Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 551

 

 

 

 

 

 

2020        07          08                                   2020/ШЦТ/551

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг, 

улсын яллагч Ц.Батбямба,

  шүүгдэгч А.Х /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Х-т холбогдох эрүүгийн 2011 00000 0684 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч,хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч А.Х нь 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ананд 2” худалдааны төвийн гадаа хохирогч Д.Борхүүг өөрийн эхнэр Б.Ганчимэгтэй хамт архи уулаа гэх шалтгаанаар нүүр тус газар нь гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд “зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд няцарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 6835 дугаартай “...Д.Борхүүгийн биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Борхүүгийн “...2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр би 10 цагийн үед гэрээсээ гараад өөрийн ажил болох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Ананд 2” худалдааны төвийн номын лангуу ажиллуулж байхад манай хажуу лангууны номын худалдаа эрхлэгч Ганчимэг гэх эмэгтэйтэй хамт 12-13 цагийн үед 1 шил 0,75 литрийн Соёрхол нэртэй архи аваад ажил дээрээ хувааж уусан. Тэгээд 2-3 цагийн дараа Ганчимэгийн нөхөр А.Х ирээд манай эхнэрийг уруу татаж, ажлын байран дээрээ архи уусан байна гэх шалтгаанаар надтай маргалдаж, улмаар ажлын гадаа зогсож байтал ирээд миний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохисон. Тэр үед манай худалдааны төвийн эртний эдлэл худалддаг Дамдин гэх хүн ирээд бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Гэрч Д.Дамдинсүрэнгийн “...Би 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр коридороор явж байтал Борхүү, А.Х нар хоорондоо маргалдаж байхаар нь би та хоёр хамт ажилладаг юм байж яасан муухай юм бэ гэж хэлээд Борхүүд гар гэж хэлээд гаргаад А.Х-ийг үлдээсэн. Тэгээд би цааш яваад хүнтэй юм ярьж байтал тэр хоёр зодолдох гэж байгаа бололтой ар араасаа цувраад гарсан. Би тэр хоёрын араас гартал Борхүү нүүрэн тус газраа цохиулчихсан бололтой хамар, амнаас нь цус гарч байсан. Хажууд нь Хандпзрэв байсан бөгөөд би тэр хоёр дээр очоод одоо больцгоо гэж хэлээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Х-ийн “...Би 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр эхнэр Ганчимэгтэй хамт ажпын байран дээр архи уусан гэх шалтгаанаар хохирогч Борхүүтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 28/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 27/, ажлын газрын тодорхойлолт /хх 26/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 188 дугаар тогтоол /хх 60/, шүүгдэгч А.Х, хохирогч Д.Борхүү нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 55-56/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Х нь 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ананд 2” худалдааны төвийн гадаа хохирогч Д.Борхүүг өөрийн эхнэр Б.Ганчимэгтэй хамт архи уулаа гэх шалтгаанаар нүүр тус газар нь гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд “зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд няцарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 6835 дугаартай “...Д.Борхүүгийн биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, хохирогч Д.Борхүүгийн “...2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр би 10 цагийн үед гэрээсээ гараад өөрийн ажил болох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Ананд 2” худалдааны төвийн номын лангуу ажиллуулж байхад манай хажуу лангууны номын худалдаа эрхлэгч Ганчимэг гэх эмэгтэйтэй хамт 12-13 цагийн үед 1 шил 0,75 литрийн Соёрхол нэртэй архи аваад ажил дээрээ хувааж уусан. Тэгээд 2-3 цагийн дараа Ганчимэгийн нөхөр А.Х ирээд манай эхнэрийг уруу татаж, ажлын байран дээрээ архи уусан байна гэх шалтгаанаар надтай маргалдаж, улмаар ажлын гадаа зогсож байтал ирээд миний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохисон. Тэр үед манай худалдааны төвийн эртний эдлэл худалддаг Дамдин гэх хүн ирээд бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-8 дугаар хуудас/, гэрч Д.Дамдинсүрэнгийн “...Би 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр коридороор явж байтал Борхүү, А.Х нар хоорондоо маргалдаж байхаар нь би та хоёр хамт ажилладаг юм байж яасан муухай юм бэ гэж хэлээд Борхүүд гар гэж хэлээд гаргаад А.Х-ийг үлдээсэн. Тэгээд би цааш яваад хүнтэй юм ярьж байтал тэр хоёр зодолдох гэж байгаа бололтой ар араасаа цувраад гарсан. Би тэр хоёрын араас гартал Борхүү нүүрэн тус газраа цохиулчихсан бололтой хамар, амнаас нь цус гарч байсан. Хажууд нь Хандпзрэв байсан бөгөөд би тэр хоёр дээр очоод одоо больцгоо гэж хэлээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/, шүүгдэгч А.Х-ийн “...Би 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр эхнэр Ганчимэгтэй хамт ажпын байран дээр архи уусан гэх шалтгаанаар хохирогч Борхүүтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Д.Борхүү нь “...Надад одоо гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйлгүй бид эвлэрсэн....” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч А.Х нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч А.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч А.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   А.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч   А.Х-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч А.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ