Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 138/ШШ2017/00243

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 138/ШШ2017/00243

Дорнод аймаг

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн багт оршин суух, тоотод түр оршин суух, ЖБ75123160 регистрийн дугаартай, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн багт оршин суухтоотод түр оршин суух, ЖМ69080572 регистрийн дугаартай, ******* овгийн ******* ******* холбогдох,

Дутагдуулсан малын үнэд 4720000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Нэхэмжлэгч *******

Хариуцагч нар оролцов

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 7 сард өөрийн ах Б.******* 55 эм хонь хургайтай, 61 төлөг, бүгд 116 толгой хонийг 18 борлон, 18 эм ямаа ишигтэйгээ бүгд 36 ямаа, нийтдээ хонь ямаа нийлсэн 152 толгой малыг маллуулахаар хүлээлгэн өгсөн. Гэтэл ах нь миний хонь ямааг сандаагаад байхаар нь 23016 оны 8 сарын 25-ны өдөр хонио тоолж авахад 22 эм хонь, 23 төлөг, бүгд 45 толгой мал дутагдуулсан байсан.

...Иймд аас 45 толгой хонины үнэ 4720000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч аас 45 хонины үнэ 4720000 төгрөгийг нэхэмжилсэн. Би эм хонио 110000 төгрөгөөр, төлгийг 100000 төгрөгөөр үнэлж 4720000 төгрөгийг гаргасан. Гэвч шүүх хуралдааны явцад бид хоёр ярилцаад хонь, төлөг бүрийг бүгдийг нь 80000 төгрөгөөр бодож 41 хонины үнэд 3280000 төгрөгийг надад төлөхөөр болж эвлэрч байна. Би зөрүү болох 1440000 төгрөгийг аас нэхэмжлэхээс татгалзаж байна гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие *******тай харилцан ярилцаад эвлэрсэн. Би түүнд 41 хонины үнэд 3280000 төгрөгийг төлөхөөр болсон. Иймд бидний эвлэрлийн дагуу шийдэж өгнө үү гэв.

Шүүх зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ :

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.******* холбогдуулан нэхэмжлэгчийн малыг маллаж байх хугацаандаа дутагдуулсан малын үнэд 4720000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрэн хэлэлцэж байгаа талаарх тайлбарыг харилцан гаргасан байх бөгөөд уг эвлэрэлдээ нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 1440000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч нь 3280000 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа талаараа тусгажээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь шүүхийн шийдвэр гарах хүртэл эвлэрэн хэлэлцэх боломжтой бөгөөд шүүх хуралдааны үед эвлэрсэн зохигч талуудын эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч *******, хариуцагч нарын харилцан тохиролцсон нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 1440000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч нь дутагдуулсан малын үнэд 3280000 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлөх тухай эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч М.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90470 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 67430 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.УРТНАСАН