Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 553

 

 

 

 

 

 

 

 

   2020        07          08                                  2020/ШЦТ/553

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

хохирогч Б.Цэцэгдарь,

шүүгдэгч Ю.Х /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаргалзуут овогт Ю.Х-т холбогдох эрүүгийн 1911 01637 0437 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ю.Х нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Теди” худалдааны төвийн гадна Д.Батболдод БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Цэцэгдариас 2.100.000 төгрөгийг авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ю.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би дуудлагын жолооч хийдэг. Сард 1.600.000 төгрөг орлоготой. Би хохирогчид 200.000 төгрөг өгсөн байгаа.Үлдэгдэл хохирлын мөнгийг 5 хоногийн хугацаанд төлж барагдуулах болно. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлагын хугацаанд үлдэгдэл 1 450 000 төгрөгийг хохирогчид дансаар шилжүүлсэн.Төлбөргүй гэв.

Хохирогч Цэцэгдарь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Бүгд илэрхий тодорхой байна. Одоо 1 450 000 төгрөг дутуу байгаа. Үүнийгээ авна. Сүүлд 200.000 төгрөг өгсөн гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч Б.Цэцэгдарийн “...Манай нөхөр Батболд 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвийн залгаа байранд виз мэдүүлгийн газарт материалаа өгч байсан ба 5 дугаар сард манай нөхөр Батболд Теди худалдааны төвийн гадаа Ю.Х-тай таарсан гэсэн. Тэгээд манай нөхөр надад ярихдаа Ю.Х-ын эгч нь элчин сайдын яаманд визний материал шалгаж тамгалдаг гэж ярьж байна тэгээд чи бид хоёрыг 1.500.000 төгрөг өгчих гэж байна тэгвэл виз найдвартай гаргаж өгнө гэж байна гэхээр нь бид 2 итгээд мөнгөө өгсөн. Түүнээс хойш 5 хоногийн дараа манай гэрт ирээд та хоёрын виз гарсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Хохирогч Б.Цэцэгдарийн дахин өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр анх манай нөхөр Батболд нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэди төвийн гадна Ю.Х-тай уулзсан байсан юм. Тэр өдөр Ю.Х манай нөхрөөс 300.000 төгрөг бэлэн зээлж авсан. Харин маргааш нь 1.300.000 төгрөг мөн л Тэди төвийн гадна бэлэн авсан. Харин түүнээс 2-3 хоногийн дотор 500.000 төгрөг манай гэр болох Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 99-151 тоотод байхад гэрийн гадна мөн л бэлэн өгсөн. Ю.Х бол дандаа бэлэн өг гээд байдаг юм. Тэгээд нийт 2.100.000 төгрөг Ю.Х-т өгсөн байгаа. Уг мөнгө нөхөр бид 2-ын мөнгө. Манай нөхөр хөдөө гадаа явдаг ажилтай болохоор би хэрэгт хохирогчоор оролцож байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Цэцэгдарийн дахин өгсөн “...Би гомдолтой байна. Ю.Х-аас 1.650.000 төгрөг авах хүсэлтэй байна. Уг мөнгийг авах юм бол гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/,

Гэрч Д.Батболдын “...Би Ю.Х-тай 2002 онд Нийслэлийн 48 дугаар сургуулийг цуг төгсөж байсан. Ю.Х манай нөгөө анги байсан юм. Тэр цагаас хойш уулзаагүй байсан юм. Гэтэл 2019 оны 05 дугаар сарын дунд үед Ю.Х миний ажил хийдэг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэди төвийн гадна онгоцны билет барьцаанд тавих гэж байгаа гэж хэлээд надтай уулзсан юм. Тухайн өдөр Ю.Х надад онгоцны билет гэх зүйл өгч надаас 300.000 төгрөг бэлэн авсан. Тухайн үед би Ю.Х-т Солонгос улс явах виз мэдүүлсэн талаар хэлсэн чинь Ю.Х манай эгч Солонгос улсын элчин сайдын яаманд ажил хийдэг би асуугаад өгье бүртгэлийн дугаараа өгч бай гэж хэлээд авч явсан. Маргааш нь харин Ю.Х манай ажил дээр ирж чиний нэр хасагдах 30-н хүний тоонд орсон байна гэнээ 2.500.000 төгрөг өгөх юм бол визийг чинь гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгээд би Ю.Х-т 1.300.000 төгрөг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хоро Тэди төвийн гадна бэлэн өгсөн. Харин түүний дараа 500.000 төгрөгийг Ю.Х манай гэр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 99-151 тоотын гадна бэлэн өгсөн хамгийн сүүлд Ю.Х манай гэрт ирж мөнгө аваад надтай хамт архи ууж байгаад явсан. Тэрнээс хойш сураггүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 67/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 72/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 53/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ю.Х нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Теди” худалдааны төвийн гадна Д.Батболдод БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Цэцэгдариас 2.100.000 төгрөгийг авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Цэцэгдарийн “...Манай нөхөр Батболд 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвийн залгаа байранд виз мэдүүлгийн газарт материалаа өгч байсан ба 5 дугаар сард манай нөхөр Батболд Теди худалдааны төвийн гадаа Ю.Х-тай таарсан гэсэн. Тэгээд манай нөхөр надад ярихдаа Ю.Х-ын эгч нь элчин сайдын яаманд визний материал шалгаж тамгалдаг гэж ярьж байна тэгээд чи бид хоёрыг 1.500.000 төгрөг өгчих гэж байна тэгвэл виз найдвартай гаргаж өгнө гэж байна гэхээр нь бид 2 итгээд мөнгөө өгсөн. Түүнээс хойш 5 хоногийн дараа манай гэрт ирээд та хоёрын виз гарсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, хохирогч Б.Цэцэгдарийн дахин өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр анх манай нөхөр Батболд нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэди төвийн гадна Ю.Х-тай уулзсан байсан юм. Тэр өдөр Ю.Х манай нөхрөөс 300.000 төгрөг бэлэн зээлж авсан. Харин маргааш нь 1.300.000 төгрөг мөн л Тэди төвийн гадна бэлэн авсан. Харин түүнээс 2-3 хоногийн дотор 500.000 төгрөг манай гэр болох Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 99-151 тоотод байхад гэрийн гадна мөн л бэлэн өгсөн. Ю.Х бол дандаа бэлэн өг гээд байдаг юм. Тэгээд нийт 2.100.000 төгрөг Ю.Х-т өгсөн байгаа. Уг мөнгө нөхөр бид 2-ын мөнгө. Манай нөхөр хөдөө гадаа явдаг ажилтай болохоор би хэрэгт хохирогчоор оролцож байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/, хохирогч Б.Цэцэгдарийн дахин өгсөн “...Би гомдолтой байна. Ю.Х-аас 1.650.000 төгрөг авах хүсэлтэй байна. Уг мөнгийг авах юм бол гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/, гэрч Д.Батболдын “...Би Ю.Х-тай 2002 онд Нийслэлийн 48 дугаар сургуулийг цуг төгсөж байсан. Ю.Х манай нөгөө анги байсан юм. Тэр цагаас хойш уулзаагүй байсан юм. Гэтэл 2019 оны 05 дугаар сарын дунд үед Ю.Х миний ажил хийдэг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэди төвийн гадна онгоцны билет барьцаанд тавих гэж байгаа гэж хэлээд надтай уулзсан юм. Тухайн өдөр Ю.Х надад онгоцны билет гэх зүйл өгч надаас 300.000 төгрөг бэлэн авсан. Тухайн үед би Ю.Х-т Солонгос улс явах виз мэдүүлсэн талаар хэлсэн чинь Ю.Х манай эгч Солонгос улсын элчин сайдын яаманд ажил хийдэг би асуугаад өгье бүртгэлийн дугаараа өгч бай гэж хэлээд авч явсан. Маргааш нь харин Ю.Х манай ажил дээр ирж чиний нэр хасагдах 30-н хүний тоонд орсон байна гэнээ 2.500.000 төгрөг өгөх юм бол визийг чинь гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгээд би Ю.Х-т 1.300.000 төгрөг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хоро Тэди төвийн гадна бэлэн өгсөн. Харин түүний дараа 500.000 төгрөгийг Ю.Х манай гэр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 99-151 тоотын гадна бэлэн өгсөн хамгийн сүүлд Ю.Х манай гэрт ирж мөнгө аваад надтай хамт архи ууж байгаад явсан. Тэрнээс хойш сураггүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ю.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Ю.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, улсын яллагчийн дүгнэлт зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар түүний цагдан хоригдсон 29 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, түүний эдлэх ялаас 435.000 төгрөгийг хасаж, нийт эдлэх ялыг 565.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Х-т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Ю.Х нь хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар завсарлуулж Б.Цэцэгдарьт 1.450.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Ю.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ю.Х нь 29 цагдан хоригдсон, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ю.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Х-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар түүний цагдан хоригдсон 29 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, түүний эдлэх ялаас 435.000 төгрөгийг хасаж, нийт эдлэх ялыг 565.000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Х-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Х нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

6. Шүүгдэгч Ю.Х нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт нийт 29 хоног цагдан хоригдсон. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ