Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2016/01119

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Дорнод аймаг дахь Сум ын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртна даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд явуулж,

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ******* дүүрэг, Нэгдэн үндэсний гудамж 5/1, Засгийн газрын 2 дугаар байранд байрлах, Аж үйлдвэрийн Яамны дэргэдэх гийн /РД:*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, ******* дугаар байрны зүүн талд байрлах “******* ******* *******” Хязгаарлагдмал хариуцлагатай компанид /РД:3370933/ холбогдох,

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 148.491.851 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******,

Хариуцагчийн төлөөлөгч нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч гаас шүүхэд гарга нэхэмжлэлдээ: Хариуцагч “******* ******* *******” ХХК нь 2014 оны 10 сарын 27-ны өдөр №2014/11 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан Дорнод аймаг ******* сумын 6-р баг *******-р байрны зүүн талд үйлчилгээний зориулалттай 2 давхар 80.41м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн 495м.кв талбайтай газрын хамт барьцаалж , гаас 130.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3.3 хувийн хүүтэй зээл ав. Гэвч хариуцагч “******* ******* *******” ХХК нь гэрээнд заа графикийн дагуу зээлээ төлөөгүй тул гэрээнд зааснаар зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 127.469.356 төгрөг, үүний хүү болох 19.256.182 төгрөг алданги 1.752.313 төгрөг, мөн нотариатын үйлчилгээний төлбөр 14.000 төгрөг нийт 148.491.851 төгрөгийг “******* ******* *******” ХХК-аас гаргуулах хүсэлтэй байна. Тус компани зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гарга тайлбартаа: гийн шүүхэд гарга нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагч байгууллага нь 180.000.000 төгрөгийн зээлийн алыг гаргасныг хүлээн авч зээлийн гэрээгээ 180.000.000 төгрөгөөр байгуул боловч зээлийг гаргаж байгаа банк зохицуулалт хийж 130.000.000 төгрөгийн зээл гарга бай. Хариуцагч нь эхний жил буюу 2015 оны 12 сар хүртэл зөвхөн хүүгээ төлөөд 2015 оны 12 сараас эхлэн зээлийн үндсэн төлбөрийг төлж эхлэх бай. Гэвч 2015 оны 12 сар хүртэл хүүг төлөөд 12 сардаа нэг удаа үндсэн зээл болон хүүнд 2.895.000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш графикийн дагуу зээлээ төлөөгүй байж байгаад 2016 оны 3 сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөгийг төлөөд дахин зээл төлөөгүй өдийг хүрсэн байна. Энэ зээлийн гэрээ 2019 он дуустал 5 жилийн хугацаатай байгуул гэрээ боловч хариуцагч нь зээлийн гэрээнд заа зээлийг графикийн дагуу сар бүр төлөх үүргээ биелүүлээгүй нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болж байна. Тиймээс гийн хувьд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай мэдэгдлийг 2016 оны 2, 6 дугаар саруудад хоёр удаа мэдэгдсэн байгаа. Хариуцагчийн хувьд шүүх хуралдаанд гаргаад байгаа ал буюу 2017 оны 3 сар хүртэл хүүгээ төлөөд түүнээс хойш зээлийн үндсэн төлбөрөө төлөөд явъя гэсэн хүсэлтээ шүүх хурал болох хүртэл хугацаанд гийн ажил хариуц хүнтэй очиж уулзаад зохицуулах боломжтой бай боловч энэ тухайгаа д хэлээгүй, уулзаагүй байдаг. Миний хувьд надад олгосон итгэмжлэлээр хариуцагчтай эвлэрэх эрх олгогдоогүй учраас шүүх хуралдаан дээр эвлэрэх боломжгүй. Тиймээс хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний биелэлтийг тус компаниас гаргуулах, мөн зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч “******* ******* *******” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал шүүхэд болон шүүх хуралдаанд гарга тайлбартаа: Манай компани гаас 180.000.000 төгрөгийн төслийн зээл авах хүсэлт гарга бөгөөд тус тай зээлийн гэрээг 2014 оны 10 сард байгуул. Гэвч 12 сард манай байгууллагын данд 130.000.000 төгрөг орсон. Манай зүгээс 130.000.000 төгрөг шилжүүлсэн болохоор тухайн мөнгийг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй. Тухайн ав зээлийн хүүг нэг жилийн хугацаанд төлсөн. 2015 оны 12 сард үндсэн зээлийн төлбөр хүү болох 2.895.000 төгрөгийг нэг удаа, 2016 оны 3 сард 1.000.000 төгрөгийг нэг удаа тус тус төлөөд түүнээс хойш зээлийн төлбөрийг төлж чадаагүй нь үнэн. Манай компани зээлийг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй, мөн бизнесийн зээл төлдөг, улс орны өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй байдлаас болж орлого ашиг мууд зэргээс болж зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Зээлээ хугацаанд нь төлөхгүй бол гэрээ цуцлах тухай мэдэгдэх хуудас манайд хоёр удаа ирсэн. Би өөрийнхөө нөхцөл байдлыг тайлбарлан бичиг явуул боловч хариу ирээгүй. Түүнээс зээлийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Нэхэмжилсэн мөнгөн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ манай нөхцөл байдлыг хүлээн авч 2017 оны 3 сар хүртэл зөвхөн зээлийн хүүгээ төлөөд түүнээс хойш зээлийн үндсэн төлбөрийг төлөх хүсэлтэй байгааг харгалзан үзнэ үү. Барьцааны хөрөнгөө хураалгачихаар бүхэл бүтэн нэг компани дампуурахад хүрнэ шүү дээ. Миний хувьд сая гийн хүмүүстэй уулзахаар яамруу очсон боловч гийн зээлийг хариуцдаг бай хүмүүс нь бүгд солигдоод шинэ хүмүүс болсон бай. Би өөрийнхөө ал хүсэлтийг руу 2 удаа уламжил боловч хариу огт өгөөгүй. Энэ тухайгаа хэлэхэд манай явуул бичиг олдоогүй учраас би дахин шинээр явуулах гээд буцаж ирсэн. Иймд миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цуглар бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч гаас хариуцагч “******* ******* *******” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 148.491.851 төгрөгийг гаргуулах, гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч “******* ******* *******” ХХК нь нэхэмжлэгч гаас 2014 оны 10 сарын 27-ны өдөр “Даршил ногоо үйлдвэрлэх” зориулалтаар 130.000.000 төгрөгийн зээлийг жилийн 3.3 хувийн хүүтэйгээр 60 сар /5 жил/-ын хугацаатайгаар зээлж №2014/11 тоот зээлийн гэрээг байгуулан авч, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай барилга, болон газрыг барьцаал байх бөгөөд зохигч талуудын хооронд Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн  281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 156 дугаар зүйлүүдэд заа зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүсчээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл болон хүү, алданги, нотариатын зардалд нийт 148.491.851 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах болон нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй талаар маргажээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх заалт болон талуудын хооронд байгуулагд 2014 оны 10 сарын 27-ны өдрийн 2014/11 тоот зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2-т тус тус зааснаар хариуцагч “******* ******* *******” ХХК нь зээлийн гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл болон түүний хүүг сар бүр нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй боловч үндсэн зээл болон хүүг гэрээнд заа хуваарийн дагуу төлөөгүй байх ба сар бүр төлөх хуваарийг удаа дараа зөрчин гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагд 2014/11 тоот зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2, 10 дугаар зүйлийн 10.2-т тус тус зааснаар зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн үлдэгдэлд 0.1 хувийн алданги төлөхөөр, дээрх тохиолдолд зээлийн барьцааны зүйлийг шүүхээр шийдвэрлүүлэн шийдвэр гүйцэтгүүлэх журмаар захиран зарцуулах, мөн зээл буцаан төлөх хуваарийг 3-аас дээш удаа зөрчсөн, зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гэрээг зөрчсөн гэж тооцон, гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар  тохиролцжээ.

Хариуцагч “******* ******* *******” ХХК нь зээлийн гэрээгээр тохирсон зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчин зээлийн гэрээг зөрчсөн болохоо үгүйсгээгүй бөгөөд хариуцагчийн гарга дээрх зөрчил нь Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар талуудын хооронд байгуулагд 2014 оны 10 сарын 27-ны өдрийн №2014/11 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болж байхаас гадна үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуул барьцааны гэрээ хуулийн хувьд хүчин төгөлдөр байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч болон хариуцагч  “******* ******* *******” ХХК-ийн хооронд байгуулагд 2014 оны 10 сарын 27-ны өдрийн №2014/11 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 148.491.851 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох  орон сууц, газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, *******2 дугаар зүйлийн *******2.6-д тус тус зааснаар нэхэмжлэгч , хариуцагч “******* ******* *******” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хооронд байгуулагд 2014 оны 10 сарын 27-ны өдрийн №2014/11 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “******* ******* *******” Хязгаарлагдмал хариуцлагатай компаниас зээлийн гэрээний үүрэгт 148.491.851 /нэг зуун дөчин найман сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга найман зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

2. Монгол Улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч “******* ******* *******” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, ******* дугаар байрны зүүн урд талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0614007978 дугаарт бүртгэлтэй, 000388407 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй 80.41 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах 2106000074 нэгж талбарын дугаартай 495 м.кв талбай бүхий газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар тус шүүхийн 2016 оны 9 сарын 29-ний өдрийн 138/ШЗ2016/02762 дугаар захирамжаар зээлийн барьцааны үл хөдлөх хөрөнгүүдийг болон тус компанийн банкин дахь мөнгөн хөрөнгийн зарлагыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн болохыг дурдсугай.

4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч “******* ******* *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 900409 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заа журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.УРТНАСАН