Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 607

 

2020        07           27                                  2020/ШЦТ/607

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

улсын яллагч Ц.Хулан

шүүгдэгч О.Г,

шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг /ҮД1585/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б О.Г, И овогт О.Х нарт холбогдох эрүүгийн 1911 03218 0350 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баян Арвижих ХХК-д борлуулалтын менежер, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Трью Эл хотхоны 715-1601 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт О.Г

Монгол Улсын  иргэн, 1983 оны 12 сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Элсэн сондор ХХК-д менежер, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 14-р хороо 13-а-60 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, И овогт О.Х

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Г, О.Х нар нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах үйлдлээр 2019 оны 11 сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Алтанзул, Б.Мэргэн нараас “шинжилгээнд хүргүүлсэн шээсний дээжийг  солиулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар  бусдыг төөрөгдөлд оруулж 2 удаагийн үйлдлээр нийт 9.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч О.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хавтаст хэргээс дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Б.Алтанзул мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний нөхөр болох Э.Мэргэн нь 2017 онд хар тамхи сэтгэц нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн юм. Тэгээд сар болгон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  хяналтанд очиж сургалт болон зөвлөгөөнд хамрагддаг байсан бөгөөд 2019 оны 11 сарын 13-ны өдөр найз нартайгаа хөдөө загасанд явж байх үедээ дахин хар тамхи сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн гэх үндэслэлээр 2019 оны 11 сарын 28-ны өдөр Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  1 жил 6 сарын хугацаатай хорих ял шийтгүүлсэн юм. Гэтэл манай нөхрийн найз гэх О.Г манай нөхрийг энэ гэмт хэрэгт холбогдсон цагаас хойш “чи санаа зоволтгүй, өмгөөлөгчийн хэрэг байхгүй шүү, би чиний  асуудлыг чинь зохицуулаад өгнө, надад яаралтай 9 сая төгрөг шилжүүлчих” гэж ярьсан гэхээр нь би 2019 оны 11 сарын 15-ны өдөр өөрөө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Хаан банкны байран дээр очиж О.Г-н 5032188035 дугаарын данс руу 7.300.000 төгрөгийг шилжүүлж, нөхөр Мэргэн өөрийнхөө дансаар 1.700.000 төгрөгийг тус тус шилжүүлж нийт 9.000.000 төгрөгийг О.Г-д өгсөн. Тухайн үед манай нөхөр надад тайлбарлахдаа О.Г надад туслана гэсэн, нэхсэн мөнгийг нь өгье  гэхээр нь би шилжүүлсэн. О.Г нь яг одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, хаана ямар ажил эрхэлдгийг нь мэдэхгүй ямар ч байсан манай нөхөр мэргэнтэй 2019 оны 08 сард найзаараа дамжуулан танилцаж байсан гэсэн. ...О.Г манай нөхөр Э.Мэргэнийг шүүхээр ял авахуулахгүй юм байна би ойлгосон. Яг ямар ажил хийж хэнтэй уулзах байсан талаар би мэдэхгүй байна. Мөнгө шилжүүлж өгөх санаа болон шийдвэрийг мана нөхөр надад хэлэхээр нь би шилжүүлсэн.” 

“... 2019 оны 11 сарын 28-ны өдөр О.Г гээд залуу манай нөхрийн шүүх хурал болох үед хамт байж байгаад хурлын дараа, ял авсны дараа өөрийн Ниссан Х-Трайл маркийн машинаа өгөөд мөнгөө өгч дуусаад  машинаа авъя гэсэн. Энэ машин нь  манай байрны гадаа байхад өмнө зээлийн барьцаанд байсан  банк бус санхүүгийн байгууллагаас  хүмүүс зээлээ төлөхгүй байна гэж О.Г-н эхнэр нь залгасан Тухайн үед бид хоёр салж байгаа төлөлтөө хийхгүй банк бус надруу залгаад байна танай хаягийг өгсөн очоод авах байх гэсэн. Тэгэхээр нь тухайн үед Дарханд ажилтай явсан учраас  очоод ав гэж хэлсэн. Одоо энэ машин О.Г-н эхнэр дээр нь байгаа гэсэн.”

“...О.Г нь надаас авсан мөнгөнөөс 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр миний Хаан банкны 5027151679 тоот данс руу 900.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс өмнө над руу 100.000 төгрөг шилжүүлсэн байсан. Одоо О.Г 2.0 сая төгрөг, Хулан гэж эмэгтэй 5 сая төгрөгийг өгөх ёстой.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 13-14, 16-р хуудас/

Гэрч Х.Эрдэнэбилэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Би О.Х гэж хүнийг танина. Энэ хүнтэй ажил хэргийн холбоотой явдаг юм. 2019 оны 11 сарын 15-ны өдөр танил О.Х надруу залгаад манай дүүгийн найз нь хар тамхины хэргээр шалгагдаж байгаа гэнэ. Энэ хэргийг аргалах боломж байна уу, танил найз нөхөд байгаа юу гэсэн. Тэгэхээр нь би тухайн үед хүмүүсээс асууж тодруулж өгье гэсэн. Тэгэхэд О.Х намайг дансны дугаараа өгчих гэхээр нь би өөрийн Хаан банкны 5041442242 дугаарын дансаа өгсөн. Тэгээд энэ өдрөө хөдөө идшиндээ явах гээд  Налайх өнгөрөөд явж байхад над руу О.Х залгаад 6 сая төгрөг шилжүүлчихлээ гэж утсаар залгаж хэлсэн.  Тухайн өдрөө би хөдөө явж байсан учраас  сүлжээгүй явж байгаад Хэнтий аймгийн Батширээнд суманд очиж айлд хоносон. Ингээд би хөдөө 14 хоног орчим хөдөө хоноод сумын төв ороход О.Х над руу залгасан байсан бөгөөд О.Х-н утас руу эргүүлээд залгахад нөгөө Мэргэн гээд хүн ял аваад явсан байна нөгөө хүмүүс чинь мөнгөө нэхэж байна гэхээр нь би хот руу орж байгаад мөнгийг нь эргүүлээд өгье гэсэн. Тэгээд улаанбаатар хотод ирээд 2019 оны 12 дугаар сарын 11 –ний өдөр 3 сая төгрөг, 2019 оны 12 сарын 13-ны өдөр 2 сая төгрөгийг нь шилжүүлсэн. Одоо нэг сая төгрөг нь бэлэн байгаа энэ мөнгийг нь гаргаад өгөхөд татгалзах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/

Гэрч Э.Мэргэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... би 2019 оны 11 сард хар тамхи хэрэглэж байгаад гэнэтийн шалгалын тестээр шээснээс хориотой бодис илэрсэн. Миний хувьд тухайн үед тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан учираас энэ асуудал үүссэн. Тийм учраас найз О.Г руу утсаар яриад болсон асуудлын талаар  хэлэхэд надад таньдаг хүн, өмгөөлөгч байгаа   би туслаад өгье, адилхан асуудлыг шийдэж өгсөн хүмүүс байгаа гэхээр нь өөрт ашигтайгаар шийдүүлэх гээд найз О.Г-д  нийт 9 сая төгрөг өгсөн. ...Тэгээд О.Г нь надаас мөнгө аваад аргалж өгсөн асуудал байхгүй. Би өөрөөр өмгөөлөгч авч чадахгүй байж байгаад 1.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн... миний хувьд эхнэр Алтанзул хохирогчоор оролцоход татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30-р хуудас/

Шүүгдэгч О.Г мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн:   “Мэргэн, Алтанзул нар надруу мөнгөө шилжүүлэхээр нь би дундаас нь 1 сая төгрөг аваад үлдсэн мөнгийг нь О.Х руу шилжүүсэн. Энэ шилжүүлсэн мөнгөнөс 2 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгэхээр нь би тэр дор нь Алтанзултай яриад одоо 2.0 сая төгрөг бэлэн байна мөнгийг өгөөд машинаа авмаар байна гэхэд нэг мөсөн бөөнд нь өг гэсэн. Тэгэхээр нь би заза гээд тухайн үед мөнгөний хэрэгцээ гарсан учраас өөртөө зарцуулаад дуусгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41-р хуудас/

Шүүгдэгч О.Х мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн:   “...надад сонсгож байгаа эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд О.Г-с нийт 8 сая төгрөгийг дансаар дамжуулан аваад 6 сая төгрөгийг нь найз Эрдэнэбилэгийн данс руу шилжүүлсэн. Ингээд Алтанзул гэж хүний нөхрийн асуудлыг зохицуулах боломжгүй болсон бөгөөд Эрдэнэбилэгээс надруу эхний ээлжинд 3 сая төгрөгийг буцаан шилжүүлсэн. Энэ мөнгийг тэр дор нь би О.Г-н данс руу шилжүүлсэн. Ингээл үлдсэн 1 сая төгрөгийг нь би хэрэглэсэн. Үүнээс хойш нэлээд хэд хоногийн дараа байх Эрдэнэбилэгээс дахин 2 сая төгрөг орж ирэхээр нь түүнийг нь би өөртөө хэрэглэсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-49-р хуудас/

“Хаан” банкны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 9-р хуудас/,

 Э.Мэргэн, Б.Алтанзул нарын гэрлэлтийн баталгааны хуулбар /хавтаст хэргийн 54-р хуудас/,

О.Г-н “Хаан” банк дахь төгрөгийн 5032188035 тоот дансны хуулга /хавтаст хэргийн 106-107-р хуудас/

Б.Алтанзулын “Хаан” банк дахь төгрөгийн 5027151679 тоот дансны хуулга /хавтаст хэргийн 55-56-р хуудас/,

Х.Эрдэнэбилэгийн “Хаан” банк дахь төгрөгийн 5041442242 тоот дансны хуулга /хавтаст хэргийн 89-91-р хуудас /

Хаан банкны мөнгөн шилжүүлгийн мэдээлэл /хавтаст хэргийн 113-р хуудас/

Шүүгдэгч О.Х-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /хавтаст хэргийн 64-65-р хуудас/

Шүүгдэгч О.Г-н иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 70-р хуудас/

Шүүгдэгч О.Х-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 93-р хуудас/

Шүүгдэгч О.Г-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 95-р хуудас/ зэрэг болон шүүх хуралдаанд шүүгдэгч нараас хохирол төлбөрийг төлж барагдуулсан, мөн шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой шинээр гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судаллаа. 

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно. 

    Гэм буруугийн талаарх дүгнэлт:

            Шүүгдэгч О.Г нь шүүгдэгч О.Х-тай бүлэглэн Э.Мэргэн, Б.Алтанзул нарт “...надад таньдаг хүн, өмгөөлөгч байгаа   би туслаад өгье, адилхан асуудлыг шийдэж өгсөн хүмүүс байгаа” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 11 сарын 15-ны өдөр хохирогч Б.Ариунзулаас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Хаан банкны байрнаас  9 сая төгрөгийг өөрийн Хаан банкны 5032188035 тоот дансанд шилжүүлүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Б.Алтанзул, гэрч Э.Мэргэн, “Хаан” банкны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, О.Г-н “Хаан” банк дахь төгрөгийн 5032188035 тоот дансны хуулга, Х.Эрдэнэбилэгийн “Хаан” банк дахь төгрөгийн 5041442242 тоот дансны хуулга зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч О.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлдийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг шүүгдэгч О.Х-тай санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн. Ингэхдээ урьд шүүхээс Э.Мэргэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтанд зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох арга хэмжээ авагдсан байх хугацаанд Э.Мэргэний биеэс шээсний дээж авч хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад энэ төрлийн бодис хэрэглэсэн болох нь илэрснийг “...чи санаа зоволтгүй, өмгөөлөгчийн хэрэг байхгүй шүү, би чиний асуудлыг зохицуулаад өгнө” гэх зэргээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Эрүүгийн хуульд заасан тэнссэн хугацаанд тэнсэгдсэн хүн хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг шүүх хүчингүй болгож ял оногдуулах хуулийн хариуцлагаас зайлсхийх боломжтой мэтээр итгүүлэн үнэмшүүлж, улмаар шүүгдэгч О.Х-тай бүлэглэн залилах гэмт хэргийг үйлдэж бусдад 9 сая төгрөгийн хохирол учруулсан байна. 

Шүүгдэгч О.Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн  байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч О.Г-н үйлдлийг прокуророос  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилэн ирүүлсэн нь хэргийн зүйлчилэл тохирсон байна.

          Шүүгдэгч О.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тоооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Х нь шүүгдэгч О.Г-той бүлэглэн шүүгдэгч О.Г-р дамжуулан шээсний шинжилгээнд хүргүүлсэн дээжийг солих, Эрүүгийн хуульд заасан хариуцлагаас зайлсхийх, ял завших боломжтой мэтээр Э.Мэргэн, Б.Алтанзул нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 11 сарын 15-ны өдөр хохирогч Б.Ариунзулаас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Хаан банкны байрнаас  9 сая төгрөгийг шүүгдэгч О.Г-н Хаан банкны 5032188035 тоот дансанд шилжүүлүүлэн авч улмаар 8 сая төгрөгийг өөрт авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Б.Алтанзул, гэрч Э.Мэргэн, Х.Эрдэнэбилэг нарын мэдүүлэг, “Хаан” банкны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, О.Г-н “Хаан” банк дахь төгрөгийн 5032188035 тоот дансны хуулга, Х.Эрдэнэбилэгийн “Хаан” банк дахь төгрөгийн 5041442242 тоот дансны хуулга зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч О.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлдийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг шүүгдэгч О.Г-той санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн. Ингэхдээ урьд шүүхээс Э.Мэргэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтанд зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох арга хэмжээ авагдсан байх хугацаанд Э.Мэргэний биеэс шээсний дээж авч хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад энэ төрлийн бодис хэрэглэсэн болох нь илэрснийг хуулийн хариуцлага хүлээлгэхгүй, Эрүүгийн хуульд заасан тэнссэн хугацаанд тэнсэгдсэн хүн хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг шүүх хүчингүй болгож ял оногдуулах хуулийн хариуцлагаас зайлсхийх боломжтой мэтээр итгүүлэн үнэмшүүлж, хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар шүүгдэгч О.Г-той бүлэглэн, О.Г-р дамжуулан хохирогч Б.Ариунзулаас 9 сая төгрөг авснаас 8 сая төгрөгийг өөрт авч залилах гэмт хэргийг үйлдэж бусдад 9 сая төгрөгийн хохирол учруулсан байна. 

Шүүгдэгч О.Х нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн  байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч О.Х-н үйлдлийг прокуророос  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилэн ирүүлсэн нь хэргийн зүйлчилэл тохирсон байна.

          Шүүгдэгч О.Х-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар гэм буруутайд тоооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.        

            Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаархи дүгнэлт:      

Шүүгдэгч О.Х, О.Г нар нь бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдэж  Б.Ариунзулаас хоёр удаагийн гүйлгээгээр 9.000.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулсан байна. Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй болно.   

Эрүүгийн хариуцлагын талаархи дүгнэлт

Шүүгдэгч О.Х, О.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч О.Г, О.Х нар нь урьд ял эдэлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй боловч өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор гэм буруугийн санаатай хэлбэрээр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу залилах гэмт хэргийг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Харин шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч О.Г, О.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах зарчмыг шүүхээс баримталсан болно.

Шүүхээс шүүгдэгч О.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шүүгдэгч О.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж тус тус шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч О.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.4 дэх заалтанд заасан үүргээ биелүүлж шүүхийн дуудсан цагт удаа дараа хүрэлцэн ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан үндэслэлээр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Дугаар 2020/ШЗ/1043 тоот захирамжаар шүүгдэгч О.Г-г цагдан хорих шийдвэр гарсны дагуу Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн 11ж/4867 тоотоор “...О.Г-г олж тогтоон 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ. Шүүгдэгч О.Г нь нийт 24 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасаж шийдвэрлэв. Шүүгдэгч О.Х нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Шүүгдэгч О.Г, О.Х нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон