Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 138/ШШ2016/00962

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

     Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би *******т холбогдох "Саатуулах байрны зардал 46850 төгрөг гаргуулах тухай" Дорнод аймаг дахь ******* газрын нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 18-ны  өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* нь 2016 оны 08 сарын 11-ний өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 306 дугаартай шийтгэвэрээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 07 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гараад, төлөгдвөл зохих 42700 төгрөг, 2016 оны 08 сарын 10-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 46850 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай овогт ******* ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2016 оны 8 сарын 11-ний өдөр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлээр 7 хоногийн баривчлах шийтгэл авсан. ******* ******* саатуулагдан 2016 оны 8 сарын 18-нд гарч байгаа тул одоогоор эрхэлсэн ажилгүй учир 2 сарын хугацаанд саатуулах байрны төлбөр 46850 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

     Хариуцагч ******* нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 2016 оны 08 сарын 11-ний өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 306 дугаар шийтгэвэрээр 07 хоногийн хугацаагаар баривчлагдан шийтгэл эдэлсэн болох нь зохигчийн нэхэмжлэл, тайлбар болон Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 11-ний өдрийн 306 дугаартай шийтгэвэр, 284 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг зэрэг баримтаар тогтоогдож байна. 

Хариуцагч ******* нь саатуулах байрны төлбөр 46850 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч ******* регистрийн дугаартай овогт ******* ******* нь саатуулах байрны зардал 46850 /дөчин зургаан мянга найман зуун тавин/ төгрөгийг нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* *******т төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 4550 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                             Б.ТҮМЭНЦЭЦЭГ