Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 458

 

 

 

 

 

 

 

 

   2020        06         11                                   2019/ШЦТ/458

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

улсын яллагч С.Солонго,

хохирогч нар: Ч.Оюун, Ш.Лхагваа,

иргэний нэхэмжлэгч: Б.Шижирбаатар,

шүүгдэгч: М.М, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг /ҮД:0229/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М-д холбогдох эрүүгийн 2011 00036 0161 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч М.М нь ганцаараа, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16 дугаар гудамжны 211 а тоотод оршин суух иргэн Ё.Отгонтуяагийн өвлийн байшингийн цонхыг түлхэн нэвтэрч эмэгтэй хүний бугуйн цаг, мөнгөн ээмэг, хүзүүний зүүлт, монетон ээмэг 5 хос, цагаан шигтгээтэй бөгж 1 ширхэг, “пондоро” бөгж бугуйвч, монгол дээлэн дээр зүүдэг мөнгөн унждаг ээмэг нэг хос, битүү шигтгээтэй үсний хавчаар, шигтгээтэй гоёлын ээмэг 1 хос, битүү шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, гоёлын 3 ширхэг 6 ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 670,300 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сард тусгайлан хамгаалсан байр болох Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16-211а тоот хашаанд байрлах Ё.Отгонтуяагийн гаражны цоожийг хөшиж нэвтрэн орж “Кенн” брэндийн тасдагч багажийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 27,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын дундуур тусгайлан хамгаалсан байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 9-461 тоотод оршин суух иргэн З.Ламаадайгийн эзэмшлийн эд зүйлээ хадгалж байсан гэх байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж “32 инчийн Самсунг брендийн зурагт, эрэгтэй хүний 42 размерийн орос хромон гутал, индукцин плитка, тасдагч” зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 481,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 7-407а тоотод оршин суух иргэн Х.Батболдын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “Делл” загварын зөөврийн компьютерийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 170,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах “Цом трейд” үйлчилгээний төвийн 2 дугаар давхарын алт мөнгөний дархан Ш.Лхагваагийн ажлын байранд нэвтэрч орлогын 120.000 төгрөг, алт, монетны цуглуулга, монетан ээмэг бөгж зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.964.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-413 тоотод оршин суух Ч.Төгсбатын амины орон сууцны цонхоор нэвтрэн орж, “Асег” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, “Дэлл” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, “Лэнова” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,395,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-413 тоотод оршин суух Ч.Оюуны Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 32 инчийн зурагт, Тошиба загварын зөөврийн компьютер, 2 ширхэг индүү зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 745.750 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 5.453.040 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Отгонтуяа, Ламаадай, Батболд нарт холбогдох хэргийг би үйлдсэн нь үнэн. Үүнтэй маргахгүй. Харин Төгсбат, Оюун, Лхагваа нарт холбогдох хэргийг би үйлдээгүй. 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр үйл ажиллагаа явуулах зориулалттай Лхагваагийн ажлын байранд нэвтэрч, хулгайн гэмт хэрэг үйлдэж нийт 1.964.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтсийн 2 мөрдөгч намайг баривчлагаанд байхад ирж, надад тулгасан. Мөн 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Төгсбатын амьны орон сууцад нэвтэрч, хулгайн гэмт хэрэг үйлдэж нийт 1.395.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч надад тулгасан. Намайг баривчлагаанд байх үед болсон хэрэг. Би энэ хэргийг үйлдээгүй. Мөн 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Оюуны амьдардаг гэрт нэвтэрч, хулгайн гэмт хэрэг үйлдэж нийт 745.750 төгрөгийн хохирол учруулсан гэсэн. Энэ хэргийг би мөн үйлдээгүй. Хоёр мөрдөгч бичгийн цаасан дээр баахан юм биччихсэн орж ирээд надаар энэ гэмт хэргүүдийг үйлдсэн гээд гарын үсэг хүчээр зуруулсан. Намайг “Хоногийг чинь дуусахаар 461 дүгээр хорих ангид хорино. Эхнэр хүүхдүүдтэй чинь уулзуулахгүй. Чи хулгайч” гэж хэлсэн. Өмнө нь намайг 17-гийн цагдаагийн хэлтэст байцаагдаж байхад мөрдөгчийн өөдөөс харсан амралтын өрөөнд намайг зодож байсан. Би айсандаа гарын үсэг зурсан. Дахин шалгуулах хүсэлтэй байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Ш.Лхагваа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэрэг гарсан өдрийн өдөр 15 цагийн үед М.М манай ажил дээр “багаж авах уу” гэж орж ирсэн. Би “Энэ багаж надад хэрэглэгдэх багаж биш байна” гэж хэлээд аваагүй. М.М өмнө нь манай ажил дээр ирж жижиг эд зүйлс зардаг байсан. Хулгайд алдагдсан эд зүйлийг М.М бариад явж байсныг би гэрчилнэ. М.М манай ажлын байрыг сайн мэддэг. Цонх, хаалга, дээврийн онгорхой хэсэг зэргийг сайна мэднэ. Хаагуур орох боломжтой эсэх талаар мэддэг. Надад учирсан хохирол хулгайд алдагдсан эд зүйлсийн хөрөнгийн үнэлгээгээр 1.920.000 төгрөг болсон. Энэ үнийн дүнг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч Ч.Оюун нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хулгайд алдагдсан “Дэлл” брэндийн зөөврийн компьютер буцаан олгогдсон. Тухайн зөөврийн компьютерийг унагаж сэвтэй болгосон байсан. Тэр сэвээр нь таньсан. Одоо 745.750 төгрөгийн хохирол үлдсэн. Үнэлгээний компаний үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Учирсан хохирлоос төлөгдсөн зүйл байхгүй...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Шижирбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ломбарданд хулгайн эд зүйл болох зөөврийн компьютерийг М.М нэг хүүхэдтэй хамт орж ирээд 300.000 төгрөгөөр тавьсан. Мөрдөгч тухайн зөөврийн компьютерыг хураан авсан. Тиймээс ломбарданд тавьсан 300.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн

Хохирогч Ё.Отгонтуяагийн орон байрнаас эд зүйл хулгайлсан хэргийн талаарх нотлох баримтууд:

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас/,

-Хохирогч Ё.Отгонтуяагийн “...2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ...нэг цаг гарангийн дараа гэртээ буцаад ирэхэд нь манай хашааны машин ордог том хаалга онгорхой мөн унтлаганы өрөөний цонх онгорхой байсан гэж Отгонзул орой надад хэлсэн. Манай гэрээс дараах эд зүйл алдагдсан байна. Эмэгтэй хүний бугуйн цаг, мөнгөн ээмэг хүзүүний зүүлт, пондоро бөгж, бугуйвч, монгол дээлэн дээр зүүдэг мөнгөн унждаг ээмэг нэг хос, монетан ээмэг, битүү шигтгээтэй үсний хавчаар /цагаан өнгөтэй/, шигтгээтэй гоёлын ээмэг нэг хос, битүү шигтгээтэй мөнгөн бөгж, цагаан шигтгээтэй бөгж 1 ширхэг, гоёлын...ээмэг байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 27-31 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжпэгч М.Цэдэндамбын “...Мөнхсүхийн М.М /УХ97123051/ регистрийн дугаартай харилцагчийн барьцаанд тавьсан 1,6 гр монетан хос ээмэг, 1,3 гр монетон ээмэг 1 хос зэргийг гэмт хэргийн холбоотой гэж хураан авсан байсан. ...нийт 170.000 төгрөг бөгөөд одоо манай байгууллагаас үндсэн мөнгө болон хүүг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,

-Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 66 дугаар хуудас/,

Хохирогч Ё.Отгонтуяагийн тусгайлан хамгаалсан байрнаас эд зүйл хулгайлсан хэргийн талаарх нотлох баримтууд:

-Хохирогч Ё.Отгонтуяагийн “...Би Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоотын 16-211а тоотод нөхөр, хүүхдийн хамт амьдардаг бөгөөд манайд 2019 оны 12-р сарын 24-ний өдөр хулгайч орж миний гоёл чимэглэлүүд алга болж цагдаагийн байгууллагад мэдэгдэж хэргээ шалгуулсан. Тэгтэл цагдаагийн байгууллагаас манайд орсон хулгайчийг манай нөхрийн дүү Энхзулын нөхөр М.М орсон болохыг тогтоож намайг дуудаж мэдүүлэг авсан. Тухайн үед М.М манай гражнаас гар тасдагч авсан талаараа хэлсэн. Тэр хэргийн хувьд бол манай гэр бүл одоо байгаа хаяган дээрээ 2019 оны 09-р сард нүүж орсон бөгөөд манай нөхөр төмөр тасдагчаараа гэрийнхээ ойр зуурын юм хийсэн гэсэн. Тэгээд хөдөө 10 гаруй хоног яваад ирээд 2019 оны 10-р сарын эхээр төмөр тасдагчаараа юм хийх гэж хайтал тасдагч нь алга болсон байсан гэсэн. Тухайн үед манай цоожинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан болохоор бид хоёр хулгайч авсан ч гэж бодолгүй орхисон байсан. М.М цагдаагийн байгууллагад байхдаа цоожийг хөших үед онгойж буцаагаад цоожлохоор болж байсан гэхээр нь нээрээ очоод үзтэл болж байсан юм. ...Манай граж энгийн цоожтой байсан ба цоожинд тухайн үед ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Тэрийг харин цагдаа дээр ирсэн байхад М.Мгаас асуусан чинь хөшиж байгаад авсан гэж надад өөрөө хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 102 дугаар хуудас/,

-Гэрч Б.Сонинбаярын “...Цагдаагийн байгууллагаас би хоёрыг тухайн үед дуудахад М.М байсан ба өөр хаанаас хулгай хийсэн бэ гэхэд манай гражид байсан тасдагчийг хулгайлсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би нээрээ тасдагчаа 2019 оны 10-р сарын 20-ноос хойш олохгүй байснаа санасан ба уг нь манай граж байнга цоожтой, цоожинд нь ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан юм. Би М.Мгаас цоожтой граж руу яаж орсон юм бэ гэж асуухад цоожийг хөших үед онгойгоод эргүүлээд дарахад цоожлогдсон гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэр бид хоёр цагдаагийн байгууллагад дахин гомдол гаргасан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 105 дугаар хуудас/,

-Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтас 109-110 дугаар хуудас/,

Хохирогч З.Ламаадайн орон байрнаас эд зүйл хулгайлсан хэргийн талаарх нотлох баримтууд:

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас/,

-Хохирогч З.Ламаадайгийн “...Манайх өвлийн байшинтай бөгөөд ер нь гэрийнхээ бүх эд хогшлыг тэндээ байлгаж байдаг юм. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би байшингаа эргэх гээд очсон чинь том өрөөний вакум цонх онгорхой байхаар нь гайхаад гэртээ ортол эд зүйлс алдагдсан байсан. Тэгээд хулгай ч орсон байна гэж бодсон боловч гэртээ ирэлгүй удсан болохоор Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй. Манай байшин дотороос 32 инчийн Самсунг брендийн зурагт, эрэгтэй хүний 42 размерийн орос хромон гутал, индукцин плитка, тасдагч зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 132 дугаар хуудас/,

-Хулгайд алдагдсан гэх улаан өнгийн цахилгаан тасдагчийг М.М гэгчээс хураан авч хохирогч З.Ламаадайд 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 148 дугаар хуудас/,

-Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 139-140 дүгээр хуудас/,

Хохирогч Х.Батболдын орон байрнаас эд зүйл хулгайлсан хэргийн талаарх нотлох баримтууд:

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 160-164 дүгээр хуудас/,

-Хохирогч Х.Батболдын “...2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр санагдаж байна. Манай гэрийн хаалганы цоожийг эвдэж дотор нь байсан Делл загварын Dual соге 2 үзүүлэлттэй хар өнгөтэй зөөврийн компьютер алдагдсан байсан. Гэхдээ би гэрээсээ гараад 30 минут л болсон байсан. Тухайн үедээ ажил ихтэй байсан болохоор цагдаагийн байгууллагад ямар нэгэн дуудлага өгөлгүй орхисон байсан. ...Ямар нэгэн гомдол санал байхгүй. Зөөврийн компьютерээ хүлээж авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 167-169 дүгээр хуудас/,

-Иргэний нэхэмжпэгч М.Мөнхцэцэгийн “...манай хүүг Пүрэвдоржийн Дөлгөөн гэдэг юм. Дөлгөөн надад миний санаж байгаагаар 2020 оны 01 дүгээр сарын эхээр надруу яриад манай нэг найзад зөөврийн компьютер байна гэхээр нь би тэр үед авахгүй гэж хэлсэн боловч тэр найзыгаа манай гэрлүү явуулсан байсан. ...надад хар өнгийн компьютер харуулаад эгчээ минийх юм байгаа юм. Би жоохон хүүхэдтэй памперсний мөнгө байхгүй байна гэхээр нь би өөрөө бас жоохон хүүхэдтэй болохоор тэрийг нь 80.000 төгрөгөнд авсан. ...80.000 төгрөгөө авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 172 дугаар хуудас/,

-Гэрч П.Дөлгөөний “...М.М Делл загварын цэнэглэгчгүй хар өнгийн зөөврийн компьютер бариад зарна гээд явж байсан. Тэгэхээр нь би хэд юм гэхэд 80.000 төгрөг гэсэн. ...би тус болох гээд ээж Мөнхцэцэгээс асуугаад утсаар ярьсан ба ээж үгүй гэж хэлсэн боловч би гэрээ зааж өгөөд М.Мг явуулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 179 дүгээр хуудас/,

-Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтас 181-182 дугаар хуудас/,

Хохирогч Ш.Лхагваагийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрнаас эд зүйл хулгайлсан хэргийн талаарх нотлох баримтууд:

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 202-204 дүгээр хуудас/

-Хохирогч Ш.Лхагваагийн “...би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-24в тоотод байрлах “Цом трейд” үйлчилгээний төвийн 2 дугаар давхарт өрөө түрээслэн алт мөнгөний дархан, гутал засвар ажиллуулдаг юм. Өчигдөр орой 19:30 цагийн үед хаагаад өнөөдөр өглөө 9:50 цагийн үед ирээд дэлгүүрийн эзэн Цэрэннямаас түлхүүрээ аваад ажлын байрандаа орсон. Тэгээд мөнгө хийдэг шургуулгаа онгойлгоход өчигдөр үлдээгээд явсан орлогын мөнгө байхгүй байсан, тэгээд бурханы урд тавьсан 20.000 төгрөгөө байна уу гээд хартал байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...нийт 120.000 төгрөг, 3 грамм хайлсан бөөрөнхий алт, 10 грамм монетны цуглуулга, миний өөрийн хийсэн ногоон шигтгээтэй хос ээмэг бөгж зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 207 дугаар хуудас/,

-Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 230-234 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Төгсбат, Ч.Оюун орон байрнаас эд зүйл хулгайлсан хэргийн талаарх нотлох баримтууд:

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 248-257, 2 дугаар хавтаст хэргийн 1-5 дугаар хуудас/,

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

-Хохирогч Ч.Төгсбатын “...2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр намайг гэртээ иртэл манайх эзэнгүй байсан юм. Намайг гэртээ дүү Лхагваа болон ээжийн хамт ирэхэд манай хашаанд байдаг эгчийн Монгол гэрийн хаалга гадна цоожгүй, зүгээр хаачихсан байхаар нь хаалгаар манай дүү Лхагваа хараад “хулгай орчихсон байна, гэрт нь байсан зурагт нь алга болчихсон байна” гэхээр нь би өөрийн байшингаа харсан чинь манай байшингийн нэг давхрын зүүн талын цонх онгорхой байхаар нь би гэрийнхээ түлхүүрээр хаалгаа түлхүүрдэж онгойлгож ороод гэртээ байгаа юмнуудаа шалгахад манай байшинд байсан 2 ширхэг зөөврийн компьютер, нэг ширхэг дунд гарын мөнгөн аяга манай гэрээс алга болсон байсан. Тэгээд би эгч Ч.Оюунтай яриад танай гэрээс зурагт чинь алга болсон байна гэсэн чинь тэгвэл ширээн дээр дэлгээтэй байсан зөөврийн компьютер алга болчихсон байхаа гэхээр нь гэрт нь ороод харахад гэрт байхгүй байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 18-21 дүгээр хуудас/,

-Хохирогч Ч.Оюуны “...надруу дүү маань залгаад манай гэр болон тэдний байшин руу хулгайч орсон байна гэж хэлсэн. Би дүүгээ манай гэрт ороод эд зүйлсийг маань хараад өгөөч гэхэд манай гэрээс зурагт чинь алга болсон байна гэсэн. Тэгэхээр нь ширээн дээр дэлгээтэй байсан зөөврийн компьютер байна уу гэхэд бас алга болчихсон байна, индүүнүүд байхгүй байна гээд цагдаа дуудлаа гэсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

-Иргэний хариуцагч Д.Энхтөрийн “...М.М авчирсан чемоданаасаа нэг хар өнгийн Ленова загварын зөөврийн компьютер гаргаж ирээд дуу тавьж юм ярьж сууж байгаад би М.Мгаас наадах чинь хэнийх юм гэж асуутал надад минийх гэж хэлсэн. ...өмнөх зөөврийн компьютерээсээ арай хуучин хар өнгийн зөөврийн компьютер гаргаж ирсэн. ...М.Мд чи наад 2 компьютерээ сольвол соль гэж хэлэхэд М.М тэгье гэж зөвшөөрөөд бид хоёр солилцсон. ...Би асч унтраад байдаг муу зөөврийн комьпютерийг нь ажиллахгүй байхаар нь хогийн цэг дээр хаячихсан. Харин Ленова загварын зөөврийн компьютерийг нь шивээс хийлгээд нэг хүнд өгчихсөн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Шижирбаатарын “...ямар ч байсан гэрээн дэх он, сарыг харахад 2020 оны 03 дугаар 02-ны өдөр М.М гэх хүн 300.000 төгрөгөөр тавьсан байна. ...300,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

-Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх 75/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 76/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 77/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.М нь ганцаараа, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16 дугаар гудамжны 211 а тоотод оршин суух иргэн Ё.Отгонтуяагийн өвлийн байшингийн цонхыг түлхэн нэвтэрч эмэгтэй хүний бугуйн цаг, мөнгөн ээмэг, хүзүүний зүүлт, монетон ээмэг 5 хос, цагаан шигтгээтэй бөгж 1 ширхэг, “пондоро” бөгж бугуйвч, монгол дээлэн дээр зүүдэг мөнгөн унждаг ээмэг нэг хос, битүү шигтгээтэй үсний хавчаар, шигтгээтэй гоёлын ээмэг 1 хос, битүү шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, гоёлын 3 ширхэг 6 ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 670,300 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сард тусгайлан хамгаалсан байр болох Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16-211а тоот хашаанд байрлах Ё.Отгонтуяагийн гаражны цоожийг хөшиж нэвтрэн орж “Кенн” брэндийн тасдагч багажийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 27,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын дундуур тусгайлан хамгаалсан байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 9-461 тоотод оршин суух иргэн З.Ламаадайгийн эзэмшлийн эд зүйлээ хадгалж байсан гэх байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж “32 инчийн Самсунг брендийн зурагт, эрэгтэй хүний 42 размерийн орос хромон гутал, индукцин плитка, тасдагч” зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 481,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 7-407а тоотод оршин суух иргэн Х.Батболдын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “Делл” загварын зөөврийн компьютерийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 170,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах “Цом трейд” үйлчилгээний төвийн 2 дугаар давхарын алт мөнгөний дархан Ш.Лхагваагийн ажлын байранд нэвтэрч орлогын 120.000 төгрөг, алт, монетны цуглуулга, монетан ээмэг бөгж зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.964.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-413 тоотод оршин суух Ч.Төгсбатын амины орон сууцны цонхоор нэвтрэн орж, “Асег” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, “Дэлл” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, “Лэнова” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,395,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-413 тоотод оршин суух Ч.Оюуны Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 32 инчийн зурагт, Тошиба загварын зөөврийн компьютер, 2 ширхэг индүү зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 745.750 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 5.453.040 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд, тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч М.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч М.М-г 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

Хохирогч Ё.Отгонтуяа, З.Ламаадай, Х.Батболд нар нь “нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй” гэсэн байна.

Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч М.М-с нийт 3.379.750 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Цэдэндамбад 170.000 төгрөг, Б.Шижирбаатарт 300.000 төгрөг, М.Мөнхцэцэгт 80.000 төгрөг, хохирогч Ш.Лхагваад 1.964.000 төгрөг, Ч.Төгсбатад 120.000 төгрөг, Ч.Оюунд 745.750 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Мөн иргэний хариуцагч Д.Энхтөрөөс хохирогч Ч.Төгсбатад 580.000 төгрөгийг гаргуулан олгох зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.М-г үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 5.453.040 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч М.М-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч М.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.М-с нийт 3.379.750 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Цэдэндамба /ук93012136/-д 170.000 төгрөг, Б.Шижирбаатар /аэ87101814/-т 300.000 төгрөг, М.Мөнхцэцэг /хд81080901/-т 80.000 төгрөг, хохирогч Ш.Лхагваа /зм73060507/-д 1.964.000 төгрөг, Ч.Төгсбат /гэ80032610/-д 120.000 төгрөг, Ч.Оюун /гэ76121301/-д 745.750 төгрөгийг тус тус олгож, мөн иргэний хариуцагч Д.Энхтөр /ТЯ97061416/-өөс хохирогч Ч.Төгсбатад 580.000 төгрөгийг олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.РЕНЧЕНХОРОЛ