Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/37

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж

Нарийн бичгийн дарга Т.Энхжин,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч: Ц.Б-, түүний өмгөөлөгч Г.Гандөш,

Шүүгдэгч. Б.Э-, түүний өмгөөлөгч Д.Дашцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б- овгийн Ц-ын Б-, Б- овгийн Б-ын Э- нарт холбогдох эрүүгийн 1927002540022 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, 1967 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаан техникч мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд ___ ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг ___ хороонд ___ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б- овгийн Б-ын Э-, регистрийн дугаар:/___/,

2. Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ баг ___-д оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б- овгийн Ц-ын Б-, регистрийн дугаар:___,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Э-, Ц.Б- нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг ___ гэх улсын тусгай хамгаалалтай газрын ойд зөвшөөрөлгүйгээр 4.7 шоо.метр шинэс мод бэлтгэж байгаль орчинд 282.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Б.Э- бид хоёр ярилцаад гэртээ түлээний модтой болох гэж байсан...” гэв.

Шүүгдэгч Б.Э- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 06 дугаар сараас эхлэн Ц.Б- нь юм хийлцээд өг гээд машин янзалаад юм хийж өгсөн болохоор би үгүй гэж хэлээгүй. Тэгээд гоожингоо аваад яваарай гээд машинаа өгөөд явуулсан. Би ажлаа хийгээд байж байтал Ц.Б- нь над руу яриад надад гоожин байхгүй та гоожин авиад ир гэхээр нь урдаас нь би өөр гоожин аваад очсон. Тухайн үед би тосож аваад хуурай модыг манай ээжийн хашаанд буулгасан. Маргааш нь цагдаа ирсэн гэтэл Ц.Б- нь хууль бусаар мод бэлтгэсэн байсан...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: “...Улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. Шүүгдэгч Ц.Б-тэй хууль зүйн туслалцааны гэрээ байгуулан өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн шинжийг хангаж байна. Ийм учраас гэм буруу болон хохирол төлбөр хэргийн зүйчлэлийн талаар улсын яллагчтай маргах зүйл байхгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа:”... Шүүгдэгч Б.Э-тай хууль зүйн туслалцааны гэрээ байгуулан өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэн хэнийг буруутгахад хангалтгүй байна. Ийм учраас тусгай хамгаалттай газраас модыг Ц.Б- бэлтгэсэн. Б.Э- авсан тодорхой хэмжээнд буруу байгаа боловч хэргийн зүйчлэлийн талаар эргэлзээтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6-т заасан мөнгө угаах гэмт хэрэг гэж зүйчлэл тохирох тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Хохирол төлбөрийн хувьд улсын яллагчтай маргах зүйл байхгүй...” гэв.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2р хуу/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5р хуу/

Яллагдагч Б.Э-, Ц.Б- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан яллагдагч Б.Э-ын эзэмшлийн ___ улсын дугаартай Зил-130 маркийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, зах зээлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 48-50, 59-64р хуу/

Яллагдагч Б.Э-, Ц.Б- нарын ойд зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-29р хуу/

Яллагдагч Б.Э-, Ц.Б- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөөг хураан авсан тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 33-39-р хуудас/, Бат-Өлзий сумын Улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 15-04-336/03 дугаартай "Ойн санд учирсан хохирлын ойн экологи-эдийн засгийн үнэлгээгээр ойн нөхөн төлбөр ногдуулах тухай" акт /хх-ийн 19-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Г.Ц-ын өгсөн: "Тиймээ би Ц.Б-, Б.Э- гэх хүмүүсийг танина нэг нутгийн хүмүүс төрөл садангийн холбоо байхгүй. Эдгээр хүмүүс нь 2019 оны 10 дугаар сарын сүүлээр миний хариуцдаг Бат-Өлзий сумын 4 дүгээр баг Нарийн таргил гэх газраас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж сумын төв рүү оруулж ирсэн байсан. Мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй ямар нэг зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байсан. Улсын тусгай хамгаалалттай газарт ордог." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 74-75р хуудас/

Гэрч М.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Зил 130 маркийн ___ улсын дугаартай автомашин миний ажиллуулдаг байсан ___ гээд байгууллагын нэр дээр байдаг автомашин би 2013 оны 09 дүгээр сард Э- гээд эрчимд ажилладаг Э- гэх залууд Зил 130 маркийн ___ улсын дугаартай автомашинаа 3.500.000 төгрөгөөр зарж байсан. ...2015 онд би утсаар яриад одоо нэрийг нь шилжүүлж аваач ___ гэх байгууллага татан буугдсан гэж хэлтэл би гэрчилгээгээ хаячихсан байгаа бичиг баримттай болгочихоод шилжүүлье гэж хэлсэн тэр үеэс хойш Э- холбоо бариагүй." гэсэн мэдүүлэг,/хх-ийн 92-93р хуудас/

Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаартай албан бичиг, /хх-ийн 22р хуудас/

Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон тухай 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаартай:

1.Ц.Б-ийн бэлтгэсэн мод нь түлээний хуурай шинэс модны төрөлд орно.

2.Тухайн модыг бэлтгэсэн гэх ___ гэх газрын ойн сан нь ОХБЦГазрын ойн санд орно.

3.Экологи эдийн засгийн үнэлгээ нь 282000 төгрөг болж байна."гэсэн дүгнэлт /хх-ийн 69-р хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Ц.Б-, Б.Э- нар нь 2019 оны 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг ___ гэх улсын тусгай хамгаалалтай газрын ойд зөвшөөрөлгүйгээр 4.7 шоо.метр шинэс мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Ц-ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар хуудас/, Ойн ангийн дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б-, Э- нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б-, Б.Э- нарыг гэм буруутай, Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.Б-, Б.Э- нар нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ц.Б- цагдан хоригдсон 4 хоног, Б.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч байгууллагын төлөөлөгч нь гомдол саналгүй, битүүмжлэгдсэн 110.000 /нэг зуун арван мянган/ төгрөгийн үнэ бүхий 2 метрийн урттай /46/ дөчин зургаа ширхэг шинэс мод, эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө нэг ширхэг, ___ улсын дугаартай ЗИЛ-130 дугаартай авто машин зэргийг тус тус хурааж улсын орлогод оруулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б- овгийн Ц-ын Б-, Б- овгийн Б-ын Э- нарыг бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-, Б.Э- нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-, Б.Э- нарыг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4.Шүүгдэгч Ц.Б-ийн цагдан хоигдсон 4 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, Б.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарт хилийн хориг тавигдаагүй, мөн бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3,4-т зааснаар хэрэгт битүүмжилсэн ___ улсын дугаартай ЗИЛ -130 дугаартай марктай тээврийн хэрэгсэл, 2 метрийн урттай /46/ дөчин зургаа ширхэг шинэс мод эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө зэргийг тус тус улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Ц-ын Б- цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч Б-ын Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц-ын Б-, Б-ын Э- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Ц.ДАГИЙМАА