| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0478/Э |
| Дугаар | 513 |
| Огноо | 2020-06-29 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 513
2020 06 29 2020/ШЦТ/513
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,
Улсын яллагч Д.Агар,
Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Яринпил,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цэндсүрэн, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугчин овогт Д.Бт холбогдох эрүүгийн 2003000000173 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Тугчин овгийн Д.Б, Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хүн Од” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 82 дугаар гудамжны 967в тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 83-999е тоотод оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:...................................../.
Шүүгдэгч Д.Б /ЦЖ85112578/ нь согтуурсан үедээ 2020 оны 04 дүгээр сарын 18-ны 23 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 83-999е тоот хашаанд 81-03 УНП улсын дугаартай “Хьюндай Соната-5” маркийн тээврийн хэрэгслийг зогсоохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ...ажиллахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” мөн дүрмийн 14.6-д “...Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсаны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө ...” гэснийг зөрчсөний улмаас 81-03 УНП улсын дугаартай “Хьюндай Соната-5” маркийн тээврийн хэрэгсэл уруу өнхөрч Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Сурагчийн 83-981а тоот хашаанд байсан монгол гэрийг дайрч дотор нь байсан 74 настай, эмэгтэй Д.Тогоодуламын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний ажил 18 цагт тарсан. 3 хүнтэй ажлаасаа гарсан. Нэг хүнээ хүүхдийн 100, нөгөө хүнийг нь Цэцэг төв дээр буулгаад гэртээ ирээд гэрийн гадаа нэг шил архи ажлаас хамт гарсан хүнтэйгээ хувааж уугаад гэртээ орохдоо машины дугуйн доор чулуу хангалттай хийж чадаагүй тул машинаа алдчихсан. Хүүтэйгээ хамт цуг тулж зогсоож дийлээгүй уруу газар алдчихсан юм” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цэндсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ээж маань гэртээ унтаж байсан. Хүчтэй чимээ сонсогдсон. Нөхөртэйгээ гараад ирсэн ээж маань байгаагүй. Ээжийгээ хайгаад 30 минут олоогүй. Энэ хүн хүүхэдтэй тул хамгийн бага ялыг нь оноож өгнө үү” гэв.
Насанд хүрээгүй гэрч А.Бат-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: "...2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр би ээжтэйгээ хамт гэртээ байсан юм. Манай ээж 19 цагийн үед унтсан би гар утсаараа тоглож байгаад 23 цагийн үед бие засах гээд байшингаасаа ганцаараа гартал манай аав Батбаатар надтай зөрөөд гэр рүү орсон. Гэтэл аавын машин байсан газраасаа хөдлөөд өнхөрөөд байсан. Тэр үед аав гэр рүү арай ороогүй байсан ба би аавдаа аав машин өнхөрөөд байна гэж хэлсэн. Тэгээд аав бид 2 машины урд очоод 2-уулаа гараараа тулсан. Гэтэл машин зогсохгүй явсаар манай хашааны урд хэсэгт очсон. Тэр үед аав бид 2 дийлэхгүй учраас 2 тийшээ холдсон. Гэтэл машин хашааны урд хэсгийг мөргөөд өнхөрөөд доошоогоо яваад өгсөн. Би араас нь доошоогоо гүйх гэж байснаа болиод гэр рүү ороод аавын машин өнхөрч байна гэж хэлээд ээжийг сэрээсэн. Тэгээд аав бид 2 доошоогоо яваад машинаа хаана унасаныг хайсан. Гэтэл хаана унасан нь мэдэгдэхгүй доод талын айлын хүмүүс орилоод байсан. Аав тэр үед шоконд орсон салганаад байсан. Тэр үед ээж ирээд намайг аавыгаа аваад гэр рүүгээ ор гэж хэлсэн. Ээж доод талын айл руу оччихоод эргээд гэртээ ирсэн. Тэгээд удаагүй нэг ах гаднаас орж ирээд манай аавыг цохиод авсан. Би тэр ахыг тэврээд хөдөлгөөнгүй болгоод байж байтал араас нь цагдаа орж ирсэн ..." гэх мэдүүлэг /1хх-33х/,
Гэрч Б.Золзаяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ ...Би нөхөр Батбаатар, 4 хүүхдийнхээ хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 82-999ё тоот хашаанд өвлийн байшинд амьдардаг юм. Манай нөхөр Батбаатар нь “Хүн Од” ХХК-нд жолоочийн ажил хийдэг. 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 07 цагийн орчим өөрийнхөө Соната-5 маркийн 81-03 УНП улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн машинтайгаа ажилдаа явсан. Тэр өдөр би гэртээ ганцаараа байж байхад манай том хүү Бат-Эрдэнэ оройны 17 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тэгээд 19 цаг 30 минутын үед би өөрийнхөө 99310437 дугаарын утаснаас нөхрийнхөө 80026161 дугаарын утас руу залгаад хаана явж байна гэхэд нөхөр надад Цэцэг төв дээр явж байна удахгүй очлоо гэж хэлсэн. Түүнээс хойш би хоол ундаа идчихээд удаагүй хэвтэж байгаад унтсан. Би Батбаатарыг хэдэн цагт гэртээ ирснийг нь мэдээгүй. Нэг сэрэхэд манай хүү Бат-Эрдэнэ ээжээ аавын машин алдчихлаа гэж хэлээд буцаад гараад явсан. Тэгэхээр нь би босоод дээл, гутлаа өмсөөд араас нь гараад хартал манай нөхөр Батбаатар, хүү Бат-Эрдэнэ нар уулын уруу гүйж явсан. Мөн манай хашааны урд хэсэг нураад унасан байдалтай байсан. Би нөхөр хүүхдийнхээ араас гүйж очоод хүүдээ миний хүү аавыгаа аваад явж бай ээж нь юу болсоныг харчихаад ирнэ гэж хэлээд урд айлынхаа хашаанд ортол манай нөхрийн машин айлын гэр дээр унаад дээшээ харсан байдалтай байсан. Намайг анх очиход уг айлын хүмүүс гаднаа гараад ирсэн байсан. Би уг айлын хүн болох Цэндээ эгчээс юу болсон талаар асуухад Цэнлээ эгч надад энэ хэний машин бэ юун машин бэ гээд байхаар нь энэ манай нөхрийн машин мөн байна гэхдээ би өөрөө унтаж байсан болохоор энэ машиныг өөрөө унаж ирсэн юм уу эсвэл өөр хүн унаж ирсэн эсэхийг мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би Цэндээ эгчид туслах хүн дуудаад ирье гэж хэлээд буцаад гэртээ очтол манай нөхөр Батбаатар сандал дээр чичрээд салгалаад сууж байсан ...” гэх мэдүүлэг /1хх-30-31х/,
Гэрч С.Азжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би “Хүн-Од” ХХК-нд Батбаатартай хамт 2 жил орчим ажиллаж байгаа. 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 19 цагийн орчим Батбаатарын Соната-5 маркийн 81-03 УНП улсын дугаартай машин гарсан. Тухайн үед хамт ажилладаг 2 хүн хамт суугаад замдаа бууцгаасан. Тэгээд Батбаатар бид 2 түүний машинтай Чингэлтэйн Усан сангийн ойролцоо очоод дэлгүүрээс би Хараа нэртэй 0,75 литрийн нэг шил архи аваад уухаар болсон ба Батбаатарын машин дотор нь сууж байгаад авсан архи хуваагаад ууцгаасан. Тэгээд гэр гэррүүгээ явахаар болоод Батбаатар намайг машинд суулгаад би гэр рүүгээ явсан. Батбаатар гэр рүүгээ харина гээд л үлдсэн. Маргааш өглөө нь манай ажил дээр эмнэлгийн үзлэгтэй байсан болохоор Батбаатарыг ирэхгүй байхаар нь эхнэр рүү нь залгатал осол болсон талаар надад хэлсэн ..." гэх мэдүүлэг /1хх-35х/,
Гэрч Т.Алдараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Осол болсон хашаа буюу Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 83-981 а тоот хашаанд би ээж Тогоодуламын хамт амьдардаг байсан юм. 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 21 цагийн үед манай ээж талийгаач Тогоодулам нь надаас түрүүлээд уг гэрийн зүүн талын орон дээрээ унтсан юм. Би дараа нь удаагүй гэрийн баруун талын орон дээр унтсан. Гэтэл нэг мэдэхэд манай гэр байхгүй болсон байсан. Би босоод ээжийгээ хайгаад олоогүй. Манай гэрийн буурины хажууд нэг машин дугуй нь дээшээ харсан байдалтай байсан. Тэр үед манай хашааны арын цөмөрч орж ирсэн хэсэгт 2 хүн цаашаагаа юм яриад алхаж байсан. Тэгээд удаагүй цагдаа болон түргэн ирсэн. Цагдаа нар ирсний дараа ээжийгээ олсон. Эмч нар ирээд үзэхэд манай ээжийг нас барсан байна гэж хэлсэн ..." гэх мэдүүлэг /1хх- 108-109х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 950 дугаартай дүгнэлтэнд: “...Талийгаачийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархи, цээжний хөндийн эрхтнүүдийн хавсарсан хүнд гэмтэл буюу гавлын орой суурь ясны олон хэлтэрхий үүсгэсэн нийлмэл хугарал, тархины орой, баруун, зүүн чамархайн хэсгийн аалзан хальсан дор цус харвалт, тархины эдийн няцрал, бяцрал, хоншоор, эрүү, зүүн хацар ясны хугарал, сээрний 2-р нугаламын хугарал, нугас тасрал, баруун 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12, зүүн 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12 дугаар хавирганы хугарал, баруун, зүүн уушгины язрал, эдийн няцрал, цус хуралт, уналт, үнхэлцэг, хальсны хагарал, зүрхний баруун ховдлын язрал, шарх, аарцаг ясны хугарал, зүүн дунд чөмөгт ясны хугарал, баруун шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн нүдний доод зовхи, эрүү, баруун шилбэ, баруун хөлийн шагайнд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, баруун зүүн хөмсөг, баруун шанаа, эрүү, зүүн хацар, зүүн мөр, зүүн ташаа хэвлий, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, баруун чихний дэлбэн, зүүн эгэм орчим, зүүн сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байх учир дарааллыг тогтоох боломжгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх амь нас аврагдах боломжгүй гэмтлийн улмаас нас баржээ. 2020.04.19-ний өдрийн 04:00 цагийн үед цогцосны анхны үзлэгээр нас бараад 2-4 цаг бол гэж тэмдэглэгджээ. Талийгаач нь ABO системээр O /1/ бүлгийн цустай байжээ. Талийгаачийн цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй байна. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй ...” гэжээ /1хх-112-124х/,
Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 264 дугаартай “Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн осол хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам орчны байдал, гэрчүүдийн мэдүүлэг, хүний биед хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 950, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны 2361, 2362 дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын автотехникийн лабраторийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2390 дугаартай оношилгооны дүгнэлт зэргийг үндэслэхэд “Hyundai Sonota-5” маркийн 81-03 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Доржпагма овогтой Батбаатар нь Монгол Улсын Замын дүрмийн 14 дүгээр бүлгийн 14.6.Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсаны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө ..” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Мөн тээврийн хэрэгслийн оношилгооны дүгнэлтээр “...тээврийн хэрэгслийн эд анги элэгдсэн, эд ангийн ажиллагаа бүрэн бус байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй, мөн зүүн хойд талын зогсоолын тормос ажилладаггүй гэх дүгнэлтүүд нь “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3,4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ:а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 4 дүгээр хавсралтын 1 дэх заалт , 1,5 Зогсоолын тоормос өгсүүр буюу уруу газарт тээврийн хэрэгслийг тогтоон барьж чадахгүй болсон ...; гэснийг зөрчиж техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон байна. ““Hyundai Sonota-5” маркийн 81-03 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Доржпагма овогтой Батбаатарын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны 2361, 2362 дүгнэлтүүд зэргээс үзэхэд тухайн зам тээврийн осол хэрэг гарах үед жолооч Доржпагма овогтой Батбаатар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үндэслэлтэй байгаа нь “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан материал, фото зургийн үзүүлэлт, үзлэгийн тэмдэглэл, зам орчны байдал зэргээс харахад уг зам тээврийн осол гарахад зам, замын бусад байгууламжийн байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна ...” гэх дүгнэлт /1хх-162-163х/,
Шүүгдэгч Д.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-59х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-171х/, Оршин суух хаягийн тодорхойлолт /1хх-60х/, гэм хорын хохиролтой холбоотой баримтууд /1хх-235х/ зэрэг болно.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч Д.Б /ЦЖ85112578/ нь согтуурсан үедээ 2020 оны 04 дүгээр сарын 18-ны 23 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 83-999е тоот хашаанд 81-03 УНП улсын дугаартай “Хьюндай Соната-5” маркийн тээврийн хэрэгслийг зогсоохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.Жолооч дараах үүргийг хүлээнэ:а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ...ажиллахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; ” мөн дүрмийн 14.6-д “...Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсаны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө ...” гэснийг зөрчсөний улмаас 81-03 УНП улсын дугаартай “Хьюндай Соната-5” маркийн тээврийн хэрэгсэл уруу өнхөрч Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Сурагчийн 83-981а тоот хашаанд байсан монгол гэрийг дайрч дотор нь байсан 74 настай, эмэгтэй Д.Тогоодуламын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний ажил 18 цагт тарсан. 3 хүнтэй ажлаасаа гарсан. Нэг хүнээ хүүхдийн 100, нөгөө хүнийг нь Цэцэг төв дээр буулгаад гэртээ ирээд гэрийн гадаа нэг шил архи ажлаас хамт гарсан хүнтэйгээ хувааж уугаад гэртээ орохдоо машины дугуйн доор чулуу хангалттай хийж чадаагүй тул машинаа алдчихсан. Хүүтэйгээ хамт цуг тулж зогсоож дийлээгүй уруу газар алдчихсан юм” гэв.
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цэндсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ээж маань гэртээ унтаж байсан. Хүчтэй чимээ сонсогдсон. Нөхөртэйгээ гараад ирсэн ээж маань байгаагүй. Ээжийгээ хайгаад 30 минут олоогүй. Энэ хүн хүүхэдтэй тул хамгийн бага ялыг нь оноож өгнө үү” гэв.
насанд хүрээгүй гэрч А.Бат-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: "...2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр би ээжтэйгээ хамт гэртээ байсан юм. Манай ээж 19 цагийн үед унтсан би гар утсаараа тоглож байгаад 23 цагийн үед бие засах гээд байшингаасаа ганцаараа гартал манай аав Батбаатар надтай зөрөөд гэр рүү орсон. Гэтэл аавын машин байсан газраасаа хөдлөөд өнхөрөөд байсан. Тэр үед аав гэр рүү арай ороогүй байсан ба би аавдаа аав машин өнхөрөөд байна гэж хэлсэн. Тэгээд аав бид 2 машины урд очоод 2-уулаа гараараа тулсан. Гэтэл машин зогсохгүй явсаар манай хашааны урд хэсэгт очсон. Тэр үед аав бид 2 дийлэхгүй учраас 2 тийшээ холдсон. Гэтэл машин хашааны урд хэсгийг мөргөөд өнхөрөөд доошоогоо яваад өгсөн. Би араас нь доошоогоо гүйх гэж байснаа болиод гэр рүү ороод аавын машин өнхөрч байна гэж хэлээд ээжийг сэрээсэн. Тэгээд аав бид 2 доошоогоо яваад машинаа хаана унасаныг хайсан. Гэтэл хаана унасан нь мэдэгдэхгүй доод талын айлын хүмүүс орилоод байсан. Аав тэр үед шоконд орсон салганаад байсан. Тэр үед ээж ирээд намайг аавыгаа аваад гэр рүүгээ ор гэж хэлсэн. Ээж доод талын айл руу оччихоод эргээд гэртээ ирсэн. Тэгээд удаагүй нэг ах гаднаас орж ирээд манай аавыг цохиод авсан. Би тэр ахыг тэврээд хөдөлгөөнгүй болгоод байж байтал араас нь цагдаа орж ирсэн ..." гэх мэдүүлэг /1хх-33х/,
гэрч Б.Золзаяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ ...Би нөхөр Батбаатар, 4 хүүхдийнхээ хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 82-999ё тоот хашаанд өвлийн байшинд амьдардаг юм. Манай нөхөр Батбаатар нь “Хүн Од” ХХК-нд жолоочийн ажил хийдэг. 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 07 цагийн орчим өөрийнхөө Соната-5 маркийн 81-03 УНП улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн машинтайгаа ажилдаа явсан. Тэр өдөр би гэртээ ганцаараа байж байхад манай том хүү Бат-Эрдэнэ оройны 17 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тэгээд 19 цаг 30 минутын үед би өөрийнхөө 99310437 дугаарын утаснаас нөхрийнхөө 80026161 дугаарын утас руу залгаад хаана явж байна гэхэд нөхөр надад Цэцэг төв дээр явж байна удахгүй очлоо гэж хэлсэн. Түүнээс хойш би хоол ундаа идчихээд удаагүй хэвтэж байгаад унтсан. Би Батбаатарыг хэдэн цагт гэртээ ирснийг нь мэдээгүй. Нэг сэрэхэд манай хүү Бат-Эрдэнэ ээжээ аавын машин алдчихлаа гэж хэлээд буцаад гараад явсан. Тэгэхээр нь би босоод дээл, гутлаа өмсөөд араас нь гараад хартал манай нөхөр Батбаатар, хүү Бат-Эрдэнэ нар уулын уруу гүйж явсан. Мөн манай хашааны урд хэсэг нураад унасан байдалтай байсан. Би нөхөр хүүхдийнхээ араас гүйж очоод хүүдээ миний хүү аавыгаа аваад явж бай ээж нь юу болсоныг харчихаад ирнэ гэж хэлээд урд айлынхаа хашаанд ортол манай нөхрийн машин айлын гэр дээр унаад дээшээ харсан байдалтай байсан. Намайг анх очиход уг айлын хүмүүс гаднаа гараад ирсэн байсан. Би уг айлын хүн болох Цэндээ эгчээс юу болсон талаар асуухад Цэндээ эгч надад энэ хэний машин бэ юун машин бэ гээд байхаар нь энэ манай нөхрийн машин мөн байна гэхдээ би өөрөө унтаж байсан болохоор энэ машиныг өөрөө унаж ирсэн юм уу эсвэл өөр хүн унаж ирсэн эсэхийг мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би Цэндээ эгчид туслах хүн дуудаад ирье гэж хэлээд буцаад гэртээ очтол манай нөхөр Батбаатар сандал дээр чичрээд салгалаад сууж байсан ...” гэх мэдүүлэг /1хх-30-31х/,
гэрч С.Азжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би “Хүн-Од” ХХК-нд Батбаатартай хамт 2 жил орчим ажиллаж байгаа. 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 19 цагийн орчим Батбаатарын Соната-5 маркийн 81-03 УНП улсын дугаартай машин гарсан. Тухайн үед хамт ажилладаг 2 хүн хамт суугаад замдаа бууцгаасан. Тэгээд Батбаатар бид 2 түүний машинтай Чингэлтэйн Усан сангийн ойролцоо очоод дэлгүүрээс би Хараа нэртэй 0,75 литрийн нэг шил архи аваад уухаар болсон ба Батбаатарын машин дотор нь сууж байгаад авсан архи хуваагаад ууцгаасан. Тэгээд гэр гэррүүгээ явахаар болоод Батбаатар намайг машинд суулгаад би гэр рүүгээ явсан. Батбаатар гэр рүүгээ харина гээд л үлдсэн. Маргааш өглөө нь манай ажил дээр эмнэлгийн үзлэгтэй байсан болохоор Батбаатарыг ирэхгүй байхаар нь эхнэр рүү нь залгатал осол болсон талаар надад хэлсэн ..." гэх мэдүүлэг /1хх-35х/,
гэрч Т.Алдараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Осол болсон хашаа буюу Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 83-981 а тоот хашаанд би ээж Тогоодуламын хамт амьдардаг байсан юм. 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 21 цагийн үед манай ээж талийгаач Тогоодулам нь надаас түрүүлээд уг гэрийн зүүн талын орон дээрээ унтсан юм. Би дараа нь удаагүй гэрийн баруун талын орон дээр унтсан. Гэтэл нэг мэдэхэд манай гэр байхгүй болсон байсан. Би босоод ээжийгээ хайгаад олоогүй. Манай гэрийн буурины хажууд нэг машин дугуй нь дээшээ харсан байдалтай байсан. Тэр үед манай хашааны арын цөмөрч орж ирсэн хэсэгт 2 хүн цаашаагаа юм яриад алхаж байсан. Тэгээд удаагүй цагдаа болон түргэн ирсэн. Цагдаа нар ирсний дараа ээжийгээ олсон. Эмч нар ирээд үзэхэд манай ээжийг нас барсан байна гэж хэлсэн ..." /1хх- 108-109х/ гэх мэдүүлгүүд,
Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 950 дугаартай дүгнэлт /1хх-112-124х/, Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 264 дугаартай дүгнэлт /1хх-162-163х/, Шүүгдэгч Д.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-59х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-171х/, Оршин суух хаягийн тодорхойлолт /1хх-60х/, гэм хорын хохиролтой холбоотой баримтууд /1хх-235х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан согтуурсан үедээ Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 74 настай эмэгтэй Д.Тогоодуламын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршигийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цэндсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт болон шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...оршуулгын зардалд 13.352.156 төгрөгийг, сэтгэл санааны хохиролд хашаа байшин шилжүүлж авсан, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, хэргийн хамт хүргэгдэн ирсэн шүүгдэгч Д.Бын “В” ангиллын 426817 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.