| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0459/Э |
| Дугаар | 478 |
| Огноо | 2020-06-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 478
2020 06 17 2020/ШЦТ/478
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,
Улсын яллагч Ц.Хулан,
Шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хорин овогт Д.Сд холбогдох эрүүгийн 2011000000375 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Хорин овогт Д.С, 2000 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 01-59 тоотод оршин суух,
урьд: 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ........................
/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Шүүгдэгч Д.С нь 2020 оны 03 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-630 тоотод байрлах нийтийн байрны 15 дугаартай өрөөнөөс П.Анхболорын эзэмшлийн 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Жэй-7 загварын гар утас, Ц.Золбоогийн эзэмшлийн 221.000 /хоёр зуун хорин нэгэн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Айфонэ-6 загварын гар утас, “Хаан” банкны дугаар бүхий картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 1.776.000 /нэг сая долоон зуун далан зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Соос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Д.Соос мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...би Золбоогийн орны дэргэд очоод Золбоогийн уншуулаад байсан Анхболорын Хаан банкны картыг дахин нэмж пиво авч ууя гэж бодоод авсан. Тэгээд Анхболорын гар утсыг мөн аваад Золбоогийн гар утсыг дуу сонссон чигээрээ аваад Тунгаагийн гэрээс гарсан. Тэгээд гэрээс нь гараад Гандан руу явсан бөгөөд Анхболорын виза картыг АТМ-д уншуулсан бөгөөд кодыг нь 1122 гэж хийхэд пин код нь зөв байсан. Тэгээд тухайн үед би тус картнаас 1.4 сая гаруй төгрөгийг бэлнээр гаргаж авсан ба үүнээс өөрийн Хаан банкны данс руу бэлэн мөнгөний орлого болгож 1.2 сая төгрөгийг хийсэн. Харин үлдсэн мөнгийг бэлнээр өөртөө байлгасан. Тэгээд би удалгүй цагдаад баригдаад Анхболорын картыг нь Золбоод өгөөд харин 2 ширхэг гар утсыг нь цагдаад хүлээлгэн өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-4-5х/,
Хохирогч Ц.Золбоогоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн үед босоход Сэнгэдорж байхгүй байсан ба миний эхнэр Самсунг Жэй-7 маркийн цэнхэр өнгийн гар утас ...миний Айфоне-6 маркийн саарал өнгийн гар утас болон миний Хаан банкны ногоон өнгөтэй 5023609577 дугаарын данстай картыг маань хулгайлаад аваад явсан. Сэнгэдорж надтай хамт өчигдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед дэлгүүрээс тамхи худалдаж авах үедээ миний Хаан банкны виза картны дугаарыг мэдэж байсан ...” гэх мэдүүлэг /хх-12х/,
Насанд хүрээгүй хохирогч П.Анхболороос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...бид нар хэсэг юм ярилцаж пиво ууж байгаад оройн 00 цагт унтсан ...биднийг унтсан хойгуур Тунгаа, Бадмаараг, Сэнгээ нар нь унтаагүй байсан юм ...Сэнгээ нь миний болон найз залуугийн маань утсыг, мөн картыг аваад явсан хэмээн сэжиглэсэн юм ...” гэх мэдүүлэг /хх-15-16х/,
Гэрч Б.Пүрэвбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 03 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн орчимд 3, 4 дүгээр хороололд уулзалдсан ...Сэнгээ нь Верна аксент маркийн тээврийн хэрэгсэл худалдан авахаар нэг ахтай тохиролцсон байсан бөгөөд тус машиныг нь үзээд Сэнгээ нь тэрхүү ахтай 1 сая төгрөгөөр аман хэлцэл хийж Верна аксентыг худалдан авсан. Мөнгөө данснаас авч тэрхүү ахад бэлнээр өгөхийг би харсан ...надад шоронгоос гарсаны тэтгэмж хэмээн хэлж байсан ...” гэх мэдүүлэг /хх20х/,
Гэрч М.Тамираагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний бие 0568 УНБ улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгслийг анх 2020 оны 02 дугаар сарын дундуур цагаан сарын баярын өмнө 86066605 гэсэн утасны дугаартай хүнээс 600.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг худалдан авах үедээ эзэмшигчийн нэрийг өөрийн нэр дээр шилжүүлж чадаагүй ... миний машиныг сонирхсон залуу надаас “ахаа машинаа нэг сая төгрөгөөр өгчих” гэхээр нь би зөвшөөрсөн ...би 1 сая төгрөгөндөө тааруулаад өөртөө өөр машин худалдаад авчихсан юм ...” гэх мэдүүлэг /хх-23х/,
Гэрч Ц.Нарантунгалагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай гэрээс Бадмаараг бид хоёрын алдагдсан зүйл байхгүй, харин өглөө нь Сэнгээ байхгүй, Анхаа, Золбоо нарын гар утаснууд, карт байхгүй байсан болохоор л түүнийг аваад явсан байхаа гэж бодсон ...” гэх мэдүүлэг /хх-24х/,
Гэрч Батмаарагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...зүүрмэглээд хэвтэж байхад Сэнгээг Анхболор, Золбоо нарын орны ойролцоо эргэлдээд байхыг анзаарч харсан бөгөөд тухайн үед нойр хүрээд өөрийн эрхгүй унтчихсан ...” гэх мэдүүлэг /хх-25х/,
Эд зүйлийг хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-28-32х/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЧД1-20-193 дугаартай дүгнэлт /хх-34-35х/,
“Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-46-47х/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-52-63х/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-88х/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-83х/ зэрэг болно.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч Дашдоржийн Сэнгэдорж нь 2020 оны 03 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-630 тоотод байрлах нийтийн байрны 15 дугаартай өрөөнөөс П.Анхболорын эзэмшлийн 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Жэй-7 загварын гар утас, Ц.Золбоогийн эзэмшлийн 221.000 /хоёр зуун хорин нэгэн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Айфонэ-6 загварын гар утас, “Хаан” банкны дугаар бүхий картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 1.776.000 /нэг сая долоон зуун далан зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Д.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 1.776.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Д.Сид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж, оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.С нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Анхболорт 100.000 төгрөгийн хохирол, хохирогч Ц.Золбоод 1.676.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан бөгөөд хохирогч нарын гар утаснуудыг биет байдлаар хүлээлгэж өгөх замаар 321.000 төгрөг төлсөн.
Харин үлдэх 1.455.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Д.Соос гаргуулан хохирогч Ц.Золбоод олгох нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг барагдуулах зорилгоор шүүгдэгч Д.Сийн эзэмшилд байх түүний битүүмжлэгдсэн 05-68 УНБ улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Д.С нь 47 хоног цагдан хоригдсон болно.