Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 0630

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг О.Жавхлан хөтлөн,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Т овогт Нгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ...дугаартай, нэг хавтаст хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Т овогт Нгийн Б нь Монгол Улсын иргэн, 1974 оны 3 дугаар сарын 26-нд Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Уул уурхайн өрмийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух бүртгэлтэй, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Н.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 04-ний орой 19-20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 106 дугаар гудамжинд гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч П.Энхцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний хацар руу нь гараараа 4-5 удаа алгадан, цээж хэсэг рүү нь цохиж, баруун, зүүн шилбэ рүү нь өшиглөж, биед нь баруун шилбэний ясны цууралт, зүүн бугалга, зүүн шилбэ, зүүн тохойнд цус хуралт, баруун эгэм, зүүн шуунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, зүүн гарын сарвуунд цус хуралт бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ:

Би Энхцэцэгтэй 2011 оноос хойш 9 жилийн хугацаанд хамтран амьдарч байгаа. 2020 оны 4 дүгээр сарын 04-ний орой Наранзаяа гэх хүний машиныг янзалж өгөх гээд өөрийнхөө машинд суулгаад явж байхад Энхцэцэг тааралдаад буруу ойлголцол болж, хардаад хэрүүл маргаан хийгээд байхаар нь би Энхцэцэгийг 2 алгадаж, 2 өшиглөж, цээж рүү нь түлхсэн гэв.  

Хоёр. Эрүүгийн ...дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1.Хохирогч П.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“ББи Бтэй 2010 оноос эхлэн хамт амьдарч байгаа, гэрлэлтийн баталгаагүй. 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр би аавынхаа оршуулгын газар очоод орой 19 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Б тухайн үед Сүхбаатар аймаг явж хүний машин засаж өгнө гээд 2 хоногийн өмнө явсан байсан. Тэгээд би гэртээ байж байгаад урьд өдөр ээжийнхээ гэрт хоносон байсан болохоор идэх юм авах гээд гэрээсээ гараад гудамжны үзүүрт байрлах дэлгүүр орох гээд явж байхад манай гудамжинд Бийн машин зогсож байсан. Би хөдөөнөөс ирчихсэн юм байна гэж бодоод яваад очиход нэг эмэгтэй хүнтэй хамт байж байсан. Би урьдаас тухайн эмэгтэйтэй хамт яваад байгаа талаар мэдэж байсан. Учир нь Б гар утас дээрээ хамт зургаа авахуулсан байсныг харсан юм. Тэгээд би уурлаад нөгөө эмэгтэйд хандан “чи хэн юм бэ, яагаад манай нөхөртэй хамт яваад гэр бүл үймүүлээд байгаа юм” гэж хэлээд машинаас буулгах гэхэд буухгүй байсан. Тэгэхэд Б машинаасаа бууж ирээд миний үснээс зулгааж машинаас холдуулаад “чамд ямар хамаатай юм, чи эндээс зайл лалар минь” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэгээд миний хацар руу гараараа алгадаж, цээж хэсэг рүү цохиж, баруун шилбэ рүү өшиглөсөн. Би Бээс холдоод машиныг нь онгойлгох гэхэд машин нь түгжээтэй байсан. Би Бийг цохих гэж өөдөөс нь дайрах үед миний гарыг бариад өөртөө ойртуулахгүй байснаа намайг хойш түлхээд машиндаа суучихаар нь би машиных нь хаалгыг онгойлгох гэхэд дотроосоо түгжээд онгойлгож өгөөгүй. Тэгэхээр нь би бариулнаас нь зуураад явуулахгүй гэж хэлсэн чинь Б намайг наад машины бариулнаас тавь гэж  хэлээд Б хөдлөөд явж эхэлсэн. Би зодуулсандаа, доромжлуулсандаа маш их уурлаж гомдоод, бариулнаас нь тавихгүй машиныг нь дагаад гүйж эхэлсэн чинь Б машинаараа хурдан явах үед би гүйж байсан эрчиндээ унасан. Тэгээд босож ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Надад эмнэлгийн байгууллагаар эмчлүүлсэн болон үйлчлүүлсэн төлбөрийн баримт байхгүй. Гэмтлийг өөрөөр нь эдгээсэн тул Бээс нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр одоо эвлэрч хамт амьдарч байгаа бөгөөд харилцаа урьдын адил байгаа. Б” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар тал),

2. Гэрч Ц.Наранзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“ББи Б гэх хүнтэй нэг жил орчмын өмнө такси бариад гэртээ хүргүүлэхдээ танилцаж байсан. Тухайн үед Б ах “такси хэрэгтэй бол ахдаа хэлээрэй” гэж байсан 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өглөө гэрээсээ гараад Нисэхийн эцэст найзындаа очоод 2.5 литрийн пиво 2 савтайг гурвуулаа хувааж уусан. Тэгээд орой 19 цагийн үед би Б ахын гар утас руу залгаад “та завтай бол дүүгээ Нисэхээс ирж аваад гэрт хүргээд өгөөч, тэгээд хашаанд байгаа миний машиныг үзээд өгөө” гэж хэлсэн чинь “ах нь одоо яваад очъё” гэж хэлээд удалгүй ирсэн. Тэгээд намайг хүргэж өгөхөөр явж байхдаа Б ах надад хандан “ах нь гэрээсээ хувцсаа аваад чамайг хүргэж өгөөд шууд хөдөө ажлаар явлаа” гэхээр нь би зөвшөөрсөн. Б ах гэрийнхээ гудамжинд ирээд дөнгөж зогсох үед эхнэр нь гэх хүн гарч ирээд учир зүггүй намайг машинаас буулгах гээд хувцаснаас зуураад байсан. Би машины аваарын бүсийг зүүсэн байсан болохоор машинаас бууж чадахгүй бүс чангараад хариу үйлдэл хийж чадахгүй байсан чинь Б ах машинаас буугаад “надтай ямар нэгэн хамааралгүй хүн” гэж хэлэхэд “битгий хуцаад бай, солиор” гээд орилоод байсан. Б ах надаас салгаад хацар руу нь хэд хэдэн удаа алгадаж байсан. Тэгээд эхнэр нь чи яаж байгаа юм гээд маргалдахад Б ах хоёр хөл рүү нь ээлжлэн хэд хэдэн удаа өшиглөж, цээж, мөр хэсэг рүү нь гараараа цохиод, эхнэрээ холдуулаад машиндаа суугаад хаалгаа түгжсэн. Тэгтэл эхнэр нь машины хаалганаас зуураад тавихгүй байсан. Б ах тавь гэж хэлэхэд тавихгүй байсан чинь Б ах машинаараа зөөлөн хөдлөөд явж байснаа арай хурдан явж эхлэх үед эхнэр нь газар хоёр гараараа тулаад унасан. Энэ үед би толинд харсан чинь эхнэр нь босоод зогсож харагдсан. ББ ах надад хэлэхдээ манай эхнэр намайг бусадтай хардаад байх юм гэж хэлсэн. Тэгээд намайг гар утас дээрээ хамт зургаа авахуулчих гэхээр нь би яах гээд байгаа юм та гэхэд ингээд явуулаад янзыг нь үзье гэж хэлээд хамт явж байсан зураг дарсан. Бидний дунд гэр бүлээс гадуурх харилцаа байхгүй. Б” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дугаар тал),

3. Гэрч Н.Отгончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“БМиний ах Битбилэг нь Энхцэцэг гэх хүнтэй хамтран амьдраад 10-аад жил болж байгаа. Би болсон зүйлийн талаар гурав хоногийн өмнө Энхцэцэг эгчээс сонссон. Энхцэцэг эгч миний гар утас руу залгаад “Бтэй таарамжгүй харилцаа үүсээд намайг цохиж зодсон” гэж хэлсэн. Тэгээд салах гэж байгаа талаар ярьсан. Б” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дүгээр тал),

4. Шүүгдэгч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“ББи Энхцэцэгтэй 2010 оноос эхлэн хамт амьдарч байгаа. Албан ёсоор гэрлэлтийн баталгаа байхгүй. Энхцэцэг бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 106 дугаар гудамжны 29 тоот хашаанд амьдардаг юм. Энхцэцэг ээлжийн ажилтай болохоор би Энхцэцэгийг ажилтай байх үеэр хувиараа такси үйлчилгээнд явдаг. Зарим үед хүний машин засаж өгөх ажил гарвал хийж байсан. 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум руу хүний машин засаж өгөхөөр гэрээсээ 2 хоног явах болсон. Эрдэнээ гэх найзын ахын автомашиныг Сүхбаатар сум орж засаж дуусаад 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өглөө Улаанбаатар хотод ирсэн. Би өөрөө Завхан аймаг руу ажлаар явах гэж байсныг Энхцэцэг мэдэж байсан. Намайг Сүхбаатар аймаг явах гэхэд дургүй, бусадтай хардах шинжтэй байсан. Би тоохгүй шууд яваад ирсэн болохоор Энхцэцэгт хэлэлгүй Завхан аймаг явах гэж гадуур хүмүүстэй уулзаад явж байхад Энхцэцэг миний гар утас руу залгаад хөдөө явах гэж байгаа юм бол ирж хувцсаа авахгүй юм уу гэхээр нь би очиж авахаар харих гэхэд урьд такси үйлчилгээнд явж байгаад танилцсан Наранзаяа гэх эмэгтэй миний гар утас руу залгаад намайг Нисэхээс ирж аваад гэрт хүргэж өгөөд, урьд засуулах гэж байсан машиныг үзээд өгөөч гэхээр нь хөдөө явах гэж байхад мөнгө хэрэгтэй байлгүй гэж бодоод очиж аваад хамт явж байсан. Тэгээд гэрийн гудамжинд ирэх хооронд хамтран амьдардаг Энхцэцэг гэрээс гарч ирж таараад намайг хүүхэнтэй хамт машиндаа сууж байна гэж уурлаж эхэлсэн. Тэгээд нөгөө хүүхний сууж байсан талын машины хаалгыг онгойлгоод хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Энхцэцэг Наранзаяаг машинаас буулгах гээд хувцаснаас нь чирээд байхаар нь би салгаад гудамжаар явж байгаад хүмүүсээс санаа зовоод Энхцэцэгийг тайвшруулах гэхэд болихгүй, Наранзаяа руу дайраад байхаар нь хацар руу нь гараараа 2 удаа алгадсан. Тэгэхэд над руу дайраад, хэл амаар доромжлоод байхаар нь 2 хөл рүү нь өшиглөөд, цээж рүү нь гараараа цааш түлхээд, хэрүүл хийгээд яахав гэж бодоод машиндаа сууж хаалгаа түгжсэн. Тэгтэл Энхцэцэг намайг хаалга онгойлго гээд орилоод байхаар нь машинаа бага багаар хөдөлгөхөд машины хаалганы бариулаас бариад тавихгүй байхаар нь цааш хөдлөөд хэсэг явахад Энхцэцэг машины бариулаас тавиад, газар унаад үлдсэн. Автомашины толинд харах үед Энхцэцэг босоод ирэхээр нь газар унах үедээ бэртэж гэмтэхээр хүчтэй унаагүй юм чинь гайгүй юм байна гэж бодоод зогсолгүй цааш явсан. Б” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дугаар тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4355 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун шилбэний дээд хэсгээс хурууны уг хүртэл аравч хэлбэрийн гөлтгөнөн боолт хийгдсэн, зүүн шилбэний урд дунд хэсэгт 15х9 см, урд дээд хэсэгт 5х4 см, урд доод хэсэгт 5х4 см 4 ширхэг, зүүн бугалганы гадна дээд хэсэгт 2х2 см, урд дунд хэсэгт 4х2 см, зүүн тохойд 2х2 см 2 ширхэг хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, баруун эгэмний дотор хэсэгт 1.5х0.5 см, зүүн шууны ар дунд хэсэгт 6х5 см, 4х3 см хүрэн тав бүхий зулгаралттай, зүүн гуяны гадна дээд хэсэгт 2х2 см, 9х5 см, 2х2 см, 5х3 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, зүүн гарын сарвуунд 0.5х0.5 см 6 ширхэг хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай.

ГССҮТ-ийн 2020.4.04-ны өдрийн эмчийн үзлэгт: онош: баруун шилбэний ясны цууралт болон зөөлөн эдийн няцрал, зүүн баруун шилбэний зөөлөн эдийн няцрал гэжээ.

Рентген зураг авч ирэхээр яваад ирээгүй тул дүгнэлтийг гаргав.

Дүгнэлт: “БП.Энхцэцэгийн биед баруун шилбэний ясны цууралт, зүүн бугалга, зүүн шилбэ, зүүн тохойд цус хуралт, баруун эгэм, зүүн шуунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, зүүн гарын сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Т.Чимэд-Очир/Б” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дугаар тал),

6. Шинжээч Т.Чимэд-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“БДээрх гэмтлүүдээс автомашин хөдлөх үед уналтаас үүссэн байх боломжтой гэмтлүүд нь баруун эгэм, зүүн шуунд зулгаралт гэмтлүүд байна. Бусад гэмтлүүд нь унах үүлчлэлээс үүсэх боломжгүй. Учир нь уналтаас үүссэн гэмтэл нь гадаргууд шүргэлцэх буюу зулгаралт үүсэх бөгөөд уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. П.Энхцэцэгийн биед учирсан баруун шилбэний ясны цууралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шилбэний ясны цууралт гэмтлээс бусад гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэл гэдэгт 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэл хамаарна. Б” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-56 дугаар тал),

7. Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны хамтарсан багийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хурлын 10 дугаартай тэмдэглэл /хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар шийдвэрлэсэн гэх/ (хавтаст хэргийн 44-45 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 40-43 дугаар тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 7-8 дугаар тал), хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгчийн хүсэлт (хавтаст хэргийн 94-5 дугаар тал),

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

            8. Шүүгдэгч Н.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн  23 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 71 дүгээр тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 72 дугаар тал), түүний нэр дээр хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 74-75 дугаар тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 76-83 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Б нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Бт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 04-ний орой 19-20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 106 дугаар гудамжинд гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч П.Энхцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний хацар руу нь гараараа 4-5 удаа алгадан, цээж хэсэг рүү нь цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Н.Б нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Н.Бийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 04-ний орой 19-20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 106 дугаар гудамжинд гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч П.Энхцэцэгтэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний хацар руу нь гараараа 4-5 удаа алгадан, цээж хэсэг рүү нь цохих, машины хаалганы бариулаас барьсан байхад нь машинаа жолоодон хохирогчийг чирч түүний эрүүл мэндэд  баруун, зүүн шилбэ рүү нь өшиглөж, биед нь баруун шилбэний ясны цууралт, зүүн бугалга, зүүн шилбэ, зүүн тохойнд цус хуралт, баруун эгэм, зүүн шуунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, зүүн гарын сарвуунд цус хуралт бүхий гэмтэл хөнгөн хохирол гэмтэл учруулсан үйл баримт нь:

-хохирогч П.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Бманай гудамжинд Бийн машин зогсож байсан, Б очиход нэг эмэгтэй хүнтэй хамт байсан. Бби нөгөө эмэгтэйд хандан “чи хэн юм бэ, яагаад манай нөхөртэй хамт яваад гэр бүл үймүүлээд байгаа юм” гэж хэлсэн. ББ машинаасаа бууж ирээд миний үснээс зулгааж машинаас холдуулаад “чамд ямар хамаатай юм, чи эндээс зайл лалар минь” гэх мэтээр хэл амаар доромжилж, Бминий хацар руу гараараа алгадаж, цээж хэсэг рүү цохиж, баруун шилбэ рүү өшиглөсөн. Бмашиных нь Ббариулнаас нь зуураад явуулахгүй гэж хэлсэн чинь Б намайг наад машины бариулнаас тавь гэж  хэлээд Б хөдлөөд явж эхэлсэн. ББ машинаараа хурдан явах үед би гүйж байсан эрчиндээ унасанБ.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар тал),

-гэрч Ц.Наранзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ББ ах гэрийнхээ гудамжинд ирээд дөнгөж зогсох үед эхнэр нь гэх хүн гарч ирээд учир зүггүй намайг машинаас буулгах гээд хувцаснаас зуураад байсан. ББ ах надаас салгаад хацар руу нь хэд хэдэн удаа алгадаж байсан. Бэхнэр нь чи яаж байгаа юм гээд маргалдахад Б ах хоёр хөл рүү нь ээлжлэн хэд хэдэн удаа өшиглөж, цээж, мөр хэсэг рүү гараараа цохиод, эхнэрээ холдуулаад машиндаа суугаад хаалгаа түгжсэн. ББ ах машинаараа Бхөдлөөд явж байснаа арай хурдан явж эхлэх үед эхнэр нь газар хоёр гараараа тулаад унасан. Б” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дугаар тал),

-гэрч Н.Отгончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ББи болсон зүйлийн талаар 3 хоногийн өмнө Энхцэцэг эгчээс сонссон. Энхцэцэг эгч миний гар утас руу залгаад “Бтэй таарамжгүй харилцаа үүсээд намайг цохиж зодсон” гэж хэлсэн. Б” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дүгээр тал),

-шүүгдэгч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “БЭнхцэцэгийг Б.Наранзаяа руу дайраад байхаар нь хацар руу нь гараараа 2 удаа алгадсан. Тэгэхэд над руу дайраад, хэл амаар доромжлоод байхаар нь 2 хөл рүү нь өшиглөөд, цээж рүү нь гараараа цааш түлхээд, хэрүүл хийгээд яахав гэж бодоод машиндаа сууж хаалгаа түгжсэн. Бмашинаа бага багаар хөдөлгөхөд машины хаалганы бариулаас бариад тавихгүй байхаар нь цааш хөдлөөд хэсэг явахад Энхцэцэг машины бариулаас тавиад, газар унаад үлдсэн Б” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4355 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дугаар тал), шинжээч Т.Чимэд-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-56 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 44-45 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 40-43 дугаар тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 7-8 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул нотлох баримтаар үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Н.Б нь хохирогч П.Энхцэцэгийн биед халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

Мөн шүүгдэгч Н.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсч үйлдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгч Н.Бийн үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1.1 дэх заалтад “Бэхнэр, нөхөр, хамтран амьдрагч Б” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний Б бие махбодид халдсан үйлдэл, Б, 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас Б бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчилсан.

            Шүүгдэгч Н.Б, хохирогч П.Энхцэцэг нар 2011 оноос нэг гэрт хамт амьдарч байгаа, хамтран амьдрагч нар нь болох тэдгээрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа ба, дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж үзнэ.  

Иймд Н.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул  түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Н.Б нь хохирогч П.Энхцэцэгийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч П.Энхцэцэг нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас дүгнэлтдээ  шүүгдэгч Н.Бтэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Н.Б нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Н.Б нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт  гаргаж, прокурор түүнд 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

Иймд шүүгдэгч Н.Б нь гэм буруугаа, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тус тус зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Н.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулах, түүний  орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

3. Бусад асуудлаар

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Т овогт Нгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч П.Энхцэцэг нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч,  улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА