Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: 1975 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн, 60 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багт оршин суудаг, Өвөөн овогт Цэдэнгийн Жаргалсайхан /РД:КЙ57011778/-ы нэхэмжлэлтэй,

            Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Жаргалсайхан, нарийн бичгийн даргаар Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Ц.Жаргалсайхан шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...Ц.Жаргалсайхан би 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сар хүртэл, 1983 оны 06 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн Номгон бригадад малчнаар ажиллаж байсан. Тэтгэвэрт гарах болсон чинь ажиллаж байсан жил хүрэхгүй байгаа тул намайг 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сар хүртэл, 1983 оны 06 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн Номгон бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 620, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 69 дугаартай лавлагаанууд, 1978 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын №03 дугаартай тушаал, 1983 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын №23 дугаартай тушаал, 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн гишүүдийн хурлын №07 дугаартай тогтоол, 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын говь” ХК-ийн захирлын №32 дугаартай тушаал, Ц.Жаргалсайханы 1984, 1992 онуудад олгосон хөдөлмөрийн дэвтрүүд, гэрч Ц.Идэрцог, Н.Баатарчулуун нарын мэдүүлэг зэрэг хэрэгт байгаа бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Жаргалсайхан нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Ц.Жаргалсайхан нь 1978 оны 7 дугаар сараас 1980 оны 06 дугаар сар, 1983 оны 07 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон бригадад малчнаар ажиллаж байсан болох нь:

Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 ооны 10 дугаар сарын 14-ний өдрийн 620, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 69 дугаартай лавлагаанууд, 1978 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын №03 дугаартай тушаал, 1983 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын №23 дугаартай тушаал, 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн гишүүдийн хурлын №07 дугаартай тогтоол, 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын говь” ХК-ийн захирлын №32 дугаартай тушаал, Ц.Жаргалсайханы 1984, 1992 онуудад олгосон хөдөлмөрийн дэвтрүүд, гэрч Ц.Идэрцогийн ”... 1978 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр тухайн үеийн Галбын хөгжил нэгдлийн Номгон бригадад тэмээчнээр томилогдсон. 1980 оны 06 дугаар сард цэргийн албанд явж 1983 оны 06 дугаар сард цэргээс халагдан ирсэн. Тэгээд Номгон бригаддаа тэмээчнээр тухайн үеийн Галбын хөгжил нэгдэл тартал ажиллаж байсан. Ц.Жаргалсайхан өвчний улмаас сургууль завсардаж оройтож сургууль төгсөж байсан билээ.”, гэрч Н.Баатарчулууны “...Ц.Жаргалсайхан нь 1978 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр тухайн үеийн Галбын хөгжил нэгдлийн Номгон бригадад тэмээчнээр томилогдсон. Би тухайн үед Жавхлант бригадад малын эмчээр ажиллаж, Ц.Жаргалсайхан нь Номгон бригадад тэмээ маллаж байсан. Бид 1980 онд хамт цэргийн албанд явж, 1983 онд цэргээс халагдаж ирээд би Номгон бригадад малын бага эмчээр харин Ц.Жаргалсайхан тэмээчнээр ажиллаж эхэлсэн. Бид нэг дор ажиллаж, бие биенээ мэддэг ямар ажил хийж байсныг сайн мэдэж байна” гэсэн тайлбарууд зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Өвөөн овогт Цэдэнгийн Жаргалсайханыг 1978 оны 7 дугаар сараас 1980 оны 6 дугаар сар, 1983 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн Номгон бригадад /нэршил өөрчлөгдөн Номгон баг болсон/ малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА