| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0577/Э |
| Дугаар | 576 |
| Огноо | 2020-07-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 576
2020 07 20 2020/ШЦТ/576
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,
Улсын яллагч Б.Чимгээ /томилолтоор/,
Шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,
Хохирогч С.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Н.Мт холбогдох эрүүгийн 2011005210360 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигон овогт Н.М, 1968 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 145б байрны 02 тоотод оршин суух,
урьд: 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ..............................
/Холбогдсон хэргийн талаар/
Шүүгдэгч Н.М нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр иргэн С.Жаргалсайханаас түүний эзэмшлийн Тоёота аксио маркийн 91-07СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг 13.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, “мөнгийг хоёр хувааж өгнө” гэж хуурч 6.750.000 төгрөгийг урьдчилгаа болгон өгсөн талаар мөнгө хүлээлцсэн баримтыг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Нисдэг машин” төв дотор байрлах нотариатаар батлуулсан атлаа уг мөнгөө өгөлгүйгээр, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 4.000.000 төгрөгийг шилжүүлэн өгч үлдэгдэл мөнгө болох 9.500.000 төгрөгийг өгөлгүйгээр машиныг иргэн Я.Оюунчимэгийн нэр дээр шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Маас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Би иргэн С.Жаргалсайханы эгч С.Хандсүрэнгийн оффис болон гэрийн засварын ажлыг хийж байсан. Гэтэл С.Хандсүрэнгийн байрны гадаа “зарна” гэсэн бичиг бүхий “Альфард” автомашин байсан. Би С.Хандсүрэнгээс “Альфард” автомашины эзэн нь хаана амьдардаг эсэхийг асуусан. Гэтэл С.Хандсүрэн яах гэж байгааг асуусан. Би автомашин авах бодолтой байгаагаа хэлэхэд С.Хандсүрэн манай дүү автомашинаа бусдад худалдах гэж байгаа гэж хэлсэн. Би автомашины мөнгийг бүтэн өгч чадахгүй. Хэд хувааж, цувуулж өгөх боломжтой гэж гэсэн яриа бидний дунд болсон. С.Хандсүрэн нь С.Жаргалсайханыг дуудаж, автомашинаа энэ хүнд үзүүл, би 13.500.000 төгрөгөөр тохирсон гэж хэлсэн гэсэн. Намайг ажлаа хийж байхад С.Хандсүрэн манай дүү гадаа ирсэн уулз гэж хэлсэн. Би гадаа гарч, С.Жаргалсайхантай уулзаж, түүний автомашины мөнгийг хувааж өгөхөөр тохиролцсон. Би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 55.400.000 төгрөгөөр барилгын ажил авахаар тохирсон байсан боловч материал ирэхгүй хоног хугацаа алдсанаас эхний мөнгө хойшилсон боловч би эхний ээлжинд автомашины үнэд 4.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. Өмнө нь би Хятад компанид аав, хүү хоёрыг уулзуулж өгөхөд тэр хоёр надад шагнал гэж 20.000.000 төгрөг өгч, үлдсэн мөнгийг тэр хоёр авчихаад аваагүй гэж намайг хэрэгт хийсэн. Тухайн мөнгийг 3 тэнцүү хувааж төлөхөөр болж, би 2 жилийн хорих ял авч, хорих 409 дүгээр ангид хоригдсон. Энэ хэрэгт С.Жаргалсайханы автомашин хамаагүй юм. Би эхнэрийнхээ утасны дугаарыг өгөөгүй С.Жаргалсайханд өгөөгүй байсан учраас С.Жаргалсайхан цагдаад гомдол гаргасан байсан. Надад С.Жаргалсайханыг залилъя гэсэн санаа байгаагүй. Би С.Хандсүрэнгийн зуслангийн байшингийн ажлыг хийсэн. С.Хандсүрэн би С.Жаргалсайханы тооцоог хийгээд дууссан. Та надтай тооцоо хийх юм байна гэж байсан. Шүүх хуралдаанд орохын өмнөхөн би С.Хандсүрэнгийн оффисийн өрөө тусгаарласан ханыг хийж өгсөн” гэв.
Хохирогч С.Жаргалсайханаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би өнгөрсөн намар буюу 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Н.Мтай уулзаж автомашинаа худалдахаар болж, “Нисдэг машин” төвд очиж, нотариатаар худалдах, худалдан авах гэрээ хийлгэсэн. Би худалдах, худалдан авах гэрээг Н.Мтай биш, Я.Оюунчимэг гэж хүнтэй хийсэн. Би хүний мууг үзэх гэж цагдаад хандаагүй. Байгуулсан гэрээгээ баримталж байгаа. Тухайн гэрээнд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор автомашины төлбөрийг бүрэн төлж барагдуулна. Хэрэв хугацаандаа төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэхэд гомдолгүй болно гэж заасан байсан. Тийм учраас би өөрийн байгуулсан гэрээг баримталж байгаа. Цагдаагийн байгууллага миний асуудалд хойрго хандсан. Би өөрийн автомашинаа буцааж авах бодолтой байгаа. Би автомашинаа буцаагаад авсан тохиолдолд гомдолгүй” гэв.
Гэрч Я.Оюунчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Жаргалсайхан гэж хүнтэй мөнгө хүлээлцсэн баримт үйлдсэн. Гэхдээ тухайн үед нэг ч төгрөг өгөөгүй юм. Ингээд Мэндбаяр бид хоёр машиныг нь аваад явсан. Тухайн үед миний иргэний үнэмлэхийг ашиглаж нэр дээр шилжүүлэн авсан. Тэгээд машиныг БНХАУ-ын иргэн Эрдэнэдалай гэж хүнд 15,0 сая төгрөгийн өрөндөө хааж өгсөн. Тэгсэн чинь нөгөө хятад нь машиныг нь 15,0 сая төгрөгөнд авахгүй гээд байхаар нь өөрийн нэр дээр бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бороочийн амны 68-1728 тоот хоосон газрыг үлдсэн мөнгөнд нь өгөөд тооцоо дууссан. Одоо Мэндбаяр Сүхбаатар дүүргийн шүүхээс хоригдсон байгаа. Миний хувьд энэ асуудалд ямар ч холбоогүй. Мэндбаяр хоригдохоосоо өмнө 4,0 сая төгрөг өгсөн байгаа. Одоо үддэгдэл 9,5 сая төгрөгийг нь төлж барагдуулахаар Жаргалсайхантай тохирсон, саналгүй болсон байгаа” гэх мэдүүлэг /хх-23-24х/,
Гэрч Б.Эрдэнэдалайгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2016 онд Монгол улсын иргэн Н.М нь замын ажил олж өгнө гээд Оюунбаатар, Түмэнбаатар нартай нийлж 134,0 сая төгрөгийг залилаад өгөхгүй болохоор нь энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хандсан юм. Ингээд Н.М нь бусадтай бүлэглэн намайг залилан мэхэлсэн нь тогтоогдоод 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Тухайн үед шүүхээс яллагдагч нарт төлөх ёстой төлбөрийг хувааж Н.М 44,666,666 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Ингээд шүүхийн тогтоол гарсаны дараа Мэндбаяр нь эхний ээлжинд 19,0 сая төгрөг төлөх боломжтой гэж хэлсэн. Үүнээс хойш 1 сарын дараа байх Мэндбаярын эхнэр Оюунчимэг гэж хүн надтай уулзаад Мэндбаярын өмнөөс өгч байгаа юм гээд Тоёота Аксио маркийн машиныг миний нэр дээр шилжүүлээд 14,0 сая төгрөгөнд тооцож өгсөн. Тухайн үед энэ машин нь ломбарданд барьцаанд байсан болохоор ломбардны төлбөр болох 5,0 сая төгрөгийг өгөөд үндсэндээ 9,0 сая төгрөгөнд тооцож авсан. Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр гармын орчим 0,07 га газрыг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Тухайн үед газрыг 6.0 сая төгрөгөнд тооцож өгөөд одоо үлдэгдэл нь 29,0 орчим сая төгрөгийг төлөөгүй явж байна. Н.М нь надад машиныг хаанаас хэнээс авсан талаар бол хэлээгүй. Шүүх хурал дээр 19,0 сая төгрөгийг төлөх боломжтой гэж хэлээд дээрх машиныг өгсөн. Надад ямар учиртай машин гэдгийг хэлээгүй. Би энэ машиныг маргааш нь байх Да хүрээ зах дээр зогсдог ченжид 10,0 сая төгрөгөөр зарж борлуулсан. Одоо энэ машин хаана байгаа гэдгийг нь мэдэхгүй байна. Тухайн үед машиныг ямар хүнд зарсан талаараа мэдэхгүй байна. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ зах дээр очоод зарна гэхэд ченж нар ирээд худалдаж авсан. Тухайн үед Н.Мын эхнэр Оюунчимэг гэж хүний нэр дээр бүртгэлтэй байсан. Энэ машин бол нөхрийн машин байгаа юм. Нөхөр Н.Мыг ялгүй гаргаж авахын тулд энэ машиныг хохиролдоо өгч байна гээд миний нэр дээр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-32-33х/,
2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хохирогч С.Жаргалсайхан болон Я.Оюунчимэг нарын мөнгө хүлээлцсэн талаарх нотариатаар батлуулсан баримт /хх-12х/,
Хохирогч С.Жаргалсайханы эгч С.Хандсүрэнгийн Хаан банкны 5029602543 дугаарын дансаар 4.000.000 төгрөг шилжүүлсэн талаарх дэлгэрэнгүй лавлагаа /хх-13х/,
Дамна хөрөнгө үнэлгээний компаниас гаргасан “Тоуоtа Согоllа Ахio маркийн машин 13.000.000 төгрөгөөр үнэлэгдэнэ” гэх үнэлгээний тайлан /хх-41х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60х/, шийтгэх тогтоол /хх-34-40х/ зэрэг болно.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч Н.М нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр иргэн С.Жаргалсайханаас түүний эзэмшлийн Тоёота аксио маркийн 91-07СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг 13.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, “мөнгийг хоёр хувааж өгнө” гэж хуурч 6.750.000 төгрөгийг урьдчилгаа болгон өгсөн талаар мөнгө хүлээлцсэн баримтыг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Нисдэг машин” төв дотор байрлах нотариатаар батлуулсан атлаа уг мөнгөө өгөлгүйгээр, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 4.000.000 төгрөгийг шилжүүлэн өгч үлдэгдэл мөнгө болох 9.500.000 төгрөгийг өгөлгүйгээр машиныг иргэн Я.Оюунчимэгийн нэр дээр шилжүүлэн авч залилсан болох нь:
шүүгдэгч Н.Маас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Би иргэн С.Жаргалсайханы эгч С.Хандсүрэнгийн оффис болон гэрийн засварын ажлыг хийж байсан. Гэтэл С.Хандсүрэнгийн байрны гадаа “зарна” гэсэн бичиг бүхий “Альфард” автомашин байсан. Би С.Хандсүрэнгээс “Альфард” автомашины эзэн нь хаана амьдардаг эсэхийг асуусан. Гэтэл С.Хандсүрэн яах гэж байгааг асуусан. Би автомашин авах бодолтой байгаагаа хэлэхэд С.Хандсүрэн манай дүү автомашинаа бусдад худалдах гэж байгаа гэж хэлсэн. Би автомашины мөнгийг бүтэн өгч чадахгүй. Хэд хувааж, цувуулж өгөх боломжтой гэж гэсэн яриа бидний дунд болсон. С.Хандсүрэн нь С.Жаргалсайханыг дуудаж, автомашинаа энэ хүнд үзүүл, би 13.500.000 төгрөгөөр тохирсон гэж хэлсэн гэсэн. Намайг ажлаа хийж байхад С.Хандсүрэн манай дүү гадаа ирсэн уулз гэж хэлсэн. Би гадаа гарч, С.Жаргалсайхантай уулзаж, түүний автомашины мөнгийг хувааж өгөхөөр тохиролцсон. Би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 55.400.000 төгрөгөөр барилгын ажил авахаар тохирсон байсан боловч материал ирэхгүй хоног хугацаа алдсанаас эхний мөнгө хойшилсон боловч би эхний ээлжинд автомашины үнэд 4.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. Өмнө нь би Хятад компанид аав, хүү хоёрыг уулзуулж өгөхөд тэр хоёр надад шагнал гэж 20.000.000 төгрөг өгч, үлдсэн мөнгийг тэр хоёр авчихаад аваагүй гэж намайг хэрэгт хийсэн. Тухайн мөнгийг 3 тэнцүү хувааж төлөхөөр болж, би 2 жилийн хорих ял авч, хорих 409 дүгээр ангид хоригдсон. Энэ хэрэгт С.Жаргалсайханы автомашин хамаагүй юм. Би эхнэрийнхээ утасны дугаарыг өгөөгүй С.Жаргалсайханд өгөөгүй байсан учраас С.Жаргалсайхан цагдаад гомдол гаргасан байсан. Надад С.Жаргалсайханыг залилъя гэсэн санаа байгаагүй. Би С.Хандсүрэнгийн зуслангийн байшингийн ажлыг хийсэн. С.Хандсүрэн би С.Жаргалсайханы тооцоог хийгээд дууссан. Та надтай тооцоо хийх юм байна гэж байсан. Шүүх хуралдаанд орохын өмнөхөн би С.Хандсүрэнгийн оффисийн өрөө тусгаарласан ханыг хийж өгсөн” гэв.
хохирогч С.Жаргалсайханаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би өнгөрсөн намар буюу 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Н.Мтай уулзаж автомашинаа худалдахаар болж, “Нисдэг машин” төвд очиж, нотариатаар худалдах, худалдан авах гэрээ хийлгэсэн. Би худалдах, худалдан авах гэрээг Н.Мтай биш, Я.Оюунчимэг гэж хүнтэй хийсэн. Би хүний мууг үзэх гэж цагдаад хандаагүй. Байгуулсан гэрээгээ баримталж байгаа. Тухайн гэрээнд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор автомашины төлбөрийг бүрэн төлж барагдуулна. Хэрэв хугацаандаа төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэхэд гомдолгүй болно гэж заасан байсан. Тийм учраас би өөрийн байгуулсан гэрээг баримталж байгаа. Цагдаагийн байгууллага миний асуудалд хойрго хандсан. Би өөрийн автомашинаа буцааж авах бодолтой байгаа. Би автомашинаа буцаагаад авсан тохиолдолд гомдолгүй” гэв.
гэрч Я.Оюунчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Жаргалсайхан гэж хүнтэй мөнгө хүлээлцсэн баримт үйлдсэн. Гэхдээ тухайн үед нэг ч төгрөг өгөөгүй юм. Ингээд Мэндбаяр бид хоёр машиныг нь аваад явсан. Тухайн үед миний иргэний үнэмлэхийг ашиглаж нэр дээр шилжүүлэн авсан. Тэгээд машиныг БНХАУ-ын иргэн Эрдэнэдалай гэж хүнд 15,0 сая төгрөгийн өрөндөө хааж өгсөн. Тэгсэн чинь нөгөө хятад нь машиныг нь 15,0 сая төгрөгөнд авахгүй гээд байхаар нь өөрийн нэр дээр бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бороочийн амны 68-1728 тоот хоосон газрыг үлдсэн мөнгөнд нь өгөөд тооцоо дууссан. Одоо Мэндбаяр Сүхбаатар дүүргийн шүүхээс хоригдсон байгаа. Миний хувьд энэ асуудалд ямар ч холбоогүй. Мэндбаяр хоригдохоосоо өмнө 4,0 сая төгрөг өгсөн байгаа. Одоо үддэгдэл 9,5 сая төгрөгийг нь төлж барагдуулахаар Жаргалсайхантай тохирсон, саналгүй болсон байгаа” гэх мэдүүлэг /хх-23-24х/,
гэрч Б.Эрдэнэдалайгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2016 онд Монгол улсын иргэн Н.М нь замын ажил олж өгнө гээд Оюунбаатар, Түмэнбаатар нартай нийлж 134,0 сая төгрөгийг залилаад өгөхгүй болохоор нь энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хандсан юм. Ингээд Н.М нь бусадтай бүлэглэн намайг залилан мэхэлсэн нь тогтоогдоод 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Тухайн үед шүүхээс яллагдагч нарт төлөх ёстой төлбөрийг хувааж Н.М 44,666,666 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Ингээд шүүхийн тогтоол гарсаны дараа Мэндбаяр нь эхний ээлжинд 19,0 сая төгрөг төлөх боломжтой гэж хэлсэн. Үүнээс хойш 1 сарын дараа байх Мэндбаярын эхнэр Оюунчимэг гэж хүн надтай уулзаад Мэндбаярын өмнөөс өгч байгаа юм гээд Тоёота Аксио маркийн машиныг миний нэр дээр шилжүүлээд 14,0 сая төгрөгөнд тооцож өгсөн. Тухайн үед энэ машин нь ломбарданд барьцаанд байсан болохоор ломбардны төлбөр болох 5,0 сая төгрөгийг өгөөд үндсэндээ 9,0 сая төгрөгөнд тооцож авсан. Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр гармын орчим 0,07 га газрыг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Тухайн үед газрыг 6.0 сая төгрөгөнд тооцож өгөөд одоо үлдэгдэл нь 29,0 орчим сая төгрөгийг төлөөгүй явж байна. Н.М нь надад машиныг хаанаас хэнээс авсан талаар бол хэлээгүй. Шүүх хурал дээр 19,0 сая төгрөгийг төлөх боломжтой гэж хэлээд дээрх машиныг өгсөн. Надад ямар учиртай машин гэдгийг хэлээгүй. Би энэ машиныг маргааш нь байх Да хүрээ зах дээр зогсдог ченжид 10,0 сая төгрөгөөр зарж борлуулсан. Одоо энэ машин хаана байгаа гэдгийг нь мэдэхгүй байна. Тухайн үед машиныг ямар хүнд зарсан талаараа мэдэхгүй байна. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ зах дээр очоод зарна гэхэд ченж нар ирээд худалдаж авсан. Тухайн үед Н.Мын эхнэр Оюунчимэг гэж хүний нэр дээр бүртгэлтэй байсан. Энэ машин бол нөхрийн машин байгаа юм. Нөхөр Н.Мыг ялгүй гаргаж авахын тулд энэ машиныг хохиролдоо өгч байна гээд миний нэр дээр шилжүүлсэн...” /хх-32-33х/ гэх мэдүүлгүүд,
Хавтаст хэрэгт цугларсан 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хохирогч С.Жаргалсайхан болон Я.Оюунчимэг нарын мөнгө хүлээлцсэн талаарх нотариатаар батлуулсан баримт /хх-12х/, Хохирогч С.Жаргалсайханы эгч С.Хандсүрэнгийн Хаан банкны 5029602543 дугаарын дансаар 4.000.000 төгрөг шилжүүлсэн талаарх дэлгэрэнгүй лавлагаа /хх-13х/, Дамна хөрөнгө үнэлгээний компаниас гаргасан “Тоуоtа Согоllа Ахio маркийн машин 13.000.000 төгрөгөөр үнэлэгдэнэ” гэх үнэлгээний тайлан /хх-41х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60х/, шийтгэх тогтоол /хх-34-40х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Н.М нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг хохирогч С.Жаргалсайханд төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 9.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Жаргалсайханд олгож шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Н.Мт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан байх тул шүүгдэгч Н.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 11 сар 24 хоногийн хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт 52 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурьдах нь зүйтэй.