Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 672

 

 

 

 

 

 

 

    2020          07           09                                      2020/ШЦТ/672

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

          улсын яллагч Г.Баярмаа,

          шүүгдэгч Б.Б,

          шүүгдэгч З.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б, З.У нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009008560731 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1977 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Төв аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, "Содон" нэртэй караоке ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б (регистрийн дугаар),

         

          Монгол улсын иргэн, 1981 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, З.У (регистрийн дугаар),

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Б, З.У нар нь 2020 оны 2 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон караоке бааранд үйлчлүүлсэн төлбөр төлөх асуудлаас маргалдан, улмаар харилцан зодолдож яллагдагч З.У нь хохирогч Б.Бын эрүүл мэндэд “зүүн нүдний салстад цус харвалт, хүзүү, баруун сарвуунд зулгаралт гэмтэл” хөнгөн хохирол санаатай учруулсан, яллагдагч Б.Б нь хохирогч З.Уын эрүүл мэндэд “зүүн хацар, зүүн талын завжинд нэвтэрсэн шарх, хүзүүнд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Б, З.У нарыг 2020 оны 2 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон караоке бааранд үйлчлүүлсэн төлбөр төлөх асуудлаас маргалдан, улмаар харилцан зодолдож яллагдагч З.У нь хохирогч Б.Бын эрүүл мэндэд “зүүн нүдний салстад цус харвалт, хүзүү, баруун сарвуунд зулгаралт гэмтэл” хөнгөн хохирол санаатай учруулсан, яллагдагч Б.Б нь хохирогч З.Уын эрүүл мэндэд “зүүн хацар, зүүн талын завжинд нэвтэрсэн шарх, хүзүүнд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б.Б, З.У нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч Б.Б, З.У нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.Б, З.У нар нь 2020 оны 2 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон караоке бааранд үйлчлүүлсэн төлбөр төлөх асуудлаас маргалдан, улмаар харилцан зодолдож яллагдагч З.У нь хохирогч Б.Бын эрүүл мэндэд “зүүн нүдний салстад цус харвалт, хүзүү, баруун сарвуунд зулгаралт гэмтэл” хөнгөн хохирол санаатай учруулсан, яллагдагч Б.Б нь хохирогч З.Уын эрүүл мэндэд “зүүн хацар, зүүн талын завжинд нэвтэрсэн шарх, хүзүүнд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл” хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

          хохирогч З.Уын “...Би 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон караокед үйлчлүүлсэн ба цаг дуусахаас 20 минутын өмнө текэн дээр очиж 2 шилпиво захиалах үед үйлчилж байсан 30 орчим насны бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн эхлээд тооцоогоо хийгээд ав гэсэн, тэгэхээр нь би наадахаа оруулж өгөөд манай эхнэрээс тооцоогоо авчих гэсэн. Би өмнө тооцоогоо хийгээгүй гэж ойлгоод энэ тооцоотой хамт манай эхнэрээс авчих гээд жаахан уурласан, тэгсэн тэр залуу намайг цохих шиг болсон, би ухаан алдаад унасан байсан. Босоод ирэхэд миний зүүн хацар цоорсон, гараараа тэмтрэхэд гарын хуруу орж байсан тэгэхэд би хутгалуулснаа мэдсэн. Намайг тэр караокены эзэн Батбаатар гэх залуу /бараан саарал өнгийн хувцастай/ тооцоо хий гэснээс болж маргаан үүссэн. Тухайн үед
хадам ах бид хоёр нэг нэг шил пиво захиалж уусан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дүгээр хуудас/,

          хохирогч Б.Бын “...Би 2020 оны 02 дугаар сарын 21-ний орой 19 цаг орчим өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Содон" нэртэй караокед засвар хийгээд Отгонжаргалын хамт байж байтал гаднаас нэг эмэгтэй, хоёр эрэгтэй орж ирээд караокед оръё гэсэн тэгэхээр нь манайх 20 цагт хаана гэж хэлсэн. Тэгээд 19-20 цагийн хооронд нэг цаг аваад 2 шилтэй сэнгүүр нэртэй пиво, нэг аяга цай захиалаад орсон, тэгээд цаг нь дуусахад 5 минут үлдсэн байхад нэг залуу гарч ирээд хашгираад, орилоод тек цохиод байхаар нь юу болоод байгааг асуутал дахиад 2 пиво авмаар байна гээд хэл амаар доромжлоод байсан. Би манайх зарахгүй одоо хааж байна, танай цаг ч дуусаж байна гэтэл тэр залуу дахиад хэл амаар доромжлоод байхаар нь би эргэж хараад өрөө рүүгээ явах гэхэд тэр залуу миний гараас зуурч аваад миний гарыг мушгиж, зулгаагаад байхаар нь тавиулаад явах гэтэл тэр залуу миний нүүр хэсэгт гараараа хоёр удаа цохисон, дахин цохих гэхэд нь би зөрүүлээд тэр залуугийн зүүн талын шанаа хэсэгт нь нэг удаа гараараа цохисон тэгээд нөгөө залуутай зууралдаж орилоод эхэлсэн ба бид хоёр маргалдаад байж байхад цуг орж ирсэн нөгөө залуу нь өрөөнөөсөө гарж ирээд над руу нийлж дайрсан ба хамт явсан залуу нь миний толгой хэсэгт болон зүүн цээж хэсэгт хоёр удаа гараараа цохисон. Хамт явсан эмэгтэй нь боль гээд байсан ба тэр эмэгтэй цагдаа дуудаад байх шиг байсан. Тэгээд тэр хэд хэсэг агсан тавьж байгаад гараад явсан, тэгээд би 21 цагт өнгөрч байхад гэр рүүгээ явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ¹3287 тоот актын “…Б.Б-н зүүн нүдний салстад цус харвалт, хүзүү, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.... “ гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ¹2944 тоот актын “…3.Ууганбаярын биед зүүн хацар, зүүн талын завжинд нэвтэрсэн шарх, хүзүүнд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх зүүн хацар, зүүн талын завжинд нэвтэрсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... “ гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

яллагдагч Б.Б "...Манай байгууллагаар үйлчлүүлсэн согтуу агсараад байсан залуу маргалдаж байхдаа миний баруун гарнаас барьсан байсан ба тавиулах гээд ноцолдож байхад тэр залуу гараараа 1-2 удаа цохиж учруулсан ба ноцолдож байхад миний хүзүү зулгаралт үүссэн миний гар баруун гарын үен дээр тэр залууг цохисоны дараа цус гараад зулгарсан байсан..." гэх мэдүүлэг,

яллагдагч З.Уын "...Тухайн үед караокены эзэн Батбаатар гэх залуутай пиво авах гэхэд тооцоо хийгээгүй байна гээд маргалдсан. Тооцоог манай эхнэр өмнө нь хийсэн байсныг төлөөгүй гээд маргалдсан..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Б, З.У нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Б, З.У нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Б, З.У нарт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Б, З.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Б, З.У нарт 550 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Үүнээс гадна шүүх шүүгдэгч Б.Б, З.У нар нь 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Б.Б, З.У нар нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, З.У нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Б, З.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б, З.У нарыг тус бүр 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, З.У нар нь энэ тогтоолоор оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Б, З.У нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Б.Б, З.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б, З.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР