Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2018/1003/з |
Дугаар | 221/МА2022/0140 |
Огноо | 2022-02-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2022/0140
“Т” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл,
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т,
Гомдол гаргагч: “Т” ХХК,
Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар,
Гомдлын шаардлага: “Татварын ерөнхий газрын Улсын төслийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 211820028 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт болон Шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрснөөс бусад хэсгийг, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 211820028 дугаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах, “Т” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ээс 2016 оны 12 дугаар сарын 31 хүртэл хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 3,545,083,083.7 төгрөгөөр баталгаажуулахыг даалгах тухай“,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 870 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нар.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул.
Хэргийн индекс: 128/2018/1003/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Т” ХХК Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын Улсын төслийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 211820028 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт болон Шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрснөөс бусад хэсгийг, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 211820028 дугаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах, “Т” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ээс 2016 оны 12 дугаар сарын 31 хүртэл хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 3,545,083,083.7 төгрөгөөр баталгаажуулахыг даалгах”-аар гомдол гаргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 870 дугаар шийдвэрээр: ” Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.7, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.5, 14.6, 14.6.2, заасныг баримтлан гомдол гаргагч “Т” ХХК-ийн гомдлын шаардлагад шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч болох эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ акт гаргах хүртэл Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.С, Н.М нарын үйлдсэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай" 211820028 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын хүлээн зөвшөөрснөөс бусад хэсгийг, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 211820028 дугаар шийтгэлийн хуудсыг4 /дөрөв/ сарын хугацаанд түдгэлзүүлж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий актууд болох Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.С, Н.М нарын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 211820028 дугаар Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын хүлээн зөвшөөрснөөс бусад хэсгийг, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 211820028 дугаар Шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болсонд тооцож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...“Т” ХХК болон Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.С, Н.М нарын хооронд Татварын эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх тухай” гомдлын шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас шинжээчийн зардалд төлсөн 7,380,000 төгрөгийг Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн дансанд, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн (70200 төгрөгийг төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, шинжээчийн зардлын долоон сая гурван наян мянган төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн далан мянга хоёр зуун төгрөгийн төлбөрүүдийг хариуцагчаас гаргуулан гомдол гаргагч “Т” ХХК-д олгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 870 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 4 заалтыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
3.2. Татварын улсын байцаагчийн шийдвэрийг дөрвөн сарын хугацаагаар түдгэлзүүлж дахин хяналт шалгалт хийлгэхээр шийдвэрлэсэн.
3.2. Гэтэл хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй, шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх нь тодорхойлогдоогүй байхад хариуцагчаар зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг ноцтой зөрчиж байх тул шийдвэрийн Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү.
3.3. Татварын улсын байцаагч нь төрийн нэрийн өмнөөс татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, биелэлтийг хангуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн албан хаагч бөгөөд нэхэмжлэгчийн хүсэл сонирхлоор томилогдсон шинжээчид төлбөр төлөх чадвар боломж байхгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46.1-д “Хэргийн оролцогч төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбар болон бусад нотлох баримтаар тогтоогдсон, эсхүл хуульд заасан бусад үндэслэл байвал тэдгээрийг нөхөн төлүүлэх шүүхийн зардлаас чөлөөлж болно” гэж заасныг үндэслэн шинжээчийн зардал, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ.
4. Гомдол гаргагч “Т” ХХК-ийн төлөөлөгч хариуцагчийн давж заалдах гомдлыг дэмжиж, бичгээр илүүлсэн тайлбартаа: “Манай компанийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлт гарган, шинжээчийн зардлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд шинжээчийн төлбөрийг хариуцагч нараас гаргуулан авах шаардлагагүй, цаашид “Т” ХХК Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 870 дугаар шийдвэрт тусгасан шинжээчийн зардлыг хариуцагч нараас гаргуулахаар шаардахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангалаа. Үүнд:
2.1. Анхан шатны шүүх “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай" 211820028 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын хүлээн зөвшөөрснөөс бусад хэсгийг, “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 211820028 дугаар шийтгэлийн хуудсыг 4 /дөрөв/ сарын хугацаанд түдгэлзүүлж,
шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий актууд болох Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 211820028 дугаар Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын хүлээн зөвшөөрснөөс бусад хэсгийг, “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 211820028 дугаар Шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болсонд тооцож,
гомдол гаргагч ““Т” ХХК болон Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын хооронд татварын эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх тухай” гомдлын шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
гомдол гаргагчаас шинжээчийн зардалд төлсөн 7,380,000 төгрөгийг Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн дансанд, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, шинжээчийн зардлын долоон сая гурван наян мянган төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн далан мянга хоёр зуун төгрөгийн төлбөрүүдийг хариуцагчаас гаргуулан гомдол гаргагч “Т” ХХК-д олгож” шийдвэрлэжээ.
2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ“, 47.2-т “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ”, 47.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал шүүхийн зардлыг нөхөн төлнө” гэж тус тус заасан.
2.3. Тодруулбал, шүүх нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг хариуцагчаар нөхөн төлүүлэх учиртай.
2.4. Гэтэл анхан шатны шүүх “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” үндэслэлээр маргаан бүхий захиргааны актуудыг дахин шинэ акт гаргах хүртэл дөрвөн сарын хугацаагаар түдгэлзүүлсэн, гомдол гаргагч гомдлын зарим хэсэг болох ““Т” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ээс 2016 оны 12 дугаар сарын 31 хүртэл хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 3,545,083,083.7 төгрөгөөр баталгаажуулахыг даалгах тухай” шаардлагаасаа татгалзсаныг баталсан атлаа нөхөн төлүүлэх шинжээчийн зардлыг зөвхөн хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтуудад нийцээгүй байна.
2.5. Зүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу шүүхийн зардал болох шинжээчийн ажлын хөлсийг хариуцагч нар болон нэхэмжлэгч нарт хуваан хуваарилан нөхөн төлүүлэх байжээ.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно“ гэж заасан.
3.1. Хуулийн дээрх заалтаас үзвэл анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актуудыг дахин шинэ акт гаргах хүртэл дөрвөн сарын хугацаагаар түдгэлзүүлснийг нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангасан гэж үзэн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлсэн нь үндэслэлтэй ч хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв баримтлаагүй байна.
3.2. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
4. Гомдол гаргагч энэхүү маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үед буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрх бүхий байгууллагад “шүүхийн зардлыг хариуцагч нараас гаргуулан авах шаардлагагүй” гэх хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 870 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.5, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг тус тус баримтлан гомдол гаргагч “Т” ХХК-аас шинжээчийн зардалд төлсөн 7,380,000 төгрөгийг Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн дансанд, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт тус тус хэвээр үлдээж, шинжээчийн зардлын тавин хувь буюу 3,690,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус хариуцагч нараас гаргуулж, гомдол гаргагч “Т” ХХК-д олгосугай“ гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР