| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2016/0417/и |
| Дугаар | 138/ШШ2016/00919 |
| Огноо | 2016-08-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 138/ШШ2016/00919
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би ******* холбогдох 408000 төгрөг гаргуулах тухай *******ын нэхэмжлэлийг 2016 оны 3 сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ЖЭ830910******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Миний бие 2013 оны 11 сарын 21-ний өдөр ******* 408000 төгрөгийн үнэтэй f tablet утсыг 1 сарын хугацаанд 3 хуваан төлж барагдуулах нөхцөлтэйгээр өгсөн боловч, түүнээс хойш 2 жил гараны хугацаанд уг 408000 төгрөгнөөс ямар нэг байдлаар төлж барагдуулаагүй болно. Тиймээс 2016 оны 01 сарын 07-ны өдөр Сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу шүүхээс тай холбогдож нэхэмжлэгчтэй тохиролцох боломж олгосон. Нэхэмжлэгч миний бие д 1 сарын хугацаанд /2016.02.18-2016.03.18/ дотор барагдуулах тохиролцоонд хүрсэн боловч өдийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд Г.ас tablet утасны 408000 төгрөгийг зохих хууль журмын дагуу гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Нэхэмжлэгч Бөхчулуун овогтой ******* миний бие ас 408000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг сэргээн шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь ******* холбогдуулан 408000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа талаархи хүсэлтээ бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан гаргасан 408000 /Дөрвөн зуун найман мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12890 төгрөгөөс 6445 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 6445 төгрөг, хариуцагч Г.ас 6445 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******ад буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.УРТНАСАН