Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2016/00711

 

                                   Нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг

                                   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би

Дорнод аймгийн ******* сумын 10-р багт оршин суух ******* овогт ын нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******т холбогдох,

“72000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 03 сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өмнө нь ажиллаж байсан Ч.Чимэддорж нь 2014 оны 2 сарын 26-ны өдөр иргэн Э.*******тай Нийтийн байрны өрөө хөлслүүлэх тухай хэлцэлийг байгуулж өрөөг хүлээлгэн өгсөн. Иргэн Э.******* нь хэлцэлд заасан байрны сүүлийн сарын үлдэгдэл төлбөр 72000 төгрөгийг төлөхгүй гарч яваад одоог хүртэл төлөхгүй байх тул 72000 төгрөгийг Э.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Э.*******аас 72000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч шүүхэд хэргийг шалгах хугацаанд ******* нь надад 72000 төгрөгийг төлж намайг хохиролгүй болгосон учир ямар нэгэн гомдолгүй боллоо. Иймд би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Э.*******т холбогдуулан “72000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

Дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийх явцад тухайн хэргийн хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч *******ын 72000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.  

Иймд нэхэмжлэгч *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Э.*******т холбогдох 72000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн тал хувь 2275 төгрөгийг төсвийн орлогод оруулж, үлдэх 2275 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч *******од олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                          Б.ТҮМЭНЦЭЦЭГ