Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 151/ШШ2017/00185

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 151/ШШ2017/00185

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж 151/2016/00129/и хэргийн индекстэй

Нэхэмжлэгч: 1962 оны 02 дугаар сарын 26-нд төрсөн, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн нарангийн 3-9 тоотод оршин суух Боржигон овогт Дагвадоржийн Оюунчимэг /РД:НС62022661/-ийн хүсэлттэй, 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Оюунчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: -Миний бие нь 1980 оны 6 дугаар сарын 11-нд Төв аймгийн Зуунмод сумын Нэгдсэн больницд угаагчаар орж ажиллаж байгаад 1983 оны 2 сард гарсан. 1984 оноос 1990 онуудад Сэргэлэн суманд мал маллаж байсан. 1990 оны 2 дугаар сарын 23-ны өдөр гэр орон маань шатсан учир миний бүх бичиг баримт шатсан. Тухайн он жилүүдэд хамт ажиллаж, айл саахалт байсан Ж.Цэцэгмаа, Ж.Наранцэцэг нарыг гэрчээр асууж миний ажилласан жилүүдийн хугацааг сэргээн тогтоож өгнө үү. Үүнд: 1980 оноос 1983 онд Нэгдсэн эмнэлэгт, 1984 оноос 1990 онд нэгдэлд малчин хийж байсан 9 жил 8 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дагвадоржийн Оюунчимэг нь Төв аймгийн Зуунмод сумын Нэгдсэн больницд 1980 оны 06 сарын 11-ний өдрөөс 1983 оны 2 сар хүртэл угаагчаар, Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол-Вьетнамын Найрамдалт Сүхбаатар зам нэгдэлд 1984 оноос 1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг тус тус шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээд Д.Оюунчимэг нь 1980 оны 06 сарын 11-ний өдрөөс 1983 оны 2 сар хүртэл Төв аймгийн Зуунмод сумын Нэгдсэн больницод угаагчаар, мөн 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол-Вьетнамын Найрамдалт Сүхбаатар зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Дагвадоржийн Оюунчимэг нь Төв аймгийн Нэгдсэн больницд 1980 оны 05 сарын 01-ний өдрөөс 1983 оны 2 сарын 01 өдөр хүртэл угаагчаар, Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол-Вьетнамын Найрамдалт Сүхбаатар зам нэгдэлд 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болох нь дараах байдлаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Төв аймгийн архивын тасгийн 2017 оны 01 сарын 16-ны өдрийн 52 дугаартай Д.Оюунчимэгийн 1984 оноос 1990 он хүртэлх цалингийн түүвэр /хх-6/, Төв аймгийн Нэгдсэн больницийн даргын 1980 оны 06 сарын 11 өдрийн ажилд томилох, ажлаас чөлөөлөх болон ээжлийн амралт олгох тухай ...ажилд томилох, ажлаас чөлөөлөх болон ээлжийн амралт олгох ажилчдыг /1, 2-р хавсралтаар/ баталсугай...2-р хавсралтад ...угаагч, Д.Оюунчимэг...6 сарын 16-ны өдрөөс 18 хоног... гэх бичилттэй 40 дугаартай тушаалын хуулбар /хх-7/, Төв аймгийн Нэгдсэн больницийн даргын 1983 оны 02 сарын 08 өдрийн ажилд томилох болон ээжлийн амралт олгох тухай ...ажилд томилох, ээлжийн амралт олгох ажилчдыг /1, 2-р хавсралтаар/ баталсугай...1-р хавсралтад ...Оюунчимэг...02 сарын 01-ны өдрөөс гарсан... гэх бичилттэй 06 дугаартай тушаалын хуулбар /хх-8/, Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол-Вьетнамын Найрамдалт Сүхбаатар зам нэгдлийн даргын 1984 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ажилд томилох болон ажлаас чөлөөлөх тухай ...Дагвадоржийн Оюунчимэгийг 01 сарын 01-ний өдрөөс малчнаар тус тус томилсугай... гэх бичилттэй 01 дугаартай тушаалын хуулбар /хх-9/, Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол-Вьетнамын Найрамдалт Сүхбаатар зам нэгдлийн даргын 1984 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ажилд томилох болон ажлаас чөлөөлөх тухай ...Дагвадоржийн Оюунчимэгийг 01 сарын 01-ний өдрөөс малчнаар тус тус томилсугай... гэх бичилттэй 01 дугаартай тушаалын хуулбар /хх-9/, Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол-Вьетнамын Найрамдалт Сүхбаатар зам нэгдлийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн зарим хүмүүст цалингүй нэмэгдэл чөлөө олгох тухай ...Дагвадорж овогтой Оюунчимэгт 1988 оны 02 сарын 13-ний өдрөөс 1988 оны 06 сарын 02-ны өдрийг дуустал тус тус нэмэгдэл чөлөө олгосугай... гэх бичилттэй 09 дугаартай тушаалын хуулбар /хх-10/, гэрч Ш.Наранцэцэгийн ...Д.Оюунчимэг нь Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Хайрхан бригадад малчинаар 1984 оноос 1990 он хүртэл ажиллаж байсан. Д.Оюунчимэг гуайнх 1984 онд манай суманд нүүж ирж байсан болохоор би сайн мэддэг юм... гэх мэдүүлэг /хх-20/, гэрч Ш.Цэцэгмаагийн ...Д.Оюунчимэг нь 1984 оноос 1990 он хүртэл Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Хайрхан бригадад хонь хариулдаг малчинаар ажиллаж байсан. Үүнээс өмнө Д.Оюунчимэг нь Төв аймгийн нэгдсэн эмнэлэгийн түргэнд 1980 оноос 1983 он хүртэл сувилагч хийдэг байсныг нь би мэднэ. Д.Оюунчимэг бид хоёр нь хамт нэг сургуульд сурдаг, нэг нутагт амьдардаг хүмүүс байсан болохоор ажиллаж байсан байдлыг нь гэрчилж байна... гэх мэдүүлэг /хх-21/ зэрэг болно.

Иймд Д.Оюунчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Дагвадоржийн Оюунчимэг нь Төв аймгийн Нэгдсэн больницод 1980 оны 05 сарын 01-ний өдрөөс 1983 оны 02 сарын 01 өдөр хүртэл угаагчаар, Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол-Вьетнамын Найрамдалт Сүхбаатар зам нэгдэлд 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ