 сарын 08-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 10 000 000 төгрөгийг тариалан эрхлэх зориулалтаар зээл авсан нь үнэн. Зээлийн үлдэгдэл 6 600 480 төгрөгийг 2017 оны 09 сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Ц.Баярхүүгээс нэхэмжилсэн 6 679 660 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 79 180 төгрөгийг хасч 6 600 480 хэмжээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргалтай эвлэрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал нь зээлийн төлбөрөө 2017 оны 09 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй ба 74 дүгээр зүйлийн 74.6-д ...Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж заасныг эвлэрлийн гэрээ нь зөрчөөгүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар ...Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй. гэж заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчив нь нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ц.Баярхүүгээс6 600 480 төгрөгт төлвөл зохих улсын тэмдэггийн хураамж 120 558 төгрөгийн 50 хувь болох 60 279 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Баярхүүд холбогдох иргэний хэргийн зохигчид 6 600 480 төгрөгийг 2017 оны 09 сарын 01 өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ц.Баярхүүгээс6 600 480 төгрөгт төлвөл зохих улсын тэмдэггийн хураамж 120 558 төгрөгийн 50 хувь болох 60 279 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ