Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ

Насанд хүрээгүй хохирогч Б.Баярмаа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Батбаяр

Хохирогч Д.Хишигжав,

Хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэлийг хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн”, 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох эрүүгийн 1925007160464 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Б

Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Г.Б 2019 оны 10 дугаар сарын 01- ний өдөр Эрдэнэ багийн 39-6-5 тоотод салсан эхнэр Д.Хишигжавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хөгжлийн бэрхшээлтэй эхнэр Д.Хишигжавыг 2017 оны 01 дүгээр сараас хойш, төрсөн охин Б.Баярмааг 2018 оноос хойш тус тус байнга зодож, сэтгэл санааны дарамт учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн, хөгжлийн бэрхшээлтэй биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж Д.Хишигжавыг 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр зодож өмнө хугарсан хөлийг нь дахин хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлсэн, хөл хугалсан гэж худал. Хүүхдийн нуруунд хутга тулгасан гэж худал. Намайг гэрт ороход мах эвдэж байсан. Өвчүүг нь би хадаж өгсөн. Өдий насалчихаад махаа эвдэж чадахгүй гэж би хэлсэн. Баярмаа сууж байсан, Хишигт ухасхийгээд гарсан. Гэтэл цагдаа ирсэн. Яагаад зодоод байгаа юм гэсэн, би зодоогүй гэсэн. Худал юм ярьж мэдүүлсэн, дүүтэйгээ нийлж гүтгэсэн. Үсийг нь зулгааж, нуруу руу нь цохисон нь үнэн. Би гичий, сохор, өмхий хүүхэн гэж хэлдэг нь үнэн. Би хүүхдээ 2 зодож үзээгүй. Хааяа загнадаг гэх мэдүүлэг, -Хохирогч Д.Хишигжавын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “Байнга зодуулж дарамтлуулж ирсэн, үнэхээр хэцүү байна. Хоёр хүүхдээ доромжилно. Цагдаа дуудахаар тэгээгүй гээд л гүрийгээд л дуусдаг. Маш хэцүү хүн. Янз бүрээр хэлж доромжилдог. Би маш их гомдолтой. 2018 оны 4 сард охин Баярмааг галын хайчаар толгой руу нь цохисон. 2018 оны 5 сард миний хүүхэд биш, хоноцын шээс одоохон жирэмсэн болно гэж хэлсэн, 2019 оны 10 сард заамдаж авч шидсэн, 2020 оны 2 сард нуруу руу нь хутга тулгасан гэх мэдүүлэг, - Насанд хүрээгүй хохирогч Б.Баярмаагийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “Ээжийн үсийг зулгаасан, намайг заамдаж өргөж байгаад газар шидсэн, загнаж өшиглөсөн. 2018 онд аав намайг тоглоод ирэхэд “15 нас хүрээд жирэмсэн болно янхан болно” гэж загнаад өшиглөсөн, тэр өдөр хойд айл руу дагуулж ороод хүүхэд нь бууз чимхэж байсан чинь намайг “чи ингэж чадахгүй биз дээ” гээд байсан. 2019 онд өвөл дүү бид 2-ыг нүцгэн гадаа хөөж гаргаад цагдаагаа дууд гээд ээжийн хөл дээр гишгэсэн, 2020 оны 2 сард ээж мах эвдэж байхад орж ирээд миний нуруу руу хатгаад ээжийгээ дууд гээд байсан. Аав архи уухаараа ээжийг сохор гичий, агааг дүлий сохор гэдэг гэх мэдүүлэг,

- Насанд хүрээгүй хохирогч Б.Баярмаагийн хууль ёсны төлөөлөгч Х.Батбаярын шүүх хуралдаанд мэдүүлсэн “Хүүхэдтэй ярилцахад маш их айдастай, зүрх нь өвддөг болсон гэсэн. Хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа тул дахин энэ хүнтэй хамт байлгамааргүй байна гэх мэдүүлэг, -Хохирогч Д.Хишигжавын мэдүүлсэн мөрдөн байцаалтад мэдүүлсэн...Би Бтай гэр бүл болоод 14 жил болсон ба намайг байнга доромжлоод янз бүрээр хэлээд дарамталдаг ба сүүлийн 3 жил архи ууж ирчихээд зоддог болсон....Б 2 охиноо архи уучихаад согтуу орж ирээд толгой тархи руу нь цохиж аван миний хүүхэд биш, хоноцийн шээс гэх зэргээр доромжилдог. Энэ байдалд нь манай 2 охин айдас түгшүүртэй байдаг...орой нь Б 01 цагийн үед орж ирээд хоол идчихээд гар утсаа хайгаад дундах охиноо хөөж босгосон чинь манай охин Баярмаа ааваа миний нойр хүрээд байна шүү дээ гэтэл Б намайг сэрээгээд “янхан минь чи босоод ир чи залуучууддаа миний гар утсыг өгсөн үү” гээд намайг орон дээрээс үсдэж буулгаад газар унагааж миний үснээс сэгсэрсэн. Гэтэл манай бага охин Цэцгээ босч ирээд уйлаад “ааваа та миний ээжийг аллаа шдээ” гээд миний хүзүүгээр тэвэрсэн чинь миний үснээс дахиж зулгаагаад мод авч миний гар хөл рүү цохисон. Мөн миний гарт байсан утсыг булааж аваад миний нуруу руу цохисон. 2019 оны 10 дугаар сарын 01-ний шөнө Б намайг зодож байхдаа миний хугараад эдгэрээгүй байгаа хөл рүү өшиглөсөн...2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Б бид 2 гэр рүү орох гээд явж байтал гудамжиндаа надтай маргалдаад миний таягийг булааж аваад хөл рүү 2-3 удаа цохиж миний өмнөх хугарсан хэсгээр дахиад хугалсан. Тэгээд миний хөл өвдөөд хавдаад болохгүй байхаар нь эмнэлэгт очиж үзүүлтэл хугарсан хэсгээр дахиад хугарсан байна гээд эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад хагалгаанд орсон. Намайг эмнэлэгт очиход Б цуг очоод миний хажууд зогсож байгаад халтирч унасан гэж хэл гэсээр байгаад намайг эмчид халтирч унасан гэж хэлүүлсэн ... 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би 2 хүүхэдтэйгээ гэртээ байж байтал Б 18 цагийн үед согтуу орж ирэх үед манай том охин Баярмаа айгаад миний араар орсон чинь том охиноо чи надаас айдаг болоо юу гараад ир та нар нийлж намайг цагдаад өгсөн. Би та нарын аав биш юм уу гээд орилж хашгираад 2 охиноо өвлийн хүйтэнд дээгүүрээ фудвольктой байхад нь гэрээс хөөж гаргаад тэгэхээр нь би араас нь гараад гудамжаар явж байсан хүнийг гуйж Бас 2 хүүхдээ авсан. Одоо Б намайг болон 2 хүүхдийг минь цагдаад өгсөн гээд согтуу орж ирээд дарамтлаад байдаг болохоор бид 3 айсандаа шөнө болохоор байшингийнхаа 3 хаалгыг байнга түгжиж, цонхныхоо хөшгийг хааж байгаад унтдаг. Манай 2 охин аавынхаа энэ үйлдлээс болж маш их айдастай байдаг. Гэрт байж байгаад гадаа юм дуугарахаар айгаад миний араар ордог болсон... Б миний хөлийг хугалахаас өмнө 2016 онд намайг зодож хэвлийн тус газар дэвсэж хэвлий хэсгээр хөхрүүлж улмаар давсаганд цус хуралт үүсч цустай бие засаад явж чадахгүй гэртээ хэд хоног хэвтэж байсан. Тухайн үед манай хүргэн ах Баттөмөр зургийг нь авч байсан. Ер нь Б байнга архи ууж намайг болон манай 2 хүүхдийг янз бүрээр хэлээд дайрч доромжилж миний нүүр ам руу алгадаж, үснээс зулгааж бид нарыг дарамталдаг. Эхлээд намайг янз бүрээр хэлж сүүлдээ толгой руу гараараа цохиж, нүүр ам руу алгадаж хөл гар руу өшиглөнө. Мөн миний бие рүү модоор цохиж үснээс зулгаадаг. Баттулгыг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр зодсон асуудлыг цагдаад өгч шалгуулж байх хооронд Б байнга л манайхаар эрүүл согтуу ч орж ирээд өргөдлөө ав, гомдолгүй гэж хэл, намайг шоронд явуулах юм бол гарч ирээд би чамайг ална гэж айлган сүрдүүлдэг. 2020 оны 2 дугаар сарын 12-ны орой Б согтуу орж ирсэн ба би тухайн үед мах эвдэж байтал миний хутгыг булаагаад авахаар нь Баярмаа минь аав чинь согтуу байна гэж хэлтэл Б хутгаар Баярмаагийн нуруу руу нь тулгачихсан байсан. Б байнга согтуу гэрт орж ирж бид нарыг айлган сүрдүүлж дарамталж сүүлдээ миний охин Баярмаад хутга тулгаж байна. Нэг өдөр Баттулгын гарт үхчихсэн байж мэдэхээр байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 11-12, 152, 207-208 дугаар хуудас/

 -Гэрч Х.Уламбаярын мөрдөн байцаалтад мэдүүлсэн... Би ээжээс тусдаа эхнэр хүүхэдтэйгээ амьдраад 2 сар орчим болж байна. 2019 оны 10 дугаар сарын 02-ны өглөө манай ээж Хишигжав би дүү Отгонбаярынд ирчихсэн байна. Б шөнө ирээд үснээс зулгааж гар мушгиж хөл рүү өшиглөж зодсон гэж ярьж байсан. Тэгэхээр нь би Отгонбаяр эгчийнд очтол манай ээж салсан нөхөр Бд зодуулсан гээд шанаа нь хавдсан үс нь хэсэг газар халцарч унасан, мөр болон хөл гар нь хөхөрсөн байсан. Ингээд би ээжийг авч явж эмнэлэгт үзүүлсэн. Манай ээж Хишигжав 2016 оны 09 дүгээр сард өөрөө унаад хөлөө хугалж байсан. Гэтэл 2017 оны 01 дүгээр сард намайг Булган аймгийн Бугат суманд ажил хийж байхад манай ээж над руу залгаад “Б намайг зодоод өмнөх хугалсан хөлийг дахиад хугалчихлаа” гэхээр нь би Орхон аймагт ирж эмчтэй нь уулзахад өмнө нь хугарсан хөлийг нь дахиж хугалсан гээд ээжийн хөлний гуя хэсгээр нь ясыг нь тайрч хугарсан хөлийг нь хадуулж байсан. Манай ээж Хишигжав нүд муутай 80 хувийн групт байдаг. Энэ байдлыг нь Б ах далимдуулж байнга ирж агсам тавьж хэрүүл маргаан хийдэг. Манай хоёр дүүг согтуу ирчихээд янз бүрээр хэлж зарим үед цохиж авдаг гэж ээжээс сонссон. Харин миний хажууд манай 2 дүүг цохиж зоддог зүйл байхгүй. Том дүү Баярмааг 2017 билүү 2018 онд билүү бөөр лүү нь цохиж байсан. Намайг ажлаа тараад ирэх үед манай дүү Баярмаа бөөрөө дараад уйлаад байсан. Б ах манай 2 дүүг шээс баас гэх мэтээр янз бүрээр их доромжилдог.Ер нь архи олдвол уучихдаг. Тэгээд согтуу ирэхээрээ ээжтэй маргалдаж доромжилдог. Энэ байдлаас нь болж манай ээж болон 2 дүү маань сэтгэл санааны дарамттай байдаг…....намайг байхгүй болохоор ээжийг зодоод манай дүүг хэл амаар доромжилоод толгой руу нь цохиж авдаг зүйл байгаа. Энэ байдлаас болж манай 2 дүү байнгын айдас түгшүүртэй шөнө зүүдлээд орилж босч ирдэг болчихсон.... 2019 оны 10-р сарын 2-ны өдөр манай дүү надтай уулзаад аав ээжийг зодоод намайг заамдаад хана руу шидсэн гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-14, 153-р хуудас/

-Насанд хүрээгүй гэрч Б.Баярмаагийн... 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр манай ээжийн найзууд манайд ирчихсэн байсан чинь аав гэрт орж ирээд утсаа цэнэглээд гараад явсан. Улмаар орой нь утсаа авах гээд иртэл утас нь хайгаад олдохгүй байсан. Гэтэл аав ээжийг “чи миний утсыг яачихваа, тэр янханууд чинь орж ирээд явчихлаа” гээд ээжтэй маргалдаад мөр лүү нь нэг удаа цохисон. Ингээд аав явсан ба 01 цагийн үед бид нарыг унтаж байтал аав согтуу орж ирээд ээжийг “чи утас авчихлаа” гээд ээжийн дал руу 4 гараараа цохиод мөн хөл рүү нь өшиглөөд гал түлж байсан модноос авч байгаад ээжийн гар луу зөндөө олон удаа цохисон. Ээжийг үснээс нь зулгаагаад газар унагаасан ба ээж босч чадахгүй байсан чинь үснээс нь татаж байгаад найзууд чинь утас авчихлаа гээд байсан... Тэгээд би ээжийн гар утсаар цагдаад дуудлага өгөөд бид 3 гэрээсээ гараад алхаж байтал цагдаа нар ирээд бид 3-ыг Отгонбаяр эгчийнд хүргэж өгсөн. Тэр шөнө аав ээж дүү бид 3-ыг ерөөсөө унтуулаагүй, би 2-ны өдөр нойр хүрээд хичээл дээрээ унтаад байсан. 2018 онд аав миний нуруу руу өшиглөж байсан. 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр намайг багалзуурдаж газар шидсэн. Ер нь намайг удахгүй 12 нас хүрээд жирэмсэн болно, чи минйи хүүхэд биш гэж дарамталж доромжилдог. Ээж дүү бид 3 ааваас их айдаг...2020 оны 2 дугаар сарын 12-ны орой аав согтуу ирчихээд ээжийн мах эвдэж байсан хутгыг аваад миний нуруу руу хатгаад байхаар нь би ааваа болиоч гэхэд намайг шоолж инээгээд байсан. Тэгээд ээж гараад явсан, би араас нь гүйж гараад бид 2 цагдаад дуудлага өгсөн. Аав согтуу ээж дүү бид нарыг дарамталж ээжийг зодохоор би айгаад миний цээжний хажууд өвдөөд байдаг. Энэ байдлаас болж би их айдаг...Би жаахан байхдаа ааваас айгаад хажуу айлын Батзаяа ахынх руу гүйж ордог байсан.”гэх мэдүүлэг/1-р хх-ийн 15, 210 дугаар хуудас/

-Гэрч Д.Отгонбаярын мэдүүлсэн...Манай эгч 2016 онд ногоо үүрч яваад хөлөө хугалсан. Гэтэл гэмтэл нь эдгээгүй байхад 2017 онд дахин Б хөлийг нь хугалж байсан. 2017 оны 1 дүгээр сард Б манай эгчтэй хүргэндээ мөнгө өгсөнгүй гэж шалтгаанаар гудамжинд маргалдаж байгаад модон таягийг нь авч хөл рүү нь цохиж хугалчихаад эмнэлэг дээр очиход Хишигжав эгчийг өөрөө унасан гэж хэлүүлсэн байсан. Ер нь Б манай эгчийг зодчихоод зодоогүй л гэж ярьдаг хүн байгаа юм...2019 оны 10 дугаар сарын 1-ний шөнө манай эгч Хишигжав Бд зодуулсан гээд үс нь сэгсийчихсэн 2 хүүхдээ дагуулаад цагдаагаар хүргүүлж манайд ирсэн. Тухайн үед манай эгчийг гэртээ унтаж байхад нь орноос нь татаж унагаагаад үснээс нь чирч банзаар дал болон хөл рүү нь цохиж зодсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211 дүгээр хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 656 дугаартай ... Д.Хишигжавын биед нуруунд баруун далны ясны харалдаа, баруун өвдөгний гадна хэсэг, зүүн өвдөгний дотор хэсэг, баруун бугуйнд цус хуралт үүсчээ. Энэ гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд ба 1-3 хоногийн өмнө үүссэн байхаар байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 16-17-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11-р сарын 07-ны өдрийн 741 дугаартай шинжээчийн ...Д.Хишигжавын биед эмнэлэгийн бичиг баримтаар нэмэлт баруун дунд чөмөгний гандан хэсгийн дунд 1/3-ээр хөндлөн далд хугарал үүсч байсан нь тогтоогдлоо. Уг гэмтэл нь хуучин гэмтэл байна. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2017 оны 1 дүгээр сард хугарсан хөл нь өмнөх хугаралтай шалтгаант холбоогүй шинээр үүссэн хугарал, гэхдээ хуучин хугарч байсан хэсэгт үүссэн бороолсон хэсгээр давтан хугарсан байна. Уг гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн гэх 2017 оны 09 дүгээр сар, 2018 оны 01 дүгээр саруудад үүсээгүй, давтан хугарал нь 2017 оны 01 дүгээр сарын 29-нд үүссэн байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 20-21-р хуудас/

-Хохирогч Д.Хишигжавын эмнэлэгт хэвтэн эмчүүлсэн өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 26-50-р хуудас/ 5 -Бичмэл нотлох баримтыг /Б.Бд холбогдох зөрчлийн хэргийн лавлагаа/ хуулбарлан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 64-71-р хуудас/ -Зөрчлийн гомдол мэдээлэлд хялбаршуулсан журмаар арга хэмжээ авсан материалын хуулбар /1-р хх-ийн 73-85-р хуудас/

-Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 367 дугаартай шийтгэвэрийн хуулбар, холбогдох материал /1-р хх-ийн 86-р хуудас/

- Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 4-ний өдрийн 333 дугаартай шийтгэвэрээр баривчлах шийтгэл оногдуулсан зөрчлийн хэргийн хуулбар баримтууд /1-р хх-ийн 89-117-р хуудас/

-Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /1-р хх-ийн 128-138-р хуудас/

- Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 661 дугаартай шийдвэрийн хуулбар /1-р хх-ийн 161-164-р хуудас/

-Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр / хх-ийн 141-р хуудаст/

-Насанд хүрээгүй хохирогч Б.Баярмаагийн мэдүүлсэн... Тухайн үед би босоод ирсэн чинь “ чи миний утсыг авсан уу гээд намайг заамдаж байгаад газар шидсэн...тухайн үед миний гар бага зэрэг өвдөж байсан. Дараа нь гайгүй болчихсон... аав байнга л ээж болон бид нартай хэрүүл хийдэг. Эрүүлдээ ч согтуудаа ч ээжийг янз бүрээр доромжилж харааж зүхдэг. Мөн байнга архи ууж ирж бид нарт агсам согтуу тавьж бид нарыг айлган сүрдүүлдэг. Энэ байдалд манай дүү Цэцэгээ бид хоёр их айдастай байдаг.... дүү бид 2-ыг зоддоггүй ч хэл амаар маш их доромжилдог. 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр аав манайд орж ирчихээд ээжтэй маргалдаад манай дүүг бас янз бүрээр хэлээд байсан. Манай дүү бид 2-ын хийж байгаа зүйл өөрт нь таалагдахгүй байвал бид 2-ыг аав янхан болно гээд байдаг юм...2018 оны сар өдрийг нь санахгүй байна. Аав Б намайг гадуур тэнэлээ гээд намайг янхан болох гээ юу, чи 15 нас ч хүрэхгүй янхан болно гэж намайг харааж байгаад миний нуруу руу өшиглөж байсан. Тэрнээс хойш зодох нь гайгүй байсан. 2019 оны 10 дугаар сарын 1-ний шөнө намайг ээжийг өмөөрсөн чинь заамдаж байгаад газар шидсэн. Манай аав Б ер нь архи уучихаад согтуу ирэхээрээ ээж дүү бид 3-ыг байнга доромжилдог, та нар янхан болно гэж доромжилдог. Ааваас тусдаа л амьдармаар байна. цуг байхаар ээж бид нар айгаад байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15, 169 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл баримтууд тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Б нь 80 хувийн хөдөлмөрийн чавдар алдсан хөгжлийн бэрхшээлтэй эхнэр Д.Хишигжавыг 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гудамжинд “хүргэндээ мөнгө өгсөнгүй” гэж шалтаглан таягаар нь хөл рүү нь цохиж баруун дунд чөмөгний гадна хэсгийн дунд 1/3-ээр хөндлөн далд хугарал хүндэвтэр гэмтэл учруулсан, Эрдэнэ багийн 39б-04 тоот буюу гэртээ 2018 оны 4 дүгээр сарын 28-нд согтуугаар эхнэр Хишигжавыг сохор гичий, хазгар янхан гэж таягийг нь авч одоо унаж үхээч гэж дарамталж доромжлон 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 333 дугаартай шийтгэвэрээр 30 хоног баривчлагдаж байсан, 2018 оны 10 дугаар сарын 29-нд гэртээ согтуугаар гичий, жингэр гэж доромжилж дарамтлан 10 дугаар сарын 30-ны 0091347 дугаартай шийтгэлийн хуудсаар 100,000 төгрөгөөр торгуулж байсан, 2019 оны 4 дүгээр сарын 14-нд гэртээ согтуугаар янхан минь,гичий минь гэж доромжилж 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 367 дугаартай шийтгэвэрээр 14 хоног баривчлагдаж байсан, 2019 оны 10 дугаар сарын 01-ний 6 шөнө 01 цагийн үед гэртээ согтуурсан байдалтай ирж Хишигжавыг “босоод ир чи залуучууддаа миний гар утсыг өгсөн үү”гээд орон дээрээс нь үсдэж газар унагаж үснээс нь сэгсэрч зулгааж, модоор гар хөл рүү нь цохиж,гар утсыг нь булааж аваад нуруу руу нь цохиж биед нь нуруунд баруун далны ясны харалдаа, баруун өвдөгний гадна хэсэг, зүүн өвдөгний дотор хэсэг, баруун бугуйнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан байна. Мөн 2009 оны 5 дугаар сарын 15-нд төрсөн 10 настай охин Б.Баярмааг 2018 онд гадуур тэнэлээ,15 нас хүрэхгүй жирэмсэн болно, янхан болно гэж нуруу руу нь өшиглөсөн, 2019 оны 10 дугаар сарын 01-ний шөнө 01 цагийн орчим согтуу ирж унтаж байхад нь сэрээгээд орноос нь босгоод заамдаж авч газарт шидсэн, шөнөжин унтуулаагүй, 2019 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө согтуугаар “та нар намайг цагдаад өгдөг биз дээ, би та нарын аав биш юм уу” гэж орилж хашгиран дүүгийнх нь хамт нимгэн подволктой нь гадаа хөөж гаргасан, 2020 оны 2 дугаар сарын 12-ны орой нуруу руу нь хутгаар хатгаж “ээжийгээ дууд “гээд “ааваа болиоч” гэхэд нь шоолж инээн доромжилж байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирласан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хохирогч нарын мэдүүлэгүүд, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, Зөрчлийн хэргийн шийдвэр, баримтууд, зөрчлийн хэргийн лавлагаа, эмнэлгийн баримтууд, өвчний түүх, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, иргэний шүүхийн шийдвэр зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн байх тул хууль ёсны бөгөөд, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзнэ. Шүүгдэгч Г.Б нь эхнэр Д.Хишигжавыг 2018 оны 4 дүгээр сарын 28-наас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 39б-04 тоот гэртээ, байнга “сохор гичий, янхан, жингэр гэж доромжилж харгис хэрцгий харьцаж, догшин авирласан, 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гудамжинд “хүргэндээ мөнгө өгсөнгүй” гэж шалтаглан таягаар нь хөл рүү нь цохиж баруун дунд чөмөгний гандан хэсгийн дунд 1/3-ээр хөндлөн далд хугарал хүндэвтэр гэмтэл учруулсан, 2019 оны 10 дугаар сарын 01-ний шөнө 01 цагийн үед гэртээ согтуурсан байдалтай ирж Хишигжавыг “босоод ир чи залуучууддаа миний гар утсыг өгсөн үү” гээд орон дээрээс нь үсдэж газар унагаж үснээс нь сэгсэрч зулгааж, модоор гар хөл рүү нь цохиж, гар утсыг нь булааж аваад нуруу руу нь цохиж биед нь нуруунд баруун далны ясны харалдаа, баруун өвдөгний гадна хэсэг, зүүн өвдөгний дотор хэсэг, баруун бугуйнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан, насанд хүрээгүй охин Б.Баярмааг 2018 онд гадуур тэнэлээ,15 нас хүрэхгүй жирэмсэн болно, янхан болно гэж нуруу руу нь өшиглөсөн, 2019 оны 10 дугаар сарын 01-ний шөнө 01 цагийн орчим согтуу ирж унтаж байхад нь сэрээгээд орноос нь босгоод заамдаж авч газарт шидсэн, шөнөжин унтуулаагүй, 2019 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө согтуугаар “та нар намайг цагдаад өгдөг биз дээ, би та нарын аав биш юм уу” гэж орилж хашгиран дүүгийнх нь хамт нимгэн подволктой нь гадаа хөөж гаргасан, 2020 оны 2 дугаар сарын 12-ны орой нуруу руу нь хутгаар хатгаж “ээжийгээ дууд “гээд “ааваа болиоч” гэхэд нь шоолж инээн доромжилж байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирласан эдгээр үйлдлүүд нь хэрэгт авагдсан хохирогч Д.Хишигжавын мэдүүлэгүүд, насанд хүрээгүй хохирогч Б.Баярмаагийн мэдүүлэгүүд, гэрч Х.Уламбаяр, Д.Отгонбаярын мэдүүлэгүүд, шинжээчийн 2019 оны 10-р сарын 07-ны өдрийн 656 дугаартай дүгнэлт, шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11-р сарын 07-ны өдрийн 741 дугаартай дүгнэлт, зөрчлийн хэргийн лавлагааг хуулбарлан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Г.Бд холбогдох захиргааны зөрчлийн хэргийн хуулбар, Зөрчлийн гомдол мэдээлэлд хялбаршуулсан журмаар арга хэмжээ авсан материалын хуулбар, Орхон аймаг 7 дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 367 дугаартай шийтгэвэрийн хуулбар, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 333 дугаартай шийтгэвэрээр баривчлах шийтгэл оногдуулсан зөрчлийн хэргийн хуулбар, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 27-ны өдрийн 661 дугаартай шийдвэрийн хуулбар зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч Г.Б эдгээр үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн Прокурорын яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв. Харин Прокурор яллах дүгнэлтдээ “Д.Хишигжав, Б.Баярмаа нарыг байнга зодож” гэсэн нь баримтаар нотлогдоогүй боловч шүүгдэгчийн үйлдэл нь хөгжлийн бэрхшээлтэй эхнэр Д.Хишигжав, насанд хүрээгүй охин Б.Баярмаа нарыг зохисгүй хатуу ширүүн, бүдүүлэг үгээр байнга доромжилж, дарамталж орилж хашгирч харгис хэрцгий харьцаж, догшин авирласан, Б.Баярмааг өвлийн хүйтэн шөнө гэрийн нимгэн хувцастай нь гадаа хөөж гаргах, нуруунд нь хутга тулгах,”янхан болно, жирэмсэн болно” гэх зэргээр харьцаж хэрцгий догшин авирласан болох нь дээрхи нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдсон тул Г.Б Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, ,догшин авирласан”, 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Д.Хишигжавын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан, насанд хүрээгүй хохирогч Б.Баярмаагийн эрүүл мэндийн халдашгүй байдалд хор уршиг учирсан шууд шалтгаант холбоотой байна. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан дүгнэлтдээ, Ч.Б нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэ багийн 39-6-5 тоотод Д.Хишигжавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хөгжлийн бэрхшээлтэй эхнэр Д.Хишигжавыг 2017 оны 01 дүгээр сараас хойш байнга зодсон,2017 оны 1 дүгээр сарын 29-нд зодож хөлийг нь хугалсан, 2018 онд 2 удаа,2019 оны 10 ,11 сард зодсон, төрсөн охин насанд хүрээгүй Б.Баярмааг 2018 оноос хойш байнга зодсон,2018 онд янхан болно гэж өшиглөсөн,2019 оны 10 сард заамдаж авч газар шидсэн,11 сард нүцгэн гадаа хөөж гаргасан,2020 оны 2 дугаар сарын 12-нд хутга нуруунд нь тулгасан. Сэтгэл санааны дарамт учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн, хөгжлийн бэрхшээлтэй биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж Д.Хишигжавыг 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр зодож өмнө хугарсан хөлийг нь дахин хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон. Иймд шүүгдэгч Ч.Баттулгыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар, 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэх, ялыг нэмж нэгтгэн 3 жил 7 сар 20 хоногийн ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Б нь 2017 оны 1 8 сарын 29-нд Хишигжавын хөлийг гэмтээсэн, 2019 оны 10 сарын 02-нд зодож хөнгөн гэмтэл учруулсан. Мөн зөрчлийн хэргийн баримтууд хэрэгт авагдсан. Хишигжав нь хөгжлийн бэрхшээлтэй, 80% хөдөлмөрийн чадвар алдсан. Байнга цохиж өшиглөж догшин авирладаг. Хүүхдүүдийнхээ дэргэд хүчирхийлэл үйлддэг. Хүүхдүүдээ хоноцын шээс гэж доромжилдог, догшин авирладаг. Насанд хүрээгүй Баярмаагийн нуруунд хутга тулгаж өвдөж байна гэхэд нь инээсэн байдаг. Хишигжав нь 2017 онд хөл нь зөрж хугарсан, үүнээс хойш таягтай, босч чаддаггүй. Баярмаа нь зүрх нь өвддөг, айдастай болсон. Шүүгдэгч Н.Б гэм буруутай гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав шүүх хуралдаанд ” Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1, 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Н.Баттулгыг яллаж байгааг зөвшөөрөхгүй байгаа өмгөөлөгчийн хувьд. Мөн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2- оор зүйлчилсэн нь буруу, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой гэж үзэж байна. Учир нь гар утаснаас шалтгаалж маргаан үүссэн байдаг,тодорхой шалтгаантай. Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1, 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн үйл баримт хангалттай тогтоогдоогүй, нотлох баримтууд эргэлзээтэй. Гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байгаа. Гэрч Уламбаярын мэдүүлэг эргэлзээтэй. Анх хохирогчийн гомдлыг худал бичсэн. Байнга зодож байсан үйл баримт тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1, 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдснийг хэрэгсэхгүй болгох саналтай” гэж тус тус мэтгэлцсэн байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар няцаагдаж байна. Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гудамжинд “хүргэндээ мөнгө өгсөнгүй” гэж шалтаглан таягаар нь хөл рүү нь цохиж баруун дунд чөмөгний гандан хэсгийн дунд 1/3-ээр хөндлөн далд хугарал хүндэвтэр гэмтэл учруулсан нь гэрч Х.Уламбаяр, Д.Отгонбаяр нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгээр нотлогдсон ба гэрч хохирогч нарын мэдүүлэг зөрүүгүй, эргэлзээтэй нөхцөл байдал нотлогдоогүй. 2019 оны 10 дугаар сарын 01-ний шөнө 01 цагийн үед гэртээ согтуурсан байдалтай ирж Хишигжавыг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гар утсаар шалтагласан, байнгын шинжтэй гэр бүлийн хүчирхийллийн давтамжит үйлдэл болох нь Н.Бд холбогдох зөрчлийн хэргийн лавлагаа мэдээлэл, зөрчийн хэргийн шийдвэрүүд, хохирогч нарын мэдүүлгүүд, гэрлэлт цуцалсан иргэний хэргийн шүүхийн шийдвэр зэргээр нотлогдсон. Н.Б нь 2012 оноос эхлэн гэртээ, эхнэр хүүхдүүдтэйгээ догшин ширүүн харьцаж гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаж 2020 оны 2 дугаар сар хүртэл давтамжтайгаар үргэлжилсэн болох нь хэргийн 64-71 дүгээр хуудаст авагдсан бичмэл нотлох баримтыг хуулбарлан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Цагдаагийн байгууллагын мэдээллийн сүлжээний баримт, насанд хүрээгүй хохирогч Б.Баярмаагийн ...Аав байнга л ээж болон бид нартай хэрүүл хийдэг. Эрүүлдээ ч согтуудаа ч ээжийг янз бүрээр доромжилж харааж зүхдэг. Мөн байнга архи ууж ирж бид нарт агсам согтуу тавьж бид нарыг айлган сүрдүүлдэг. Энэ байдалд манай дүү Цэцэгээ бид хоёр их айдастай байдаг...ааваас тусдаа амьдармаар байна. Цуг байхаар ээж бид нар айгаад байна...Аав согтуу ээж бид нарыг дарамталж ээжийг зодохоор би айгаад цээжний хажууд өвдөөд байдаг. Би энэ байдлаас болж их айдаг. Би жаахан байхдаа ааваас айгаад хажуу айлын Батзаяа ахынх руу гүйж ордог байсан... тэр шөнө ээж дүү бид 3-ыг ерөөсөө унтуулаагүй ба 10 дугаар сарын 02-ны өдөр нойр хүрээд хичээл дээрээ унтаад байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Шүүгдэгч Г.Б эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрүүл мэндэд хохирол учруулж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй, санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн талаар нотлогдвол зохих нөхцөл байдал бүрэн 9 нотлогдсон, хэрэг шалгах ажиллагаанд хэргийн оролцогч нарын эрхийг зөрчөөгүй, нотлох баримтууд ноцтой зөрүүгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадварын тухайд эргэлзээтэй баримт хэрэгт авагдаагүй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 түүнээс дээш удаа үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулах нь үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: хохирогч нар шүүх хуралдаанд “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцохоор заалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Т овогт Г.Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 37 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 04 сар 07 / хоёр жил дөрвөн сар долоо хоног / хоногоор тогтоосугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 2 жил 4 сар 07 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баттулгын цагдан хоригдсон 67 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Д.АРИУНЦЭЦЭГ