Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 138/ШШ2016/01249

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн  тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн хүсэлттэй,

Бусдын асрамжид байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Нэхэмжлэгч Т.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1997 оноос эхлэн ******* *******той хамт амьдарч, бид 1997 оны 01 сард албан ёсоор гэрлэлтээ батлуулж, гэр бүл болж 3 охины эцэг, эх болсон. Том охин ******* 1997 оны 12 сарын 27-ны өдөр, дунд охин 2000 оны 12 сарын 30-ны өдөр, бага охин 2010 оны 3 сарын 16-ны өдөр төрсөн. Хоёр том охин маань эцгээрээ овоглодог, бага охиныг төрж, төрсний гэрчилгээ авах үед аав нь Улаанбаатар хотод МАК-ийн уул уурхайн компанид ажиллаж байсан учир бага охиноо эхийнх нь нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан юм. Охиныхоо төрсний гэрчилгээг ааваар нь овоглож солиулж амжаагүй байтал аав ******* нь хүнд өвчин тусаж байнга Улаанбаатар хот, Дорнод аймгийн хооронд эмнэлгээр явсаар байгаад охины төрсний гэрчилгээг солиулж чадаагүй бөгөөд эцгийнх нь бие сайжрахгүй байсаар 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр нас барсан. С.******* нь ажил хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан учраас нийгмийн даатгалын сангаас насанд хүрээгүй хоёр бага охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэсэн юм. 2000 оны 12 сарын 30-ны өдөр төрсөн дунд охин Мөнхоюун нь эцгээрээ овогтой байсан учир тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгосон. Бага охин Амарбаясгаланг эхээрээ овоглосон учир шүүхээр талийгаач С.*******гийн асрамжид байсныг тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд 2010 оны 03 сарын 16-ны өдөр төрсөн охин Амарбаясгаланг төрсөн цагаасаа эхлээд эцэг С.*******гийн асрамжид нас барсан буюу 2016 оны 07 сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт, гэрч гийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.******* нь 2010 оны 03 сарын 16-ны өдөр төрсөн охин Амарбаясгаланг талийгч С.*******гийн асрамжид 2010 оны 03 сарын 16-ны өдрөөс 2016 оны 07 сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь Цэцэнсартуул овогт ******* *******той 1997 оны 01 сарын 01-ний өдөр гэр бүл болж, 1997 оны 12 сарын 17-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны гэр бүл болсон байна. Гэрлэгч С.*******, Т.******* нар 1997 оны 12 сарын 27-ны өдөр том охин Мөнхсувд, 2000 оны 12 сарын 30-ны өдөр дунд охин Мөнхоюун, 2010 оны 03 сарын 16-ны өдөр бага охин Амарбаясгалан нарыг тус тус төрүүлж, өсгөн хүмүүжүүлж, асран халамжилж байсан болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээ болон Монгол Улсын иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажигдсан хуулбарууд, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, шүүхэд гэрчээр асуугдсан гийн мэдүүлэг, охин Амарбаясгалан эрүүл бойжиж, сурч хүмүүжиж байгааг нотолсон эмчийн болон сургуулийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэрлэгч С.*******, Т.******* нар нь хууль ёсны баталгаатай гэр бүл болж 1997 оны 12 сарын 27-ны өдөр том охин Мөнхсувд, 2000 оны 12 сарын 30-ны өдөр дунд охин Мөнхоюун нарын төрүүлж, төрсний гэрчилгээ авахдаа эцэг С.*******гоор нь овоглосон атлаа 2010 оны 03 сарын 16-ны өдөр төрүүлсэн бага охин Амарбаясгаланг эх Т.*******ээр нь овоглож төрсний гэрчилгээг авсан байна.

Иймд нэхэмжлэгч Т.*******ийн шүүхэд гаргасан 2010 оны 03 сарын 16-ны өдөр төрсөн охин Амарбаясгаланг талийгч С.*******гийн асрамжид төрсөн цагаасаа хойш түүнийг нас барсан 2016 оны 07 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.2-т заасныг баримтлан 2010 оны 03 сарын 16-ны өдөр төрсөн охин Амарбаясгалан нь ЧГ69092515 регистрийн дугаартай Цэцэнсартуул овогт ******* *******гийн асрамжид 2010 оны 03 сарын 16-ны өдрөөс 2016 оны 07 сарын 14ий өдрийг хүртэл хугацаанд байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ