Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 138/ШШ2016/00775

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                         хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би хариуцагч *******т холбогдох 202050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын нэхэмжлэлийг 2016 оны 3 сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

    Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 5-07 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

               ******* би 2015 оны 11 сарын 01-ний өдрөөс Цэрэндэжид овогтой тэй Нийтийн байрны өрөө хөлслүүлэх тухай хэлцлийг байгуулж өрөөг хүлээлгэн өгсөн. Иргэн Ц. нь хэлцэлд заасан байрны сүүлийн сарын буюу 2015 оны 12 сарын үлдэгдэл төлбөр болох 170000 төгрөг, орон сууц ашиглалтын төлбөр 32050 төгрөг, нийт 202050 төгрөгийг төлөхгүй гарч яваад одоог хүртэл төлөхгүй байна. Иймд үлдэгдэл төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг ******* ******* газрын байрны 8 тоотод оршин суух, регистрийн дугаартай, овгийн Цэрэндэжидийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Батзоригийн төлөөлөгч *******ын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хэрлэн сумын 9 дүгээр баг 9-54 тоотод амьдарч байсан байрны түрээсийн болон цахилгааны төлбөр болох 202050 төгрөгийг төлнө гэдгээ мэдэж байгаа. Маргаан байхгүй гэжээ.

 

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч Ц.т холбогдуулан 202050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц. нь нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Цэрэндэжидийн нь 202050 /Хоёр зуун хоёр мянга тавь/ төгрөгийг нэхэмжлэгч Дэмбэрэлийн Батзоригт төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6712 төгрөгийн тавин хувь болох 3356 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 3356 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Ц.ээс улсын тэмдэгтийн хураамжид 3356 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                       Г.УРТНАСАН