Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2017/00158

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2017/00158

Төв аймаг

   Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Усны аж ахуйн А-1-4 тоотод оршин суух Д.Нансалмаагийн нэхэмжлэлтэй,

Төв аймаг, Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, Баруун Зуунмод, 9-17 тоотод оршин суух Ж.Эрдэнэбат, М.Отгонбаяр нарт холбогдох,

3 465 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 12 өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

“Нэхэмжлэгч Д.Нансалмаа, хариуцагч Ж.Эрдэнэбат, М.Отгонбаяр нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаар дараах байдлаар тохиролцов.

Нэхэмжлэгч Н.Нансалмаа нэхэмжлэлийн шаардлага 3 465 400 төгрөг дээрээ банкны зээлийн хүү 134 600 төгрөгийг нэмж нийт 3 600 000 төгрөгийг хариуцагч Ж.Эрдэнэбат, М.Отгонбаяр нараас гаргуулан авах

3 600 00 төгрөгөө хариуцагч Ж.Эрдэнэбат, М.Отгонбаяр нар 2017 оны 12 сарын 31-ний дотор нэхэмжлэгч Д.Нансалмаад өгөхөөр тохиролцов.

Шүүх дээрх асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Нансалмаа нь хариуцагч Ж.Эрдэнэбат, М.Отгонбаяр нараас нэхэмжилсэн 3 465 400 төгрөг дээр 134 600 төгрөгийг нэмж нийт 3 600 000 төгрөгийн хэмжээнд хариуцагч Ж.Эрдэнэбат, М.Отгонбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэтэй эвлэрч, хариуцагч Ж.Эрдэнэбат, М.Отгонбаяр нар нь зээлийн төлбөрөө  2017 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба 74 дүгээр зүйлийн 74.6-д “...Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй” гэж заасныг эвлэрлийн гэрээ нь зөрчөөгүй байх ба  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар “...Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.” гэж заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ нь нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 396 төгрөгийн 50 хувь болох 35 198 төгрөгийг улсын төсөвт үлдээж, үлдэх 50 хувь буюу 35 198 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, мөн хариуцагч Ж.Эрдэнэбат, М.Отгонбаяр нараас 35 198  төгрөгийг гаргуулж нийт 70 396 төгрөгийг нэхэмжлэгч Д.Нансалмаад олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Д.Нансалмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Эрдэнэбат, М.Отгонбаяр нарт холбогдох иргэний хэргийн зохигчдын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний  хэрэг  шүүхэд   хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 396 төгрөгийн 50 хувь болох 35 198 төгрөгийг улсын төсөвт үлдээж, үлдэх 50 хувь буюу 35 198 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, мөн хариуцагч Ж.Эрдэнэбат, М.Отгонбаяр нараас 35 198  төгрөгийг гаргуулж нийт 70 396 төгрөгийг нэхэмжлэгч Д.Нансалмаад олгуулсугай.

3. Иргэний  хэрэг   шүүхэд  хянан   шийдвэрлэх тухай хуулийн  75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                     Л.МӨНХЦЭЦЭГ