Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 515

 

2020         06         29                                    2020/ШЦТ/515

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,

Улсын яллагч Г.Ууганбаатар,

Шүүгдэгч Г.Л, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

хохирогч Г.Байгалмаа, Л.Цэнд-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гомбосүрэн овогт Г.Лд холбогдох эрүүгийн 2011002250320 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Г.Л, 1973 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 2 хүүхэд, хадам ээжийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 8 дугаар байрны 8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:........................./.

/Холбогдсон хэргийн талаар/

   Шүүгдэгч Г.Л нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” плаза төвийн МИАТ ХК-ний билет бичигч Г.Байгалмаагаар Америкийн Нэгдсэн Улсын “Чикаго” хотоос Улаанбаатарын чиглэлд ирэх 6 хүний билет бичүүлж мөнгийг нь шилжүүлчихлээ гэж хохирогч Г.Байгалмааг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 15.502.500 төгрөгийн хохирол учруулан залилсан,

   - мөн хохирогч Л.Цэнд-Аюушийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Теди төвийн 4 дүгээр давхарт байхад нь АНУ-ын Лос Анжелес хотоос Монгол улс, Улаанбаатар хот руу нисэх онгоцны билет бичиж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 5028701952 дугаарын Амина гэх хүний дансаар 18.983.000 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 946.000 төгрөгийг, 2019 оны 4 дүгээр сард 1.500.000 төгрөг, нийт 21.429.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- мөн 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Туяагэрэл, Р.Лхаачулуун, Р.Нармандах нарт “Япон улс руу нисэх онгоцны билет хямдхан бичүүлж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 10.800.000 төгрөгийг залилж бусдад нийт 47.731.500 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Лгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ” Би энэ хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Би 17 жил суудлын билет бичиж өгдөг байсан. Би хүмүүс хохироохгүй гэсэндээ ийм байдалд орсон. Би залилна гэж огт бодоогүй. Би үйлчлүүлэгчдийнхээ ажлыг алахгүй гэсэндээ ийм хэрэгт холбогдсон. Би хохиролоо бүрэн барагдуулна. Би юм оёж байгаа. Би 4 хүүхдийн ээж” гэв.

Хохирогч Г.Байгалмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөнгө төгрөгөө бага багаар өгч байгаа учраас цаашдаа ч гэсэн төлнө гэж итгэж байгаа” гэв.

Хохирогч Л.Цэнд-Аюуш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирол барагдуулаад байгаа учир хорих шаардлага байхгүй. Энэ хүнийг хорих ял оноохгүйгээр хохирлоо барагдуулж авах нь чухал байна” гэв.

Хохирогч Ч.Туяагэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Япон явахаар болсон. Ингээд билетээ эртхэн бичүүлэх хэрэгтэй болоод энэ талаар ярьж байх үед Ц.Бурмаа буюу манай орчуулагч найз хамтааны дүүгээрээ билет хямд үнээр бичүүлж байсан талаар хэлж байсан. Тэгээд анх Гомбосүрэнгийн Лхагвамаа гэх эмэгтэйтэй холбоо бариад нэг хүний 1.8 сая төгрөгөөр билет бичүүлэхээр болж байсан ...Ингээд 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1 хүний 100 ам доллар урьдчилгаа болгож өгөх шаардлагатай болоод бид нар завгүй байсан учраас Лхаачулуун дээрх ам долларыг цуглуулаад Лхагвамаад бэлнээр өгсөн байсан. Үүний дараа 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байгаад мөнгөө шилжүүл гэхээр нь Г.Лгийн өгсөн Гантулгын Аминаа гэх хүний Хаан банкны 5028701952 дугаарын данс руу өөрийн 5540279728 дугаарын данснаас 4.320.000 төгрөг шилжүүлж байсан ...нийт 4.975.200 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /1хх-198-199х/,

Хохирогч Р.Лхаачулуунаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Гомбосүрэнгийн Лхагвамаа гэх эмэгтэйгээр 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 6 хүний билет захиалуулахаар болсон. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Лхагвамаа надруу залгаад яаралтай урьдчилгаа 600 ам доллар өгөх хэрэгтэй байна. Энэ нь нэг хүний 100 ам доллар гэж хэлээд яаруулаад байсан учраас уг өдрөө 600 ам доллар цуглуулаад бэлнээр Герман элчингийн ойролцоо Лхагвамаатай уулзаж бэлнээр өгсөн. Үүний дараа 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өөрийнхөө мөнгийг болон эхнэр Лхагвасүрэн, найз Нармандах бид гуравын билетийн мөнгө 4.842.000 төгрөг болох юм байна гэхээр нь Лхагвамаагийн хэлсэн Аминаа гэх хүний Хаан банкны 5028701952 дугаарын данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх-216-217х/,

Хохирогч Р.Нармандахаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Лхагвамаа гэх эмэгтэйгээр 6 хүний билет захиалуулахаар болоод би 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр урьдчилгаа мөнгө болох нэг хүний 100 ам доллар өгөх шаардлагатай болсон бөгөөд нийт 600 ам долларыг 5 хүндээ хуваагаад нэг хүнээс монгол төгрөгөөр 327.600 төгрөг гарч байсан. Харин үлдсэн мөнгийг би 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Лхаачулууны эхнэр Лхагвасүрэнгийн Хаан банкны 5560041351 дугаарын данс руу 2.180.400 төгрөг шилжүүлсэн ...Лхаачулуун надаас авсан мөнгөн дээрээ өөрийнхөө болон эхнэрийнхээ мөнгийг нэмээд Лхагвамаад дансаар өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг /1хх-221-222х/,

Гэрч О.Базарсадаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Ц.Бурмаагийн хамаатны хүнээр дамжуулан 6 хүний билет захиалахаар болоод манай эхнэр нийт 4.975.200 төгрөг дансаар болоод бэлнээр өгсөн байсан. ...Лхагвамааг хямд үнээр билет захиалдаг гэж хэлэхээр нь хямд юм бол гэж бодоод хүнээр захиалуулахаар болсон. Тэгтэл манай охин интернэтээс билет 1,7 сая төгрөгөөр захиалах боломжтой юм байна гэхээр нь Лхагвамаад энэ талаар хэлэх үед ийм байх боломжгүй. Хэрвээ захиалга буцаавал торгууль төлнө гээд байхаар нь за яршиг төвөг гэж бодоод тэр чигтээ Лхагвамаагаар захиалуулахаар болсон...” гэх мэдүүлэг/1хх-201х/,

Гэрч Ц.Бурмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Лхагвамаатай утсаар холбогдоод 6 хүний билет захиалж болох уу гэж асуухад ямар ч асуудалгүй ээ эгчээ болноо гэж хэлсэн. Би ямар учраас Лхагвамаатай утсаар ярьсан бэ гэхээр Лхагвамаа нь өмнө нь надад хямд үнээр 5-6 хүний билет хурдан хугацаанд олж өгсөн учраас асуусан. ...тухайн үед би өөрөө зав муутай байсан учраас Туяагэрэл, түүний нөхөр Базараа, найз Лхаачулуун, Лхагвасүрэн, Нармандах нарыг хоорондоо яриад өөрсдөө билетээ захиалчих гэж хэлээд Лхаачулуунд Лхагвамаагийн дугаарыг өгсөн. ...Туяагэрэл түүний нөхөр Лхагвасүрэн 2 миний билетний мөнгөтэй хамт Гантулгын Аминаа гээд төрсөн охиныхоо Хаан банкны 5028701925 дугаарын дансаар 4.320.000 төгрөг авсан байсан. Харин Лхаачулуун, Лхагвасүрэн, Нармандах гурав 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 4.860.000 төгрөг дээрх данс руу шилжүүлсэн байсан. ...Лхагвамаа нь нэг хүний 100 доллар өгч байж суудлаа захиалах гээд байна гэж хэлээд Лхаачулуунаас 600 ам доллар бэлнээр өгсөн байсан. Тэгтэл 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Лхагвамаагийн 99087050 дугаарын утаснаас дуудлага ирэхээр нь авсан чинь үл таних эмэгтэй хүн Лхагвамаа чинь шоронд орж байгаа шүү, учраа олоорой гэж хэлээд тасалчихсан. ...би дээрх хүмүүсийг Лхагвамаатай зуучилж өгсөн учраас надаас дээрх мөнгийг нэхээд байсан учраас би хувь хүнээс 10.893.600 төгрөг 2 сарын хугацаатай зээлээд билетээ захиалсан байгаа...” гэх мэдүүлэг /1хх-203х/,

Гэрч С.Лхагвасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Нармандах миний Хаан банкны данс руу 2180400 төгрөг шилжүүлсэн. Үүн дээр нь нөхөр бид хоёр мөнгөө нийлүүлээд нийт 4.842.000 төгрөг Лхагвамаагийн хэлсэн 5028701952 дугаарын данс руу шилжүүлсэн гэсэн. Ингээд бид хоёрт нийт 3.316.800 төгрөгийн хохирол учраад байна. Уг хэрэгт манай нөхөр хохирогчоор оролцож байгаа...” гэх мэдүүлэг /1хх- 224х/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-4х, 205х/,

Онгоцны тийзний хуулга /1хх-7-12х/,

 Хаан банкнаас хохирогч Г.Байгалмаа тэтгэвэрийн зээл авсан зээлийн гэрээ /1хх-15-17х/,

Эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-63х, 184/,

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-65-66х/,

Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /1хх-185/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Гомбосүрэнгийн Лхагвамаа нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” плаза төвийн МИАТ ХК-ний билет бичигч Г.Байгалмаагаар Америкийн Нэгдсэн Улсын “Чикаго” хотоос Улаанбаатарын чиглэлд ирэх 6 хүний билет бичүүлж мөнгийг нь шилжүүлчихлээ гэж хохирогч Г.Байгалмааг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 15.502.500 төгрөгийн хохирол учруулан залилсан,

   - мөн хохирогч Л.Цэнд-Аюушийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Теди төвийн 4 дүгээр давхарт байхад нь АНУ-ын Лос Анжелес хотоос Монгол улс, Улаанбаатар хот руу нисэх онгоцны билет бичиж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 5028701952 дугаарын Амина гэх хүний дансаар 18.983.000 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 946.000 төгрөгийг, 2019 оны 4 дүгээр сард 1.500.000 төгрөг, нийт 21.429.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- мөн 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Туяагэрэл, Р.Лхаачулуун, Р.Нармандах нарт “Япон улс руу нисэх онгоцны билет хямдхан бичүүлж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 10.800.000 төгрөгийг залилж бусдад нийт 47.731.500 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Г.Лгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ” Би энэ хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Би 17 жил суудлын билет бичиж өгдөг байсан. Би хүмүүс хохироохгүй гэсэндээ ийм байдалд орсон. Би залилна гэж огт бодоогүй. Би үйлчлүүлэгчдийнхээ ажлыг алахгүй гэсэндээ ийм хэрэгт холбогдсон. Би хохиролоо бүрэн барагдуулна. Би юм оёж байгаа. Би 4 хүүхдийн ээж” гэв.

хохирогч Г.Байгалмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөнгө төгрөгөө бага багаар өгч байгаа учраас цаашдаа ч гэсэн төлнө гэж итгэж байгаа” гэв.

хохирогч Л.Цэнд-Аюуш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирол барагдуулаад байгаа учир хорих шаардлага байхгүй. Энэ хүнийг хорих ял оноохгүйгээр хохирлоо барагдуулж авах нь чухал байна” гэв.

хохирогч Ч.Туяагэрэлээс өгсөн: “...Япон явахаар болсон. Ингээд билетээ эртхэн бичүүлэх хэрэгтэй болоод энэ талаар ярьж байх үед Ц.Бурмаа буюу манай орчуулагч найз хамтааны дүүгээрээ билет хямд үнээр бичүүлж байсан талаар хэлж байсан. Тэгээд анх Гомбосүрэнгийн Лхагвамаа гэх эмэгтэйтэй холбоо бариад нэг хүний 1.8 сая төгрөгөөр билет бичүүлэхээр болж байсан ...Ингээд 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1 хүний 100 ам доллар урьдчилгаа болгож өгөх шаардлагатай болоод бид нар завгүй байсан учраас Лхаачулуун дээрх ам долларыг цуглуулаад Лхагвамаад бэлнээр өгсөн байсан. Үүний дараа 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байгаад мөнгөө шилжүүл гэхээр нь Г.Лгийн өгсөн Гантулгын Аминаа гэх хүний Хаан банкны 5028701952 дугаарын данс руу өөрийн 5540279728 дугаарын данснаас 4.320.000 төгрөг шилжүүлж байсан ...нийт 4.975.200 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /1хх-198-199х/,

хохирогч Р.Лхаачулуунаас өгсөн: “...Гомбосүрэнгийн Лхагвамаа гэх эмэгтэйгээр 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 6 хүний билет захиалуулахаар болсон. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Лхагвамаа надруу залгаад яаралтай урьдчилгаа 600 ам доллар өгөх хэрэгтэй байна. Энэ нь нэг хүний 100 ам доллар гэж хэлээд яаруулаад байсан учраас уг өдрөө 600 ам доллар цуглуулаад бэлнээр Герман элчингийн ойролцоо Лхагвамаатай уулзаж бэлнээр өгсөн. Үүний дараа 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өөрийнхөө мөнгийг болон эхнэр Лхагвасүрэн, найз Нармандах бид гуравын билетийн мөнгө 4.842.000 төгрөг болох юм байна гэхээр нь Лхагвамаагийн хэлсэн Аминаа гэх хүний Хаан банкны 5028701952 дугаарын данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх-216-217х/,

хохирогч Р.Нармандахаас өгсөн: “..Лхагвамаа гэх эмэгтэйгээр 6 хүний билет захиалуулахаар болоод би 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр урьдчилгаа мөнгө болох нэг хүний 100 ам доллар өгөх шаардлагатай болсон бөгөөд нийт 600 ам долларыг 5 хүндээ хуваагаад нэг хүнээс монгол төгрөгөөр 327.600 төгрөг гарч байсан. Харин үлдсэн мөнгийг би 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Лхаачулууны эхнэр Лхагвасүрэнгийн Хаан банкны 5560041351 дугаарын данс руу 2.180.400 төгрөг шилжүүлсэн ...Лхаачулуун надаас авсан мөнгөн дээрээ өөрийнхөө болон эхнэрийнхээ мөнгийг нэмээд Лхагвамаад дансаар өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг /1хх-221-222х/,

гэрч О.Базарсадаас өгсөн: “...Ц.Бурмаагийн хамаатны хүнээр дамжуулан 6 хүний билет захиалахаар болоод манай эхнэр нийт 4.975.200 төгрөг дансаар болоод бэлнээр өгсөн байсан. ...Лхагвамааг хямд үнээр билет захиалдаг гэж хэлэхээр нь хямд юм бол гэж бодоод хүнээр захиалуулахаар болсон. Тэгтэл манай охин интернэтээс билет 1,7 сая төгрөгөөр захиалах боломжтой юм байна гэхээр нь Лхагвамаад энэ талаар хэлэх үед ийм байх боломжгүй. Хэрвээ захиалга буцаавал торгууль төлнө гээд байхаар нь за яршиг төвөг гэж бодоод тэр чигтээ Лхагвамаагаар захиалуулахаар болсон...” гэх мэдүүлэг/1хх-201х/,

гэрч Ц.Бурмаагаас өгсөн: “...Лхагвамаатай утсаар холбогдоод 6 хүний билет захиалж болох уу гэж асуухад ямар ч асуудалгүй ээ эгчээ болноо гэж хэлсэн. Би ямар учраас Лхагвамаатай утсаар ярьсан бэ гэхээр Лхагвамаа нь өмнө нь надад хямд үнээр 5-6 хүний билет хурдан хугацаанд олж өгсөн учраас асуусан. ...тухайн үед би өөрөө зав муутай байсан учраас Туяагэрэл, түүний нөхөр Базараа, найз Лхаачулуун, Лхагвасүрэн, Нармандах нарыг хоорондоо яриад өөрсдөө билетээ захиалчих гэж хэлээд Лхаачулуунд Лхагвамаагийн дугаарыг өгсөн. ...Туяагэрэл түүний нөхөр Лхагвасүрэн 2 миний билетний мөнгөтэй хамт Гантулгын Аминаа гээд төрсөн охиныхоо Хаан банкны 5028701925 дугаарын дансаар 4.320.000 төгрөг авсан байсан. Харин Лхаачулуун, Лхагвасүрэн, Нармандах гурав 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 4.860.000 төгрөг дээрх данс руу шилжүүлсэн байсан. ...Лхагвамаа нь нэг хүний 100 доллар өгч байж суудлаа захиалах гээд байна гэж хэлээд Лхаачулуунаас 600 ам доллар бэлнээр өгсөн байсан. Тэгтэл 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Лхагвамаагийн 99087050 дугаарын утаснаас дуудлага ирэхээр нь авсан чинь үл таних эмэгтэй хүн Лхагвамаа чинь шоронд орж байгаа шүү, учраа олоорой гэж хэлээд тасалчихсан. ...би дээрх хүмүүсийг Лхагвамаатай зуучилж өгсөн учраас надаас дээрх мөнгийг нэхээд байсан учраас би хувь хүнээс 10.893.600 төгрөг 2 сарын хугацаатай зээлээд билетээ захиалсан байгаа...” гэх мэдүүлэг /1хх-203х/,

гэрч С.Лхагвасүрэнгээс өгсөн: “...Нармандах миний Хаан банкны данс руу 2180400 төгрөг шилжүүлсэн. Үүн дээр нь нөхөр бид хоёр мөнгөө нийлүүлээд нийт 4.842.000 төгрөг Лхагвамаагийн хэлсэн 5028701952 дугаарын данс руу шилжүүлсэн гэсэн. Ингээд бид хоёрт нийт 3.316.800 төгрөгийн хохирол учраад байна. Уг хэрэгт манай нөхөр хохирогчоор оролцож байгаа...” /1хх- 224х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-4х, 205х/, Онгоцны тийзний хуулга /1хх-7-12х/, Хаан банкнаас хохирогч Г.Байгалмаа тэтгэвэрийн зээл авсан зээлийн гэрээ /1хх-15-17х/, Эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-63х, 184/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-65-66х/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /1хх-185/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж бусдад 47.731.500 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Л нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Байгалмаад 15.502.500 төгрөгний хохирол учруулснаас 6.250.000 төгрөгийг төлсөн байх ба үлдэх 9.252.500 төгрөгийг,

хохирогч Л.Цэнд-Аюушид учруулсан хохирлын 21.429.000 төгрөгнөөс 5.000.000 төгрөгийг төлсөн байх ба үлдэх 16.429.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч нарт олгож шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Г.Лг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоод гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д тус тус заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг тус тус үүрэг болгож түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 62 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурьдах нь зүйтэй.