Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 481

 

2020         06         17                                    2020/ШЦТ/481

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,

Улсын яллагч Ц.Батбямба,

Шүүгдэгч О.С /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрээн овогт О.Сд холбогдох эрүүгийн 2011007950482 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Эрээн овогт О.С, 1987 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 61 дугаар гудамж 806 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .................

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Э.С нь “Солонгос Улсын виз гаргуулж өгнө, дансанд мөнгө байршуулах шаардлагатай” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, хохирогч М.Баттуяагаас Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39-777 тоотоос 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр  400.000 төгрөг, 1 дүгээр сарын 31-ний өдөр 850.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5032744877 тоот харилцах данснаас Мобайл банк үйлчилгээ ашиглан шилжүүлснийг иргэн Г.Сундуйн Хаан банкны 5022576743 тоот харилцах дансаар тус тус шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Соос мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Баттуяагаас 2 удаа 400.000 төгрөг, нэг удаа 850.000 төгрөг буюу нийт 1.250.000 төгрөг буюу нийт 1.250.000 төгрөг авсан. Уг мөнгийг би хамт ажил хийдэг ээлжийн ахлах Г.Сундуйн дансаар авсан. Би Баттуяад манай хүний нөөцийн хүний данс байгаа юм гэж худал хэлж авсан. Уг мөнгийг би хөдөө ажилтай байсан болохоор Сундуйн дансанд байлгаж байгаад бага, багаар хэрэглэж байгаад үлдсэн 950.000 төгрөгийг Сундуй бид хоёр Улаанбаатар хотод хамт ирээд надад бэлнээр авч өгөөд явсан. Тэр мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан, мөн урьд нь манай ээж шүүхийн шийдвэрт миний өмнөөс мөнгө төлсөн байсныг ээжид шүүхийн шийдвэрт өгсөн мөнгө болох 250.000 төгрөг өгсөн. Би тухайн үед мөнгөний хэрэг гараад Баттуяад худал хэлж 1.250.000 төгрөг авсан ...” гэх мэдүүлэг /хх-67-68х/,

Шүүгдэгч О.Соос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ” Би хүүхдийн мөнгө төлдөг юм. Нэг хэсэг ажил хийж чадахгүй байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас надруу ярьсан. Тэгээд би эхний ээлжинд хүнээс зээлсэн боловч тэр хүн мөнгөө нэхэж эхэлсэн. Тэгээд би хохирогчоос авсан. Эхэндээ би зээлэх журмаар авна гэсэн” гэв.

Хохирогч М.Баттуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2019 оны 7 дугаар сарын үед байх Очирхуягийн Сэргэлэнцогт гэх хүнтэй танилцаж байсан. Бид хоёр фэйсбүүкийн найзууд болж хоорондоо харилцаж байсан. Би тухайн үед Сэргэлэнцогтоос Солонгос улс руу найдвартай гаргаж өгдөг хүн байна уу гэж асуусан. Гэтэл Сэргэлэнцогт манай төрсөн Солонгос улсын ногоон карт авсан байнга ирж, очиж байгаа дүүтэйгээ танилцуулж байгаад чамайг Солонгос гаргаад өгөх үү хэлсэн. Түүнээс хойш чимээгүй байж байгаад 2020 оны 1 дүгээр сарын эхээр Сэргэлэнцогт над руу Фэйсбүүкээр чат бичиж манай ажилладаг компани Солонгос улс руу 3 сарын хугацаатай 15 хүн сургалтын журмаар гаргах гэж байгаа, би чамайг манай эхнэр гээд материал бүрдүүлж өгч байгаа. Солонгос улс явах үед дансандаа 6.000.000 төгрөг байршуулсан байх шаардлагатай юм байна. Би 4.750.000 төгрөг байршуулсан байгаа, харин чи 1.250.000 төгрөг хүний нөөц хариуцсан захирал Сундуй гэх хүний данс руу хийгээрэй, мөнгөө бэлдэж бай би яг авах үедээ хэлнэ гэж хэлээд өнгөрсөн. 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өглөө Сэргэлэнцогт утсаар мессеж бичиж өнөөдөр гэхэд мөнгөө хийгээрэй гэж хэлсэн юм. Тухайн өдөр надад 400.000 төгрөг байна гэж хэлсэн чинь Сэргэлэнцогт наад мөнгөө манай хүний нөөц хариуцсан захирал Сундуй гэх хүний 5022576743 дугаарын данс руу хийгээд баримтаа аваад хадгалж байгаарай гэж хэлсэн. Би тэр орой нь Г.Сундуй гэх хүний 5022576743 гэсэн Хаан банкны данс руу өөрийн 5032744877 дугаарын Хаан банкны данснаас 400.000 төгрөгийг өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 39-777 тоотод байхдаа Мобайл банк ашиглан шилжүүлсэн. Маргааш нь буюу 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр өөрийн хоёр монетан ээмэг, бөгж, мөнгөн аяга зэрэг эд зүйлээ ломбарданд тавьж 400.000 төгрөг олж, дээрээс нь эгч Батцэцэгээс 200.000 төгрөг, бэр Болороогоос 210.000 төгрөг зээлж өөрийн данс руу хийж байгаад 850.000 төгрөг болгож нөгөө Г.Сундуй гэх хүний 5022576743 дугаарын данс руу мөн л өөрийн гэрээс шилжүүлсэн. Энэ талаар Сэргэлэнцогтод хэлсэн чинь 2 хувь цээж зураг явуулаарай фэсбүүкээр явуулж болно, 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр гэхэд бараг гараад, явах байх гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-51-52/,

Гэрч Г.Сундуйгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...”Өсөх зоос” ХХК-ийн гэрээт харуул хамгаалалтын “Өү энд ти" интернэшнэл ХХК-ийн хамгаалалтын ахлах ажил хийдэг бөгөөд манайд харуулаар ажиллаж байсан О.С гэх залуу 2020 оны 1 дүгээр сарын 30, 31-ний өдөр миний дансанд хүнээс мөнгө орж ирж байгаа гэж хэлээд 1.250.000 төгрөг шилжүүлүүлж, миний дансанд байлгаж хувьдаа хэрэглэж байгаад үлдсэн 950.000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдөр надтай хамт ажлаас бууж ирээд бэлэн аваад явсан ...” гэх мэдүүлэг /хх-63х/,

Хаан банкны 5032744877 тоот Мянганбуугийн Баттуяагийн эзэмшлийн харилцах дансны 2020 оны 1 дүгээр сарын 30, 31-ний өдрийн гүйлгээний хуулга /хх-13х/,

Хаан банкны 5022576743 тоот Гончигийн Сундуйн эзэмшлийн харилцах дансны 2020 оны 1 дүгээр сарын 30-аас 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн орлого, зарлагын гүйлгээний хуулга /хх-65-66х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-88х/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-75х/ зэрэг болно.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Э.Сэргэлэнцогт нь “Солонгос Улсын виз гаргуулж өгнө, дансанд мөнгө байршуулах шаардлагатай” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, хохирогч М.Баттуяагаас Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39-777 тоотоос 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр  400.000 төгрөг, 1 дүгээр сарын 31-ний өдөр 850.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5032744877 тоот харилцах данснаас Мобайл банк үйлчилгээ ашиглан шилжүүлснийг иргэн Г.Сундуйн Хаан банкны 5022576743 тоот харилцах дансаар тус тус шилжүүлэн авч залилсан болох нь:

шүүгдэгч О.Соос мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Баттуяагаас 2 удаа 400.000 төгрөг, нэг удаа 850.000 төгрөг буюу нийт 1.250.000 төгрөг буюу нийт 1.250.000 төгрөг авсан. Уг мөнгийг би хамт ажил хийдэг ээлжийн ахлах Г.Сундуйн дансаар авсан. Би Баттуяад манай хүний нөөцийн хүний данс байгаа юм гэж худал хэлж авсан. Уг мөнгийг би хөдөө ажилтай байсан болохоор Сундуйн дансанд байлгаж байгаад бага, багаар хэрэглэж байгаад үлдсэн 950.000 төгрөгийг Сундуй бид хоёр Улаанбаатар хотод хамт ирээд надад бэлнээр авч өгөөд явсан. Тэр мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан, мөн урьд нь манай ээж шүүхийн шийдвэрт миний өмнөөс мөнгө төлсөн байсныг ээжид шүүхийн шийдвэрт өгсөн мөнгө болох 250.000 төгрөг өгсөн. Би тухайн үед мөнгөний хэрэг гараад Баттуяад худал хэлж 1.250.000 төгрөг авсан ...” гэх мэдүүлэг /хх-67-68х/,

шүүгдэгч О.Соос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ” Би хүүхдийн мөнгө төлдөг юм. Нэг хэсэг ажил хийж чадахгүй байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас над руу ярьсан. Тэгээд би эхний ээлжинд хүнээс зээлсэн боловч тэр хүн мөнгөө нэхэж эхэлсэн. Тэгээд би хохирогчоос авсан. Эхэндээ би зээлэх журмаар авна гэсэн” гэв.

хохирогч М.Баттуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2019 оны 7 дугаар сарын үед байх Очирхуягийн Сэргэлэнцогт гэх хүнтэй танилцаж байсан. Бид хоёр фэйсбүүкийн найзууд болж хоорондоо харилцаж байсан. Би тухайн үед Сэргэлэнцогтоос Солонгос улс руу найдвартай гаргаж өгдөг хүн байна уу гэж асуусан. Гэтэл Сэргэлэнцогт манай төрсөн Солонгос улсын ногоон карт авсан байнга ирж, очиж байгаа дүүтэйгээ танилцуулж байгаад чамайг Солонгос гаргаад өгөх үү хэлсэн. Түүнээс хойш чимээгүй байж байгаад 2020 оны 1 дүгээр сарын эхээр Сэргэлэнцогт над руу Фэйсбүүкээр чат бичиж манай ажилладаг компани Солонгос улс руу 3 сарын хугацаатай 15 хүн сургалтын журмаар гаргах гэж байгаа, би чамайг манай эхнэр гээд материал бүрдүүлж өгч байгаа. Солонгос улс явах үед дансандаа 6.000.000 төгрөг байршуулсан байх шаардлагатай юм байна. Би 4.750.000 төгрөг байршуулсан байгаа, харин чи 1.250.000 төгрөг хүний нөөц хариуцсан захирал Сундуй гэх хүний данс руу хийгээрэй, мөнгөө бэлдэж бай би яг авах үедээ хэлнэ гэж хэлээд өнгөрсөн. 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өглөө Сэргэлэнцогт утсаар мессеж бичиж өнөөдөр гэхэд мөнгөө хийгээрэй гэж хэлсэн юм. Тухайн өдөр надад 400.000 төгрөг байна гэж хэлсэн чинь Сэргэлэнцогт наад мөнгөө манай хүний нөөц хариуцсан захирал Сундуй гэх хүний 5022576743 дугаарын данс руу хийгээд баримтаа аваад хадгалж байгаарай гэж хэлсэн. Би тэр орой нь Г.Сундуй гэх хүний 5022576743 гэсэн Хаан банкны данс руу өөрийн 5032744877 дугаарын Хаан банкны данснаас 400.000 төгрөгийг өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 39-777 тоотод байхдаа Мобайл банк ашиглан шилжүүлсэн. Маргааш нь буюу 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр өөрийн хоёр монетан ээмэг, бөгж, мөнгөн аяга зэрэг эд зүйлээ ломбарданд тавьж 400.000 төгрөг олж, дээрээс нь эгч Батцэцэгээс 200.000 төгрөг, бэр Болороогоос 210.000 төгрөг зээлж өөрийн данс руу хийж байгаад 850.000 төгрөг болгож нөгөө Г.Сундуй гэх хүний 5022576743 дугаарын данс руу мөн л өөрийн гэрээс шилжүүлсэн. Энэ талаар Сэргэлэнцогтод хэлсэн чинь 2 хувь цээж зураг явуулаарай фэсбүүкээр явуулж болно, 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр гэхэд бараг гараад, явах байх гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-51-52/,

гэрч Г.Сундуйгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...”Өсөх зоос” ХХК-ийн гэрээт харуул хамгаалалтын “Өү энд ти" интернэшнэл ХХК-ийн хамгаалалтын ахлах ажил хийдэг бөгөөд манайд харуулаар ажиллаж байсан О.С гэх залуу 2020 оны 1 дүгээр сарын 30, 31-ний өдөр миний дансанд хүнээс мөнгө орж ирж байгаа гэж хэлээд 1.250.000 төгрөг шилжүүлүүлж, миний дансанд байлгаж хувьдаа хэрэглэж байгаад үлдсэн 950.000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдөр надтай хамт ажлаас бууж ирээд бэлэн аваад явсан ...” гэх мэдүүлэг /хх-63х/,

Хавтаст хэрэгт цугларсан Хаан банкны 5032744877 тоот Мянганбуугийн Баттуяагийн эзэмшлийн харилцах дансны 2020 оны 1 дүгээр сарын 30, 31-ний өдрийн гүйлгээний хуулга /хх-13х/, Хаан банкны 5022576743 тоот Гончигийн Сундуйн эзэмшлийн харилцах дансны 2020 оны 1 дүгээр сарын 30-аас 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн орлого, зарлагын гүйлгээний хуулга /хх-65-66х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-88х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-75х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Э.Сэргэлэнцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Э.Сэргэлэнцогт нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол болох 1.250.000 төгрөгийг хохирогч М.Баттуяад төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч О.Сыг эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад тус тус зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.