| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00103/и |
| Дугаар | 151/ШШ2017/00181 |
| Огноо | 2017-02-16 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 151/ШШ2017/00181
| 2017 оны 02 сарын 16 өдөр | Дугаар 151/ШШ2017/00181 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, 9-11 тоотод оршин суух Аграмба овогт Ганхуягийн Оюунгэрэл /НС90101862/-ийн нэхэмжлэлтэй,
Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газар /дарга А.Шаравнямбуу/-т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Оюунгэрэл, хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газрын дарга А.Шаравнямбуу, нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Оюунгэрэл нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хот тохижуулах газар ногоон байгууламжийн инженерээр ажилласан. 2016 оны 12 дугаар сараас А.Шаравнямбуу гуай манай даргаар ажиллаж эхэлсэн. Би өөрийгөө хангалтгүй ажилласан гэж бодохгүй байна. Хот тохижуулалтаас өгдөг хангамж нь ямар байдаг билээ. Миний хариуцсан зүйлд хаяж үрэгдүүлсэн, зардал гаргасан зүйл байхгүй. Намайг А.Шаравнямбуу гуай ажилд ороод удаагүй байхад ажилчид болон бусад хүмүүстэйгээ таарамжгүй харьцдаг, надтай удаан ажиллаагүй намайг мэдэхгүй байж чи харилцааны доголдолтой чамд энэ ажил тохирохгүй, хариуцлагагүй ажилласан гэх шалтгаанаар 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр халсан. Ажилд эргүүлэн тогтоох гэсэн шаардлагаас татгалзаж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговороо гаргуулах хүсэлтэй байна” гэв.
Хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газрын дарга А.Шаравнямбуу: “-Г.Оюунгэрэл өмнө ажиллаж байсан инженер н.Энхтуяагаас 663 ширхэг модыг хүлээж авсан байдаг. Гэвч одоо 190 гаруй мод үлдсэн. Тэгвэл 1 мод дунджаар 13400 байдаг бол нийт 6271200 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Ажлаас шууд халахгүйгээр ажилдаа хандах хандлагыг нь судлах зорилгоор 15 хоногийн хугацаа, сануулга өгсөн. Энэ хугацаанд 58 цаг ажлаа тасалсан. Жил бүр гадаад дотоодын олон хүний хөдөлмөр шингээж тарьсан мод, бутыг арчлан хамгаалж чадаагүй, улсад 10 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Оюунгэрэл нь хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:
Нэхэмжлэгч Ганхуягийн Оюунгэрэл нь Төв аймгийн Зуунмод хотын Хот тохижуулах газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн б/12 дугаартай тушаалаар 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс тус газрын ногоон байгууламжийн инженерээр томилогджээ. /хх-н 4/
Төв аймгийн Зуунмод хотын Хот тохижуулах газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн б/27 дугаартай тушаалаар Г.Оюунгэрэлийг Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40.1.4 дэх хэсгүүд, мөн Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газрын дотоод журмын 6.3.2 дугаар заалтуудыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т “ажил олгогч санаачилсан.” гэж мөн хуулийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;” гэж байгууллагын дотоод журмын 6.3.2 дугаарт “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагийн бүртгэлээс тооцоход 3-аас дээш хоногийн хугацаагаар хоцорсон, мөн 3-аас дээш хоногоор ажил тасалсан тохиолдолд Үүнд: /чөлөө зөвшөөрөлгүй дур мэдэн явсан, өглөө болон өдөр, орой ажлаас удаа дараа эрт явсан .../” гэж тус тус заажээ.
Хариуцагч Төв аймгийн Зуунмод хотын Хот тохижуулах газрын дарга А.Шаравнямбуу “Г.Оюунгэрэл өмнө ажиллаж байсан инженер н.Энхтуяагаас 663 ширхэг модыг хүлээж авсан байдаг. Гэвч одоо 190 гаруй мод үлдсэн. Тэгвэл 1 мод дунджаар 13400 байдаг бол нийт 6271200 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Ажлаас шууд халахгүйгээр ажилдаа хандах хандлагыг нь судлах зорилгоор 15 хоногийн хугацаа, сануулга өгсөн. Энэ хугацаанд 58 цаг ажлаа тасалсан. Жил бүр гадаад дотоодын олон хүний хөдөлмөр шингээж тарьсан мод, бутыг арчлан хамгаалж чадаагүй, улсад 10 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан” гэж тайлбарлаж байх ба Г.Оюунгэрэлийг дээрхи зөрчлийг гаргасан талаар шалгаж тогтоосон акт, баримт байхгүй энэ тухайгаа баримтаар нотлоогүй болно.
Иймд Г.Оюунгэрэлийн ажилд эгүүлэн тогтоож , ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэвч нэхэмжлэгч Г.Оюунгэрэл нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбараараа ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах шаардлагаа дэмжсэн болно.
Иймд Г.Оюунгэрэлд ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт /2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс шүүх хуралдаан болсон өдөр хүртэлх/ 43 хоногт ногдох олговор 993 902 төгрөгийг хариуцагч Төв аймгийн Зуунмод хотын Хот тохижуулах газраас гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Оюунгэрэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагч Төв аймгийн Зуунмод хотын Хот тохижуулах газраас улсын тэмдэгтийн хураамжид 28404 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ