| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2020/0288/Э |
| Дугаар | 0338 |
| Огноо | 2020-04-02 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., 11.7.1.2., 11.7.1.3., 11.7.2.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 0338
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Сарангоо хөтлөн,
улсын яллагч М.Амарзаяа,
хохирогч Э.Э, өмгөөлөгч Д.Энхцэцэг,
шүүгдэгч Б.Н, өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б овогт Бийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, хоёр хавтас хэргийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Бийн Н, Монгол Улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 13-нд Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулдаг гэх, ам бүл 4, хамтран амьдрагч, хоёр хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух бүртгэлтэй, тус дүүргийн ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ... тоотын үүдэнд гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Э.Эг “машины бичиг баримт өг” гэж уурлан хоолойг нь боон газар унаган, үснээс нь зулгааж чирэн тархи доргилт, ууц нуруу, баруун өвдөг, хоёр бугуйд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
-2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ... тоот өөрийн гэртээ охин Н.Аг ямар нэг шалтгаангүйгээр өргөж байгаад газарт шидэж эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, хоёр түүнээс олон хүний биед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг;
-Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хөтлийн 4 дүгээр гудамжны 14 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Э.Эг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “намайг хорилоо, миний эрхэнд халдлаа” гэх шалтгаанаар цээж рүү нь хоёр удаа гараараа түлхэж газар унагааж, цээж рүү нь өшиглөсөн,
-давтан үйлдлээр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 21 дүгээр гудамжны 345 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Э.Эг 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “манай найзад ор засч өг” гэж хүч хэрэглэн гарынх нь бугуйнаас татаж босгож эрхэнд нь халдаж, гэрээс хөөж гаргаж, хаалгыг нь дотроос түгжиж догшин авирласан,
-Сонгинохайрхан дүүргийн ... тоотод 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цагийн үед, согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Э.Этай маргалдан түүн рүү сандал шидэж, жааз, сандал хагалсан, үүдний амбаарын хаалгыг салгаж шидсэн, хашаанд байсан 20-39 УНЯ дугаартай Тоёота маркийн машины салхины шилийг галын хайчаар хагалсан,
-2018 оны 7 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Усан болор авто угаалгын төвийн хажууд байх нийтийн байранд гэр бүлийн хамаарал бүхий хүү Н.Амаржаргалыг ядарч байхад унтуулсангүй гэх шалтгаанаар утасны цэнэглэгчээр нуруу руу нь 2-3 удаа ороолгосон,
-2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүү Н.Амаржаргалыг түлээний хайрцаг руу шээлээ гэх шалтгаанаар өмдний тэлээгээр ороолгон, зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших эрхэд халдсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад болсон асуудлын талаар мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.
Хохирогч Э.Э мэдүүлэхдээ: 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Б.Н машины бичиг баримт нэхээд, би түүнд байхгүй гэж хэлэхэд намайг машины бичиг баримтыг чи авсан гээд хоолой боож, зайл, яв гэсэн. Ингээд би явж байхад араас ирээд гэр рүүгээ явъя гээд гудамжинд чирсэн. Шороон дээр чирээд байхаар нь гадаа зогсож байсан хөрш айлынхаа эмээгээс цагдаа дуудаж өгөөч гэж тусламж гуйсан. Хашаандаа ороод байж байтал цагдаа ирсэн.
-2020 оны 1 дүгээр сарын 04-ны өмнөх өдөр манай нөхөр тоглоом тоглоод гэртээ ирээгүй учраас бид хоёр хоорондоо маргалдсан. Намайг түлхэж газар унагаагаад өшиглөсөн. Миний эгэм хөндүүр болсон. Би гурав хоног гэртээ хэвтрийн байдалтай байсан. Сүүлдээ эгэм их өвдөж, цээж хөндүүрлээд босч чадахгүй болохоор нь эмнэлэгт очиж эгэмний зураг авахуулахад зөөлөн эдийн гэмтэл гээд эмчилгээ бичиж өгсөн.
2019 оны 07 дугаар сард нийтийн байранд болсон явдлын тухайд манай нөхөр ажлаасаа өглөө эрт ирээд унтаж байхад нь манай бага хүүхэд шуугиад байсан юм. Тэгтэл наадахаа чимээгүй болгооч гэхээр нь хүүхэд юм чинь тоглож наадаад явж байг гэтэл хүн амраасангүй гээд хүүхдээ утасны цэнэглэгчээр ороолгосон.
-2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр эгч нартайгаа хамт машинтай явж байх замдаа нөхрийгөө очиж авсан. Тэр өдөр намайг ална гэж хэлээгүй. Би өөдөөс нь аллаа гэж худлаа орилоход эгч нар гаднаас орж ирсэн. Нөхрийгөө галын хайч бариад гадаа гарахад нь би араас нь гараагүй, түчигнэх чимээ сонссон. Цагдаа нарыг ирсний дараа гараад харахад амбаарын хаалга эвдэрсэн, машины салхины шил хагарсан байсан. Зурагт хагална гээд сандал авч шидэхэд нь би зурагт үнэтэй учраас дахин худалдаж авахад хэцүү гээд урдуур нь орж өөрийн биеэр хаахад хажууд байсан жаазыг онож хагалсан.
2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр миний үснээс зулгаасан.Тэр өдөр би хамт байсан охин Б.Ад эмээдээ очиж аавыгаа хэл гэсэн. Охин гүйж гарах гэтэл аав нь гараас нь барьж аваад хойш нь түлхсэн гэв.
Хоёр: Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:
1.Хохирогч Э.Эгийн мөрдөн байцаалтад:
2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өгсөн:
“...Би хамтран амьдрагч Нтэй 2012 онд караоке бааранд ажиллаж байгаад танилцаж, 2012 онд тусдаа гарсан. Дундаасаа 2-6 насны хоёр хүүхэдтэй. ...2015 оноос хойш Н архи ууж, хоногоор гэрээсээ явах болсон. Гэртээ ирэхээрээ хоёр хүүхэддээ ширүүн уурлаж, ална шүү гэх зэргээр уурлаж, бухимдаж, намайг “гичий нохой зайл” гээд гэрээс хоёр хүүхэд байхад хажууд нь хөөж загнаж, гадаа гаргадаг. Би гадаа сууж байгаад оройд нь орж унтдаг. Энэ явдал нь 2019 оны 5 дугаар сараас эхэлж сард дунджаар 3 хоногт нэг удаа ийм үйлдэл гаргах болсон. 2019 оны 5 дугаар сарын 02-ны орой ийм үйлдэл болж байхад гудамжинд явж байсан хүн цагдаад дуудлага өгсөн. ...Энэ өдөр Н манай ээжээр дамжуулан хүнээс хүүтэй мөнгө зээлэх гэж дэнжийн мянгад очсон. Маргааш нь мөнгө авахаар болоод бид ээжийн гэрээс гараад явсан. Гэр рүүгээ явах замдаа намайг “танай ээж надад хэдэн төгрөг зээлж өгчихөөд тэрийгээ төлөхгүй гэж чамд хэлж байна уу” гэж уурласан. Хүнээс юм гуйж байж ямар муухай сэтгэл, бодолтой хүн бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь ... тоотын үүдэнд ирээд машины бичиг баримт надаас нэхэж, надад байхгүй учраас би байхгүй гэж хэлсэн чинь машинаасаа бууж ирээд миний толгой руу гараараа цохиж, машины хаалга налуулж байгаад миний хоолойг боосон. Би Нг түлхэж зугтаасан. Араас гүйж ирээд газар унагааж үснээс зулгааж, газар чирсэн. “Туслаарай” гэж орилсон чинь хажуу айлын эмээ гарч ирж цагдаа дуудсан.
-Өмнө нь хүү Амаржаргалыг гэрт тоглоод гүйж байхад чимээгүй бай гэж хэлээд өмдөөрөө ороолгож умдагны дээд талд нь урчихсан.
-Охин Аг 2019 оны 5 дугаар сарын 02-нд намайг зодчихоод эмээгээ дуудаад өг гэж хэлэхэд Аг хөл гарнаас нь зэрэг өргөж байгаад шидчихсэн. ...” гэх мэдүүлэг / 1дүгээр хавтаст хэргийн 52 дугаар тал/,
2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн:
“... 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр би Б.Нтэй гэртээ ирэхгүй байна гадуур тоглоод явчихлаа гэж утсаар маргалдсан. Тэр өдрийн орой нь харанхуй болсон байхад Б.Н гаднаас архи уусан орж ирээд “намайг хорилоо, миний эрхэнд халдлаа” гээд цээж рүү хоёр гараараа түлхэж газар унагаагаад, миний цээж рүү хөлөөрөө нэг удаа өшиглөхөөр нь би цагдаа дуудна гэсэн чинь гараад явчихсан. ...Би хэрэг гарснаас хойш гэртээ гурав хоног хэвтэж байгаад ээж Сүнжидмаагийн хамт зуун айлд байрлах нэг хувийн эмнэлэгт очиж рентген зураг авахуулсан. Зураг авахуулсаны дараа эмч үзэж байсан. Тухайн үед ...зөөлөн эдийн гэмтэл байна гэж хэлсэн. ...өвчин намдаах эм, өөр төрлийн эм бичиж өгсөн.
-2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 21-345 тоотод айлын хашаанд сар хүрэхгүй хугацаанд байхдаа Н миний өмнө харж байгаагүй найз гэх залуутай орж ирээд надаас пиво авах 5000 төгрөг нэхсэн. Би мөнгө байхгүй гэхэд “тэгвэл манай найзад ор засаж өг” гээд Б.Н миний баруун гарын буй хэсгээс нэг гараараа татаж босгож ирэхээр нь би огт танихгүй архи уусан хүн гэрт авчирлаа, үр хүүхдээ айлгаж ичээгээд би орыг нь засаж өгөхгүй гэсэн чинь намайг зайл гэсэн. Тухайн үед манай хоёр хүүхэд босож ирээд суучихсан байсан. Тэгтэл Н миний найзыг хүндэлсэнгүй, намайг зайл гэж хэлээд хөөж гаргаад хаалгаа дотроос нь түгжчихсэн. Би хашаан дотроо 30 гаран минут сууж байтал манай хоёр хүүхэд гэр дотор уйлаад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед Н миний баруун гарын бугуйнаас татаж миний биед халдаж байсан, мөн намайг хэл амаар доромжилсон.
-2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Би Нн хамт ээж Сүнжидмаагийн ажиллуулдаг ломбарднаас 500.000 төгрөг зээлүүлэх гээд манай ээж Сүнжидмаа, нөхөр Нн хамт ээж Сүнжидмаагийн гэрт очсон. Ээж өөрийнхөө байгууллага руу ярихад нөгөө байгууллага нь маргааш нь ирээд авчих гэсэн. Н бид хоёр машинтай буцаад гэр рүүгээ явж байтал Н танай ээж чинь хэдэг төгрөг авчихаад авч өгснөөсөө эсэн дараа нь олон юм яриад байх юм биш биз дээ гэж хэлэхээр нь би хүнээс юм гуйлгаж авахуулчихаад муу санаатай хүн доромжиллоо гэж уурласан. Тэгээд Н бид хоёр гэрийнхээ гудамжны харалдаа иртэл Н машинаа зогсоогоод намайг машинаас буу гэж хэлэхээр нь би буугаад дөнгөж 1-2 алхам алхтал Н миний араас машины бичиг баримт өг гэж надаас шаардахаар нь би надад машины бичиг баримт байхгүй гэж хэлтэл миний хүзүүнээс боонгуутаа машины хаалга руу шахаад хоолой боомилоод аваад ир гээд байсан. Н миний хувцаснаас чангаагаад гэр рүү чирэхээр нь би тавь гэж хэлж гарыг нь тавиулаад зугтсан чинь миний араас гүйж ирээд үснээс зулгаагаад газар чирээд байхаар нь би хажуу талын айлын эмээ зогсож байхаар нь “эмээ амь авраач, та надад цагдаа дуудаад өгөөч” гэж хэлтэл Н намайг чирсээр байгаад хашааны хаалгаар ороод хашаан дотор утас авч чулуудаж шидээд миний өмсөж байсан савхийг урсан. Н гэр рүүгээ орохоор нь би охин Аг эмээгээ дууд гэж хэлтэл Н охиныг аваад өргөөд шидчихсэн. Тэгтэл манай охин газар хэвтээд байсан. Тухайн үед миний үс арзайчихсан, хамаг бие хөдөлж болохгүй, охин дээрээ очиж чадахгүй байж байтал цагдаа нар ирээд хэлтэс рүү авч явсан.
-2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нөхөр Б.Н өөрийн төрсөн хүү Амаржаргалыг өмдний тэлээгээр ороолгосон байсан. Амаржаргалыг өмдний тэлээгээр ороолгосон талаар охин А надад хэлсэн.
- 2018 оны 7 дугаар сард ...”Усан болор” авто угаалгын баруун талд байрлах нийтийн байранд ирсэн чинь Н гэртээ манай бага хүү Амаржаргалын хамт байсан. Бага хүү Амаржаргал тоглоод гүйсэн чинь Н “би ядарч байна, наад хүүхдээ дуугүй байлгаач, би унтмаар байна гэж надад чангаар хэлсэн. Би “дуугүй байлгана гээд яах юм, амыг нь барих юм уу, хүүхэд тоглож наадаад явж л байг” гэж хэлсэн. Тэгтэл Н босож ирээд утасны цагаан өнгийн цэнэглэгчээр нуруу хэсэг рүү нь 2-3 удаа ороолгохоор нь би хүүхдээ шүүрч гараад эгч Ганчимэгийнд уйлж очоод болсон асуудлыг хэлсэн чинь манай эгч Ганчимэг ээж Сүнжидмаа руу хэлсэн. Ганчимэг эгч өөрийн утсаараа манай хүү Амаржаргалын нурууны ороолгосон хэсгийг гар утсан дээрээ авсан. Амаржаргалыг гар утасны цэнэглэгчээр ороолгоход 1 ой 1 сар гарантай байсан. Амаржаргалын нуруун хэсэгт тухайн үед тэр чигтээ нарийн урт зураас болчихсон байсан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 188-189 дүгээр тал/,
-2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн:
2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 21 цагийн үед Дарь-Эхэд эгч Ганцэцэгийнд байж байтал Н миний дугаар руу залгаад би дэнжийн мянгад байна хүрч ирээд аваадах гэсэн. Би төрсөн эгч Ганчимэг, Ган-Эрдэнэ нарын хамт Нн 20-39 гэсэн “тоёота криста” маркийн машиныг бариад дэнжийн мянгад байрлах зам гүүрийн авто баазаас очиж авсан.Намайг авах үед Н согтуу, манай ажлын газрын Хулан гэх эмэгтэйтэй хамт архи уусан байсныг Хулан над руу өөрөө утсаар ярьж хэлсэн. Нг аваад буцаад явах замдаа “манай ажлын хүн амьтантай уулзлаа, дараа нь хэл ам болно” гэж хэлсэн. Н манай хоёр эгч рүү “дүүдээ юм хэлдэггүй, наад дүүдээ юм хэлээч” гээд дайраад байсан. Н явах замдаа машины хаалгаа онгойлгоод “та нар машинаас буу” гээд байсан. Би “112-ын” буудал дээр зогссон чинь Н машинаас буучихаад түлхүүрээ авна гээд над руу орилоод байхаар нь би “чи согтуу байна, би чамд түлхүүрийг чинь өгөхгүй” гэж хэлсэн чинь над руу “түлхүүрээ авна” гээд дайрахаар нь би “хүмүүсээ энэ хүн намайг дарамтлаад байна” гэж орилсон чинь Н хөтөл рүү гүйгээд алга болсон. Тэгээд би хоёр эгчээ дагуулаад машинаа унаад Баруун салаанд байрлах гэр рүү очсон. Гэр рүүгээ ганцаараа орж ажлын хувцасаа аваад ...гэрээсээ гарах гэтэл Н өөдөөс намайг ална гээд ороод ирсэн. Би “амь авраарай” гэж орилтол гаднаас хоёр эгч орж ирээд Нг холдуулсан. Н над руу гэрт байсан хуванцар сандал авч шидсэн чинь миний хажуу талаар өнгөрөөд хажууд байсан жаазыг оноод хагалаад, сандал бас хагарсан. Зуухан дотор байсан галын хайч аваад гэрээс гараад гадаа пижигнээд байсан. Н гар хоосон орж ирээд зурагтаа хагална гэж орилоод байсан. Н гэрээс гараад зугтаасан. ...би хоёр эгчийн хамт гэрээс гартал Н машины урд талын салхины шилийг хагалсан, үүдний амбаарын төмөр хаалгыг салгаад шидчихсэн байсан. ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 1-2 дугаар тал/,
2. Насанд хүрээгүй хохирогч Н.А /06 настай/-гийн мөрдөн байцаалтад 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өгсөн “...2019 оны 5 дугаар сарын 4-ний өдөр гадаа хашаанд аав ээжийг үсдээд чирээд ээж рүү сандал шидээд байсан. Ээж гэртээ ороод шкафны хажууд сууж байсан. Би газар сууж байсан чинь аав намайг өргөөд газар шидчихсэн. Аав миний нуруу руу гараараа цохиод бас дүү бид хоёрыг утасны цэнэглэгчээр хөл рүү цохисон. Дүү тоглоод сууж байсан чинь аав уурлаад миний дүүг өмднийхөө уяагаар боожгойнийх нь дээр цохисон. Ээж цагдаа руу залгаарай гээд гэрээсээ орилоод гарч ирэхэд аав гэрээсээ гарч ирээд ээжийг үснээс нь чирээд оруулсан. Тэгээд хажуу айлын эмээ цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг / 1дүгээр хавтаст хэргийн 56 дугаар тал/,
3.Хууль ёсны төлөөлөгч М.Гантулгын мөрдөн байцаалтад 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн “...Н.Амаржаргалын биед гэмтэл учруулсан Б.Нд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр тал/,
-Н.Агийн төрсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 115 дугаар тал/, Н.Амаржаргалын төрсний гэрчилгээ /1 дүгээр хавтаст хэргийн 116 дугаар тал/, нас тоолсон тэмдэглэлүүд /1 дүгээр хавтаст хэргийн 57, 61 дүгээр тал/,
4.Гэрч Б.Ган-Өлзийн мөрдөн байцаалтад 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн
“... 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байхад манай хашааны үүдэнд эмэгтэй хүн орилж чарлах, хүүхэд уйлах чимээ сонсогдохоор нь би гэрээсээ гараад харсан чинь 4-5 насны жаахан эмэгтэй хүүхэд гартаа нэг юм барьсан уйлаад зогсож байсан. Тэгсэн цаана нь ээж нь гэмээр нэг эмэгтэй уйлчихсан, үс нь арзайчихсан байдалтай байсан. Тэгээд би гэр рүүгээ орох гэсэн чинь нөгөө эмэгтэйу та утсаараа цагдаад дуудаад өгөөчу гэсэн. ...гудамжны цаанаас нэг залуу ирээд нөгөө эмэгтэйн хувцаснаас чирээд аваад явахаар нь “хүүхэд минь та нар эв зүйгээ олоод явж болдоггүй юм уу, ингэж болохгүй шүү дээ” гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу нөгөө эмэгтэйг аваад машиндаа суулгаад яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 75 дугаар тал/,
5.Гэрч Ж.Сүнжидмаагийн мөрдөн байцаалтад 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн “...Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Нд ...чи арай их дарамталж байна, үр хүүхдээ бодож эвтэй амьдарч бай гэж хэлэхэд үг тоодоггүй, их авир муутай. ...Э.Э үнэхээр хэцүү байна гэж надад цөөн удаа хэлж байсан. Дарамт бол маш их байдаг. 2018 оны зун ой гарантай байхад нь утасны цэнэглэгчээр ороолгоод хүүгийн бие хөх няц болчихсон Э.Э надад харуулж байсан. Би тэр үед чи өөрийнхөө төрсөн хүүхдийг ингэж болохгүй гэж удаа дараа хэлдэг байсан. Э.Э амиа хорлох гээд гэртээ утас татсан байхад нь цагдаа очсон гэж надад хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45 дугаар тал/,
- гэрчээр 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр дахин өгсөн “... 2019 оны дөнгөж гараад 1 сард манай охин Э над руу “ээжээ миний гар дийлдэхгүй байнаа, Н миний цээж рүү өшиглөсөн гэж хэлж байсан. Би хүрээд ир, эмнэлэг явъя гээд би Эгаас түрүүлээд “Вансэмбэрүү” эмнэлэг дээр очсон. Би Эг ирэхээр нь ...дагуулаад рентген зураг авдаг өрөөний ...үүдэнд нь зогсож байтал хажуу өрөөнөөсөө ахимаг насны эмч гарч ирсэн. ...би тэр эмчид юу болсон талаар хэлээд зургийг нь авхуултал тэр эмч эгчээ “эгэм нь бол зүгээр байна, харин мах нь няцралт өгч тасарсан байна, мах нь төлжилтлөө удаан байдаг юм, тийм болохоор мэс заслын эмчид үзүүлээд эм бичүүлж аваарай гэсэн. ...картан дээр эмч нь бичилт хийж өгөөд, рентген зураг өгсөн.
-Манай охин Ганчимэг над руу залгаад “ээжээ Амаржаргалыг арай дэндүү зодож, ингэж хүүхдээ зоддог хүн байдаг юм байх даа, би дүүгээ хараад өрөвдөөд уйлаад сууж байна” гэж надад хэлсэн. Юу болсон талаар асуусан чинь Н гэртээ ирээд унтаж гэж байтал хүүхэд нь уйлсан гэсэн, тэгтэл Н босож ирээд чи намайг амраасангүй, уйлж бахирлаа гээд хүүхдээ загнаад “чи энэ хүүхдээ ав” гээд загнаад байсан гэсэн. Хүүхдээ авсангүй гээд гар утасны цэнэглэгчээр хүүхдээ ороолгосон гэж надад хэлсэн. Би гар утсан дээр зургийг нь баталгаажуулаад авчих, дараа нь хэрэг болно шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл Ганчимэг гар утсан дээрээ татаад авчихлаа гэж хэлсэн. Тэгээд хоёр сарын дараа Э эгчийнхээ утсыг үзээд сууж байхдаа өөрөө зургийг нь устгасан байсан гэж хэлсэн. Амаржаргал нь тухайн үед 1 ой гарантай байсан. Би гар утсан дээр авсан зургийг нь харсан, тухайн үед давсагных нь дээд талд хөндлөн гувтруучихсан байсан. Мөн нурууны ахар сүүлний дээд талд гувтруутчихсан байсан. ....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 191 дүгээр тал/ ,
6.Гэрч Б.Ганчимэгийн мөрдөн байцаалтад 2020 оны 2 дугаар сарын 02-ны өдөр өгсөн
“... 2020 оны 1 дүгээр сарын 03-ны орой манай дүү Э руу хамтран амьдрагч Н залгаад намайг ирээд ав гэж хэлэхээр нь Э, манай эгч Ган-Эрдэнэ бид гурав Нн машинаар дэнжийн мянга руу явсан. Авто баазаас очиж Нг авсан. Буцаад явж байхад Э хамтран амьдрагчийгаа манай ажлын хүнтэй архи уулаа гэж хэлсэн чинь Н Э руу уурлаад байсан. Н нь “та хоёр эгч нь юм бол дүүдээ үг хэлээч” гэж хэлж байсан. Н “та нар машинаас буу, би машинаа авч явмаар байна” гэж хэлээд явж байхдаа машиныхаа хаалгыг онгойлгоод байхаар нь Э “112-ын” автобусны буудал дээр зогссон чинь Н машинаас буугаад “та нар машинаас буу, машины түлхүүр өг” гээд Э руу уурлаж хашгираад байсан. Э “энэ хүн намайг дарамтлаад байна, цагдаа дуудаад өгөөч” гэхэд Н алга болсон. Бид гурав гэр рүү нь очоод Э гэр рүүгээ орсон. Ган-Эрдэнэ бид хоёр машинд үлдсэн. Н согтуу гэр рүүгээ орж байсан. Э “амь авраарай” гэж хашгирахаар нь Ган-Эрдэнэ бид хоёр гэр рүү ортол Э гэрийн зүүн хойд талд, Н зүүн урд хашгираад зогсож байсан. Н Эг зодох гээд дайрахаар нь Ган-Эрдэнэ бид хоёр Нг ойртуулаагүй. Н газарт байсан хувцанар сандал аваад шидсэн чинь Эг оноогүй, жааз оноод хагалсан. Н Эд ойртож чадахгүй болохоор зуухан доор байсан галын хайч аваад гэрээс гарсан. Гадаа түс тас гээд байсан. Н буцаж орж ирээд дайрахаар нь Ган-Эрдэнэ эгч бид хоёр Нг холдуулсан. Эг аваад гэрээс гартал гадаа байсан машины салхины шил, үүдний амбаарны хаалга нь салаад уначихсан байсан. Н гэрт байсан сандал болон жааз мөн амбаарны хаалга, машины салхины шил зэргийг эвдсэн байсан. ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 4 дүгээр тал/ ,
7.Гэрч Б.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтад 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “... 2020 оны 1 дүгээр сарын 03-ны орой манай эгчийн хүүхдийг хүргэж өгөх гээд Ганчимэг, Э нарын хамт явж байтал Эгийн нөхөр Н утсаараа залгаад намайг ирж ав гээд байсан. Тэр үед Дэнжийн мянга дээрээс авах гээд очих үед дүү Э руу бас нэг танихгүй эмэгтэй хүн залгаад “танай нөхөр чинь архи уугаад гарсан” гэж хэлсэн. Нг дэнжийн мянгаас аваад машинтай явж байсан чинь дүү Э Нг “чи яах гэж манай ажлын энэ хүүхэнтэй нийлээд архи уугаад байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Н агсраад” та нар дүүдээ хэл, та нарыг би хараад байгаа, харц чинь нэг өөр байна” гээд бид нарыг элдвээр хэлээд байсан. Баянхошууны 112 дугаар буудал дээр ирээд би машинаа авна гээд хойд хаалгаа онгойлгоод зогс гээд байхаар нь дүү машинаа зогсоосон чинь машинаасаа хөөж буулгаад бид нарыг хөөгөөд машины түлхүүрээ нэхээд элдвээр хэлээд байсан. Тэгээд бид нар цагдаа дуудах гээд дүү орилсон чинь Н салаад явсан. Э гэр рүүгээ хувцсаа авахаар орсон. Гадаа Ганчимэгтэй мөн өөрийнхөө бага насны хүүхэдтэй машинд байж байсан чинь Э орилоод байсан. Ганчимэг эгч бид хоёр араас нь орсон чинь Э гэрийн хойно байсан. Н гэрийн зүүн урд талд байсан. Тэр хоёр маргалдсан. Н агсраад гараараа далайгаад дэвээд байсан. ...Н сандал шидээд тэр сандал нь зурагтны дээр байсан жижиг жаазтай зургийг хагалаад, тэр шидсэн сандал нь бас хагарсан. Н гараад амбаарын хаалгаа эвдээд байх шиг байсан. Н гадаа байсан машины цонхыг хагалсан. ...” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 6 дугаар тал/,
8.Гэрч Б.Байгалмаагийн мөрдөн байцаалтад 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн:
Би мэдүүлэг өгнө. Б.Н миний том хүү байгаа юм. Б.Н 9 дүгээр анги төгссөн, дээд сургуульд суралцаагүй, махны наймаа хийж байсан. Анх гэр бүл болохдоо манайд Э.Эг ирэхэд та хоёр хойшдоо болж бүтэх юм уу гэж хэлж байснаас хойш хэл амтай амьдарч байна. Миний хүүг жаахан л юм болвол цагдаад өгнө гэж дарамталдаг. Тусдаа амьдар гээд Нг өөрийнхөө гэрт байлгаж байгаа, тэгэхээр Э хүүхэд өлсөөд байна гээд Б.Нг дуудаад байдаг. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар тал/
9.Шүүгдэгч Б.Нн мөрдөн байцаалтад 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн “... 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Эгийн хамтаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хүчит” шонхор захаас өөрийн эзэмшлийн ...машинтай эхнэр Э, том охин А нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хөтөлийн 4 дүгээр гудамжны үзүүрт эхнэр, охиноо буулгаад би бага хүү Амаржаргалыг ээжийн гэрээс аваад ирье гээд хэлсэн чинь эхнэр Э надад чи үнэмлэхгүй машинаар хаа зайлдаг юм гэж хэлсэн. Би эхнэрээ үнэмлэх аваад ир гээд өмсөж байсан куртикний халааснаас нь үнэмлэхээ авах гээд гараа хийсэн чинь байхгүй байсан. Тэгсэн манай эхнэр Э өөдөөс орилж чарлаад газар шороон дээр сууж бархираад намайг самардах гээд дайраад байсан. Тэгэхээр нь би гэр рүү оруулах гээд цээжин биенээс нь тэврээд өргөж оруулах гэсэн орохгүй газар ойчоод байсан. Тэгээд би арай хийж Эг өргөж татаж гэр рүү оруулах гэсэн чинь Э хоёр гараараа хаалга алдлаад орохгүй байсан. Тэгэхээр нь би Эгийн араас нь хүчтэй татсан чинь миний гар мултраад ард зогсож байсан охин Агийн цээжин хэсгийг цохисон. Манай охин арагшаа газар бөгсөөрөө унаад өгсөн. Тэгсэн эхнэр цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед эхнэр Эг зодсон асуудал байхгүй. Э өөрөө газар уначихаад гар хөлөөрөө тийчээд байсан. Би гэмтлийг учруулаагүй. Э өөрөө газар ойчоод байсан, тэр үед үүссэн гэмтэл байгаа. Уг гэмтлийг зөвшөөрөхгүй. Э бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Эгийн толгойн тус газар гараараа цохиогүй. Би том охин Ад нэг ч удаа гар хүрээгүй. 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Аг хөл гарнаас нь барьж газар шидсэн асуудал байхгүй. 2019 оны 3 дугаар сард эхнэр хүүхэдтэйгээ хамт гэртээ байж байхад бага хүү Амаржаргал гэрийн аргалын авдар руу шээхээр нь би гарт байсан бэлтгэлийн өмдөөр бөгсөн бие рүү нь ороолгосон. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 129-130 дугаар тал/,
-яллагдагчаар дахин өгсөн “... 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр би Баянхонгороос ирсэн найзын хамт гадуур явж хамт пиво уугаад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 21-345 тоот гэртээ найз Мөнх-Оргилын хамт очсон. Гэртээ очоод Эгаас 5000 төгрөг өгөөч гэсэн чинь намайг согтуу байсан учир өгөхгүй, харин найзыгаа аваад яв гэж хэлсэн. Би найзаасаа санаа зовоод “хоночихоод яв, наанаа ор засаад унт” гэж хэлсэн чинь Э наадахаа явуулахгүй бол би явна гэж уурлаад байсан. Би тэрийг нь тоохгүй унтаад байж байтал цагдаа нар орж ирээд намайг аваад явсан. Би гэрээсээ хөөж гаргаагүй.
-2018 оны 7 дугаар сард хүү Амаржаргалыг гар утасны цэнэглэгчээр ороолгосон асуудал байхгүй.
-Он сар өдрөө санахгүй байна, ямар ч байсан манай хүү Амаржаргал гэр дотор байдаг түлээний хайрцаг руу шээхээр нь би яаж байгаа юм бэ, ингэж болдоггүй юм гээд бэлтгэлийн өмдөөрөө бөгс хэсэг рүү нь цохисон чинь өмдний уяаны үзүүрт байдаг хатуу хэсэг нь Амаржаргалын давсагны дээд талд цохигдоод улайчихсан. Хүү Амаржаргал уйлахаар нь би очоод хартал давсагны дээд талд нь улайсан байсан.
-2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Эг зодоогүй, гэртээ хэвтээгүй, эмнэлгээр яваагүй. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 215 дугаар тал/,
-яллагдагчаар 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр өгсөн
“.... “...” захын ард найз Хаджанцан гэх айлд орсон. Ороод пиво уусан. ...Э над руу хаана байгаа юм гэж залгахаар нь Хадаагийнд байна гэсэн. Э намайг дэнжийн мянгад байх Хадаагийнхаас хоёр эгчийн хамт ирж авсан. Машинд суугаад Баянхошуу явж байтал Э намайг “чи манай ажлын хүнтэй нийлж архи уулаа, Хулантай унтаж хэвтсэн юм уу, яасан юм” гээд хэрүүл өдөөд байсан. Би хэсэг дуугүй явж байгаад “дүүдээ хэлээч, тэнэглэлийг нь болиулаач” гэж хэлсэн. Тэгээд би машинаас буулаа гээд хэлээд явж байхад Э машинаа зогсоохоор нь би машинаас буугаад зам дээр зогссон. ...Такси аваад гэртээ очсон чинь Э зурагтын антен салгаад авч явах гэж байгаа бололтой байхаар би зурагтаа зарах гэж байна гэж бодоод чи наад зурагтын антен яах гэж байгаа юм бэ гэж хэлтэл Э намайг аллаа гэж орилсон. Гаднаас хоёр эгч нь орж ирээд намайг доромжлоод би доороо байсан хуванцар сандал аваад зурагт руу шидсэн чинь зурагт оноогүй. Жааз оносон. Э миний араас галын хайч чулуудахаар нь би галын хайч аваад уурандаа үүдний амбаарны хаалганы цоожтой байхаар нь би хөлөөрөө нэг удаа өшиглөсөн чинь амбаарны хаалга салаад уначихсан. Гараад тоёота криста машины шилийг хагалчихаад яваад өгсөн. 60.000 төгрөг, шилжүүлээд бэлнээр 250.000 төгрөг өгсөн. ...” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 37-38 дугаар тал/,
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5452 тоот дүгнэлтэд:
-Болсон хэргийн товч: Нөхөртөө зодуулсан.
-Хэсэг газрын үзлэгт: ууц нуруунд 10х8 см, баруун өвдөгт 3х2см, хоёр бугуйд жижиг жижиг улаан өнгийн зулгаралтуудтай.
Дүгнэлт: Эгийн биед тархи доргилт, ууц нуруу, баруун өвдөг, хоёр бугуйд зулгаралтууд үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Б.Ариунзул/ ... “ гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар тал/,
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5453 тоот дүгнэлтэд:
Болсон хэргийн товч: Аавдаа зодуулсан гэх.
Дүгнэлт: Н.Агийн биед тархи доргилт үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Б.Ариунзул/ ... “ гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар тал/,
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5454 тоот дүгнэлтэд:
Болсон хэргийн товч: аавдаа зодуулсан гэх.
Хэсэг газрын үзлэгт: умдагт 2см х 0.2см урттай улаан бор өнгийн зулгарал үүссэн.
Дүгнэлт: Н.Амаржаргалын умдагт зулгарал үүсчээ. Дээрх гэмтэл хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. /шинжээч Б.Ариунзул/ ... гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр тал/,
13. Аюулын зэргийн үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 13-16 дугаар тал/, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын талаарх 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн үнэлгээнд “...хүүхдийн дэргэд ээжийг нь зоддог, хүүхүүдтэйгээ ширүүн харьцдаг эрсдэлд өртөх нөхцлийг бүрдүүлж байна гэх...” үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 17-20 дугаар тал/,
14. 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хийсэн Аюулын зэргийн үнэлгээ /2 дугаар хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,
15. 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хийсэн Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээнд “... хүчирхийлэл 7 хоног тутамж давтамжтай, 2019 оны 5 дугаар сард эхнэрээ зодож цагдаагийн байгууллагаас арга хэмжээ авагдсан, охин, хүү хоёр аавтайгаа харьцахаас зайлсхийдэг, ах дүү нарын хамгаалалтад байх ...” гэсэн үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 21-25 дугаар тал/,
16. 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хийсэн Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ / 2 дугаар хавтаст хэргийн 25-29 дүгээр тал/,
17. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,
18.Мастер үнэлгээ ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/,
19.2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Б.Нд хохирогч Э.Этай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай шүүхийн шийдвэр /1 дүгээр хавтаст хэргийн 181 дүгээр тал/,
20.Шүүгдэгч Б.Нн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 99 дүгээр тал/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 105, 2 дугаар хавтаст хэргийн 12 дугаар тал/, шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 113 дугаар тал/, Мэдээлэл шуурхай удирдлагын төвд бүртгэгдсэн дуудлагын лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 70-73 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Нд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Нн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг;
Хохирогчийн өмгөөлөгч “... шүүгдэгч Б.Н нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байгаа, гэхдээ харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, хуваарьт болон дундын өмчлөлийн эд хөрөнгөө эзэмших, ашиглах , захиран зарцуулах эрхэд халдсан зэрэг нь тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцон зүйлчлэх нь хууль зүйн хувьд үндэслэл бүхий байна гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... Б.Нд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан үйлдлүүд тогтоогдохгүй, хохирогчийн мэдүүлэг мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй байх тул хэргийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцсэн, шүүгдэгч Б.Н нь гэм буруугийн талаар маргасан.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Нн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Нэг: Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх гэмт хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Н, Э.Э нар нь 2012 оноос эхлэн гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байна.
Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр:
-... тоотын үүдэнд гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Э.Эг “машины бичиг баримт өг” гэж уурлан хоолойг нь боон газар унаган, үснээс нь зулгааж чирэн тархи доргилт, ууц нуруу, баруун өвдөг, хоёр бугуйд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
-мөн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ... тоот өөрийн гэртээ бага насны хүүхэд болох охин Н.Аг ямар нэг шалтгаангүйгээр өргөж байгаад газарт шидэж эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-хохирогч Э.Эгийн мөрдөн байцаалтад 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “...2019 оны 5 дугаар сарын 02-ны орой ...... тоотын үүдэнд машины бичиг баримт надаас нэхэж, ...би байхгүй гэж хэлсэн чинь ....миний толгой руу гараараа цохиж машины хаалга налуулж байгаад миний хоолой боож, зугтаахад ...араас гүйж ирээд газар унагааж үснээс зулгааж, газар чирсэн. Туслаарай гэж орилсон чинь хажуу айлын эмээ гарч ирж цагдаа дуудсан. ...Охин Аг 2019 оны 5 дугаар сарын 02-нд намайг зодчихоод эмээгээ дуудаад өг гэж хэлэхэд Аг хөл гарнаас нь зэрэг өргөж байгаад шидчихсэн. ...” гэх мэдүүлэг / 1дүгээр хавтаст хэргийн 52 дугаар тал/,
хохирогчоор дахин 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн “...2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ...Н бид гэрийнхээ гудамжны харалдаа иртэл Н машинаа зогсоогоод намайг машинаас буу гэж хэлсэн. ...би буугаад ...алхтал Н миний араас машины бичиг баримт өг гэж надаас шаардахаар нь би ...байхгүй гэж хэлтэл миний хүзүүнээс боонгуутаа машины хаалга руу шахаад хоолойг боомилоод аваад ир гээд байсан. Н нь миний хувцаснаас чангаагаад гэр рүү чирсэн. ...зугтахад араас гүйж ирээд үснээс зулгаагаад газар чирээд байхаар нь би хажуу талын айлын эмээ зогсож байхаар нь “эмээ амь авраач, та надад цагдаа дуудаад өгөөч” гэж хэлсэн. ...Н намайг чирсээр байгаад хашааны хаалгаар ороод хашаан дотор утас авч чулуудаж шидээд миний өмсөж байсан савхийг урсан. ...би охин Аг эмээгээ дууд гэж хэлтэл Н охиныг аваад өргөөд шидчихсэн. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 188-189 дүгээр тал/,
-насанд хүрээгүй хохирогч Н.А /06 настай/-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...аав ээжийг үсдээд чирээд ээж рүү сандал шидээд байсан. ...Би газар сууж байсан чинь аав намайг өргөөд газар шидчихсэн. Аав миний нуруу руу гараараа цохисон. ...Ээж цагдаа руу залгаарай гээд гэрээсээ орилоод гарч ирэхэд аав гэрээсээ гарч ирээд ээжийг үснээс нь чирээд оруулсан. Тэгээд хажуу айлын эмээ цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг / 1дүгээр хавтаст хэргийн 56 дугаар тал/,
-Гэрч Б.Ган-Өлзийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байхад хашааны үүдэнд эмэгтэй хүн орилж чарлах, хүүхэд уйлах чимээ сонсогдохоор нь гэрээсээ гараад харсан чинь 4-5 насны жаахан эмэгтэй хүүхэд гартаа нэг юм барьсан уйлаад зогсож байсан. ...цаана нь ээж нь гэмээр нэг эмэгтэй уйлчихсан, үс нь арзайчихсан байсан. ...нөгөө эмэгтэй та утсаараа цагдаад дуудаад өгөөч гэсэн. ...цаанаас нэг залуу ирээд нөгөө эмэгтэйн хувцаснаас чирээд аваад явсан. ...”гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 75 дугаар тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5452 тоот дүгнэлтийн “...Эгийн биед тархи доргилт, ууц нуруу, баруун өвдөг, хоёр бугуйд зулгаралтууд үүсчээ. ...гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ... “ гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5453 тоот дүгнэлтийн “... Н.Агийн биед тархи доргилт үүсчээ, гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ... “ гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар тал/, төрсний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэл, Аюулын зэргийн үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 13-16 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Э.Э өөрөө газар унаад орилоод, хөл гараа тийчээд байсан, гэрт оруулах гэхэд хаалга алдлаад зогсоод байхаар нь түлхсэн, цаана нь байсан охин А түүнд цохигдож унасан, би Э.Э, Н.А нарын биед халдаагүй гэж гэм буруугийн талаар маргах боловч хэрэгт цугларсан дээрх баримтуудаар түүний мэдүүлэг үгүйсгэгдэж байна. Нөгөө талаас шинжээчийн дүгнэлтэд хохирогч нар өөрөө өөртөө дээрх гэмтлийг учруулсан гэж үзээгүй болно.
Мөн хэрэгт авагдсан баримт болох Н.Агийн төрсний бүртгэлийн лавлагааг үзвэл тэрээр 2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, гэмт хэрэг гарсан 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 6 нас 3 сар 10 хоногтой байсан буюу хууль зүйн хувьд бага насны хүүхдэд хамаарч байх бөгөөд хохирогч Э.А нь шүүгдэгч Б.Нн төрсөн охин, гэр бүлийн хамаарал бүхий хүнд хамаарахаар байна.
Иймд шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
2015 онд шинэчлэн найруулсан, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” талаар заасан ба, дээрх хуульд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон, 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон хуулиар Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт “санаатай” гэсэн нэмэлт орсон бөгөөд энэхүү хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь түүний эрх зүйн байдал дордохгүй гэж шүүх дүгнэсэн болно.
Харин прокурор яллах дүгнэлтдээ Б.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэхдээ гэмт хэргийг хоёр түүнээс “олон хүнийн биед” гэж яллах дүгнэлт үйлдсэн байх боловч хэргийн баримтаар хоёр хүний эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан, харин “олон хүний” биед биш байх тул уг зөрчлийг шүүх зөвтгөн шийдвэрлэсэн болохыг дурдав.
Хоёр: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Н нь:
Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хөтлийн 4 дүгээр гудамжны 14 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Э.Эг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “намайг хорилоо, миний эрхэнд халдлаа” гэх шалтгаанаар цээж рүү нь хоёр удаа гараараа түлхэж газар унагааж, цээж рүү нь өшиглөж зодсон болох нь:
-хохирогч Э.Эгийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн “....2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр ...Б.Н гаднаас архи уусан орж ирээд намайг хорилоо, миний эрхэнд халдлаа гээд цээж рүү хоёр гараараа түлхэж газар унагаагаад миний цээж рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ...Би хэрэг гарснаас хойш гэртээ гурав хоног хэвтэж байгаад ээж Сүнжидмаагийн хамт зуун айлд байрлах нэг хувийн эмнэлэгт очиж рентген зураг авахуулсан. Зураг авахуулсаны дараа эмч үзэж байсан. Тухайн үед ...зөөлөн эдийн гэмтэл байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 188-189 дүгээр тал/,
-гэрч Ж.Сүнжидмаагийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны дөнгөж гараад 1 сард манай охин Э над руу “ээжээ миний гар дийлдэхгүй байнаа, Н миний цээж рүү өшиглөсөн гэж хэлж байсан. Би хүрээд ир, эмнэлэг явъя гээд ...Вансэмбэрүү эмнэлэг дээр очсон. Би Эг ирэхээр нь ...зургийг нь авахуултал ...эмч “...мах нь няцралт өгч тасарсан байна, мах нь төлжилтлөө удаан байдаг, ...мэс заслын эмчид үзүүлээд эм бичүүлж аваарай гэсэн. ...картан дээр эмч нь бичилт хийж өгөөд, рентген зураг өгсөн. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 191 дүгээр тал/ ,
2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хийсэн Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 21-25 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар;
-Мөн Сонгинохайрхан дүүргийн ... тоотод 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цагийн үед согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Э.Этай маргалдан түүн рүү сандал шидэж:
-жааз, сандлаа хагалж эвдсэн,
-үүдний амбаарынхаа хаалгыг салгаж эвдсэн,
-хашаанд байсан 20-39 УНЯ дугаартай Тоёота маркийн машины салхины шилийг галын хайчаар хагалсан болох нь:
-хохирогч Э.Эгийн мөрдөн байцаалтад 2020 оны 01 сарын 15-ны өдөр өгсөн:
“...2020 оны 1 дүгээр сарын 03-ны 21 цагийн үед ...эгч Ганчимэг, Ган-Эрдэнэ нарын хамт 20-39 гэсэн “тоёота криста” маркийн ...машиныг бариад дэнжийн мянгад байрлах зам гүүрийн авто баазаас Нг очиж авсан. ... гэр рүүгээ ...очоод гэрээсээ гарах гэтэл Н өөдөөс намайг ална гээд ороод ирсэн. Би “амь авраарай” гэж орилтол гаднаас хоёр эгч орж ирсэн. Н над руу гэрт байсан хуванцар сандал авч шидсэн чинь ...жаазыг хагалаад, сандал бас хагарсан. Зуухан дотор байсан галын хайч аваад гэрээс гараад гадаа пижигнээд байсан. ...би хоёр эгчийн хамт гэрээс гартал Н машины урд талын салхины шилийг хагалсан, үүдний амбаарын төмөр хаалгыг салгаад шидчихсэн байсан. ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 1-2 дугаар тал/,
-Гэрч Б.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 1 дүгээр сарын 03-ны орой дүү Э ...эгч Ган-Эрдэнэ бид гурав Нн машинаар дэнжийн мянга руу явж ...авто баазаас очиж Нг авсан. Н... буцаад явж байхад ...Э руу уурлаад байсан. ... Н машинаас буугаад та нар машинаас буу, түлхүүр өг гээд Э руу уурласан. Э энэ хүн намайг дарамтлаад байна, цагдаа дуудаад өгөөч гэхэд Н алга болсон. Бид гурав гэр рүү нь очоод Э гэр рүүгээ орсон. ...Н согтуу гэр рүүгээ орж байсан. Э амь авраарай гэж хашгирахаар нь Ган-Эрдэнэ бид хоёр гэрт нь ортол ...Н газарт байсан хуванцар сандал авч шидсэн чинь Эг оноогүй, жааз оноод хагалсан. Н ....галын хайч аваад гэрээс гарсан. Гадаа түс тас гээд байсан. ...Эг аваад гэрээс гартал гадаа байсан машины салхины шил болон үүдний амбаарны хаалга нь салаад уначихсан байсан. Н гэрт байсан сандал болон жааз мөн амбаарны хаалга, машины салхины шил зэргийг эвдсэн байсан. ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 4 дүгээр тал/ ,
-гэрч Б.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 1 дүгээр сарын 03-ны орой ...Ганчимэг, Э нарын хамт явж байтал ...Н утсаараа залгаад намайг ирж ав гээд байсан, ...Нг дэнжийн мянгаас аваад машинтай явж байсан чинь ...Н агсраад ...112 дугаар буудал дээр ирээд би машинаа авна гээд ....машинаа зогсоосон чинь ...бид нарыг хөөгөөд машины түлхүүрээ нэхээд элдвээр хэлээд байсан. ...цагдаа дуудах гээд дүү орилсон чинь Н салаад явсан. Эгаа гэр рүүгээ хувцсаа авахаар орсон. Гадаа ...машинд байж байсан чинь Э орилоод байсан. ...Ганчимэг эгч бид хоёр араас нь орсон чинь...Н сандал шидээд ...жижиг жаазтай зургийг хагалаад, сандал нь бас хагарсан. Н гараад амбаарын хаалгаа эвдээд байх шиг байсан. Н гадаа байсан машины цонхыг хагалсан. ...” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 6 дугаар тал/,
-Б.Н мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Э намайг дэнжийн мянгад байх Хадаагийнхаас хоёр эгчийн хамт ирж авсан. ...Э машинаа зогсоохоор нь би машинаас буугаад зам дээр зогссон. ...Такси аваад гэртээ очсон. ...Э намайг аллаа гэж орилсон. Гаднаас хоёр эгч нь орж ирээд намайг доромжлоод би доороо байсан хуванцар сандал аваад ...шидсэн чинь жааз оносон. Э миний араас галын хайч чулуудахаар нь би галын хайч аваад уурандаа үүдний амбаарны хаалганы цоожтой байхаар нь би хөлөөрөө нэг удаа өшиглөсөн чинь амбаарны хаалга салаад уначихсан. Гараад тоёота криста машины шилийг хагалчихаад яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 37-38 дугаар тал/,
-2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хийсэн Аюулын зэргийн үнэлгээ /2 дугаар хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,
-2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хийсэн Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ / 2 дугаар хавтаст хэргийн 25-29 дүгээр тал/,
-Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/, “Мастер үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар;
-Түүнчлэн 2018 оны 7 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Усан болор авто угаалгын төвийн хажууд байх нийтийн байранд амьдарч байхдаа гэр бүлийн хамаарал бүхий төрсөн хүү Н.Амаржаргалыг ядарч байхад унтуулсангүй гэх шалтгаанаар утасны цэнэглэгчээр нуруу руу нь ороолгож зодсон,
-2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий төрсөн хүү Н.Амаржаргалыг “түлээний хайрцаг руу шээлээ” гэх шалтгаанаар өмдний тэлээгээр ороолгож зодсон болох нь:
-Хохирогч Э.Эгийн мөрдөн байцаалтад 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “... хүү Амаржаргалыг гэрт тоглоод гүйж байхад чимээгүй бай гэж хэлээд өмдөөрөө ороолгож ундагны дээд талд нь урчихсан. ...” гэх мэдүүлэг / 1дүгээр хавтаст хэргийн 52 дугаар тал/,
Мөн түүний хохирогчоор дахин өгсөн “... 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нөхөр Б.Н өөрийн төрсөн хүү Амаржаргалыг өмдний тэлээгээр ороолгосон байсан. Амаржаргалыг өмдний тэлээгээр ороолгосон талаар охин А надад хэлсэн.
....2018 оны 7 дугаар сард ...”Усан болор” авто угаалгын баруун талд байрлах нийтийн байранд ирсэн чинь Н гэртээ манай бага хүү Амаржаргалын хамт байсан. Амаржаргал тоглоод гүйсэн чинь Н “би ядарч байна, наад хүүхдээ дуугүй байлгаач, би унтмаар байна гэж надад чангаар хэлсэн. ...Н босож ирээд утасны цагаан өнгийн цэнэглэгчээр нуруу хэсэг рүү нь 2-3 удаа ороолгохоор нь би хүүхдээ шүүрч гараад эгч Ганчимэгийнд уйлж очоод болсон асуудлыг хэлсэн. ...эгч Ганчимэг ээж Сүнжидмаа руу хэлсэн. Ганчимэг эгч өөрийн утсаараа манай хүү Амаржаргалын нурууны ороолгосон хэсгийг гар утсан дээрээ авсан. Амаржаргалыг гар утасны цэнэглэгчээр ороолгоход 1 ой 1 сар гарантай байсан. Амаржаргалын нуруун хэсэгт тухайн үед тэр чигтээ нарийн урт зураас болчихсон байсан. /1 дүгээр хавтаст хэргийн 188-189 дүгээр тал/,
-Насанд хүрээгүй хохирогч Н.А /06 настай/-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Дүү тоглоод сууж байсан чинь аав уурлаад миний дүүг өмднийхөө уяагаар боожгойнийх нь дээр цохисон. ...” гэх мэдүүлэг / 1дүгээр хавтаст хэргийн 56 дугаар тал/,
-гэрч Ж.Сүнжидмаагийн мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны зун ой гарантай байхад нь утасны цэнэглэгчээр ороолгоод хүүгийн бие хөх няц болчихсон гэж Э.Э надад харуулж байсан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45 дугаар тал/,
-мөн гэрчээр түүний дахин өгсөн “...охин Ганчимэг над руу залгаад ээжээ Амаржаргалыг арай дэндүү зодож, ингэж хүүхдээ зоддог хүн байдаг юм байх даа, би дүүгээ хараад өрөвдөөд уйлаад сууж байна гэж надад хэлэхээр нь юу болсон талаар асуусан чинь Н гэртээ ирээд унтаж гэж байтал хүүхэд нь уйлсан гэсэн, тэгтэл Н босож ирээд чи намайг амраасангүй, уйлж бахирлаа гээд хүүхдээ загнасан. ...гар утасны цэнэглэгчээр хүүхдээ ороолгосон гэж надад хэлсэн. Би гар утсан дээр зургийг нь баталгаажуулаад авчих, дараа нь хэрэг болно шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл Ганчимэг гар утсан дээрээ татаад авчихлаа гэж хэлсэн. Тэгээд хоёр сарын дараа Э эгчийнхээ утсыг үзээд сууж байхдаа өөрөө зургийг нь устгасан байсан гэж хэлсэн. Амаржаргал нь тухайн үед 1 ой гарантай байсан. Би гар утсан дээр авсан зургийг нь харсан, тухайн үед давсагных нь дээд талд хөндлөн гувтруучихсан байсан. Мөн нурууны ахар сүүлний дээд талд гувтруутчихсан байсан. ....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 191 дүгээр тал/ ,
-шүүгдэгч Б.Нн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...2019 оны 3 дугаар сард эхнэр хүүхэдтэйгээ хамт гэртээ байж байхад бага хүү Амаржаргал гэрийн аргалын авдар руу шээхээр нь би гарт байсан бэлтгэлийн өмдөөр бөгсөн бие рүү нь ороолгосон. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 129-130 дугаар тал/,
-яллагдагчаар дахин өгсөн “....хүү Амаржаргал гэр дотор байдаг түлээний хайрцаг руу шээхээр нь би яаж байгаа юм бэ, ингэж болдоггүй юм гээд бэлтгэлийн өмдөөрөө бөгс хэсэг рүү нь цохисон чинь өмдний уяаны үзүүрт байдаг хатуу хэсэг нь Амаржаргалын давсагны дээд талд цохигдоод улайчихсан. Хүү Амаржаргал уйлахаар нь би очоод хартал давсагны дээд талд нь улайсан байсан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 215 дугаар тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5454 тоот “...Н.Амаржаргалын умдагт зулгарал үүсчээ. ...гэмтэл хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.”... гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр тал/,
-хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын талаарх 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 17-20 дугаар тал/, Н.Амаржаргалын төрсний гэрчилгээ /1 дүгээр хавтаст хэргийн 116 дугаар тал/, нас тоолсон тэмдэглэлүүд /1 дүгээр хавтаст хэргийн 57, 61 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.Н нь яллах дүгнэлт үйлдсэн хэргээс хохирогч Э.Эг 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр зодсон, 2018 оны 7 дугаар сард хүү Н.Амаржаргалыг зодсон гэх үйлдлийг зөвшөөрөхгүй гэж маргах боловч хэрэгт цугларсан баримтуудаар түүний мэдүүлэг нь үгүйсгэгдсэн.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан ба, шалтгаан нь үл ялих болон тодорхой шалтгааны аль алинаар нь үйлдэгдэж болно.
Гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэх гэдэг нь зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан зэрэг үйлдэл нь байнгын шинжтэй байхыг хэлнэ. Тодруулбал гэр бүлийн хамаарал бүхийг хүнийг зодсон шинж нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдлийг ойлгох бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдах нь хууль бус үйлдэл болно.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Б.Н нь хохирогч Э.Этай гэр бүлийн таарамжгүй харилцаа, үл ойлголцол болон архидсан согтуурсан зэргээс түүний биед халдаж зодсон буюу 2019 оны 1 дүгээр сарын 04, 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр биед нь халдсан, гэр бүлийн дундын эд хөрөнгийг ашиглах эрхэд халдсан зэрэг үйл баримт нь тогтоогдсон.
Нөгөө талаар түүний төрсөн хүү Н.Амаржаргал нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, Н.Амаржаргал нь тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн 2018 оны 7 дугаар сард 1 нас 2 сартай, мөн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1 нас 11 сар 16 хоногтой байсан буюу хууль зүйн хувьд бага насны хүүхдэд хамаарах бөгөөд өөрийн төрсөн хүү Н.Амаржаргалыг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж 2018 оны 7 дугаар сар, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тус тус зодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Түүнчлэн гэр бүлийн дундын эд хөрөнгө гэдэг нь гэр бүл болсоноос хойш хамтын хөдөлмөр, үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, хөрөнгийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Н нь гэр бүлийн дундын эд хөрөнгө болох гэрийн эд хогшил жааз, сандал, хаалгыг эвдсэн, 20-39 УНЧ улсын дугаартай “Тоёота криста” загварын автомашины салхины шилийг хагалах зэргээр эзэмших эрхэд нь халдсан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэсэн.
Харин гэр бүлийн хувиарт хөрөнгийн эзэмших эрхэд халдсан гэж яллах дүгнэлт үйлдснийг үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь гэр бүлийн хувиарт хөрөнгө гэдэг нь гэрлэхийн өмнө, эсхүл гэр бүл болохоос өмнө тэдний олж авсан эд хөрөнгийг ойлгох бөгөөд хэрэгт цугларсан баримтаас үзвэл 20-39 УНЧ улсын дугаартай Тоёота криста машиныг 2019 онд авсан байх тул дээрх яллах дүгнэлтийн хувиарт хөрөнгө гэх хэсэг нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Нг Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 21 дүгээр гудамжны 345 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Э.Эг 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “манай найзад ор засч өг” гэж хүч хэрэглэн гарынх нь бугуйнаас татаж босгож эрхэнд нь халдаж, гэрээс хөөж гаргаж, хаалгыг нь дотроос түгжиж догшин авирласан гэж яллах дүгнэлт үйлджээ.
Догшин авирлах гэдэг нь ичгүүр сонжуургүй авирлах, харгис хэрцгий үйлдлээ удтал үргэлжлүүлэх хийх зэрэг үйлдлийг ойлгох ба, хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Б.Нн үйлдэл дээрх шинжгүй байх тул энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хэргийн прокурорт буцаах санал үндэслэлгүй байна гэж дүгнэсэн.
Иймд прокуророос шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.Нг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, дундын эд хөрөнгөө эзэмших эрхэд халдсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.Н нь хохирогч Э.Э, Н.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Н.Амаржаргалын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэмтлийг учруулсан, дундын эд хөрөнгөө эзэмших эрхэд халдсан, эд хөрөнгийн үнийг хөрөнгийн үнэлгээний байгууллага 213.000 төгрөгөөр тогтоосон байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Н нь хохирогч Э.Эд 60.000 төгрөг, шилжүүлээд бэлнээр 250.000 төгрөг өгсөн гэж мэдүүлснийг хохирогч Э.Э авсан талаар мэдүүлж, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Гантулга мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөхдөө хохирол нэхэмжлээгүй, мөн хохирогч Э.Э нь өөрийн хүүхдүүд болох Н.А, Н.Амаржаргал нарын эрүүл мэндэд учирсан хохиролд нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн. Иймд шүүгдэгч Б.Нг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралтад хууль ёсны төлөөлөгчийг оролцуулах санал гаргаагүй, шүүх хуралдаанд оролцох оролцогчийн талаар хэлэлцүүлэхээр урьдчилсан хэлэлцүүлгийн саналыг оролцогч нар шүүхэд гаргаагүй, мөн шүүх хуралдаан товлогдон хойшлогдох үед оролцогч нараас ирцийн талаар санал гаргаагүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Гантулга нь Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэст ажиллахаа больсон талаар мэдэгдсэн, шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогч нарын төрсөн эх Э.Э нь оролцож хүүхдийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, мөн насанд хүрээгүй хохирогч нартай эх нь ашиг сонирхолын зөрчилгүй байх тул М.Гантулгыг зайлшгүй оролцуулах шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ Шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар 6 сар хорих ял оногдуулах, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял оногдуулах,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцон 3 сар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний хорих ялыг 2 жил 9 сар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийг хохирогчтой уулзахыг хориглох албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч Б.Н үр хүүхдүүддээ хатуу ширүүн хандсан ч түүний гэм буруугаа ухаарсан байдал, цаашид гэр бүлтэйгээ амьдрах хүсэл зориг зэргийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзнэ үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... Шүүгдэгч Б.Н нь хувийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзнэ үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан, хохирогч Э.Эгаас “...Б.Нд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргасан.
Шүүгдэгч Б.Н нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзахаар хуульчилсан заасан ба, шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдснийг хүндрүүлэх нөхцөлд харгалзан үзэв.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Иймд шүүгдэгч Б.Нг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэргийн улмаас хэд хэдэн хүнийн эрүүл мэндэд хохирол учруулсан байдал, гэмт хэргийг согтуугаар үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 90 хоногийн буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг 1 жил 11 сарын хорих ялаар, хувийн байдлыг нь харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Б.Нд авсан хувийн баталгаа гаргах, хохирогч Э.Этай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгон, түүнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Харин хохирогч Э.Эгийн гаргасан “... Б.Нд хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү...” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан ....” бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болох талаар заасан ба, уг зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ...” бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасан.
Шүүгдэгч Б.Н нь гэм буруугийн талаар маргасан, түүнчлэн өөр өөр цаг хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг тус тус санаатай үйлдсэн байх тул түүнд оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болно.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Бийн Нд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс “Гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэх хэргийг “харгис хэрцгий харьцан, догшин авирлан” үйлдсэн гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Б овогт Бийн Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг:
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч Б овогт Бийн Нг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн;
- Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, дундын эд хөрөнгөө эзэмших эрхэд халдсан; гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял;
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар 8 (найм) сарын хугацаагаар хорих ял,
-мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 8 сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 90 хоногийн буюу 3 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 1 (нэг) жил 11 (арван нэг) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт шийдвэрлэгдвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч Э.Э, хууль ёсны төлөөлөгч М.Гантулга нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах, хохирогч Э.Этай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгон, түүнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА