| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/1038/и |
| Дугаар | 138/ШШ2016/00965 |
| Огноо | 2016-08-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 138/ШШ2016/00965
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би Б.*******ид холбогдох "Саатуулах байрны зардал 91500 төгрөг гаргуулах тухай" Дорнод аймаг дахь ******* газрын нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* нь 2016 оны 07 сарын 27-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 298 дугаартай шийтгэвэрээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 15 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гараад, төлөгдвөл зохих 91500 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай ******* овогт ******* ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2016 оны 7 сарын 27-ны өдөр ******* ******* саатуулагдан 15 хоносон. Саатуулах байрны төлөгдвөл зохих 91500 төгрөгийг 2016 оны 09 сарын 01-ний дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хариуцагч Б.******* нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 2016 оны 07 сарын 27-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 298 дугаар шийтгэвэрээр 15 хоногийн хугацаагаар баривчлагдан шийтгэл эдэлсэн болох нь зохигчийн нэхэмжлэл, тайлбар болон Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 298 дугаартай шийтгэвэр, 277 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг зэрэг баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Б.******* нь саатуулах байрны төлбөр 91500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч ******* регистрийн дугаартай ******* овогт ******* ******* нь саатуулах байрны зардал 91500 /ерэн нэгэн мянга таван зуун/ төгрөгийг нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* *******т төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 4550 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ