Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 671

 

 

 

 

 

 

 

    2020          07           09                                      2020/ШЦТ/671

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

          улсын яллагч Г.Цогтгэрэл,

          шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Х холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009014720968 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, Збнастай, эрэгтэй, дээд боловсролтой, Төлөвлөлтийн инженер мэргэжилтэй, Магнай трейд ХХК-нд төлөвлөлтийн менежер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт хамт тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Х (регистрийн дугаар ),

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 5 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Магнай трейдийн ХХК-ийн гадна хохирогч С.Барсболдыг эхнэрээ гудамжинд зодож, зовоож байна гэж ойлгон туслахаар очихдоо С.Барсболдтой маргалдаж улмаар түүний биед халдаж нүүрэн тус газарт нь хөл, гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Х архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 5 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Магнай трейдийн ХХК-ийн гадна хохирогч С.Барсболдыг эхнэрээ гудамжинд зодож, зовоож байна гэж ойлгон туслахаар очихдоо С.Барсболдтой маргалдаж улмаар түүний биед халдаж нүүрэн тус газарт нь хөл, гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б.Хд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч Б.Хд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 5 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Магнай трейдийн ХХК-ийн гадна хохирогч С.Барсболдыг эхнэрээ гудамжинд зодож, зовоож байна гэж ойлгон туслахаар очихдоо С.Барсболдтой маргалдаж улмаар түүний биед халдаж нүүрэн тус газарт нь хөл, гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

          хохирогч С.Барсболдын "...би Номуундарийг явъя гэж хэлээд гарнаас нь татахад нүдний шилтэй костьюмтай залуу ирээд миний нүүр хэсэгт гараараа цохисон. Би тэр костьюмтэй залуугаас зайгаа бариад хөөш яаж байна гэж хэлэхэд костьюмтай залуугийн араас нь 3 залуу ирэхээр нь би биеэ хамгаалах гээд явган хүний зам дээрээс тоосго аваад тэр танихгүй залуучуудад хандаж хүний олон хүнээ барихгүй шүү гэж хэлсэн чинь Даваажав ирээд миний суган доогуур гараа оруулаад намайг бариад авсан. Би Даваажав гээд залуутай ноцолдохдоо гартаа байсан тоосгоороо Даваажавын толгойг цохисон юм шиг байсан. Тэгээд би тэр хүмүүстэй зууралдаж байгаад газарт унасан. Би газарт унаад явган сууж байх үед миний толгой, эрүү, хүзүү, нуруу, хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Би газар явган суугаад нүүрээ өвдөг хэсэг рүүгээ тонгойлгоод гараараа нүүр, толгой хэсгээ хамгаалж байсан болохоор намайг хэн ямар байдлаар өшиглөснийг нь мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ¹5480 тоот актын “…С.Барсболдын биед эрүү ясны хоёрлосон хугарал нуруу, баруун эгэм, зүүн суга, хүзүүнд цус хуралт, буйланд шарх, баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн доод 1.2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт
хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд
нөлөөлөхгүй.... “ гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

яллагдагч Б.Х "...тэр үед Даваажав гүйж очиж тэр залуугийн тоосгыг тавиулах гэж зууралдаж байгаад гэмтчихээр нь би хохирогч залууг дахиж хүн амьтан гэмтээж магадгүй гэж бодоод босоод ирэх гэхэд нь нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөсөн. Дараа нь заамдаж авч байгаад чи манай найзыг яаж байна гэж хэлээд газарт суулгасан. Хэрэг болсны дараа би хохирогч залууг гэмтчихсэн гэж мэдээд нэгдүгээр эмнэлэг болон гэмтлийн эмнэлгээр хамт дагуулж явсан. Хохирогч залуугийн эмчилгээний зардалд нийт 3.800.000 төгрөг зарцуулж хохирлыг нь бүрэн барагдуулсан...Барсболдод надаас өөр хүн гар хүрээгүй..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Х нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Хд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Хаш-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Хд 650 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Үүнээс гадна шүүх шүүгдэгч Б.Хд 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Б.Х нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Хд 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь энэ тогтоолоор оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Х нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                       

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР