Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 677

 

 

 

 

 

 

 

      2020          7            16                                      2020/ШЦТ/677

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

          улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

          шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.А холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909046410389 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, Монголын төмөр зам төрийн өмчит компанид тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн, тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д.А, (регистрийн дугаар),

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Д.А нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Далай" төвийн В-1 давхарт үйл ажиллагаа явуулдаг караокед хохирогч Д.Сүхбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хоолойг боон татаж тавиурны тавцан нүүрээр нь мөргүүлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Сүхбаатар гэх хүн маргаан үүсгээд байхаар нь би хойноос нь тэврээд хойшоо татсан чинь миний зүүн талаар хойшоо унаад газар унахдаа хажуу тийшээ болж байгаад караокены тек мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-34/,

 

Хохирогч Д.Сүхбаатарын "...хажуу өрөөний хүмүүстэй маргалдсан. Тэгтэл тэр өрөөний сүүлд нэрийг нь мэдсэнээр Амаржаргал гэх эрэгтэй ах нарыгаа дуудлаа гээд байсан. Ингээд би тэр залуучуудын нэг нь болох нүдний шилтэй залуутай хамт ярилцаад хоорондоо эвлэрээд байж байтал гаднаас танихгүй 2 хүн орж ирж манай найзууд руу зодох гэж дайрсан. Тэгэхээр нь би тэр залуучуудыг салгах гээд ноцолдож байтал тэр Амаржаргал гэх залуу намайг хойноос хоолойг боож эргүүлж татаад ард байсан текийг духаар мөргүүлсэн. Ингээд би тонгойгоод цаашаа явж байтал Амаржаргал гараараа хамар хэсэгт нэг удаа цохисон..." гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/,

 

Гэрч Ц.Цогтбаярын "... маргалдсан гэх залуучуудын нэг нь цаанаас гүйж ирээд манай найз Сүхбаатарыг араас нь боож татаж унагаад караокены текний ирмэг мөргүүлчихсэн. ...гэмтлийн эмнэлэг дээр очсон чинь хамар нь хугарчихсан байна, хөмсөг сэтэрчихсэн байна гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹14400 тоот актын “…Д.Сүхбаатарын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /хх-30-31/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-35/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-36/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-45-46/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Далай" төвийн В-1 давхарт үйл ажиллагаа явуулдаг караокед хохирогч Д.Сүхбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хоолойг боон татаж тавиурны тавцан нүүрээр нь мөргүүлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Д.Сүхбаатар, гэрч Ц.Цогтбаяр нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №14400 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Д.Аын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэдий боловч шүүгдэгч Д.Аын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хохирогч нарын зүгээс гомдол саналгүй гэсэн, мөн тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шаардлагыг хангасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.А нь хохирогч Д.Сүхбаатарт 850.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан ба хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Д.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.А Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт  үлдээсүгэй.

 

5.Шүүгдэгч Д.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР