Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 0053

 

 

       Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийн 118.5, 132 дугаар зүйлийн  132.6-д   заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

         1.Монгол улсын Гэр бүлийн тухай  хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Чоно овогт *******, Хорхон овогт Гомбосүрэнгийн Сонинцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2.Монгол улсын Гэр бүлийн  тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар, 2000 оны 03-р сарын 20-ны өдөр хүү Н.Золбоо, 2006 оны 03-р сарын 24-ны өдөр охин *******, 2012 оны 06-р сарын 20-ны өдөр охин ******* нарыг эх *******ийн асрамжид үлдээсүгэй.

            3. *******ийн нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн тэтгэлэг  гаргуулах тухай хэсгээс татгалзсаныг баталж хэрэгсэхгүй болгосугай.

            4. Монгол улсын Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2, 130 дугаар зүйлийн 130.3- зааснаар гэр бүлийн дундаа хамтран өмчлөх 40.540.000 төгрөгийн мал болон бусад хөрөнгөнөөс *******д

Мотоцикль-1ш/500.000 төгрөг/,

эм хонь-6ш, /6х80төг=480.000төг/

хуц -2ш/2х200.000төг=400төг/,

төлөг-2ш/2х70.000төг=140.000төг/

хурга-7ш/7х50.00төг=350.000төг/,

ухна-2ш/2х200.000төг=400.000 төг/

эм ямаа-14ш/14х 70.000төг =980.000төг/,

борлон-7ш /7х50.000төг=350.000/

эр ямаа-5 ширхэг, /5х 80.000төг=400.000төг/

ишиг-10 ширхэг /10х40.000төг=400.000 төг/

эм шүдлэн үхэр-1ш/1х500.000төг=500.000төг/

үнээ-2ширхэг/2х600.00=1200.000төг

/бяруу1ш/1х350.000төг =350.000төг/,

Тугал 2ширхэг/2х150.000төг=300.000төг

Нийт 6.750.000төгрөгийн мал эд хөрөнгө олгосугай

            5. Монгол улсын Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч *******гаас  70.200 төгрөг гаргуулан *******т олгосугай

            6. Монгол улсын Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 123056 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

             7.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Л.Чулуунжавд даалгасугай.

             8. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            9. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            10. Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл  зохигч  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА