Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/99

 

                              

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мд холбогдох эрүүгийн 1925008580505 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.М

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Д.Мг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хур” төвд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн С.Үржинжавтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж 2 шүдийг нь унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мгийн мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. Хохирол төлнө гэх мэдүүлэг,

-Хохирогч С.Үржинжавын мөрдөн байцаалтад мэдүүлсэн  “...2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр найэ Мөнхжаргалын төрсөн өдөр болж Урт булаг багийн “Хур” буудалд найзуудын хамт “Хур” буудлын өрөөнд байсан чинь гаднаас М, Хэрлэн, Бааска нарын хамт орж ирсэн. Тэгээд М намайг “юу байна” гэсэн чинь би “яаж харьцаад байгаа юм бэ” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэгээд Буянт салгасан. Би орон дээр сууж байсан чинь миний хажуу талаас намайг шууд барьж аваад хэд хэдэн удаа цохисон би нүүрээ дарсан чинь дагз руу өшиглөөд дагзаа барьсан чинь нүүр лүү өшиглөсөн. Тэгээд миний үүдэн хоёр шүд хугарсан байсан. Буянт Мг аваад гарсан. Өмнө Мтай зодолдож маргалдаж байгаагүй. Миний биеийн байдал шүдэндээ эмчилгээ хийлгэж байгаа сувгийн эмчилгээ дуусгаад дараа хиймэл шүд хийнэ гэсэн. Одоо толгойгоо бариулж байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа надад учирсан гэмтлийг М надад учруулсан. Бид нар ер нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Гэхдээ би болсон асуудлыг сайн санаж байна. Надад гомдол санал нэхэмжпэх зүйл шүдээ хийлгэмээр байна хоёр шүдний нийт 4,400,00 төгрөг нэхэмжилнэ...Хиймэл шүд хийлгүүлсэн би нийт 180,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн байгаа. Энэ мөнгийг М надад өгсөн. М надад учруулсан хохиролдоо 1,000,000 төгрөг өгсөн. Би авагддаггүй инфлант шүд хийлгүүлнэ тэр нь 4,400,000 төгрөг болно гэсэн. Мтай ярилцаад үлдэгдэл 3,000,000 төгрөгийг өгнө гэж ярилцсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-р хуудас/

-Гэрч Б.Мөнхжаргалын мэдүүлсэн... “Нэг мэдэхэд хүмүүс чанга чанга яриад байхаар нь сэртэл М, Үржинжав, хоёр маргалдаад Үржинжавыг М нүүрэн тус газар нь цохисон. Тэгээд би босоод салгасан. Гэтэл Үржинжавын шүд унасан, амнаас нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-р хуудас/

-Гэрч Э.Буянтын мэдүүлсэн ...”Гэтэл гаднаас М нэг залуутай орж ирээд Мөнхжаргал хаана байна гэж асуусан тэгэхээр нь Үржинжав тэр унтаж байна гэж хэлээд юу байна ахын дүү гэсэн чинь М юмгүй дээ би хэзээ чиний дүү байсан юм гэж хэлсэн. Тэгсэн Үржинжав ахын дүү том болчихож дээ гэж хэлээд тэр хоёр маргалдан барьцалдаж авсан. М Үржинжавын нүүрэн тус газарт нь гараараа цохисон. Тэгээд бид нар өөрсдөө согтуу байсан болохоор салгах гэж нилээн юм болсон... гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 785 дугаартай ”..С.Үржинжавын биед дээд баруун, зүүн нэгдүгээр шүдний булгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/

-Хохирлын 70,000 төгрөгний 2ш баримтууд, хохирол төлсөн баримтууд /хх-ийн 44,90,117-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

             Шүүгдэгч Д.М нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг “Хур” төвий зочид буудалд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө согтуурсан үедээ С.Үржинжавтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж биед нь дээд баруун, зүүн нэг, нэгдүгээр шүдний булгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Д.Мгийн бусдын биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  дүгнэлтээр “...дээд баруун, зүүн нэг нэгдүгээр шүдний булгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд зулгаралт бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Мг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                 

Улсын яллагч шүүх хуралдаанд: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хур” төвд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн С.Үржинжавтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж 2 шүдийг нь унагаан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Төлөгдөөгүй хохирол 1,600,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулая гэжээ.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж: “Би гэм буруугаа хүлээж байна. Гэмшиж байна. Ажлаа хийж байгаад хохирлоо төлнө. Мөнгөн торгуулийн ял оногдуулна уу. Ажилдаа гарах гэж байгаа  гэжээ.

Хохирол төлбөрийн тухайд: хохирогч С.Үржинжав нь  эмчилгээний төлбөрт 4,400,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Д.М нь 1,000,000 төгрөг, 500,000 төгрөг, 900,000 төгрөгийг тус тус төлсөн /хх-ийн 90, 117-р хуудас/ байх бөгөөд хохирогч шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй учирсан хохирлоос үлдсэн 1,600,000 төгрөгөө гаргуулах хүсэлтэй гэж шүүхэд мэдэгджээ. Хохирогч нэхэмжлэлийн 400,000 төгрөгний шаардлагаас татгалзаж одоо шүүгдэгчээс 1,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

          Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ,хохирол төлөгдсөн байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч М овогт Д.Мг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Д.Мд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  5 сарын хугацаанд , сард 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.          

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мгаас 1,600,000 төгрөг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн 21-06 тоотод оршин суух С.Үржинжав утас:95343195 /АЙ95081818/-т олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 400,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ