| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2020/0628/Э |
| Дугаар | 650 |
| Огноо | 2020-08-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 650
2020 08 05 2020/ШЦТ/650
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Ц.Нэргүй,
Улсын яллагч: Б.Сод-Эрдэнэ,
Шүүгдэгч: Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сод-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн, Б овогт Б.Ц-д холбогдох эрүүгийн 2011 0000 00589 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 7 дугаар сарын 30-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1976 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Мишээл экспод тавилга угсрагч ажилтай, ам бүл 6, ах, дүү эхнэр 3 хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 38-590 тоотод оршин суух хаягтай,
Урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 571 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж ялыг эдэлж дууссан, Б овогт Б.Ц
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 38-590 тоотод дагавар охин болох Ө.Хонгорзулыг ээжтэй маргалдахаа боль гэж хэлэх үед нь төмөр саваар толгой тус газарт нь цохиж, биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-9-р хуудас/
Насанд хүрээгүй хохирогч Ө.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн үед хойд аав Б.Ц согтуу орж ирээд ээжрүү орилоод чарлаад байсан тэгэхээр нь би дундуур нь ороод боль гэтэл аав сав аваад миний толгой руу цохисон. ... ...надад ямар нэгэн гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-р хуудас/
Насанд хүрээгүй хохирогч Ө.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “...Өнөөдөр 20 цагийн үед миний хойд аав Б.Ц согтуу орж ирээд шалтгаангүй ээж лүү орилж чарлаад байхаар нь боль гэсэн чинь шууд төмөр тогоо /сав/ аваад миний толгойлуу цохисон тэгээд эмнэлэгийн байгууллагад хандсан юм. ...урд нь нэг ч удаа гар хүрч байгаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч О.Анар-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 5 дугаар сарын 11-ны өдөр манай найз охины аав Б.Ц амарч байсан юм тэгээд 16 цагийн үед гарч яваад орой 20 цагийн үед намайг хашаан дотор сууж байтал гаднаас Хонгорзулын аав Б.Ц согтуу ирсэн тэгээд Хонгорзулын ээжрүү нь уурлаад түлхээд унагаачихсан тэгсэн чинь манай найз охин Хонгорзул миний хажуунаас босоод аавыгаа түлхтэл аав нь уурлаад Хонгорзулруу дайраад байхаар нь би Хонгорзулыг дагуулаад байшинлуу ортол араас дагаад ороод ирсэн тэгээд хаалганы хажуу байсан ногоон өнгийн төмөр сав аваад Хонгорзулын толгойруу нэг цохисон тэгтэл Хонгорзулын толгойноос цус гарахаар нь би Хонгорзулыг тэврээд орон дээр тавиад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19-р хуудас/
Гэрч Ш.Өнөрдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Б.Ц гаднаас согтуу ороод ирсэн тэгэхээр нь би унтаж амар гэтэл унтах гээд орон дээр хэвтэж байгаад буцаад гараад явсан тэгээд 20 цагийн үед Б.Ц нилээн согтуу орж ирж байсан би тэгэхээр нь бага хүүхдээ охин Хонгорзулд тэврүүлчээд гараад бие засчаад ороод иртэл Хонгорзул газар уначихсан толгойноос цус гарч байсан би тэгээд юу болсон гэтэл Хонгорзул “аав намайг цохичихлоо’ гэсэн тэгээд түргэн тусламж дуудаад, цагдаа нар ирсэн...өмнө нь Б.Ц намайг болон хүүхдүүдэд маань гар хүрч байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 13-ний өдрийн шинжээчийн №5723 дугаартай “1. Ө.Хонгорзулын биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-24-р хуудас/
Шүүгдэгч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2020 оны 5 дугаар сарын 11-ны өдөр миний машины номер явдаггүй өдөр байсан юм тэгээд гэртээ амарч байхдаа 13 цагийн үед хажуу айлын эгчтэй Хараа гэх нэртэй 0,75л савалгаатай архинаас 2 шилийг уусан тэгээд оройхон хэд гэдгийн сайн санахгүй байгаа гэрлүүгээ ороод охин Хонгорзултай маргалдсан юм шиг билээ би сайн санахгүй байна…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30-р хуудас/
Шүүгдэгч Б.Ц иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 39-р хуудас/
Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №645 тоот тодорхойлолт /хавтаст хэргийн 38-р хуудас/
Шүүгдэгч Б.Ц эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 36-р хуудас/
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хохирогч Ө.Хонгорзулын гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 47-р хуудас /
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар шүүгдэгч Б.Цы гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 48-р хуудас /
Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна.
Хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргаж ирүүлсэн ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 38-590 тоотод дагавар охин болох насанд хүрээгүй хохирогч Ө.Хонгорзулыг ээжтэй маргалдахаа боль гэж хэлсний улмаас төмөр саваар толгойн тус газарт нь цохиж хохирогчийн биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан насанд хүрээгүй хохирогч Ө.Хонгорзулын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч О.Анар-Эрдэнэ, гэрч Ш.Өнөрдэлгэр нарын мэдүүлэг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 13-ний өдрийн шинжээчийн №5723 тоот дүгнэлт, шүүгдэгч Б.Ц яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ц үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Прокуророос шүүгдэгч Б.Ц үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Насанд хүрээгүй хохирогч Ө.Хонгорзул нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Ц нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Б.Ц эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.Ц нь урьд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №571 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, ялыг эдэлж дууссан байх тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Иймд шүүгдэгч Б.Ц үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Ц нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон