Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2017/00001/И |
Дугаар | 17 |
Огноо | 2017-02-14 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 4-р баг, Дундсайханы 2-5 тоотод оршин суух Хэргүүд овогт Бямбаагийн Отгонзаяа /РД:КЕ87090102/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймгийн Манлай сум, 1-р багт оршин суух Хиргүүд овогт Сосорбурамын Мөнхчулуун /РД:КЕ82042715/-нд холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Отгонзаяа, хариуцагч С.Мөнхчулуун, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгонзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2006 оноос хойш Өмнөговь аймгийн Манлай сумын Өехий багийн иргэн Сосорбурам овогтой Мөнхчулуунтай нэг гэр бүл болж 2010 оны 10 сард салсан. Энэхүү хамт амьдрах хугацаанд 2007 онд охин Ганболорыг төрүүлсэн. Мөнхчулуун нь амьдарч байх хугацаандаа байнга бэлгийн хавьталд оръё гэж дарамталж үгүй гэхээр өөрийхөө амийг хорлоно гэж хутга барьж айлгаж сүрдүүлдэг байсан ч би өөрийн охиноо бодож 2010 он хүртэл амьдарсан боловч сүүлдээ айж салахаас өөр замгүй болсон. Олон удаа зовоож хутга барьж сүрдүүлсэн. Охин Ганболор одоо 4-р ангид сурч эсэн мэнд байна. С.Мөнхчулуунтай утсаар ярьж охин Ганболортоо мөнгө төгрөг өг гэхээр шүүхэд өгч тэтгэмж тогтоолго гэдэг. С.Мөнхчулуун нь одоо Ханбогд сумын нутаг дэвсгэрт Оюу толгой ХХК-д Барны туслах ажилтан хийж ажиллаж амьдарч байна. Иймд би өөрийн охин Ганболорт эцэг С.Мөнхчулуунаас тэтгэмж тогтоолгохыг хүсч байна гэжээ.
Хариуцагч С.Мөнхчулуун шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сосорбурамын Мөнхчулуун миний бие нь Бямбаагийн Отгонзаяатай 2006 онд Өмнөговь аймгийн Манлай суманд нэг гэрт орж амьдарсан. Ингээд бидний дундаас охин О.Ганболор 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн.
D:\Ajil\Shiidwer\№17_2017_02_14_Otgonzaya_Munkhchulun.docx
Бид хамтран амьдрах хугацаанд Б.Отгонзаяа нь ойр ойрхон Өмнөговь аймаг ажилтай гээд явдаг байсан бөгөөд намайг эзгүйд гэртээ янз бүрийн эрчүүдийг авч ирэн архидан согтуурдаг байсан юм. Үүнийг хажуу айлын Ариунаа гэх эмэгтэй надад хэлснээр бидний дунд хэрүүл маргаан болж, Отгонзаяа нь 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үүдээ саваад гэрээсээ явсан. Тухайн үед Отгонзаяа нь дээр дудсан асуудлыг гаргаагүй бол охиноо бодоод амьдрах байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. О.Ганболор нь миний төрсөн охин мөн бөгөөд цаашид өөрийн охиндоо эцгээс нь сар бүр тэтгэлэг төлөхөд бэлэн байна” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Отгонзаяа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагaa дэмжиж байна. Хариуцагчтай эвлэрэх боломж байхгүй.
Би Мөнхчулуунтай 2006 оноос 2010 он хүртэл хамт амьдарсан. Мөнхчулуун нь болохгүй зүйл болсон үед өөрийгөө хорлоно гэж намайг дарамталдаг байсан. Би охиноо бодож их тэвчдэг байсан боловч болохгүй байсан. Иймээс би салсан юм. Би хүүхдээ 1 дүгээр ангид өөрөө суулгасан бөгөөд 2 дугаар ангид орох үед нь Мөнхчулуун би өөр дээрээ байлгая гэж хэлсэн учир аав нь болохоор хүлээн зөвшөөрсөн. Мөнжигийн шээс гэж доромжилдог байсан гэж манай хүүхэд хэлсэн. Манай ах дүү нар хүүхдээ ав гэж хэлсэн бөгөөд хүүхдээсээ хэнтэй байх талаар асуусан. Ээжтэйгээ байна гэсэн учир одоо надтай хамт байгаа. Би хүүхдээ өөр дээрээ авна” гэв.
Хариуцагч С.Мөнхчулуун шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгчтэй эвлэрэх боломж байхгүй. Би ажил төрөл хийдэг байсан бөгөөд Отгонзаяа нь намайг ажилд явсан хойгуур хүмүүс цуглуулан архи пиво уудаг байсан. Би хэдэн удаа сүрдүүлсэн нь үнэн. Би өөрөө архи уудаггүй. Отгонзаяа нь хүүхдээ над дээр орхиод явсан ба 1 дүгээр ангиа төгсөөгүй, бичиг үсэг сураагүй ирсэн бөгөөд би сургаж 1 дүгээр ангийг төгсгөсөн. Хүүхдийн тэтгэмж төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би хүүхдээ өөрөө өсгөх бодолтой боловч ээж нь өсгөнө гэсэн тул охиноо ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна” гэв.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон иргэний үнэмлэхний хуулбар, улсын их эмч Д.Анхмаагийн тодорхойлолт, Хэргүүд овогт Отгонзаяагийн Ганболорын төрсний гэрчилгээний хуулбар, хариуцагийн хариу тайлбар болон иргэний үнэмлэхний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгонзаяа нь С.Мөнхчулуунаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргүүд овогт Отгонзаяагийн Ганболор нь 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн бөгөөд түүний эцэг нь Хиргүүд овогт Сосорбурамын Мөнхчулуун болох нь нэхэмжлэгч Б.Отгонзаяагийн нэхэмжлэл болон түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хариуцагч С.Мөнхчулууны шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, О.Ганболорын төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээх ба, мөн хуулийн 38 дугаар зүйлд зааснаар С.Мөнхчулуун нь охин О.Ганболорыг тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ.
Ингэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар О.Ганболорыг сар бүр түүний оршин суугаа бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувийг 11 нас хүртэл нь, 11-16 нас /суралцаж байгаа бол 18-нас/ нас хүртэл амжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч С.Мөнхчулуунаас гаргуулах бөгөөд цаашид зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулснаар тэтгэлэг олгох хэлбэр, хугацааг өөрчилж болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч, хариуцагчийн саналыг харгалзан охин О.Ганболорыг эх Б.Отгонзаяагийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасан тул нэхэмжлэгч Б.Отгонзаяагийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Мөнхчулуун нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар энэ өдрөөс эхлэн хариуцагч нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийт дүн болох 1956000 төгрөгний 50% болох 978000 төгрөгийн үнэ бүхий нэхэмжлэлд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ 28209 төгрөг болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Мөнхчулуунаас 28022 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй талаар дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин О.Ганболорыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Хиргүүд овогт Сосорбурамын Мөнхчулуунаар тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С.Мөнхчулуунаас 28022 төгрөг гаргуулан Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА