Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 138/ШШ2016/00940

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд явуулж

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг, ******* дугаар байрны  тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* /РД:/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг, ******* байрны ******* тоотод оршин суух ******* овгийн ******* /РД:/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 1600000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм

Нэхэмжлэгч О.*******

Хариуцагч Б., түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.******* миний бие 2013 оны 11 сарын 26-нд Б.д 2000000 төгрөгийг цалингийн зээл авч зээлдүүлсэн. Б. авсан мөнгөө 2014 оны 01 сард хүүтэй нь төлнө гэж авсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй болно. Өнгөрсөн хугацаанд авсан мөнгөнөөсөө бага багаар төлж байсан бөгөөд одоо үлдэгдэл 1600000 төгрөг үлдсэн байгаа учир Б.гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Бат-Эрдэнээс авах ёстой 570000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаасаа хасаад үлдэгдэл 1030000 төгрөгийг хариуцагч Б. нь надад төлөхөөр болж эвлэрч байна. 570000 төгрөгөө Бат-Эрдэнээс авна гэв.

 

 Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа:   миний бие шүүхийн шийдвэрээр шийдсэн 1410000 төгрөгөөс 400000 төгрөгийг бэлнээр, 250000 төгрөгийг зээлрүү нь хийж байсан. Иймд үлдэгдэл 760000 төгрөгийг төлнө. Гэвч миний бие одоогоор ажилгүй байгаа бөгөөд ажилд орж орлоготой болохдоо төлж дуусгана гэжээ.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие *******гаас авсан 1980000 төгрөгөөс 400000 төгрөгийг бэлнээр төлсөн байгаа. 250000 төгрөгийг *******гийн зээлрүү түүний нэрээр хийсэн боловч баримт нь надад хадгалагдаж үлдээгүй байна. Шүүхийн шийдвэрээр Ц.Бат-Эрдэнэ нь энэ мөнгөнөөс 570000 төгрөгийг авч хэрэглэсэн нь тогтоогдож Ц.Бат-Эрдэнэ нь уг мөнгийг ******* төлөхөөр шийдвэр гарсан байгаа. Тиймээс үлдэгдэл 1030000 төгрөгийг би *******д төлнө. Нэхэмжлэгчтэй эвлэрэхэд татгалзахгүй гэв.

 

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1600000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч  О.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 570000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Б. нь зээлийн гэрээний үүрэгт 1030000 төгрөгийг нэхэмжлэгч О.*******д төлөхөөр болж эвлэрчээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь шүүхийн шийдвэр гарах хүртэл эвлэрэн хэлэлцэх боломжтой бөгөөд шүүх хуралдааны үед эвлэрсэн зохигч талуудын эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:   

 

 1. Нэхэмжлэгч О.*******, хариуцагч Б. нарын харилцан тохиролцсон “нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 570000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Б. нь зээлийн гэрээний үүрэгт 1030000 төгрөгийг нэхэмжлэгч О.*******д төлөх тухай” эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч О.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамжид 29270 /1030000 төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                       Г.УРТНАСАН