Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 138/ШШ2016/01200

 

                                 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                            хэрэгсэхгүй болгох тухай

 

     Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би *******д холбогдох 215000 төгрөг болон тоног төхөөрөмж гаргуулах тухай *******ийн нэхэмжлэлийг 2016 оны 8 сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч Дорнод аймгийн  тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овгийн ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ЗБН пивоны үйлдвэр нь 2014 оны 11 сарын 26-наас 2015 оны 1 сарын 20-ны өдрийн хооронд “*******” барны *******д 215000 төгрөгийн пиво нийлүүлж, мөн пиво худалдаалах төхөөрөмж болох баллон, хөргөгч, пивоны 20 ширхэг стакан зэргийг одоог хүртэл буцаан олгож, үндсэн зээл 215000 төгрөгийг төлөхгүй байна. Иймд *******эс үндсэн зээл 215000 төгрөг, тоног төхөөрөмжийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн  тоотод оршин суух, регистрийн дугаартай, овгийн ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй танилцаж хүлээн зөвшөөрч байна. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 215000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдсэн тоног төхөөрөмж болох хийн баллон, хөргөгч, пивоны стакан 20 ширхэгийг 2016 оны 11 сарын 21-ний өдрийн дотор биет байдлаар буцаан өгнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

     Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 215000 төгрөг болон тоног төхөөрөмж гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагааг хийхэд хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 215000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх хийн баллон, хөргөгч, пивоны стакан 20 ширхэг зэрэг эд зүйлийг биет байдлаар буцаан өгөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаангүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч овгийн ******* нь 215000 төгрөг болон хийн баллон, хөргөгч, пивоны стакан 20 ширхэгийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7100 төгрөгийн тал хувь 3550 төгрөгийг төсвийн орлогод оруулж, үлдэх 3550 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 3550 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                             Б.ТҮМЭНЦЭЦЭГ