Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 120

 

 

 

 

 

 

 

Ж.Г, Д.А нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Цэрэндалай,

шүүгдэгч Ж.Гын өмгөөлөгч О.Баяраа,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч С.Батжаргал, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Гын гаргасан давж заалдах гомдлоор Ж.Г, Д.А нарт холбогдох эрүүгийн 201601080307 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  1. Боржигон овогт Жаргалсайханы Г, 1989 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, оршин суух,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 449 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2011 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: /,

  1. Боржигон овогт Дашдоржийн А, 1992 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, тоотод оршин суух,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 450 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж, түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Өршөөлийн хуульд хамрагдаж эдлээгүй үлдсэн 11 сар 14 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, /РД: /,

 

Д.А, Ж.Г нар нь бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 1-ээс 2-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаадын тамга” амралтын газар амарч байсан иргэн Ж.Нямсүрэн, Д.Энхтуяа нарын байрлаж буй байшинд хууль бусаар нэвтэрч гар цүнх, мөнгөн бүс, нарны шил, уруулын будаг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 998.500 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Г нь иргэн О.Хосбаярт “автомашины сэлбэг 2.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5035319384 дугаартай дансаар 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөг хуурч, залилан авсан,

иргэн Б.Энхбаярт “автомашин 8.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5926010091 дугаартай дансаар 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2.000.000 төгрөг хуурч, залилан авсан,

иргэн П.Цэндбаярт “автомашины сэлбэг 600.000 төгрөгөөр зарна гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5023300900 дугаартай дансаар 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 600.000 төгрөг хуурч, залилан авсан,

 

иргэн Б.Лийнээд “автомашин 4.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5023300900 дугаартай дансаар 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөг хуурч, залилан авсан,

иргэн Д.Чулуунд “автомашин 11.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1.300.000 төгрөг хуурч, залилан авсан,

иргэн Б.Золбаярт “автомашины сэлбэг 2.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5820140176 дугаартай дансаар 2016 оны 11 дугаар сарын 5-ны өдөр 400.000 төгрөг хуурч, залилан авсан,

иргэн Н.Жавзандуламд “автомашин 8.100.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5005485096 дугаартай дансаар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг хуурч, залилан авсан,

иргэн Н.Дамдинд “автомашин 8.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5005485096 дугаартай дансаар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг хуурч, залилан авсан,

Unegui.mn сайтад “Япон автомашин хямдхан зарна” гэх зар байршуулж улмаар зарын дагуу холбогдсон иргэн О.Батбаярт “автомашин 8.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5019477512 дугаартай дансаар 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 3.000.000 төгрөг хуурч, залилан авсан,

иргэн С.Галбадрахад “автомашин 8.000.000 төгрөгөөр зарна” урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5019477512 дугаартай дансаар 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 8.000.000 төгрөг хуурч, залилан авсан,

иргэн Д.Батсайханд “автомашин 8.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5020693493 дугаартай дансаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3.000.000 төгрөг хуурч, залилан авсан,

иргэн А.Төрцэцэгт “автомашин 9.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5020693493 дугаартай дансаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг хуурч, залилан авсан,

иргэн Р.Цэрэнлхагвад “автомашин 8.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5166224878 дугаартай дансаар 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг хуурч, залилан авсан,

иргэн Т.Болдбаатарт “автомашин 9.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5166224878 дугаартай дансаар 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг хуурч, залилан авсан,

иргэн Т.Хүрэлтулгад “автомашин 9.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5429198985 дугаартай дансаар 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 4.500.000 төгрөг хуурч, залилан авсан,

иргэн Э.Оюун-Эрдэнэд “автомашин 9.500.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5429198985 дугаартай дансаар 2017 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 3.000.000 төгрөг ба нийт 16 хүний 36.300.000 төгрөгийг тус тус хуурч, цахим хэрэгсэл буюу Unegui.mn, Unaa.mn зэрэг сайтыг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Багахангай, Налайх дүүргийн Прокурорын газраас: Д.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Ж.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Багахангай, Налайх дүүргийн Прокурорын газраас Ж.Г, Д.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгож, Ж.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгож тус тус өөрчилж, шүүгдэгч Ж.Г, Д.А нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Ж.Гыг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ж.Гт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жил хорих ял, шүүгдэгч Д.Ад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял тус тус шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Ж.Гт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 5 жил хорих ялыг нэмж, биечлэн эдлэх эдлэх ялыг 7 жил хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Гт оногдуулсан 7 хорих ял, Д.Ад оногдуулсан 2 жил хорих ялыг тус тус нээлттэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ж.Гын 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 219 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 9 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.Гаас хохирогч Н.Жавзандуламд 1.500.000 төгрөг, хохирогч Н.Дамдинд 1.000.000 төгрөг, хохирогч А.Төрцэцэгт 2.400.680 төгрөг, хохирогч С.Галбадрахад 8.000.000 төгрөг, хохирогч Р.Цэрэнлхагвад 2.000.000 төгрөг, хохирогч Т.Болдбаатарт 2.000.000 төгрөг, Б.Золбаярт 400.000 төгрөг, О.Хосбаярт 1.000.000 төгрөг, О.Батбаярт 3.000.000 төгрөг, хохирогч Д.Батсайханд 3.000.000, хохирогч Б.Энхбаярт 2.000.000, хохирогч Д.Чулуунд 1.300.000 төгрөг, хохирогч П.Цэндбаярт 600.000 төгрөг, хохирогч Б.Лийнээд 1.300.000 төгрөг, хохирогч Т.Хүрэлтулгад 4.500.000 төгрөг, хохирогч Э.Оюун-Эрдэнэд 3.000.000 төгрөг, хохирогч Ж.Нямсүрэнд 305.000 төгрөг, хохирогч А.Төмөрцэцэгийн замын зардалд баримтаар нэхэмжилсэн 400.680 төгрөгийг тус тус гаргуулан олгож, Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ж.Нямсүрэн, Д.Энхтуяа нар хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, хохиролд 450.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогч нар замын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн ерөнхий ангийн 6.7 дугаар зүлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Д.Ад оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, түүнийг оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, засрал хүмүүжилд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Г гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 26-нд цагдан хоригдсон бөгөөд энэ хугацаанд ахмад Батцогтод өөрийн хийсэн сэлбэгийн 40, автомашин зарна гэсэн 10 гаруй үйлдлийг хэлж байцаалт өгсөн. Гэтэл 2017 оны 10 дугаар сард байцаагч Батцогт, прокурор Эрдэнэбаяр хоёр ирж хэрэгтээ танилцуулахдаа “40 үйлдлийг худлаа гээд хэлчих, чамд л гэж хэлэхэд ял чинь нэмэгдэнэ дуугүй яв” гэж хэлсэн. Гэтэл анхан шатны шүүх хурал болох үед прокурор Эрдэнэбаяр “чамд дахиад 40 гаруй үйлдэл байгаа, араас чинь яллана” гэж хэлсэн. Тэгэхээр нь шүүхэд хэргээ нэтгүүлээд хэргээ нэг мөр шийдүүлэх хүсэлт гаргасан боловч ял оногдуулсанд гомдолтой байна.

Иймд миний эрх зүйн байдлыг дордуулж 2 удаа яллах гэж байгаа тул хэргийг нарийвчлан шалгаж хэргийг анхан шатны шүүх рүү буцааж, хэргийг нэтгэж эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Ж.Гын өмгөөлөгч О.Баяраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Г анхнаасаа хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатнаас эхлээд өөрийн хийсэн 40 гаруй үйлдэл байгаа гэдгийг хэлсэн. Түүний гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх хуралдаанд ийм үйлдлүүд байгаа гэж хэлж байсан. Эдгээр үйлдлүүдийг прокурор Эрдэнэбаяр мэдэж байсан. Чингэлтэй дүүргийн прокурорын газарт прокурор Булганчимэгийн хяналтад 201625031545 гэсэн дугаартай яллагдагчаар татсан хэрэг байгаа. Энэ хэргийг анх 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Мөрдөн байцаах газрын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Галбадрах байцаалт авсан. Одоо 3 өөр хэрэг Чингэлтэй дүүрэгт прокурор Булганчимэгийн хяналтад байгаа. Иймд тухайн хэргүүдийг нэгтгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурор тогтоол гаргаж хэргийг нэгтгэх учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ хэргүүдийг нэгтгэн шалгах нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.

Прокурор С.Цэрэндалай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасан. Хэрэгт өмнө Чингэлтэй дүүрэгт эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдаж байгаа баримт, мэдээлэл авагдаагүй, анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй. Анхан шатны шүүхээс Ж.Г, Д.А нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ 2002, 2015 онд батлагдсан хуулиудыг эрх зүйн байдлыг нь дээрдүүлж хэрэглэсэн. Үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдсон учраас шүүх хууль зүйн үндэслэлтэй зөв шийдвэр гаргасан байна гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

                                                            ХЯНАВАЛ:             

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Багахангай, Налайх дүүргийн Прокурорын газраас Ж.Г, Д.А нарыг бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 1-ээс 2-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаадын тамга" амралтын газар амарч байсан иргэн Ж.Нямсүрэн, Д.Энхтуяа нарын байрлаж буй байшинд хууль бусаар нэвтэрч гар цүнх, мөнгөн бүс, нарны шил, уруулын будаг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 998.500 төгрөгийн хохирол учруулсан, Ж.Гыг 16 удаагийн үйлдлээр 16 хүний 36.300.000 төгрөгийг тус тус хуурч, цахим хэрэгсэл буюу Unegui.mn, Unaa.mn зэрэг сайтыг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилан авсан гэмт хэрэгт тус тус буруутгаж, Д.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Ж.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.А, Ж.Г нарыг бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө “Хаадын тамга” амралтын газрын байранд хууль бусаар нэвтэрч бусдад 998.500 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр сарын 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Ж.Гын бусдыг хуурч, бичиг баримт, цахим хэрэгсэл ашиглан 16 удаагийн үйлдлээр нэр бүхий 16 иргэний 36.300.000 төгрөгийг залилсан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасныг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон өөрчлөн тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заажээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзвэл:

Шүүгдэгч Ж.Г сэжигтнээр “...Би Үнэгүй.мн сайтад “Toyota Premio” загварын автомашин 8-9 сая төгрөгөөр зарна гэж байрлуулсан. Надад их олон хүн залилуулж мөнгө өгсөн. Би энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. 90444464, 90333323, 90666656, 90777772 гэсэн дугааруудыг зар дээр тавьж таксины жолооч болон харуул хамгаалалтын ажилтнуудын картыг ашиглаж нийт “машин зарна” гэж 10 гаран хүн залилсан. “Сэлбэг зарна” гэж олон хүн залилсан. 40 гаран хүн бол байгаа...” /2-р хх-ийн 66-67/, “...надад бол зарах сэлбэг байгаагүй, би сэлбэг авна гэсэн хүмүүс рүү ярьж худлаа хэлж мөнгийг нь залилан мэхэлж авдаг байсан. 2016 оны 8 дугаар сараас 11 сар хүртэл “Сэлбэг авна” гэсэн хүмүүсээс мөнгийг нь залилж авсан. 2016 оны 11 дүгээр сард сайтаар сэлбэг авах асуудал өөрчлөгдөж нуугдмал болсон. Тиймээс би “автомашин зарна” гэсэн зарыг “Үнэгүй.мн” сайтад оруулж хүмүүсээс урьдчилгаа мөнгийг авч залилдаг болсон...” /2-р хх-ийн 88-89, 126-127/, “...Тухайн үед зугтаж явахдаа мөнгөгүй болоод, байр түрээслэх, хоол ундны мөнгө олох гээд залилан хийсэн. Гэртээ харих гэхээр баригдах гээд байсан юм. ...Зугтаж явах хугацаандаа 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл залилан хийсэн. ...сүүлд хүсэлт гаргахдаа 40 гаруй үйлдэл байгаа гэж хэлсэн нь үнэн. ...40 гаруй үйлдэл байгаа, бусад үйлдлээ нэгтгэж шалгуулъя гэсэн. Өөр үйлдэл байгаа нь үнэн...” /5-р хх-ийн 177/ гэх мэдүүлгүүд авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Баримтат мэдээлэл нь ...сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, ...шүүх хуралдааны тэмдэглэл, ...болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцох нь тэдгээрийг шалгах зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хязгаарлах үндэслэл болохгүй” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Гын дээрх “...олон хүн залилсан. ...40 гаран хүн бол байгаа...” гэх мэдүүлгүүдийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд нягталж шалгасан тухай нотлох баримт хэрэгт алга.

 

Түүнчлэн шүүгдэгч Ж.Гын өмгөөлөгч О.Баяраагийн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэгийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 34 дүгээр “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол, Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Г.Галбадрахын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Сэжигтнээр тооцох тогтоол зэрэг нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж үзвэл шүүгдэгч Ж.Г нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн гэмт үйлдлүүдээс гадна уг залилангийн үйлдэл, мөн “сэлбэг зарна” гэж олон тооны иргэдийг залилсан талаар удаа, дараа мэдүүлсэн байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх үйлдлүүдийг нэг мөр шалгаж түүнд холбогдох хэргийг нэгтгэх эсэхийг шийдвэрлээгүй орхигдуулсан, анхан шатны шүүх үүнд дүгнэлт хийх шаардлагатай байжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн /Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах/ 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нь нэгтгэх боломжгүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж заажээ. Үүнийг Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ” хэмээн шүүхийн шийдвэрийг аливаа этгээд заавал биелүүлэхийг баталгаажуулан хуульчилжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол уг хугацаа дуусмагц шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ” гэж шийтгэх тогтоолыг хэдийд гүйцэтгэх хугацааг тодорхойлсон юм. Түүнчлэн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нэг бүрчлэн зохицуулан хуульчилсан байх бөгөөд уг хуульд хэд, хэдэн шийтгэх тогтоолоор хорих ял шийтгүүлсэн хоригдлын ялыг хэрхэн гүйцэтгэх талаар хуульчлаагүй байна. Уг нөхцөл байдлыг зөвхөн Эрүүгийн хуулиар шийдвэрлэж, хорих ял шийтгүүлсэн этгээдийн биечлэн эдлэх хорих ялыг шүүх тогтоодог бөгөөд ингэснээр дээр дурдсан хуулийн заалт бүр хэрэгжих үндэс бүрдэх ёстой.

 

Учир нь гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тодорхой заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул Ж.Гт оногдуулах ялуудыг нэгтгэхэд уг аргыг хэрэглэх үндэслэлгүй, боломжгүй юм.

 

Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.9 дүгээр зүйлд /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах/ хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

 

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ. Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тодорхойлоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй бөгөөд эрхгүй юм.

 

Үүнээс гадна хавтаст хэрэгт Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх  тасгийн, Хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад О.Эрдэнэбатын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол баталж, 201725011344 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэжээ. /4-р хх-ийн 45/ Түүнчлэн  Т.Хүрэлтулгыг мөрдөн байцаах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хохирогчоор байцаасан байна. /4-р хх-ийн 50-52, 196/

 

Гэтэл мөрдөн байцаах ажиллагааны явцад дээрх 201725011344 дугаартай хэргийг нэгтгэсэн тогтоол хавтаст хэрэгт авагдаагүй байхад Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Эрдэнэбаяр нь шүүгдэгч Ж.Гыг дээрх үйлдэлд буруутгаж эрүүгийн 201601080307 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу болжээ.

 

   Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Гын гаргасан “...миний эрх зүйн байдлыг дордуулж 2 удаа яллах гэж байгаа тул хэргийг нарийвчлан шалгаж хэргийг анхан шатны шүүх рүү буцааж, хэргийг нэтгэж эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү...” гэх утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, Ж.Г, Д.А нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Дээрх байдлуудаас гадна анхан шатны шүүх хохирогч Ж.Нямсүрэн, Д.Энхтуяа нар хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурдсан байх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хэрхэх талаар хууль зүйн дүгнэлт хийж, шийдвэрлэлгүй орхигдуулсныг цаашид анхаарвал зохино.   

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: