Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/148

 

               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж, шүүгч Ц.Алтангадас, Ш.Эрдэнэцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн танхимд хийж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай

Иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэчулуун

Улсын яллагч Л.Энхтайван

Хохирогч М.Лхагвадорж, Р.Оюунцэцэг, Б.Шашиймаа, Т.Жураа, А.Цэцэгээ, Н.Бат-Эрдэнэ, Б.Ууганцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлий 3.1 дэх хэсэгт заасан “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дт холбогдох эрүүгийн 1925007560444 дугаартай хэргийг  нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б.Д

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Дийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Ундрагын 18-02 тоот М.Лхагвадоржийн байшингийн цонхоор нэвтэрч эмээлийн мөнгөн тоноглолыг хулгайлан авч 880,000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Ундрагын 14-08 тоотод оршин суух иргэн С.Мөнхзаяагийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөний гахайнд байсан 50,000 төгрөгийг хулгайлан 358 000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өндөр сум Даваат багийн Зураагийн 14-1 тоотод оршин суух Н.Лхамбаярын байшинд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга, зургийн аппарат зэрэг эд зүйлийг хулгайлан авч 190 000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 52-22 тоотод оршин суух Б.Шашиймаагийн гэрт хууль бусаар орж мөнгөн аяга, мөнгөн бугуйвч, цахилгаан хөрөө, 26 кг самар хулгайлан 807000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өндөр сум Даваат багийн Зураагийн 1-11 тоотод оршин суух Т.Жураагийн байшинд хууль бусаар нэвтэрч монетан бөгж, мөнгөний гахайг хагалж 100 000 төгрөг зэргийг хулгайлж 310000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн Баруун дэнжийн 10-026 тоотод оршин суух, Б.Ууганцэцэгийн байшинд хууль бусаар нэвтрэн орж “Хасээ” маркийн нөөтбүүк, LG маркийн гар утас зэргийг хулгайлан авч 430 000 мянган төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 16-ны хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн 19-05 тоотод оршин суух Б.Мартын эзэмшлийн байшингийн вакум цонхоор нэвтэрч 32 инчийн зурагт, мөнгөн аяга, зэс аяга, микрофон, цахилгаан төгөлдөр хуур, кэн брэндийн багаж хэрэгсэл зэрэг эд зүйл хулгайлж 1 265 000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрүүдийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 146-4 тоотод оршин суух Р.Оюунцэцэгийн байшинд хууль бусаар нэвтрэн орж “dell” брэндийн зөөврийн компьютер, шаргал өнгөтэй эмэгтэй төмөр бугуйн цаг зэрэг эд зүйл хулгайлан 1 515 000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 09-ний хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 17а-2 тоотод оршин суух А.Цэцэгээгийн байшинд хууль бусаар нэвтрэн орж 39 инчийн зурагтыг хулгайлан 400 000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 6 155 000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дийн мэдүүлсэн “Даваат баг Ундаргын 14-01 тоотын гал тогооны цонхоор орж зургийн аппарат авсан, Баруун дэнжийн 19-5 тоотод орж Кен багаж, мөнгөн аяга, микрофон авсан. Мөнгөн зэс аяга, зурагт аваагүй. Хохирогч Ууганцэцэгийнхээс зөөврийн комьютер, LG гар утас авсан, Шашиймаагийнхаас 26 кг самар аваагүй 10 кг самар авсан, бусад зүйлийг зөвшөөрнө. Даваат ундаргын нэг айлаас 2ш мөнгөн аяга, мөнгөний гахайнаас 50,000 төгрөг авсан, Жураа гэдэг айлаас монетон бөгж, мөнгөний гахайнаас 30 гаруй мянган төгрөг авсан, Оюунцэцэг гэдэг айлаас dell зөөврийн комьпютер, бугуйн цаг авсан, Цэцгээ гэдэг айлаас 39 инчийн зурагт авсан. 9 айлд хууль бусаар орсноо хүлээж байна. Авсан эд зүйлийг голдуу ломбарданд тавиад мөнгийг хэрэгцээндээ зарцуулдаг гэх мэдүүлэг,

Шүүх хуралдаанд мэдүүлсэн :

-хохирогч Р.Оюунцэцэгийн  “2019 оны 9 дүгээр сарын 30-нд Хөвсгөл явсан. 10 дугаар сарын 02-нд охин гэртээ ирэхэд хулгай орсон байсан гэсэн. dell зөөврийн комьпютер, бугуйн цаг авсан байсан. Комьпютерээ буцаан авсан, бугуйн цагийг нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг,

-хохирогч М.Лхагвадоржийн  “2019 оны 10 дугаар сарын 15-нд ажилдаа яваад ирэхэд гал тогооны салхивчаар хулгайч орж эмээлийн мөнгөн тоноглолыг авсан байсан. Буцааж авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэх мэдүүлэг,

-хохирогч Б.Шашиймаагийн “2019 оны 10 дугаар сарын 28-ны орой гэртээ ирэхэд том өрөөнд хулгай орсон байсан. Мөнгөн аяга, бугуйвч, хөрөө, 26 кг самар алга болсон. Мөнгөн аяга бугуйвч хоёроо буцаан авсан. Одоо цахилгаан хөрөө, самараа төлүүлмээр байна. Би хүнээс шуудайтай 50кг самар аваад хэрэглээгүй байсан. Хулгайч аваад үлдсэнийг нь хэмжихэд 24 кг болсон тул би 26 кг самар гэж мэдүүлсэн. Үнэлэгдсэн дүнгээр нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

 -хохирогч Н.Бат-Эрдэний “Баруун Дэнжийн 19-05 тоотод хүү Мартынх байдаг. Өөрсдөө Герман явсан тул би гэр орныг нь эргэж тойрч байсан. Гэтэл хулгайч орсон байсан. Кен багаж иж бүрнээрээ, Ямаха төгөлдөр хуур /хөлгүй, ширээн дээр тавьдаг/, мөнгөн аяга, цагаан зэс аяга, жижиг зэс аяга, 32 инчийн зурагт, микрофон зэргийг хулгайлсан. Мөнгөн аяга, цагаан зэс аяга, микрофоноо буцаан авсан. Бусад зүйлээ төлүүлж авмаар байна. 10-аад удаа Булган Эрдэнэтийн хооронд явлаа, зардлаа нэхэмжилмээр байна гэх мэдүүлэг,

-хохирогч А.Цэцгээгийн “Эрдэнэ багийн 17-01 тоотоос 39 инчийн Монел зурагтаа алдсан. 400 000 төгрөгөөр үнэлсэн. Хохирлоо төлүүлмээр байна. Сүүлд анзаарахад орны бүтээлгэнд боож гарсан байна лээ гэх мэдүүлэг,

-хохирогч Б.Ууганцэцэгийн “Баруун дэнжийн 102б тоотоос 2019 оны 10 дугаар сарын 15-нд ажилдаа яваад ирэхэд хаалганы цоож эвдэлж хулгайч ороод Хасээ нөүтбүүк, LG гар утас алга болсон байсан. Нөүтбүүкээ авсан, гар утсаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7-р хуудас/

-Хохирогч М.Лхагвадоржийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн.... “... 2019 оны 10 дугаар сарын 15-ны өглөө 06 цаг 50 минутын үед гэрээсээ гараад орой 17 цагт гэртээ харьсан юм. Тэгээд гэртээ ороход манай байшингийн цонхоор хулгай орж миний эзэмшлийн эмээлийн мөнгөн тоног хулгайд алдагдсан байсан. Өөр эд зүйл алга болоогүй...” гэсэн мэдүүлэг /1- р хавтас 11-р хуудас/

-“Далайван Аудит” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02/02-158 дугаартай Эмээлийн 4 ширхэг мөнгөн даруулга 340,000 төгрөг, 6 ширхэг мөнгөн баавар 510,000 төгрөг, 2 ширхэг мөнгөн цагаан хяр 30,000 төгрөг нийт 880,000 төгрөг гэх дүгнэлт /1-р хх-ийн 12-18-р хуудас/

-Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 23-р хуудас/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 49-52-р хуудас/

Хохирогч С.Мөнхзаяагийн мэдүүлсэн: ....”Манай аав Сүхээгийн байшингын унтлагын өрөөний авдар дотор байсан дунд гарын мөнгөн аяга хоёр ширхэгийг авсан байсан. Мөн Хойморын өрөөнд байсан мөнгөний гахайг хагалаад бэлэн 50,000 төгрөгийг авсан байсан. Алдагдсан мөнгөн аяга нь содон шинж тэмдэг гээд байх зүйл байхгүй. Алдагдсан мөнгөн аягыг 2017 онд Улаанбаатар хотоос 1 ширхэгийг нь 300,000 төгрөгөөр авч байсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56-р хуудас/

-“Тольдох Оюуны өгөөж” ХХК-ийн хулгайд алдсан 2 ширхэг мөнгөн аяганы үнэ нийт 308,000 төгрөг гэх дүгнэлт /1-р хх-ийн 65-68-р хуудас/ 

-Хохирогч Н.Лхамбаярын мэдүүлсэн...”2019 оны 10 сарын 25-ны өдрийн өглөө ажилдаа яваад орой 19 цагийн үед гэртээ ороод хувцасаа өлгөчихөөд байж байтал гал тогооны цонх онгорхой байхаар нь цонхоо хаагаагүй явчихсан юм байхдаа гэж бодоод тоогоогүй. Өчигдөр өдөр байшингийн үүдний амбаарт байдаг авдараа онгойлгоод үзтэл дотор нь байсан хуучны дунд гарын мөнгөн аяга, мөн хуучны хальстай зургийн аппарат зэрэг эд зүйлс байхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан”. ..гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92-93-р хуудас/

-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2019 оны 11 сарын 05-ны өдрийн 519/035 дугаартай шинжээчийн хулгайд алдсан эд зүйлсийн үнэлгээ нийт 190,000 төгрөг гэх дүгнэлт /1-р хх-ийн 97-100-р хуудас/

-Хохирогч Б.Шашиймаагийн мэдүүлсэн ”...Би 2019 оны 10 сарын 28-ний өдөр гадуур явж байгаад орой 19 цагийн үед гэртээ очсон. Тэгээд галаа түлээд том өрөөний гэрлийг асаагаад харсан чинь авдрын цоожийг буруу харуулаад зүүсэн байхаар нь хулгай орсон байна гэж ...эхнэр Цэндсүрэн рүү залгаж хэлсэн. Манай гэрээс 4 ширхэг мөнгөн аяга, цахилгаан хөрөө, 2 ширхэг мөнгөн бугуйвч, 26 кг самар алга болсон байсан...” гэсэн / хх-ийн 1-р хавтас 116-р хуудас/

 -“Ашид Билгүүн” ХХК-ийн 2019 оны 11 сарын 05-ны өдрийн 519/036 дугаартай шинжээчийн хулгайд алдсан эд зүйлсийн үнэлгээ нийт 807,000 төгрөг гэх дүгнэлт /1-р хх-ийн 120-124-р хуудас/

-Хохирогч Т.Журагийн “... Би Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Зураагийн 1-11 тоотод эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг. 2019 оны 10 дугаар сарын 25-ний өдөр 12 цагийн үед найзындаа очиж ажил хийж байгаад орой 20 цагийн үед гэртээ иртэл байшингийн цонх нь онгорхой байхаар нь цонхоо онгорхой явчихсан юм байхдаа гэж бодоод гэртээ ортол ширээн дээр эхнэрийн ээмэг байхаар нь тоолгүй амарсан. Тэгсэн чинь манай эхнэр хананы шүүгээг онгойлгож үзсэнээ эмх замбараагүй болчихсон байна, орон доор мөнгө хадгалдаг гахайг маань хагалаад доторх 100,000 орчим төгрөгийг нь мөн цагаан мөнгө, монет холиод хийсэн эмэгтэй хүний бөгж зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг / 1-р хавтас 139-р хуудас /

- Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 038 дугаартай “...Эд зүйлийн үнэлгээ 210.000 төгрөг ...“ гэсэн дүгнэлт / хх-ийн 1-р хавтас 142-146-р хуудас /

- Хохирогч Б.Ууганцэцэгийн “... Би Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнжийн 10-26 тоотод дүү Лувсмаагийн хамт оршин суудаг. 2019 оны 10 дугаар сарын 15-ний өглөө 09 цагийн үед дүүгийн хамт ажилдаа яваад орой 21 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд маргааш өглөө нь өөрийн зөөврийн компьютерт ажлаа хийх гээд хайтал гэрээсээ хайгаад олоогүй, мөн LG маркийн саарал өнгийн гар утас байсныг бас олоогүй болохоор дүүгээсээ асуутал мэдэхгүй, орой гэрт ирэхэд хаалга онгорхой байсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг/ 1-р хавтас 159-162-р хуудас/

-Гэрч Б.Лувсмаагийн мэдүүлсэн ....2019 оны 10 сарын 15-ны өдрийн өглөө 09 цагийн үед эгчийн хамт ажилдаа яваад \орой 18 цагийн үед гэртээ иртэл гэрийн хаалганы цоожийг эвдэлчихсэн байхаар нь хөдөөнөөс ах дүү нар ирсэн юм байхдаа гэж бодоод тоогоогүй. Тэгсэн маргааш өглөө нь эгч зөөврийн компьютер дээр ажлаа хийх гээд байна,хайгаад олохгүй байна гэж хэлсэн. Мөн хамаатны эгч Мөнхцэцэгийн LG маркийн гар утсыг харсан уу гэж асуухаар нь би мэдэхгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 163-р хуудас/

-“Ашид Билгүүн” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 039 дугаартай”...Нийт үнэлгээ 430.000 төгрөг" гэсэн дүгнэлт /1-р хавтас 165-169-р хуудас/

-Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүлэлтийн хамт /1-р хх-ийн 182-185-р хуудас/

-Хохирогч Н.Бат-Эрдэний “... 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр манай хүү болох Мартын гэрт буюу Орхон аймаг Баян-Өндөр сум Баруун дэнжийн 19-05 тоотод байрлах байшинд хулгай орж 32 инчийн зурагт, мөнгөн аяга, зэс аяга, микрофон, төгөлдөр хуур, Кен брендийн багаж зэрэг эд зүйл алдагдсан юм. Тэгээд цагдаад бүртгүүлсэн... “ гэсэн мэдүүлэг/1-р хавтас 191-р хуудас/

- “Далайван Аудит” ХХК-ийн Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 08 сарын 19-ны өдрийн 02/02-122 дугаартай”...Эд зүйлсийн нийт үнэлгээ 1.265.000 төгрөг...” гэсэн дүгнэлт/1-р хавтас 196-201-р хуудас/

-Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүлэлтийн хамт /1-р хх-ийн 228-231-р хуудас/

-Хохирогч Р.Оюунцэцэгийн мэдүүлсэн “... Миний бие охины хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 14-6-04 тоотод амьдардаг юм. 2019 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр Хөвсгөл аймаг явах ажил гараад охиноо дүүгийндээ үлдээгээд өөрийн гэрээ цоожлоод явсан юм. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэртээ иртэл манай байшингийн вакум цонхоор хулгайч орж гэрээс маань Dell брэндийн зөөврийн компьютер, шаргал өнгөтэй эмэгтэй хүний төмөр бугуйн цаг зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 233-р хуудас/

-Гэрч Р.Лхагважавын мэдүүлсэн:....”Р.Оюунцэцэгийн төрсөн охин Тунгалагтамир нь Зэст багийн 1-2-125 тоотод ээжийн дүү Оюундалайгийн гэрт байж байгаад өөрийн гэртээ хувцасаа авах гээд очсон чинь гэрт нь хулгай орсон байна гэж надад утсаар хэлсэн. Тэгээд би 7035102 дугаарын утас руу залгаж цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг “ /1-р хх-ийн 234-р хуудас/

- Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 10 сарын 08-ны өдрийн 02/02-140 тоот ”...Эд зүйлсийн нийт үнэлгээ 1,515,000 мянган төгрөг болж байна...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 236-242-р хуудас /

-Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-ийн 15-16-р хуудас/

-Иргэний нэхэмжлэгч М.Баяржаргалын:....”Би энэ хүнийг танихгүй 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б.Д нь өөрийнхөө бичиг баримтаар “Dell” брендийн I5 гэх үзүүлэлттэй нөтбүүкийг 400 000 төгрөгийн барьцаанд тавихаар ирсэн юм. Тэгээд би хулгайн эд зүйл гэж мэдэлгүй барьцаанд авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 18-р хуудас/

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт /2-р хх-ийн 28-31-р хуудас/

-Хохирогч А.Цэцэгээгийн мэдүүлсэн: "... 2019 оны 08 дугаар сард хүүгийн амьдарч байсан байшингийн 2 давхрын мансартаар хулгай ороод 39 инчийн зурагт алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 35-р хуудас/

-Гэрч В.Батмөнхийн “...2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн үед эхнэртэйгээ хүүгийнхээ байшинг эргэх болон хөргөгчнөөс нь мах авах гээд очих үед хананд нь байсан зурагт алга болсон байсан. Байшингийн 2 давхарын жижиг цонх онгойсон байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 37-р хуудас/

- Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 03 сарын 13-ны өдрийн 02/02-15 тоот” ... Монел маркийн 40 инчийн зурагтын үнэлгээ нь 400.000 төгрөг...” гэсэн дүгнэлт / 2-р хх-ийн 39-44-р хуудас /

-Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 124-125-р хуудас/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 126-127-р хуудас/

-Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 138-141-р хуудас/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 146-151-р хуудас/

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 141 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 156-159-р хуудас/

-Иргэний нэхэмжлэгч Д.Өнөрхүүгийн мэдүүлсэн....”Би Д болон түүний эмээ Мөнхжаргалаас барьцаанд авсан 4 ширхэг мөнгөн аягыг хүлээлгэн өгсөн байгаа, би тухайн аягануудын барьцаанд өгсөн мөнгийг Доос нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 196-р хуудас/

-Иргэний нэхэмжлэгч М.Баяржаргалын мэдүүлсэн...”Нөтбүүк барьцаанд тавьсан 400 000 төгрөгийг нэхэмжилж байна. Нөтбүүкийг хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 197-р хуудас/

-Хохирогч Б.Шашиймаагийн дахин мэдүүлсэн...4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бугуйвч, 2 ширхэг ээмэг зэргийг хүлээн авсан. Хүлээн авсан 2 ширхэг ээмэг нь  дуураймал зүйл байгаа юм. Иймд тухайн ээмэгний үнэлгээг гагуулах шаардлага байхгүй. Цахилгаан хөрөө, 26 кг самар, шитгээгүй мөнгөн бугуйвч зэргийг нэхэмжилж байна... ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 198-р хуудас/

-Хохирогч С.Мөнхзаяагийн мэдүүлсэн....Би 2 мөнгөн аягаа хүлээн авсан. Тухайн мөнгөний гахайг 15000 төгрөгөөр худалдан авч байсан. Гэхдээ би мөнгөний гахайны үнийг нэхэмжлэхгүй дотор нь байсан 50 000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 212-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

             Шүүгдэгч Б.Д нь  2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 09-ний хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 17а-2 тоотод оршин суух А.Цэцэгээгийн байшинд хууль бусаар нэвтрэн орж 39 инчийн зурагтыг авч 400 000 төгрөгийн хохирол,  2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 16-ны хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн 19-05 тоотод оршин суух Б.Мартын эзэмшлийн байшингийн вакум цонхоор нэвтэрч 32 инчийн зурагт, мөнгөн аяга, зэс аяга, микрофон, цахилгаан төгөлдөр хуур/даралтат хөгжим/, кэн брэндийн багаж хэрэгсэл зэрэг эд зүйлийг авч 1 265 000 төгрөгийн хохирол, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрүүдийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 146-4 тоотод оршин суух Р.Оюунцэцэгийн байшинд хууль бусаар нэвтрэн орж “Dell” брэндийн зөөврийн компьютер, шаргал өнгөтэй эмэгтэй төмөр бугуйн цаг зэрэг эд зүйл авч 1 515 000 төгрөгийн хохирол, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Ундрагын 14-08 тоотод оршин суух иргэн С.Мөнхзаяагийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөний гахайнд байсан 50,000 төгрөгийг авч 358 000 төгрөгийн хохирол, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн баруун дэнжийн 10-026 тоотод оршин суух Б.Ууганцэцэгийн байшинд хууль бусаар нэвтрэн орж “Хасээ” маркийн нөөтбүүк, LG маркийн гар утас зэргийг авч 430 000 мянган төгрөгийн хохирол, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Ундрагын 18-02 тоот М.Лхагвадоржийн байшингийн цонхоор нэвтэрч эмээлийн мөнгөн тоноглолыг авч 880,000 төгрөгийн хохирол, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өндөр сум Даваат багийн Зураагийн 1-11 тоотод оршин суух Т.Жураагийн байшинд хууль бусаар нэвтэрч монетан бөгж, мөнгөний гахайг хагалж 100 000 төгрөг зэргийг авч 310000 төгрөгийн хохирол, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өндөр сум Даваат багийн Зураагийн 14-1 тоотод оршин суух Н.Лхамбаярын байшинд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга, зургийн аппарат зэрэг эд зүйлийг авч 190 000 төгрөгийн хохирол, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 52-22 тоотод оршин суух Б.Шашиймаагийн гэрт хууль бусаар орж мөнгөн аяга, мөнгөн бугуйвч, цахилгаан хөрөө, 26 кг самар авч 807000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.  Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч нарт нийт 6,155,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, гэрэл зургууд, хохирогчийн мэдүүлэгүүд, гэрчүүдийн мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, эд зүйл хураан авч хүлээлгэсэн өгсөн тэмдэглэл зэрэг эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

         Шүүгдэгч Б.Д нь 2019 оны дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 28-ны хооронд 9 удаагийн үйлдлээр бусдын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж өмчлөх эрхэнд нь халдаж эд зүйл авч эд хөрөнгийн хохирол учруулсан эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт  хэргийн  шинжтэй, санаатай үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Дийн үйлдлүүд прокурорын яллах дүгнэлтэд заасан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчийн эрхийг зөрчсөн зөрчил илрээгүй.

          Шүүгдэгч Б.Дийн 9 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл авсан эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэгт заасан, нэг төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэн, нэг халдлагын объектод байнга / 9 удаа/ халдсан шинжтэй байх тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн гэмт үйлдлийн арга, давтамжит байдал нь түүний амьдрах арга болж хэвшсэн шинжтэй, гэмт хэргийн улмаас олсон орлого нь / 6,155,000 төгрөг/ хэмжээний хувьд хүний амьдралын өдөр тутмын ахуйн хэрэгцээнд нөлөөлөл үзүүлж чадахуйц хүчин зүйл болох шинжтэй байна..

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Б.Д нь 9 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 6,155,000 төгрөгний хохирол  учруулсан болох нь  яллах дүгнэлтэд заасан шүүх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Хулгайлж авсан эд зүйлээ зарж борлуулах барьцаанд тавих зэргээр хэрэглэсэн, олон удаагийн давтамжтай үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг илэрхийлж байгаа. Иймд Б.Дийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 7 жилийн хугацаагаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Хохирогч нарт төлөгдөөгүй хохирлыг гаргуулах саналтай гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд шүүх хуралдаанд, шүүгдэгч 9 удаагийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, гэвч зарим нэг эд зүйл маргаантай. Тухайлбал хохирогч Бат-Эрдэний 32 инчийн зурагтыг аваагүй гэдэг, тэр айлд зурагт байсныг нотлоогүй. Аяганы талаар мэдүүлсэн мэдүүлэг нь зөрүүтэй. Мөн төгөлдөр хуур гэсэн нь даралтат  хөгжим болох нь нотлогдож байна. Үнэлгээний асуудал эргэлзээтэй. Хохирогч Жураагийн мөнгөний гахайнаас 100,000 төгрөг аваагүй, 30 орчим мянган төгрөг байсан гэдэг. Мөн авсан бөгж нь ямар металлаар хийсэн болох нь тодорхойгүй, шинжээч монет гэж үнэлсэн, хохирогч мөнгө монет хольж хийсэн гэдэг. Хохирогч Мөнхзаяагийн мөнгөний гахайд 50,000 төгрөг байгаагүй, 10 орчим мянган төгрөг байсан гэдэг. Иймд эдгээр асуудлыг нэг мөр болгох шаардлагатай тул хэргийг прокурорт буцаах саналтай. Мөн амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг нотлох шаардлагатай гэжээ. Хохирогч нарт хууль сануулан авсан мэдүүлэгүүд тогтвортой зөрүүгүй байх бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар батлагдахгүй байна.

Хохирогч Б.Шашиймаагийнхаас 26 кг самар авсан тухайд гэрчээр Б.Д мэдүүлэхдээ /1-р хх-ийн 127/”...2 шуудайтай самар байсан ба 1 шуудайтай онгорхой самарнаас нь 10 кг орчим шуудайд хийж мөн улаан өнгөтэй цахилгаан хөрөө байхаар нь аваад...”гэж мэдүүлсэн ба хохирогч шүүх хуралдаанд “би хүнээс 50кг самар авсан байсан ба хэрэглээгүй байсан. Хулгайч орсны дараа үлдсэн самараа хэмжиж үзэхэд 24 кг болсон...” гэж мэдүүлсэн байх тул хохирогчийн мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзэв.

Хохирогч Т.Жураагийнхаас монетон бөгж, мөнгөний гахайнаас 100,000 төгрөг авсан тухайд, шүүгдэгч Б.Д гэрчээр мэүүлэхдээ /1-р хх-ийн 140/ “...Тэгсэн тэр гахай дотроос гарч ирсэн мөнгөнөөс бүхэл 30,000 төгрөгийг нь авсан...”гэж, яллагдагчаар мэдүүлэхдээ “...шкафан дотроос монетон бөгж авсан...”гэж мэдүүлсэн ба хохирогч Т.Жура гэрчээр мэдүүлэхдээ /1-р хх-ийн 139/ “...2011 онд эхнэр бид 2 гэр бүл болоход манай эмээ Казахстан улсаас авч өгч явуулсан монетон бөгж, бөгжний дээд талд мөнгөөр загасны хэлбэрт оруулан цутгасан, ойролцоогоор 2 орчим грамм...”гэж мэдүүлсэн байх тул “монетон бөгж 2гр 210,000 төгрөг гэж үнэлсэн шинжээчийн үнэлгээг үндэслэлтэй гэж үзэхийн зэрэгцээ, шүүгдэгч мөнгөний гахайг хагалахад 30,000 төгрөгнөөс илүү тооны мөнгө гарч ирсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Хохирогч Бат-Эрдэнийхээс /Март/ алдагдсан төгөлдөр хуур гэх Ямаха брэндийн цахилгаан даралтат хөгжмийг /хохирогч шүүх хуралдаанд мэдүүлснээр/  250,000 төгрөгөөр шинжээч үнэлснийг хэт өндөр үнэлгээ гэж үзэх үндэслэлгүй. Шүүгдэгч гэрчээр мэдүүлэг өгөхдөө/ 1-р хх-ийн 218/ “...том өрөөнд орон доор байсан төгөлдөр хуур, микрофон...”гэж мэдүүлсэн нь хохирогч Н.Бат-Эрдэний “....зурагт бол том өрөөний орон доогуур байсан юм..”гэх мэдүүлэгтэй, мөн хэргийн газрын үзлэгийн үед бэхжүүлсэн гэрэл зураг, тэмдэглэлээр “...сунадаг буйдан ор нь бүрэн эвхэгдэн хураагдаагүй..”гэж тэмдэглэсэнтэй тохирч байх тул шүүгдэгч Б.Д нь хохирогч Н.Бат-Эрдэний 32 инчийн зурагтыг авсан гэж дүгнэх үндэслэлтэй.

Хохирогч С.Мөнхзаяагийнхаас мөнгөний гахайг хагалж 50,000 төгрөг авсан тухайд, шүүгдэгч Б.Д гэрчээр мэдүүлэхдээ /1-р хх-ийн 80/ “...гахайгаа газар шидэж хагалсан чинь 3600 орчим төгрөг гарч ирсэн...”гэж,  яллагдагчаар мэдүүлэхдээ /1-р ххийн 84/ “...мөнгөний гахайг хагалж 10 гаруй мянган төгрөг аваад...” гэж зөрүүтэй мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг үнэн гэж дүгнэх үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийг буцаах тухай саналыг үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хулгайлах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн  хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Дийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, шүүгдэгч Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор  /2-р хх-ийн 156-159-р хуудас/ 1 жилийн хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоож нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Б.Дийн  хулгайлж авсан эд зүйлүүдээс заримыг нь буцаан хураалгасныг хохирогч нарт хүлээлгэн өгсөн байх тул төлөгдөөгүй хохирол нийт 2,277,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч нарт 690,000 төгрөг гаргуулж, хохирогч С.Мөнхзаяад 50,000 төгрөг, Н.Лхамбаярт 150,000 төгрөг, Б.Шашиймаад 372,000 төгрөг, Б.Ууганцэцэгт 150,000 төгрөг, Н.Бат-Эрдэнэд 945,000 төгрөг, А.Цэцгээд 400,000 төгрөг, Т.Жураад 210,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Өнөрхүүд 290,000 төгрөг, М.Баяржаргалд 400,000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 22 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.                         

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Шүүгдэгч Ч овогт Б.Дийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Дийг 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

  3 .Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Дт энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ял дээр, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг 6 /зургаа/ жилийн хугацаагаар тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Дт оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дийн  цагдан хоригдсон 22 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Доос нийт 2,967,000 төгрөг гаргуулж, хохирогч С.Мөнхзаяа /Цагаанчулуут багийн Их хаадын цуваа 9-49 тоот, утас:95346889, РД:ФБ96072629/-д 50,000 төгрөг, Н.Лхамбаяр /Даваат баг Зураагийн 14-01 тоот, утас:94351279, РД: ПЮ62022409/-т 150,000 төгрөг, Б.Шашиймаа /Цагаанчулуут багийн 52-22 тоот, утас:95554396, РД: ИО58100815/-д 372,000 төгрөг, Б.Ууганцэцэг /Дэнж багийн Баруун дэнжийн 10-2б тоот, утас: 99392924, РД:АН95122404/-т 150,000 төгрөг, Н.Бат-Эрдэнэ /Булган аймаг 1 дүгээр баг Буган толгойн задгайд оршин суух, утас:95401727, РД:ГЮ59111279/-д 945,000 төгрөг, А.Цэцгээ /Дэнж багийн Баруун дэнжийн 24-02 тоот, утас:99350038, РД:РЗ68011301/-д 400,000 төгрөг, Т. Жураа /Даваат багийн Зураагийн 1-11 тоот, утас:99935469, РД:ФА89010571/-д 210,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Өнөрхүү /Уртбулаг багийн 11-р хороолол 17б-75 тоот, утас:99361249, РД:ФМ66022842/-д 290,000 төгрөг, М.Баяржаргал /Бүрэнбүст багийн 5-11-53 тоот, утас:99676030, РД:ВЮ87061263/-д 400,000 төгрөг тус тус олгуулсугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Д.АРИУНЦЭЦЭГ

                                                            ШҮҮГЧ                      Ц.АЛТАНГАДАС

                                                            ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ