| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/01204/И |
| Дугаар | 138/ШШ2016/01234 |
| Огноо | 2016-11-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 138/ШШ2016/01234
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би
Дорнод аймгийн багт байрлах, ******* өргөө Сууц ******* *******ны нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн тоотод оршин суух, *******0 регистрийн дугаартай, овогт *******гэрэлийн холбогдох,
94380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* өргөө Сууц ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2009 оны 4-12 сарын 25740 төгрөг, 2010 оны 1-12 сарын 34320 төгрөг, 2011 оны 1-5 сарын 14300 төгрөг, 2012 оны 6-12 сарын 20020 төгрөг, ******* өмчлөгчийн *******ны хураамж болох нийт 94380 төгрөгийг төлөөгүй учир нэхэмжлэл гаргаж байна. Иймд *******ээс ******* өмчлөгчийн *******ны төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* өргөө Сууц ******* *******ны төлөөлөгч , хариуцагч ******* нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаас 2009-2011 оны хөлс 74360 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч ******* нь үлдэгдэл төлбөр 20020 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийн хамт нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* өргөө Сууц ******* ******* нь хариуцагч *******эд холбодуулан 94380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Шүүх дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагааг хийх явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагч ******* нар нь харилцан тохиролцож эвлэрсэн байх ба эвлэрэлдээ нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 74360 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч ******* үлдэгдэл төлбөр 20020 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.
Иймд зохигчдын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* өргөө Сууц ******* ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 74360 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч ******* үлдэгдэл төлбөр 20020 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн тал хувь 2275 төгрөгийг төсвийн орлого болгож, үлдэх 2275 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* өргөө Сууц ******* *******нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ