| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/0342/и |
| Дугаар | 138/ШШ2016/00803 |
| Огноо | 2016-07-01 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 138/ШШ2016/00803
Нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би
Дорнод аймгийн ******* сумын 2-р баг, ******* байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* сумын 2-р баг, ******* байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт д холбогдох,
“Хүүхдийн эцэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг 2016 оны 03 сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие эхнэр Ц.тай 2005 оноос хамтран амьдарч 2006 оны 8 сарын 7-ны өдөр гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. Энэ хугацаанд Ц.г иргэн гэгчтэй ямар нэгэн дотно харьцаатай байсныг олж мэдсэнээр гэр бүлийн маргаан үүссэн. Миний бие өөрийн бага хүү болох эцэг тогтоолгох ДНК-ийн шинжилгээнд хамруулах хүсэлтэй байна. Энэ шийдвэрийг эхнэр Ц.тай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр гаргасан. Гэр бүлийн минь нандин чанарыг алдагдуулсан тул гомдолтой байна. Иймд 2012 оны 3 сарын 4-ний өдөр төрсөн эцэг тогтоох ДНК шинжилгээнд хамруулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд Ц.д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хүү М.Болд-Эрдэнийн эцэг тогтоох шинжилгээний хариутай танилцлаа. Дахин гаргах санал хүсэлт байхгүй тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Ц.д холбогдуулан “хүүхдийн эцэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийх явцад тухайн хэргийн нэхэмжлэгч Ш.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иймд нэхэмжлэгч Ш.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1-д заасны дагуу хүлээн авах үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйл *******.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Ц.д холбогдох хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тал хувь 35100 төгрөгийг төсвийн орлогод оруулж, үлдэх 35100 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Ш.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ