Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 18

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ПДУ гудамж, 9-1 тоотод оршин суух Хошууд овогт Гэнжбаатарын Лхамсүрэн /РД:ЙЮ90082222/-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өмнөговь аймгийн Баян-Овоо сум, Харзаг, 2-р багт оршин суух Хөх овогт Эрдэнэбатын Энхбат /РД:КБ89030316/-нд холбогдох,

            Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Төмөр-Очир, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Г.Лхамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Лхамсүрэн миний бие 2008 онд Э.Энхбаттай танилцаад 2011 онд бидний дундаас хүү Шижирбат төрсөн. 2012 онд сургуулиа төгсөөд тус тусдаа амьдарцгаах болсон. Одоо хүү Шижирбат надтай хамт амьдардаг. Э.Энхбаттай гэрлэлтийн баталгаа болон ямар нэг эд хөрөнгийн маргаангүй тул Э.Энхбатаас хүү Шижирбатад хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Э.Энхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2011 онд төрсөн миний хүү Шижирбат нь ээж Г.Лхамсүрэнгийн асрамжид Орхон аймагт амьдардаг. Хүүгийн хэрэгцээнд зориулж өөрийн боломжоороо Лхамсүрэнгийн дансанд мөнгө шилжүүлж байсан. Хуулийн дагуу тогтоогддог тэтгэлэгийн хэмжээнээс багагүй мөнгө шилжүүлж байсан. Хүү Шижирбатын хэрэгцээнд зориулж тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Урьд өмнө нь ч татгалзаж байгаагүй. Хуулийн дагуу хүүхдийн амьдарч байгаа бүс нутгийн амжиргааны баталгаажих доод түвшингийн 50%, 11 нас хүрснээс хойш баталгаажих доод түвшингийн 100%-р тэтгэлэг тогтоож төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Г.Лхамсүрэнтэй хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн талаар маргах зүйлгүй” гэжээ.

D:\Ajil\Shiidwer\№18_2017_02_14_Лхамсүрэн_Энхбат.docx

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Төмөр-Очир шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Лхамсүрэн нь Эрдэнэт хот байдаг бөгөөд ирж чадахгүй учир би итгэмжлэлээр оролцож байна. Оюутан байхдаа Лхамсүрэн, Энхбат нар нь хамт байхдаа хүүхэдтэй болсон. Хамт амьдраагүй бөгөөд Энхбат нь Баян-Овоо сум руу ирсэн бөгөөд Лхамсүрэн нь Эрдэнэт рүү явсан. Сургуулиа төгссөн үеэс хойш хамт амьдраагүй. Одоо тусдаа байгаа” гэв.

            Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон иргэний үнэмлэхний хуулбар, Л.Шижирбатын төрсний гэрчилгээний хуулбар, “Мөнхсүндрэл" өрхийн эмнэлэгийн хүний их эмчийн тодорхойлолт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгчээс О.Төмөр-Очирт олгосон итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, түүний иргэний үнэмлэхний хуулбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Г.Лхамсүрэн нь Э.Энхбатаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хошууд овогт Лхамсүрэнгийн Шижирбат нь 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн бөгөөд түүний эцэг нь Хөх овогт Эрдэнэбатын Энхбат болох нь нэхэмжлэгч Г.Лхамсүрэнгийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хариуцагч Э.Энхбатын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, Л.Шижирбатын төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээх, мөн хуулийн 38 дугаар зүйлд зааснаар Э.Энхбат нь хүү Л.Шижирбатыг тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ.

Ингэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар Г.Шижирбатын сар бүр түүний оршин суугаа бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувийг 11 нас хүртэл нь, 11-16 нас /суралцаж байгаа бол 18-нас/ нас хүртэл амжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Э.Энхбатаас гаргуулах бөгөөд цаашид зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулснаар тэтгэлэг олгох хэлбэр, хугацааг өөрчилж болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч, хариуцагчийн саналыг харгалзан хүү Л.Шижирбатыг эх Г.Лхамсүрэнгийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасан тул нэхэмжлэгч Г.Лхамсүрэнгийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Энхбат нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар энэ өдрөөс эхлэн хариуцагч нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийт дүн болох 2049600 төгрөгний 50% болох 1024800 төгрөгийн үнэ бүхий нэхэмжлэлд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ 29145 төгрөг болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Энхбатаас 29145 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

            Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй талаар дурдах нь зүйтэй.           

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Хошууд овогт Лхамсүрэнгийн Шижирбат /ФА11210157/-ийг эх Г.Лхамсүрэнгийн асрамжинд үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар Л.Шижирбатыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Хөх овогт Эрдэнэбатын Энхбатаар тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар  хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э.Энхбатаас 29145 төгрөг гаргуулан Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Д.БАТТУЛГА