| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 142/2017/0380/Э |
| Дугаар | 000011 |
| Огноо | 2018-01-24 |
| Зүйл хэсэг | 145.2., 17.7.1., |
| Улсын яллагч | Б.Жавхлантуяа |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 000011
Д.Б, Б.Д, З.Т,
Н.М, М.Ө, Ц.М
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 142/2017/0380/Э
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.Жавхлантуяа
Шүүгдэгч нар Д.Б, Б.Д,
Ц.М
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Бямбажав, Ж.Мөнхсувд
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчид М.Нарантуяа, А.Намжилсүрэн, Д.Даваасүрэн, Ж.Түвшинжаргал, Д.Батмөнх, Ш.Ганчимэг
Хохирогч Б.Б
Нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нарыг оролцуулан
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоолтой Д.Б, Б.Д, З.Т, Н.М, М.Ө, Ц.Мнарт холбогдох, 201714000285 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.М-ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Орхон аймагт төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Орхон аймаг Баян-Өндөр сум-д оршин суудаг, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн албадан ажил хийлгэх ял, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар ял хойшлуулж байсан, регистрийн дугаартай, О овгийн Ц-ийн М,
Монгол Улсын иргэн, Орхон аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Орхон аймаг Баян-Өндөр сум-д оршин суудаг, ам бүл 5 өвөө, эмээ, ах, эгч, нарын хамт амьдардаг, ял эдлэж байгаагүй, Ч овгийн Б-ийн Д,
Монгол Улсын иргэн, Орхон аймагт төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Орхон аймаг Баян-Өндөр -д оршин суудаг, ам бүл 5, өвөө, эмээ, ах, дүүгийн хамт амьдардаг, ял эдлэж байгаагүй, Б овгийн З-ын Т,
Монгол Улсын иргэн, Орхон аймагт төрсөн, 14 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Орхон аймаг Баян-Өндөр сум-д оршин суудаг, ам бүл 2, өвөөгийн хамт амьдардаг, ял эдлэж байгаагүй, Т нар овгийн Н-гийн М,
Монгол Улсын иргэн, Булган аймагт төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Орхон аймаг Баян-Өндөр сум-д оршин суудаг, ам бүл 6 эцэг, эх, эгч, дүү, нарын хамт амьдардаг, урьд нь ял эдлэж байгаагүй, Х овгийн Д-ийн Баасандорж,
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Орхон аймаг Баян-Өндөр сум-д оршин суудаг, ам бүл 3, эмээ, аавын хамт амьдардаг, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар ял хойшлуулж байсан, , Б овгийн М-ийн Ө.
Шүүгдэгч Ц.Мнь 16 насанд хүрээгүй З.Т-тэй бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 12-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн Элит хотхоны гадна зогсоол дээрээс хохирогч Л.Б-ын эзэмшлийн ХХХХ улсын дугаартай “Тоёото Марк-2” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,
2017 оны 05 дугаар сарын 12-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-3 дугаар байрны зогсоол дээрээс У.З-ын эзэмшлийн ХХХХ улсын дугаартай “Хондо Кара” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан,
2017 оны 05 дугаар сарын 06-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнжийн 3 дугаар байрны гаднаас Б.У-ийн эзэмшлийн ХХХХ улсын дугаартай “Хондо пит” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан,
2017 оны 04 дүгээр сарын 28-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-10 дугаар байрны гаднах зогсоол дээрээс Э.А эзэмшлийн ХХХХ улсын дугаартай “Хонда пит” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан,
2017 оны 04 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-16 дугаар байрны гаднах ил зогсоол дээрээс Э.Б-ын эзэмшлийн ХХХХ улсын дугаартай “Ниссан либерту” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Ц.М, Б.Д нар нь 16 насанд хүрээгүй З.Т-тэй бүлэглэн 2017 оны 03 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчинин багийн 3-17 дугаар байрны авто машины зогсоол дээр байсан Жинст мандал жолооны курсын ХХХХ улсын дугаартай “Соната-6” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан,
2017 оны 04 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө 5-6 дугаар байрны зогсоол дээр байсан Б.Э эзэмшлийн ХХХХ улсын дугаартай “Пажеро” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Ц.Мнь 14 насанд хүрээгүй Б.Ч, Н.М нартай бүлэглэн 2016 оны 08 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-12 дугаар байрны дунд байрлах Бадрах хүнсний дэлгүүрээс гар утас, хүнсний бүтээгдэхүүн, бэлэн 280 000 төгрөг хулгайлж 1 004 770 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Б нь 14 насанд хүрээгүй Н.Мтэй бүлэглэн 2016 оны 11 дүгээр сард Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-12 дугаар байрны дунд байрлах Бадрах хүнсний дэлгүүрээс гар утас, хүнсний бүтээгдэхүүн, бэлэн 27 000 төгрөг хулгайлж 417 310 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Б, М.Ө нар нь 14 насанд хүрээгүй Н.Мтэй бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 13-ны орой Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-ХХ-Х тоотод оршин суух О.П-ийн байрны цонхоор орж Самсунг 10.0 гэсэн саарал өнгийн хавтастай ТАБ, гэрийн суурин жижиг цагаан утас, 2 ширхэг гар чийдэн, эрэгтэй хүний бор өнгийн цүнх, эрэгтэй шар өнгийн бугуйн цаг, хүнсний эд зүйл хулгайлж 355 000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.М нь 14 насанд хүрээгүй Б.Чтэй бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өндөр сумын Их залуу багийн 15-5 тоотод оршин суух Б.Э-ийн байшингийн цонхоор орж бэлэн хувцас болон нөүтбүүк зэрэг эд зүйл хулгайлж 336 000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.М, Б.Д, З.Т нар бүлэглэн 2017 оны 05 дугаар сард Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 41б-Х тоотод оршин суух Б.Б-ийн байшингийн цонхоор орж “Hedy” брэндийн компьютерийн процессор болон бэлэн хувцас хулгайлж 385 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоолоор:
Өсвөр насны шүүгдэгч О овогт Ц-ийн М-г бусадтай бүлэглэн давтан үйлдлээр автотээврийн хэрэгсэлийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, 14 насанд хүрээгүй Н.М, Б.Ч, өсвөр насны шүүгдэгч Б.Д, З.Т нартай бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, өсвөр насны шүүгдэгч Б.Д-ийг бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр автотээврийн хэрэгсэлийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, шүүгдэгч Ц.М, З.Т нартай бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч З.Т-г өсвөр насны шүүгдэгч Ц.М, Б.Д нартай бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Н.Мийг 14 насанд хүрээгүй Б.Чтэй бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Бийг 14 насанд хүрээгүй Н.Мтэй бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М.Өыг бусадтай бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.М, Б.Д нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Д-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М, Б.Д нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 2 жилийн хорих ялд багтааж эдлэх ялыг тус бүр 2 /хоёр/ жилээр тогтоож,
Шүүгдэгч М.Өыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өд энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялд 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилээр, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялд 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялын заримыг буюу 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тус тус тогтоож,
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т, Н.М, Д.Б нарыг тус бүр 6 /зургаа/ сарын хугацаа тогтоож, засарч хүмүүжихийг даалгаж,
Шүүгдэгч З.Т, Н.М, Д.Б нарыг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг З.Тгийн хууль ёсны төлөөлөгч М.Нарантуяа, Н.Мийн хууль ёсны төлөөлөгч А.Намжилсүрэн, Д.Бийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваасүрэн нарт үүрэг болгож,
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өд 3 /гурав/ жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж,
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагар хянан харгалзах,
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М, Б.Д нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ийнцагдан хоригдсон 14 хоног, Н.Мийн 14 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцох,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Мгоос 299 000 төгрөг, шүүгдэгч З.Т-гийн хууль ёсны төлөөлөгч М.Нарантуяагаас 299 000 төгрөг гаргуулан хохирогч Л.Б-д, шүүгдэгч Ц.М-гоос 255 500 төгрөг, өсвөр насны шүүгдэгч З.Т-гийн хууль ёсны төлөөлөгч М.Нарантуяагаас 255 500 төгрөг гаргуулан хохирогч У.Золзаяад, шүүгдэгч Ц.Мгоос 500 650 төгрөг, өсвөр насны шүүгдэгч З.Тгийн хууль ёсны төлөөлөгч М.Нарантуяагаас 500 650 төгрөг гаргуулан хохирогч Б.Ундармаад, Ц.Мгоос 270 000 төгрөг, өсвөр насны шүүгдэгч З.Тгийн хууль ёсны төлөөлөгч М.Нарантуяагаас 270 000 төгрөг гаргуулан хохирогч Э.Анх-Эрдэнэд, шүүгдэгч Ц.Мгоос 334 923 төгрөг, өсвөр насны шүүгдэгч Н.Мийн хууль ёсны төлөөлөгч А.Намжилсүрэнгээс 334 923 төгрөг, Чулуун-Эрдэний хууль ёсны төлөөлөгч Ж.Батмөнхөөс 334 923 төгрөг, өсвөр насны шүүгдэгч Н.Мийн хууль ёсны төлөөлөгч А.Намжилсүрэнгээс 208 655 төгрөг гаргуулан хохирогч Б.Балжмаад, өсвөр насны шүүгдэгч Н.Мийн хууль ёсны төлөөлөгч А.Намжилсүрэнгээс 111 666 төгрөг гаргуулан хохирогч О.Пүрэвсүрэнд, шүүгдэгч Ц.Мгоос 88 333 төгрөг, өсвөр насны шүүгдэгч З.Тгийн хууль ёсны төлөөлөгч М.Нарантуяагаас 40.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Баасансүрэнд, Ц.Мгоос 79 000 төгрөг, өсвөр насны шүүгдэгч З.Тгийн хууль ёсны төлөөлөгч М.Нарантуяагаас 79 000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Дүгэржавт тус тус олгох,
Энэ хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д, З.Т, Д.Б, М.Ө нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч Д.Б, Б.Д нар бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хүЧтөгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч Б.Д, З.Т, Н.М, Д.Б, М.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Мдавж заалдах гомдолдоо:
Миний бие нь Ц овогтой М нь 18 настай. 2016 оны 06 дугаар сарын 16, 2017 оны 03 дугаар сарын 28-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар тус тус ял шийтгүүлж байсан. Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Энд байх хугацаандаа зөндөө зүйлийг ухаарлаа.
Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, ял шийтгэлийг хөнгөлж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Жавхлантуяа дүгнэлтдээ:
Шийтгэх тогтоол хуулийн үдэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.М нь 16 насанд хүрээгүй З.Т-тэй бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 12-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн Элит хотхоны гадна зогсоол дээрээс хохирогч Л.Б эзэмшлийн ХХХХ улсын дугаартай “Тоёото Марк-2” загварын машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, 2017 оны 05 дугаар сарын 12-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-3 дугаар байрны зогсоол дээрээс У.З-ын эзэмшлийн ХХХХ улсын дугаартай “Хондо Кара маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан, 2017 оны 05 дугаар сарын 06-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнжийн 3 дугаар байрны гаднаас Б.У-ийн эзэмшлийн ХХХХ улсын дугаартай “Хондо пит” маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-10 дугаар байрны гаднах зогсоол дээрээс Э.А-ны эзэмшлийн ХХХХ улсын дугаартай “Хонда пит” маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан, 2017 оны 04 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-16 дугаар байрны гаднах ил зогсоол дээрээс Э.Б-ийн эзэмшлийн ХХХХ улсын дугаартай “Ниссан либерту” маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан,
Шүүгдэгч Ц.М, Б.Д нар нь 16 насанд хүрээгүй З.Ттэй бүлэглэн 2017 оны 03 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-17 дугаар байрны авто машины зогсоол дээр байсан “Жинст мандал” жолооны курсын ХХХХ улсын дугаартай “Соната-6” маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан, 2017 оны 04 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө 5-6 дугаар байрны зогсоол дээр байсан Б.Э-ийн эзэмшлийн ХХХХ улсын дугаартай “Пажеро” маркийн машиныг завших зорилгогүйгээр авч явсан,
Шүүгдэгч Ц.Мнь 14 насанд хүрээгүй Б.Ч, Н.М нартай бүлэглэн 2016 оны 08 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-12 дугаар байрны дунд байрлах “Бадрах” хүнсний дэлгүүрээс гар утас, хүнсний бүтээгдэхүүн, бэлэн 280.000 төгрөг хулгайлж 1.004.770 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Б нь 14 насанд хүрээгүй Н.Мтэй бүлэглэн 2016 оны 11 дүгээр сард Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-12 дугаар байрны дунд байрлах “Бадрах” хүнсний дэлгүүрээс гар утас, хүнсний бүтээгдэхүүн, бэлэн 27.000 төгрөг хулгайлж 417.310 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Б, М.Ө нар нь 14 насанд хүрээгүй Н.Мтэй бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 13-ны орой Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-41-1 тоотод оршин суух О.Пүрэвсүрэнгийн байрны цонхоор орж самсунг 10.0 гэсэн саарал өнгийн хавтастай ТАБ, гэрийн суурин жижиг цагаан утас, 2 ширхэг гар чийдэн, эрэгтэй хүний бор өнгийн цүнх, эрэгтэй шар өнгийн бугуйн цаг, хүнсний эд зүйл хулгайлж 355.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.М нь 14 насанд хүрээгүй Б.Чтэй бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өндөр сумын Их залуу багийн 15-Х тоотод оршин суух Б.Э-ийн байшингийн цонхоор орж бэлэн хувцас болон нөтебүүк зэрэг эд зүйл хулгайлж 336.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.М, Б.Д, З.Т нар бүлэглэн 2017 оны 05 дугаар сард Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 41б-Х тоотод оршин суух Б.Б-ийн байшингийн цонхоор орж “Hedy” брэндийн компьютерийн процессор болон бэлэн хувцас хулгайлж 385.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлсийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч Л.Б, У.З, Б.У, Э.А, Ж.Д, Б.Э, Э.Б, Б.Б, О.П, Ч.Х, Б.Б, О.Дн, А.С, Б.Э, гэрч Б.Б, Б.Б, Я.Т, Д.Э нарын мэдүүлгүүд зэрэг хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ.
Шүүгдэгч Ц.М, Б.Д, З.Т, Н.М, Д.Б, М.Ө нарт холбогдох хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх шүүгдэгч нарт хуульд заасан ял оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирсон байна.
Харин шүүх шүүгдэгч Б.Дт оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн атлаа тогтоох хэсгийн 10 дугаар заалтад биечлэн эдлүүлэхээр бичиж, мөн тогтоох хэсгийн 11 дүгээр заалтад шүүгдэгч Н.Мт хорихоос өөр төрлийн ял оногдуулсан атлаа түүний цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор заасан нь буруу байх тул зөвтгөж энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.М-ийнгаргасан “...Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Энд байх хугацаандаа зөндөө зүйлийг ухаарлаа. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, ял шийтгэлийг хөнгөлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
- 10 дугаар заалтын Б.Д нарын гэснийг хасаж,
- 11 дүгээр заалтын Н.Мийн цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай гэснийг, шүүгдэгч Н.М нь 14 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай гэж тус тус өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ТУЯА
ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР